Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/422

 

 

 

 

 

 

 

 

 2022         3         22                                 2022/ШЦТ/422

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00690 2561 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  урьд

- 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Скай ресорт цанын баазын орчим, мал маллан амьдардаг иргэн П.Мийн эзэмшлийн 21 тооны буюу олон тооны адууг бэлчээр дээрээс нь тууж, бусдын малыг хулгайлснаар иргэн П.Мт нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-26/,                 

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Ганбаярын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагш 3 км орчимд хүрэн улаан өнгийн дээлтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн хажуу тийшээгээ харсан байдалтай хэвтэж байсан ба хажууд нь д/х Сандагбалиря болон Т.Отгонбаяр нар байсан ба уг хүн нь хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул Налайх дүүргийн 103 дуудаж, яаралтай түргэн тусламж үзүүлэхэд тархины гэмтэлтэй байна, ГССҮТ-рүү хүргэх шаардлага байв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 27/,

- Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөг байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Саруултөгсийн “Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 102-104/,

- Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 101/,

- 21 тооны адууг нийт 15.800.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78/,

-.Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, мал тэжээвэр амыад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримтууд /хх-ийн 105-109/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад нэг азарга адуу буюу 21 тооны адууг үл таних хүн туугаад явж байсан. Тэрийг анх манай нөхөр Т.Отгонбаяр хараад надад хэлсэн. Би гараад хартал манай адууг үл таних нэг эрэгтэй 700-800 метрийн зайд туугаад явж байсан. Тэгээд нөхөр Отгонбаяр хүү Гомбодоржийн хамт араас нь морь унаад явсан. Тэр хүнийг манай адууг Налайхын “Оргил” худалдааны төвийн орчим барьж аваад уулзаад, манай адууг яагаад туугаад явж байгаан гээд хэлтэл зугтаах гэхээр нь манай хүү нөгөө хүнийг хувцаснаас нь татаад унагасан гэсэн...манай адуу тухайн үед Асем велла хотхоны баруун урд талд Богд уулын модон дунд байсныг тэр үл таних хүн туугаад Налайхын “Оргил” төвийн орчим баригдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайх тухайн үед алдагдсан 21 тооны адуугаа тоо ёсоор нь хүлээн авсан. 21 тооны адуунд 1 азарга, 8 гүү, 8 унага, 4 тооны байдсан гүү байсан...нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 39-41/,

- Э.Гэрч Д.Сандагбалиряг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үдээс өмнө над руу Мөнххишиг гэх эмэгтэй залгаад “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Скай ресортын хойно ууланд бэлчээрт байсан адууг морьтой хүн туугаад манай гэрийн араар гараад Налайх чиглэлтэй явчихлаа” гэжхэлсэн. Тэгэхээр нь Мөнххишиг гэх эмэгтэйд “та дүүргийн хариуцсан цагдаагийн хэлтэс рүү энэ талаараа дуудлага өг, би ажлаасаа одоо гарлаа” гэж хэлсэн. Миний ажлын үндсэн чиглэл нь Монгол улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан байдаг учраас энэхүү мэдээ мэдээллийн дагуу хэргийн газар луу жолооч, цагдаагийн ахлах ахлагч Батхуягийн хамт очсон. Намайг хэргийн газарт очиход хээр бэлчээрт адууны эзэн Отгонбаяр, мал тууж явсан гэх бор шаргал дээлтэй залуу хоёр байсан. Мал тууж явсан гэх залуу газарт хэвтчихсэн хурхираад унтаж байгаа юм шиг байдалтай байсан. Ингээд би Отгонбаяраас юу болсон талаар асуухад мал туугаад явж байхаар нь манай хүү Гомбодорж бид хоёр энэ залуутай хөөцөлдсөн чинь морьтойгоо зугтаажбайгаад харуулдаад уначихсан, одоо баашлаад хэвтээд байгаа юм” гэжхариулсан. Тэгэхээр нь би эмээл нь яагаад газарт байгаа юм бэ, унаж явсан морь нь хааччихсан юм гэж асуухад морио унаад зугтах гээд байхаар нь морийг нь хүү Гомбодоржид өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Ингээд би хариуцсан цагдаагийн хэлтэстээ дуудлага өгсөн үү гэхэд өгөөгүй, утас нь болохгүй байна лээ гэсэн. Иймд би өөрийн 8010......... дугаарын утаснаас Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн утасруу дуудлага өгсөн. Намайг байх хугацаанд мал хулгайлсан гэх залуу юм ярих, хөдөлгөөн хийх чадваргүй унтаж байгаа юм шиг газарт хэвтээд байсан. Мал тууж явсан гэх залуугийн тууж явсан адуунуудыг Отгонбаярын хүү туугаад явчихсан гэж байсан...Отгонбаяр нь 2018 онд адуу шулуулсан хэргийн хохирогч болж байсан. Би тухайн хэрэг дээр ажиллаж байсан болохоор Отгонбаяр өөрийнхөө албан тушаал, утасны дугаараа тэмдэглүүлж байсан. Иймд надтай малын хулгайтай холбоотой хэрэг учраас надруу ярьсан байх...Би мал тууж явсан гэх Ширмэнгийн Зоригтбаатарыг хэргийн газарт очоод таньсан. Уг этгээд нь урд өмнө мал хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байсан. Мөн Налайх дүүрэгт зэлүүд газарт ганц гэрээрээ амьдардаг, мал аж ахуй эрхэлдэггүй мөртлөө унааны адуу мал тэжээдэг. Манай мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн бүртгэлд байдаг. Би хэргийн газарт ******* болон Отгонбаярыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчхөөд Налайх дүүрэг явж *******ын гэрт очсон. Намайг очиход *******ын аав ээж хоёр нь хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би тухайн үед *******ын хэзээ гэрээсээ ямар ажлаар гарсан талаар асуухад өчигдөр орой Налайхын Хасаг Баяраагийн морийг гуйж унаад Улаанбаатар хот орно гээд явсан, яг ямар ажилтай явсныг мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 52-55/

  - Гэрч Д.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Отгонбаяртай 3-4 жилийн өмнө танилцаж байсан, мал маллаж амьдардаг учраас бие биеийнхээ малыг асууж сураглаад явдаг...намайг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 15 минутын үед хот руу машинтай явж байхад  Отгонбаярын эрлийз ссс ззаргатай 20 орчим тооны адууг эмийн ургамал өнгөрөөд Налайх чиглэлтэй бараан зүсмийн морьтой хүн туугаад явж байсан. Би тухайн үед машинтай явж байсан учраас тэр xүнтэй очиж уулзаагүй. Би бодохдоо Отгонбаярынхаас хэн нэгэн нь адуугаа аваад явсан байна даа гэж бодсон. Миний мэдэхээр бор, хүрэн, буурал азаргатай 3 хэсэг адуу байдаг адуунууд энэ өвөл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Скай ресортын ypд одон орон судлалын төвийн ууланд өвөлжсөн...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

- Гэрч С.Цэцэгсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хүү Зоригтбаатар 2021 оны 02 дугаар сарын 14- ний өдөр морьдоо усална гэж хэлээд гарч яваад тухайн өдрөө гэртээ ирээгүй. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед цагдаагаас гээд хүмүүс ирээд хүүхэд чинь гэмтлийн эмнэлэгт сууж байна гэж хэлсэн. Тухайн өдөр манай хүүгийн унаж явсан сартай хээр, хонгор морь байсан. Дээрх морьд манай нөхрийн эзэмшилд бүртгэлтэй байсан. Сартай хээр морийг хасаг Баяраагаас 2021 оны 01 дүгээр сард 1 сая төгрөгөөр авч байсан. Харин хонгор морийг Ганхуягаас 2020 оны 12 дугаар сард 1 сая төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн:

1. ******* нь F07.2 Тархины доргилтын дараах хам шинж эмгэгтэй байна. ******* нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх 93 дугаартай дүгнэлт/хх-н 216-217/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

******* нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Скай ресорт цанын баазын орчим, мал маллан амьдардаг иргэн П.Мийн эзэмшлийн 21 тооны буюу олон тооны адууг бэлчээр дээрээс нь тууж, бусдын малыг хулгайлснаар иргэн П.Мт нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-26/,                 

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Ганбаярын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагш 3 км орчимд хүрэн улаан өнгийн дээлтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн хажуу тийшээгээ харсан байдалтай хэвтэж байсан ба хажууд нь д/х Сандагбалиря болон Т.Отгонбаяр нар байсан ба уг хүн нь хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул Налайх дүүргийн 103 дуудаж, яаралтай түргэн тусламж үзүүлэхэд тархины гэмтэлтэй байна, ГССҮТ-рүү хүргэх шаардлага байв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 27/,

- Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөг байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Саруултөгсийн “Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 102-104/,

- Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 101/,

- 21 тооны адууг нийт 15.800.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78/,

-.Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, мал тэжээвэр амыад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримтууд /хх-ийн 105-109/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад нэг азарга адуу буюу 21 тооны адууг үл таних хүн туугаад явж байсан. Тэрийг анх манай нөхөр Т.Отгонбаяр хараад надад хэлсэн. Би гараад хартал манай адууг үл таних нэг эрэгтэй 700-800 метрийн зайд туугаад явж байсан. Тэгээд нөхөр Отгонбаяр хүү Гомбодоржийн хамт араас нь морь унаад явсан. Тэр хүнийг манай адууг Налайхын “Оргил” худалдааны төвийн орчим барьж аваад уулзаад, манай адууг яагаад туугаад явж байгаан гээд хэлтэл зугтаах гэхээр нь манай хүү нөгөө хүнийг хувцаснаас нь татаад унагасан гэсэн...манай адуу тухайн үед Асем велла хотхоны баруун урд талд Богд уулын модон дунд байсныг тэр үл таних хүн туугаад Налайхын “Оргил” төвийн орчим баригдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайх тухайн үед алдагдсан 21 тооны адуугаа тоо ёсоор нь хүлээн авсан. 21 тооны адуунд 1 азарга, 8 гүү, 8 унага, 4 тооны байдсан гүү байсан...нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 39-41/,

- Э.Гэрч Д.Сандагбалиряг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үдээс өмнө над руу Мөнххишиг гэх эмэгтэй залгаад “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Скай ресортын хойно ууланд бэлчээрт байсан адууг морьтой хүн туугаад манай гэрийн араар гараад Налайх чиглэлтэй явчихлаа” гэжхэлсэн. Тэгэхээр нь Мөнххишиг гэх эмэгтэйд “та дүүргийн хариуцсан цагдаагийн хэлтэс рүү энэ талаараа дуудлага өг, би ажлаасаа одоо гарлаа” гэж хэлсэн. Миний ажлын үндсэн чиглэл нь Монгол улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан байдаг учраас энэхүү мэдээ мэдээллийн дагуу хэргийн газар луу жолооч, цагдаагийн ахлах ахлагч Батхуягийн хамт очсон. Намайг хэргийн газарт очиход хээр бэлчээрт адууны эзэн Отгонбаяр, мал тууж явсан гэх бор шаргал дээлтэй залуу хоёр байсан. Мал тууж явсан гэх залуу газарт хэвтчихсэн хурхираад унтаж байгаа юм шиг байдалтай байсан. Ингээд би Отгонбаяраас юу болсон талаар асуухад мал туугаад явж байхаар нь манай хүү Гомбодорж бид хоёр энэ залуутай хөөцөлдсөн чинь морьтойгоо зугтаажбайгаад харуулдаад уначихсан, одоо баашлаад хэвтээд байгаа юм” гэжхариулсан. Тэгэхээр нь би эмээл нь яагаад газарт байгаа юм бэ, унаж явсан морь нь хааччихсан юм гэж асуухад морио унаад зугтах гээд байхаар нь морийг нь хүү Гомбодоржид өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Ингээд би хариуцсан цагдаагийн хэлтэстээ дуудлага өгсөн үү гэхэд өгөөгүй, утас нь болохгүй байна лээ гэсэн. Иймд би өөрийн 80100405 дугаарын утаснаас Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн утасруу дуудлага өгсөн. Намайг байх хугацаанд мал хулгайлсан гэх залуу юм ярих, хөдөлгөөн хийх чадваргүй унтаж байгаа ЮМ ШИГ газарт хэвтээд байсан. Мал тууж явсан гэх залуугийн тууж явсан адуунуудыг Отгонбаярын хүү туугаад явчихсан гэж байсан...Отгонбаяр нь 2018 онд адуу шулуулсан хэргийн хохирогч болж байсан. Би тухайн хэрэг дээр ажиллаж байсан болохоор Отгонбаяр өөрийнхөө албан тушаал, утасны дугаараа тэмдэглүүлж байсан. Иймд надтай малын хулгайтай холбоотой хэрэг учраас надруу ярьсан байх...Би мал тууж явсан гэх Ширмэнгийн Зоригтбаатарыг хэргийн газарт очоод таньсан. Уг этгээд нь урд өмнө мал хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байсан. Мөн Налайх дүүрэгт зэлүүд газарт ганц гэрээрээ амьдардаг, мал аж ахуй эрхэлдэггүй мөртлөө унааны адуу мал тэжээдэг. Манай мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн бүртгэлд байдаг. Би хэргийн газарт ******* болон Отгонбаярыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчхөөд Налайх дүүрэг явж *******ын гэрт очсон. Намайг очиход *******ын аав ээж хоёр нь хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би тухайн үед *******ын хэзээ гэрээсээ ямар ажлаар гарсан талаар асуухад өчигдөр орой Налайхын Хасаг Баяраагийн морийг гуйж унаад Улаанбаатар хот орно гээд явсан, яг ямар ажилтай явсныг мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 52-55/

  - Гэрч Д.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Отгонбаяртай 3-4 жилийн өмнө танилцаж байсан, мал маллаж амьдардаг учраас бие биеийнхээ малыг асууж сураглаад явдаг...намайг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 15 минутын үед хот руу машинтай явж байхад  Отгонбаярын эрлийз ссс ззаргатай 20 орчим тооны адууг эмийн ургамал өнгөрөөд Налайх чиглэлтэй бараан зүсмийн морьтой хүн туугаад явж байсан. Би тухайн үед машинтай явж байсан учраас тэр xүнтэй очиж уулзаагүй. Би бодохдоо Отгонбаярынхаас хэн нэгэн нь адуугаа аваад явсан байна даа гэж бодсон. Миний мэдэхээр бор, хүрэн, буурал азаргатай 3 хэсэг адуу байдаг адуунууд энэ өвөл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Скай ресортын ypд одон орон судлалын төвийн ууланд өвөлжсөн...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

- Гэрч С.Цэцэгсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хүү Зоригтбаатар 2021 оны 02 дугаар сарын 14- ний өдөр морьдоо усална гэж хэлээд гарч яваад тухайн өдрөө гэртээ ирээгүй. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед цагдаагаас гээд хүмүүс ирээд хүүхэд чинь гэмтлийн эмнэлэгт сууж байна гэж хэлсэн. Тухайн өдөр манай хүүгийн унаж явсан сартай хээр, хонгор морь байсан. Дээрх морьд манай нөхрийн эзэмшилд бүртгэлтэй байсан. Сартай хээр морийг хасаг Баяраагаас 2021 оны 01 дүгээр сард 1 сая төгрөгөөр авч байсан. Харин хонгор морийг Ганхуягаас 2020 оны 12 дугаар сард 1 сая төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 93 дугаар дүгнэлт /хх-ийн 216-217/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                            

             Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

            Шүүгдэгч ******* нь хулгайлсан гэх 21 тооны адууг хохирогч П.Мт буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат “Миний үйлчлүүлэгчийн ээж нь тэтгэвэрт, аав нь группт байдаг. Тархиндаа авсан хүнд гэмтлийн улмаас орон гаран болсон. Хохирогчид төлөх төлбөргүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэж мэтгэлзэв.

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон түүний эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г олон тооны мал хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА