Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар   2022/ШЦТ/491

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        4         01                                       2022/ШЦТ/491

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Г.Ууганбаатар,   

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102 00533 0026 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, “............” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 43-..... УНК улсын дугаартай ниссан тийда загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамаа, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-30/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38/,

- Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 39/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4916 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Болорбат ТД89062115”, “Г.Золчимэг ТЕ01310842” гэж хаягласан шээсний дээж /2ш/ тус бүрээс тетрагидроканнабинол” илэрсэн.

2. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтана.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч цагдаагийн хошууч Б.Энхмандахын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 412 дугаар дүгнэлт /хх-ийн 60-61/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 17 дугаар дүгнэлт /хх-ийн 66-67/,

- Гэрч Г.Золчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бобо ах машинаас буугаад арын тээшээ онгойлгох гээд буух үед нэг цагдаа Бобо ахын сууж явсан буюу жолооч талын суудал доороос гаргаж ирсэн дараа нь дахиж шалгаад жижиг усны савыг жолоочийн суудал доороос гаргаж ирээд “энэ юу юм бэ?” гээд байсан. Тэгтэл Бобо ах “наад чинь ганга” гээд байсан. Тэгээд цагдаа нар дагаад яв гээд Бобо ахыг авчраад намайг “чи энэ өвсийг хэрэглэсэн үү?” гэхээр нь “хэрэглээгүй” гэж хэлсэн. Тэгээд драйгер багажаар согтолтын хэмжээг шалгасан. Дараа нь бид гурвын нүд рүү гэрэл тусгаад “чи нүдний линз зүүдэг үү” гэж асуухаар нь “үгүй ээ харааны шил зүүдэг” гэж хэлсэн. Тэгтэл “чиний хүүхэн хараа чинь яасан том юм бэ?” гэсэн. Энэ үед манай Эрдэнэжаргал, Энхбаяр 2 машинтайгаа ирсэн ба цагдаа нар намайг найзынхаа машинд сууж бай гээд Бобо ах, Эрхэмбаярыг авч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/,

- *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 82-86/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд Дарханд очоод байраа шалгачихаад хуучин Орос цэргийн баталион гэх газраас нэг тор орчим олсны төрлийн ургамал болох өвс түүж аваад буцаад таксигаар Улаанбаатар хотод ирсөн. Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн ................... тоот гэрийнхээ тагтан дээр цүнхтэйгээ хадгалж байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүү О-ын  машиныг гуйж аваад машиных нь багажинд тагтан дээр хадгалж байсан өвсөө цаасан хайрцганд хийж тавьсан. Тухайн өвснөөсөө хэсгийг тасдаж ягаан саванд хийж өөртөө ойрхон машин дотор авсан. Ингээд тухайн өдрийнхөө 20 цагийн орчимд ганцаараа хэрэглэсэн. Хэрэглээд сууж байх үед миний танил Золчимэг надруу утасдаад “машинтай байна уу, машинтай байвал хамт нэг тийшээ яваад миний иргэний үнэмлэхийг аваадхъя” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрч зүүн 4 замын Зүүн хүрээ хорооллын гаднаас Золчимэгийг аваад 805 дугаар ангийн ойролцоогоос нэг таксины жолоочтой уулзаад мөнгө өгөөд иргэний үнэмлэхээ авсан. Тэндээс бид 2 Зайсан-2 гэх өндөрлөг газарт очиж хэсэг юм ярьж суусан. Тэндээс 22 цаг 40 минутын орчимд хотын төв орохоор хөдөлсөн ба 805-ын тэнд уруудаж явахдаа цагдаад баригдсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Миний машинд үзлэг хийгдэж авч явсан өвс болон бонго зэрэг зүйлс хураагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 156/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 43..... УНК улсын дугаартай ниссан тийда загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамаа, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

- Биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-30/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4916 дугаар дүгнэлт /хх-ийн 42-43/,

- Гэрч Г.Золчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бобо ах машинаас буугаад арын тээшээ онгойлгох гээд буух үед нэг цагдаа Бобо ахын сууж явсан буюу жолооч талын суудал доороос гаргаж ирсэн дараа нь дахиж шалгаад жижиг усны савыг жолоочийн суудал доороос гаргаж ирээд “энэ юу юм бэ?” гээд байсан. Тэгтэл Бобо ах “наад чинь ганга” гээд байсан. Тэгээд цагдаа нар дагаад яв гээд Бобо ахыг авчраад намайг “чи энэ өвсийг хэрэглэсэн үү?” гэхээр нь “хэрэглээгүй” гэж хэлсэн. Тэгээд драйгер багажаар согтолтын хэмжээг шалгасан. Дараа нь бид гурвын нүд рүү гэрэл тусгаад “чи нүдний линз зүүдэг үү” гэж асуухаар нь “үгүй ээ харааны шил зүүдэг” гэж хэлсэн. Тэгтэл “чиний хүүхэн хараа чинь яасан том юм бэ?” гэсэн. Энэ үед манай Эрдэнэжаргал, Энхбаяр 2 машинтайгаа ирсэн ба цагдаа нар намайг найзынхаа машинд сууж бай гээд Бобо ах, Эрхэмбаярыг авч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/,

- *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 82-86/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд Дарханд очоод байраа шалгачихаад хуучин Орос цэргийн баталион гэх газраас нэг тор орчим олсны төрлийн ургамал болох өвс түүж аваад буцаад таксигаар Улаанбаатар хотод ирсөн. Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн ....................тоот гэрийнхээ тагтан дээр цүнхтэйгээ хадгалж байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүү Отгонбатын машиныг гуйж аваад машиных нь багажинд тагтан дээр хадгалж байсан өвсөө цаасан хайрцганд хийж тавьсан. Тухайн өвснөөсөө хэсгийг тасдаж ягаан саванд хийж өөртөө ойрхон машин дотор авсан. Ингээд тухайн өдрийнхөө 20 цагийн орчимд ганцаараа хэрэглэсэн. Хэрэглээд сууж байх үед миний танил Золчимэг надруу утасдаад “машинтай байна уу, машинтай байвал хамт нэг тийшээ яваад миний иргэний үнэмлэхийг аваадхъя” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрч зүүн 4 замын Зүүн хүрээ хорооллын гаднаас Золчимэгийг аваад 805 дугаар ангийн ойролцоогоос нэг таксины жолоочтой уулзаад мөнгө өгөөд иргэний үнэмлэхээ авсан. Тэндээс бид 2 Зайсан-2 гэх өндөрлөг газарт очиж хэсэг юм ярьж суусан. Тэндээс 22 цаг 40 минутын орчимд хотын төв орохоор хөдөлсөн ба 805-ын тэнд уруудаж явахдаа цагдаад баригдсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Миний машинд үзлэг хийгдэж авч явсан өвс болон бонго зэрэг зүйлс хураагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

*******ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байна. Өвс гэх бодисыг хадгалж байсан нь нотлогддог. Мөрдөн байцаалтын шатнаас болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Болорбат нь мансууруулах бодисын хамааралтай этгээд биш болох нь Шүүх Сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдож байна. ******* нь эцэг, дүүгийн хамт амьдардаг боловч эхнэр, 2 хүүхэдтэй. Эхнэртэйгээ эвлэрээд буцаж хамтдаа амьдарна гэдгээ илэрхийлж байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байна. Тодорхой оршин суух хаягтай. Ажил хөдөлмөр эрхэлдэг. Гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хувийн байдал, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Нийгмээс тусгаарлах зайлшгүй шаардлага байхгүй байна. Шүүгдэгчид боломж олгож нийгэмших, алдаа дутагдлаа засах боломж олгож өгнө үү.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох нь илүү ач холбогдолтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд тээврийн хэрэгсэл нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийнх нь өмчлөлд байхыг шаарддаг. Уг тээврийн хэрэгсэл нь Отгонбат гэх хүний тээврийн хэрэгсэл бөгөөд 10 дугаар сард Энхцэцэг гэх хүнд худалсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн үнийн дүнг гаргуулахгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж маргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 32.0 грамм, 420.1 грамм, 1395.4 грамм жинтэй буюу нийт 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 43...........  УНК улсын дугаартай ниссан тийда маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-30/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 4.951.717 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, *******ын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан ягаан өнгийн саванд хийсэн бор өнгийн ургамал бохир жин 35 грамм, 3 гэж дугаарласан “Вэллмарт супермаркет” гэсэн 7.9 см өргөн 7 см урт хуйлсан цаас 1 ширхэг, 3 гэж дугаарласан 0.5л хэмжээтэй бонакуа цэвэр усны сав 1 ширхэг, bone soup гэсэн бичигтэй ногоон өнгийн ургамал жин 435 грамм, 1.5 литр хэмжээтэй цэвэр усны саванд нунтаглаж хийсэн бор өнгийн ургамал бохир жин 145 грамм зэрэг зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 4.951.717 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан ягаан өнгийн саванд хийсэн бор өнгийн ургамал бохир жин 35 грамм, 3 гэж дугаарласан “Вэллмарт супермаркет” гэсэн 7.9 см өргөн 7 см урт хуйлсан цаас 1 ширхэг, 3 гэж дугаарласан 0.5л хэмжээтэй бонакуа цэвэр усны сав 1 ширхэг, bone soup гэсэн бичигтэй ногоон өнгийн ургамал жин 435 грамм, 1.5 литр хэмжээтэй цэвэр усны саванд нунтаглаж хийсэн бор өнгийн ургамал бохир жин 145 грамм зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

  7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА