Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/398

 

 

  2022         3          17                                        2022/ШЦТ/398     

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0544  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй урьд

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” худалдааны төвийн 5 давхарт байрлах “Жамп” нэртэй тоглоомын төвд үйлчлүүлж байсан иргэн Б.А нь өөрийн эзэмшлийн “HP-I5” загварын зөөврийн компьютероо мартаж явсан, “HP-I5” загварын зөөврийн компьютерийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ******* нь завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

     - Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

     - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

     - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/,

     - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/,

     - Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай хүү А нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энканто” худалдааны төвийн 5 давхарт “Жамба” нэртэй тоглоомын газарт тоглож байгаад HR-I5 загварын нөүтбүүкийг орхиж явсан байсан. Тэгэхээр нь би очиж хяналтын камерын шүүж үзэхэд тухайн тоглоомын газрыг ажиллуулдаг залуу нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд орой хаах хүртэл хяналтын камерын бичлэгийг шүүхэд тухайн нөүтбүүк байгаад л байсан. Тэгээд нөгөө сэжиглэж байсан залуу орой 20 цагийн орчим найз охинтойгоо хаагаад гарсан байсан. Ер нь бол тухайн нөүтбүүк 20 цагаас 22 цагийн хооронд алга болсон гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд тийм ч их хүн орж гараагүй, орж гарсан хүмүүсээс гартаа цүнхтэй нөүтбүүк хараад гарч буй дүрс бичлэг харагдах байсан. Тэгээд маргааш өглөө сэжиглэж байгаа залуу 09 цаг өнгөрч байхад бас нээгээд нөгөө нөүтбүүк байсан газарт сууж буй дүрс бичлэг бичигдсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

     - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто моллын 5 давхарын чөлөөт үсрэлтийн төвд касс хийдэг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай төвд А гэх хүүхэд орж ирээд шүүгээний дээр цүнхтэй эд зүйлээ орхиод 30 минутаар аваад 30 минут нь дуусаад цүнхээ орхиод гарч яваад 17 цаг өнгөрч байхад би цэвэрлэгээ хийж байгаад шүүгээн дээр байсан Аын цүнхийг доошоо буулгаж буйдан дээр тавиад 19 цагийн үед кассын араар цүнхийг авч тавиад маргааш нь үзэхэд нөүтбүүк байхаар нь гэр рүүгээ авч яваад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ломбарданд нөүтбүүкийг 700.000 төгрөгөөр тавьсан. А 10 хоногийн дараа эмээтэйгээ ирж нөүтбүүктэй цүнх үлдээсэн гээд камер шүүхэд нь цүнх авч байгаа хэсгээ гүйлгээд харуулаагүй бөгөөд тэр өдөр нь мөн аавтайгаа орж ирээд дахин камер шүүгээд би гүйлгэж үзүүлээд мэдэхгүй явцгаасан. Тэгээд тэрнээс хойш 7 хоногийн дараа цагдаа ирж камер шүүгээд би баригдсан. Би өөртөө авъя гэж л бодоод авсан. Би нөүтбүүкийг буцааж өгсөн хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/,

     - *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 35-41/,

     - Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” худалдааны төвийн 5 давхарт байрлах “Жамп” нэртэй тоглоомын төвд үйлчлүүлж байсан иргэн Б.А нь өөрийн эзэмшлийн “HP-I5” загварын зөөврийн компьютероо мартаж явсан, “HP-I5” загварын зөөврийн компьютерийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ******* нь завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” худалдааны төвийн 5 давхарт байрлах “Жамп” нэртэй тоглоомын төвд үйлчлүүлж байсан иргэн Б.А нь өөрийн эзэмшлийн “HP-I5” загварын зөөврийн компьютероо мартаж явсан, “HP-I5” загварын зөөврийн компьютерийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ******* нь завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

     - Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

     - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

     - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/,

     - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/,

     - Хохирогч Б.Ганболор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай хүү А нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энканто” худалдааны төвийн 5 давхарт “Жамба” нэртэй тоглоомын газарт тоглож байгаад HR-I5 загварын нөүтбүүкийг орхиж явсан байсан. Тэгэхээр нь би очиж хяналтын камерын шүүж үзэхэд тухайн тоглоомын газрыг ажиллуулдаг залуу нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд орой хаах хүртэл хяналтын камерын бичлэгийг шүүхэд тухайн нөүтбүүк байгаад л байсан. Тэгээд нөгөө сэжиглэж байсан залуу орой 20 цагийн орчим найз охинтойгоо хаагаад гарсан байсан. Ер нь бол тухайн нөүтбүүк 20 цагаас 22 цагийн хооронд алга болсон гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд тийм ч их хүн орж гараагүй, орж гарсан хүмүүсээс гартаа цүнхтэй нөүтбүүк хараад гарч буй дүрс бичлэг харагдах байсан. Тэгээд маргааш өглөө сэжиглэж байгаа залуу 09 цаг өнгөрч байхад бас нээгээд нөгөө нөүтбүүк байсан газарт сууж буй дүрс бичлэг бичигдсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

     - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто моллын 5 давхарын чөлөөт үсрэлтийн төвд касс хийдэг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай төвд А гэх хүүхэд орж ирээд шүүгээний дээр цүнхтэй эд зүйлээ орхиод 30 минутаар аваад 30 минут нь дуусаад цүнхээ орхиод гарч яваад 17 цаг өнгөрч байхад би цэвэрлэгээ хийж байгаад шүүгээн дээр байсан Аын цүнхийг доошоо буулгаж буйдан дээр тавиад 19 цагийн үед кассын араар цүнхийг авч тавиад маргааш нь үзэхэд нөүтбүүк байхаар нь гэр рүүгээ авч яваад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ломбарданд нөүтбүүкийг 700.000 төгрөгөөр тавьсан. А 10 хоногийн дараа эмээтэйгээ ирж нөүтбүүктэй цүнх үлдээсэн гээд камер шүүхэд нь цүнх авч байгаа хэсгээ гүйлгээд харуулаагүй бөгөөд тэр өдөр нь мөн аавтайгаа орж ирээд дахин камер шүүгээд би гүйлгэж үзүүлээд мэдэхгүй явцгаасан. Тэгээд тэрнээс хойш 7 хоногийн дараа цагдаа ирж камер шүүгээд би баригдсан. Би өөртөө авъя гэж л бодоод авсан. Би нөүтбүүкийг буцааж өгсөн хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/,

     - *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 35-41/,

     - Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА