Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 153/2016/0064/Э |
Дугаар | 61 |
Огноо | 2016-09-08 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 61
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Д.Пүрэвхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Отгонбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621010005 дугаартай шүүгдэгч Баясгалан овогт Дамдинбазарын Пүрэвхүүд холбогдох 153/2016/0064/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Эрэгтэй, 32 настай, яс үндэс-Захчин, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-35 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, ПИ:83101418 регистрийн дугаартай Баясгалан овогт Дамдинбазарын Пүрэвхүү
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Д.Пүрэвхүү нь болгоомжгүй, хөнгөмсөгөөр найдсаны улмаас Ховд аймгийн Мөст сум Хужирт багийн нутаг дэвсгэр “Хар нагас” гэх газарт 2016 оны 02 дугаар сарын 13-ний өдөр 13 цагийн орчим өөрийн эзэмшлийн 94-55 УБТ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”. Мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Д.Баатартунгалгийн жолоодож явсан 06-97 УБҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 06-97 УБҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 06-97 УБҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 9.977.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, мөн зорчиж явсан. Т.Тугалын амь насыг хохироож, хохирогч Д.Алтантуулийн бие мах бодид хүндэвтэр , 94-55 УБТ улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч П.Хулан, хохирогч Б.Бямбасайхан нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Отгонбямба: 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгаас Мөст сум руу цагаан сарын золгуут хийх гээд явж байсан. Машины жолооч манай хадам ах болох хүн байгаа юм. Хадам ах эхнэр хүүхэдтэйгээ, би эхнэр хүүхэдтэйгээ, талийгаач аав бид зургаа мөст сум руу орж яваад “Хар нагас” гэх газар урдаас нэг тоостой машин ирж байсан. Тэр машинтай ойрхон зөрөөд бөөн тоос руу яваад орчихсон. Хурдаа сааруулаад зам руу орох үед урдаас нэг хурдтай машин ирээд мөргөчихсөн. Аавын бие муудаад Мөст сумын эмнэлэг рүү явах замд өөд болсон. Манай эхнэрийн гар хугарсан.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Пүрэвхүүгийн сэжигтэн,яллагдагчаар өгсөн: “... би 5-60 км цаг хурдтайгаар явсан санагдаж байна. Гэтэл тоосон дундаас гэнэт нэг машин хурдтай гарч ирээд дарж амжилгүй байхад ирээд мөргөсөн. Би тухайн үед мэдээгүй нэг мэдсэн миний урд явсан машины тоосон дотроос нэг машин гарч ирээд тэгээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1 хх 182-183, 191-192 х/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /1 хх 5-8 х/
Хэргийн газрын нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 10-11 х/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 14-16, 20-23 х/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Галбадрахын өгсөн: “... Би Д.Баатартунгалгийн төрсөн ах ... 06-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... дүүдээ бэлэглэж өгсөн ... надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх 68 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Анхтуяагийн өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... Д.Пүрэвхүүгийн машин бид нартай зөрсөн улаан приус машинтай мөргөлдсөн байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 69 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Уранзаяагийн өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ... зам тээврийн осолд орсон. ... жолоочоор манай хүргэн ах П.Пүрэвхүү ... сууж явсан...” гэх мэдүүлэг /1 хх 73-74 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Алтантуулийн өгсөн: “... Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Хар нагас гэх газарт өөдөөс ирсэн машинтай мөргөлдөж улмаар хамт явсан аав Т.Тугал нас барсан...” гэх мэдүүлэг /1 хх 75-76 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баттөмөрийн өгсөн: “... Д.Пүрэвхүү цаанаас ирж байсан нэг машинтай мөргөлдсөн байсан. ... хүүхдийн хөл хугарсан байдалтай байсан. ... урд талаараа мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх 81-82 х/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Бямбарагчаагийн: “... Д.Пүрэвхүү ах урдаас нэг машин гараад ирлээ гэж хэлж байсан тэгсэн нэг мэдэхэд тухайн машинтай мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх 85 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Алтансарнайгийн өгсөн: “... Мөст сумаас 16 км орчим зайд 2 машин мөргөлдсөн хүмүүсийн биеийн байдал хүнд байсан ... тухайн хоёр машин урд талаараа мөргөлдөөд хөндлөн байрлалд орсон байсан. Т.Тугал гэдэг хүнийг машинд өргөж суулгаад сумын хүн эмнэлэг авч явж байх замд нас барсан...” гэх мэдүүлэг /1 хх 86 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Отгонбямбын: “... хурдаа хасаад тоос жаахан шингэрэхээр нь зам руугаа оронгуут өөдөөс гэнэт машин гарч ирээд манай машинтай зам дээр халз мөргөлдсөн. Талийгаач аав маань ухаантай байсан цээжиндээ хөндүүр байх шиг байсан. Манай эхнэр Алтантуулийн баруун гар шуу хэсгээрээ хугарсан, охин Буяанзаяагийн толгойдоо оёдол тавиулсан. Хадам ах Баатартунгалаг түүний эхнэр Эрдэнэчимэг нарын биед тухайн үед ил харагдах шарх сорви байгаагүй ...” гэх мэдүүлэг /1 хх 90-92 х/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Ариунболдын: “... жолооч Д.Пүрэвхүү нь Монголын улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын 8 дугаар зүйлийн 8.1, 9.2, 2.1.б-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх мэдүүлэг /1 хх 98 х/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Н.Шинэбаатарын: “... Д.Пүрэвхүү нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй 8.1, 9.2, 2.1.5-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч н.Баатартунгалаг нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй 9.2-д заасан заалтыг зөрчсөн байна...” гэх мэдүүлэг /1 95 х/
Шинжээч цагдаагийн ахмад Д.Жанчивдоржийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт: “... 94-55 УБТ дугаартай санни маркийн авто машин жолоодож явсан жолооч Д.Пүрэвхүү нь МУ-ын ЗХД-ийн 8.1 заасан эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б,5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар талийн тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Гэсэн заалт ЗХД-ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. 06-97 УБҮ дугаартай приус 20 маркийн авто машинтай авто машин жолоодож явсан Д.Баатартунгалаг нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болно. Осол гарсан шалтгаан нөхцөл: Жолооч Д.Пүрэвхүү нь эсрэг урсгалд орсноос шалтгаалан зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /1 хх 97 х/
Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын №208 дугаартай дүгнэлт:
Машин жолоодож явсан Д.Пүрэвхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-д “Тээврийн хэрэгсэл байрлан явах”8.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11 .а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нь Д.Пүрэвхүүгийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна.
Жолооч Д.Пүрэвхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”
2.2/Б-д “Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх 109-110 х/
Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Д.Тогтохын №93 дугаартай дүгнэлт:
П.Хулангийн биед үүссэн гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.3.1-д “...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх 120 /
Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн №83 дугаартай дүгнэлт: Б.Бямбасайханы биед үүссэн гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.3.1-д “...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт. /1 хх 173-174 х/.
Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Д.Тогтохын №82 дугаартай дүгнэлт: Д.Алтантуулийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.3.1-д “...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1 хх 129-130 дугаар/
Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Д.Тогтохын задлан шинжилгээ хийсэн №05 дугаартай дүгнэлт: Т.Тугалын цогцост учирсан зүүн чихний дээд хэсэгт, хамар хэсэгт, доод эрүүний доод хэсэгт, баруун гарын сарвууны гадна хэсэгт зулгаралтууд, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.6-д ...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовуур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуйн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Т.Тугалын цогцост учирсан өвчүүний хөндлөн хугарал нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.3.1-д “...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Т.Тугалын цогцост учирсан дотуур цус алдалт, баруун уушгины дээд хэсэг хавирганы хугарлаар хатгагдсан, зүүн талын 1-7 дугаар хавирганы хугарлууд, баруун талын 1-6 дугаар хавирганы хугарлууд гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д ...цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл Үүнд: цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Т.Тугалын биед гадны хүчин зүйл нөлөөлж, цээжний хөндийд цус алдаж нас барсан.
Т.Тугалын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Пүрэвхүү нь Ховд аймгийн Мөст сум Хужирт багийн нутаг дэвсгэр “Хар нагас” гэх газарт 2016 оны 02 дугаар сарын 13-ний өдөр 13 цагийн орчим өөрийн эзэмшлийн 94-55 УБТ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”. Мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Д.Баатартунгалгийн жолоодож явсан 06-97 УБҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 06-97 УБҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 06-97 УБҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 9.977.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, мөн зорчиж явсан. Т.Тугалын амь насыг хохироож, хохирогч Д.Алтантуулийн бие мах бодид хүндэвтэр , 94-55 УБТ улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч П.Хулан, хохирогч Б.Бямбасайхан нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Пүрэвхүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Д.Алтантуул, П.Хулан, Б.Бямбасайхан нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Т.Тугалын амь насыг хохироосон болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-8 х/, хэргийн газрын нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх10-11 х/, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч Т.Отгонбямбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Пүрэвхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Анхтуяа, Э.Оюунчимэг, Д.Уранзаяа, Д.Алтантуул, Д.Отгонцэцэг, Б.Баттөмөр, Э.Амартүвшин, Б.Бямбарагчаа, Л.Алтансарнай нарын өгсөн мэдүүлэг, шинжээч цагдаагийн ахмад Д.Жанчивдоржийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 208 дугаартай дүгнэлт, Ховд аймаг дахь шинжээч эмчийн 93, 83, 82, 05 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Пүрэвхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Пүрэвхүү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Т.Отгонбямба, Д.Алтантуул нар нь нотлох баримтаа цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Пүрэвхүүд хохирогч П.Хулан, Б.Бямбасайхан нар нь ямар нэгэн санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Пүрэвхүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баясгалан овогт Дамдинбазарын Пүрэвхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвхүүд оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Т.Отгонбямба, Д.Алтантуул нар нь нотлох баримтаа цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Пүрэвхүүд нь хохирогч П.Хулан, Б.Бямбасайхан нар нь ямар нэгэн санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвхүүд оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Пүрэвхүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС