| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрпүрэвийн Жаргалсайхан |
| Хэргийн индекс | 215/2017/0245/и |
| Дугаар | 28 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 28
Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б-ийн нэхэмжлэлтэй,Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар Монгол элсний тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилд орсон бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас буруу халсан гэж үзэж байгаа учир урьд эрхэлж байсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь хэсэгттус тус зааснаар гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ анхан шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол элсний тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчаар ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн байгаа учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Б нь төрийн үйлчилгээний албан хаагч, байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгөх шалгуур байхгүй. Б-ийн оронд хүн оруулахдаа зүгээр малчин хийж байсан боловсролгүй хүн авч ирээд томилсон байгаа. Тэгэхээр байгаль хамгаалагчид ямар ч шалгуур байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Учир нь нэгдүгээрт: Б нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт шаардлага хангахгүй байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаагүй төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн. Иймд энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдох байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх солохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Монгод элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдох иргэний хэргийг "эвь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зэвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж. нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагчийг чөлөөлсөн тушаалыг үнэлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа хэмээн хуулийн үндэслэлгүй дүгнэж үнэлж байгаа нь нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүм юм.
Төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй бөгөөд Б нь 2014 оноос тус газарт байгаль хамгаалагчийн байнгын орон тоонд нэгэнт авч ажиллуулж байсан бөгөөд түүнийг мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт шаардлага хангаагүй, мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх тушаалын хууль зүйн үндэслэлинг техникийн алдаа гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Ажил олгогч Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаа нь О.Балданг байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлсөн тухай 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалд Байгаль орчны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг заажээ.
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт шаардлагыг хангаагүй, оайгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй, төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэжээ.
Б нь 2014 оноос тус Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар байгаль хамгаалагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг ажил олгогч дээрх үндэслэлийг зааж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тушаалын хуулийн нэр, зарим заалтыг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа, нэхэмжлэгч нь төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй энэ талаар шүүхэд нотлоогүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Ажил олгогч нь ажилтныг боловсролын үнэмлэхгүй, боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд хийж буй ажилдаа тэнцэхгүй гэж үзвэл энэ тухай салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын талаарх албан ёсны дүгнэлт шийдвэр хамааралтай гэж үзнэ.
Иймд Б-г Монгол Элсний Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн
55 дугаар тушаалын хасралтад заасныг жишиг болгон тодорхойлон тооцож, хариуцагч байгуулагаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-тзаасныгудирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б-г Монгол Элсний Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2.145.885 төгрөгийн нөхөн олговрыг олгосугай..." гэж,
2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Монгол Элсний Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамж 49.284 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай..." гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт хэсгийн хэвээр үлдээсүгэй.
З.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан .иийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан звснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Т.ЖАРГАЛСАЙХАН