Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар  2022/ШЦТ/492

 

 

 

 

 

 

 

 

   2022         4          01                                       2022/ШЦТ/492

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Д.Хорлоо,

хохирогч С.Ц,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.М-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0727 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ам бүл 3, Т.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Мнь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн ........................  тоотын гадна талд “автомашины гражийн хаалга таглаж тавьсан” гэж иргэн С.Цтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж, түүний баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц мэдүүлэхдээ: “Тэр өдөр дүү маань нас барж буяны ажилтай байсан. Тэгээд орой нь ирэхэд энэ хүний машин миний машиныг хаасан байсан. Би нүдэндээ болортой. Хэрэв нүд сохорсон бол энэ нөхөр шоронд явах байсан. Үгийн зөрүүгүй “чиний хашаан дотор тавьсан юм уу” гэж хэлээд над руу дайрсан. Хэрэг гараад 2 сарын хугацаа өнгөрч байхад энэ хүүхэд өөрийн дутагдлыг ухамсарлаагүй байна. Надаас уучлалт гуйгаагүй. Үйлдэлдээ гэмшиж байгаа шинж байхгүй байна. Миний нүүр хэсэг одоо ч өвдөж байгаа. Энэ хүүхэд өөрийн эцэг шиг, өвөө шиг хүнийг шууд “хөгшин чөтгөр” гэж дуудаж над руу дайрсан. Намайг эмнэлэгт байхад нэг удаа утсаар ярьсан. Гэрт ирээд надтай уулзах боломжтой байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 12 цагийн үед өөрийн гэрийн хашааны гадаа буюу Баянзүрх дүүргийн.......................... тоот хашааны гадна талд байдаг өөрийн автомашины гражид машинаа байрлуулах гэсэн чинь миний гражийн хаалганы харалдаа чигт хөдөлгөөн хаагаад машин орох боломжгүй болгож улаан ягаан өнгийн соната маркийн машин хаалга хаасан байсан тул би өөрийн граж руу орохоор тухайн машины шилэн дээр үлдээсэн байсан тул би өөрийн граж руу орохоор тухайн машины шилэн дээр үлдээсэн байсан 9188....... дугаарт залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан тул өөрийн машиныг ил гудамжинд тавиад байсан тул би өөрийн гэрийн ойролцоо амьдардаг бүх айлын хашааны хаалгыг нүдэж тухайн тээврийн хэрэгслийн эзнийг хайсан боловч олдоогүй тул ойр орчим явж байгаа хүмүүсээс тухайн машины жолооч байна уу гэж өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл тэр хавиар явсан бүх хүнээс асуусан боловч олдохгүй байхад 18 цагт хашааны гадна нэг цагаан өнгийн микро машин зогсохоор нь очоод жолоочоос нь энэ машины жолоочийг мэдэх үү гэж асуусан чинь жолоочийн хажуу талд нь байсан залуу надад хандан “энэ миний машин” гэсэн тул би тухайн залууг их удаан буюу ойролцоогоор 6 цаг хүлээсэн тул “би яагаад хүний гражийн хаалга таглаж машинаа тавиад, гар утсаа салгаад удаан алга болдог хүн бэ” гэж уурласан чинь нөгөө үл таних залуу надад хандан ямар нэгэн уучлалт гуйсан зүйлгүй “битгий хуц, хөгшин новш минь чиний хашаанд тавиагүй, би гудамжинд тавьсан” гэж хэлээд өөрийн хаалга таглаж тавьсан машиныг холдуулах гэсэн ямар нэгэн үйлдэл хийхийн оронд надад хандан “зайл новшоо” гээд сууж ирсэн цагаан өнгийн машины хаалгыг хаах гэхээр нь би хаалгыг татаж онгойлгоод мөрнөөс нь татаж буулгаад өөрийн граж тагалсан машинаа холдуул гэж хэлэх зуур нөгөө үл таних залуу шууд машинаас үсэрч буугаад миний толгой хэсэг, мөр хэсэг рүү олон удаа гараараа цохиж эхэлсэн тул би тухайн залууг өөрөөсөө түлхэж холдуулахад цаанаас нөгөө машин барьж ирсэн жолооч бууж ирэхэд нь би тэр 2 үл таних залуу намайг нийлж зодох нь гэж бодоод өөрийн хашаа руу зугтааж ороод цагдаа дуудсан. Миний санаж байгаагаар энэ машин урьд өмнө нь нэг удаа таглаж тавьсан байсан тул цаасан дээр “гражийн хаалга хөдөлгөөн хязгаарлаж дахиж хааж тавихгүй байхыг хүсэе” гэж бичээд салхины шилэн дээр шил арчигчид нь хавчуулан үлдээж байсан... Миний биеийн мөр хэсэг болон толгой хэсэгт тухайн үл таних залуу хэд хэдэн удаа гараараа цохиж халдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

- Гэрч Г.Билгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нөгөө ах чиний машин аль юм бэ гэхэд манай найз шаргал өнгийн соната 7 гэсэн нөгөө ах Т.Мрүү шууд “пизда минь, гөлөг, нохой минь гэж хараагаад чамайг ингээд машин тавьчихаар би өөрийн машинаа граждаа оруулж чадахгүй байна” гээд загнаад байсан ба би тухайн Т.Мөнхдөлийн байрлуулсан машиныг хараад мөн нөгөө ахын гражийн хаалгыг харахад машин нь зүгээр граждаа орох боломжтой харагдсан ба Т.Мнь нөгөө ахын гражийн хаалгыг хааж тавилгүйгээр гудамжных нь эсрэг талд машинаа тавьсан байсан ба үүнээс болж гудам нарийн болсон ч гэсэн нөгөө ах өөрийн машинаа маниавр хийгээд граждаа оруулах боломжтой харагдсан ба манай найз машинаас буухдаа нөгөө үл таних ахад хандан нас намбатай хүн байж хүнийг ингэж гөлөг нохойгоор нь дуудаад байхдаа яахав дээ гэж хэлээд машинаас буугаад тавьсан байсан...би машиндаа жолооч талын толинд хараад байж байх үед манай найзыг араас нь нөгөө үл таних ах цохих шиг болоод гараараа далайгаад хоорондоо барилцаад авах шиг болсон ба би машинаас буугаад машинаас буугаад тойроод очих үед өөд өөдөөсөө хараа өрөлт аваад зогсож байсан. Харин би тэр хоёрыг болиулсан. Би өөрийн ажлын найз Т.Мөнхдөлтэй цуг машин тавьсан газар нь ирэхэд түүний бие ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэх /хх-ийн 18-19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2841 дүгээр:

1. С.Цын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

- Яллагдагч Т.Ммөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний мэдэж байгаагаар би тухайн хохирогчийн баруун талд нь биш зүүн хэсэгт гарын шуу хэсгээр хүрсэн ба дараа нь надад нөгөө үл таних хохирогч гэх хүн “би цагдаагийн хурандаа чам шиг гуйлгачинд хууль яаж үйлчилдгийг харуулна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/,

- Т.Мөнхдөлийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 37-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Мнь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг 8-268 тоотын гадна талд “автомашины гражийн хаалга таглаж тавьсан” гэж иргэн С.Цтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж, түүний баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Т.Мнь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн.............................  тоотын гадна талд “автомашины гражийн хаалга таглаж тавьсан” гэж иргэн С.Цтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж, түүний баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 12 цагийн үед өөрийн гэрийн хашааны гадаа буюу Баянзүрх дүүргийн .......................................  тоот хашааны гадна талд байдаг өөрийн автомашины гражид машинаа байрлуулах гэсэн чинь миний гражийн хаалганы харалдаа чигт хөдөлгөөн хаагаад машин орох боломжгүй болгож улаан ягаан өнгийн соната маркийн машин хаалга хаасан байсан тул би өөрийн граж руу орохоор тухайн машины шилэн дээр үлдээсэн байсан тул би өөрийн граж руу орохоор тухайн машины шилэн дээр үлдээсэн байсан 9188.........дугаарт залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан тул өөрийн машиныг ил гудамжинд тавиад байсан тул би өөрийн гэрийн ойролцоо амьдардаг бүх айлын хашааны хаалгыг нүдэж тухайн тээврийн хэрэгслийн эзнийг хайсан боловч олдоогүй тул ойр орчим явж байгаа хүмүүсээс тухайн машины жолооч байна уу гэж өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл тэр хавиар явсан бүх хүнээс асуусан боловч олдохгүй байхад 18 цагт хашааны гадна нэг цагаан өнгийн микро машин зогсохоор нь очоод жолоочоос нь энэ машины жолоочийг мэдэх үү гэж асуусан чинь жолоочийн хажуу талд нь байсан залуу надад хандан “энэ миний машин” гэсэн тул би тухайн залууг их удаан буюу ойролцоогоор 6 цаг хүлээсэн тул “би яагаад хүний гражийн хаалга таглаж машинаа тавиад, гар утсаа салгаад удаан алга болдог хүн бэ” гэж уурласан чинь нөгөө үл таних залуу надад хандан ямар нэгэн уучлалт гуйсан зүйлгүй “битгий хуц, хөгшин новш минь чиний хашаанд тавиагүй, би гудамжинд тавьсан” гэж хэлээд өөрийн хаалга таглаж тавьсан машиныг холдуулах гэсэн ямар нэгэн үйлдэл хийхийн оронд надад хандан “зайл новшоо” гээд сууж ирсэн цагаан өнгийн машины хаалгыг хаах гэхээр нь би хаалгыг татаж онгойлгоод мөрнөөс нь татаж буулгаад өөрийн граж тагалсан машинаа холдуул гэж хэлэх зуур нөгөө үл таних залуу шууд машинаас үсэрч буугаад миний толгой хэсэг, мөр хэсэг рүү олон удаа гараараа цохиж эхэлсэн тул би тухайн залууг өөрөөсөө түлхэж холдуулахад цаанаас нөгөө машин барьж ирсэн жолооч бууж ирэхэд нь би тэр 2 үл таних залуу намайг нийлж зодох нь гэж бодоод өөрийн хашаа руу зугтааж ороод цагдаа дуудсан. Миний санаж байгаагаар энэ машин урьд өмнө нь нэг удаа таглаж тавьсан байсан тул цаасан дээр “гражийн хаалга хөдөлгөөн хязгаарлаж дахиж хааж тавихгүй байхыг хүсэе” гэж бичээд салхины шилэн дээр шил арчигчид нь хавчуулан үлдээж байсан... Миний биеийн мөр хэсэг болон толгой хэсэгт тухайн үл таних залуу хэд хэдэн удаа гараараа цохиж халдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

- Гэрч Г.Билгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нөгөө ах чиний машин аль юм бэ гэхэд манай найз шаргал өнгийн соната 7 гэсэн нөгөө ах Т.Мрүү шууд “пизда минь, гөлөг, нохой минь гэж хараагаад чамайг ингээд машин тавьчихаар би өөрийн машинаа граждаа оруулж чадахгүй байна” гээд загнаад байсан ба би тухайн Т.Мөнхдөлийн байрлуулсан машиныг хараад мөн нөгөө ахын гражийн хаалгыг харахад машин нь зүгээр граждаа орох боломжтой харагдсан ба Т.Мнь нөгөө ахын гражийн хаалгыг хааж тавилгүйгээр гудамжных нь эсрэг талд машинаа тавьсан байсан ба үүнээс болж гудам нарийн болсон ч гэсэн нөгөө ах өөрийн машинаа маниавр хийгээд граждаа оруулах боломжтой харагдсан ба манай найз машинаас буухдаа нөгөө үл таних ахад хандан нас намбатай хүн байж хүнийг ингэж гөлөг нохойгоор нь дуудаад байхдаа яахав дээ гэж хэлээд машинаас буугаад тавьсан байсан...би машиндаа жолооч талын толинд хараад байж байх үед манай найзыг араас нь нөгөө үл таних ах цохих шиг болоод гараараа далайгаад хоорондоо барилцаад авах шиг болсон ба би машинаас буугаад машинаас буугаад машинаас тойроод очих үед өөд өөдөөсөө хараа өрөлт аваад зогсож байсан. Харин би тэр хоёрыг болиулсан. Би өөрийн ажлын найз Т.Мөнхдөлтэй цуг машин тавьсан газар нь ирэхэд түүний бие ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэх /хх-ийн 18-19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2841 дүгээр дүгнэлт /хх-ийн 21-22/,

- Яллагдагч Т.Ммөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний мэдэж байгаагаар би тухайн хохирогчийн баруун талд нь биш зүүн хэсэгт гарын шуу хэсгээр хүрсэн ба дараа нь надад нөгөө үл таних хохирогч гэх хүн “би цагдаагийн хурандаа чам шиг гуйлгачинд хууль яаж үйлчилдгийг харуулна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Мөнхдөлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч С.Ц нь хавтаст хэрэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Мнь бусдад төлөх төлбөргүй болно.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч Т.Мөнхдөлд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Т.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА