Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/494

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         4         01                                        2022/ШЦТ/494

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0826 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Б.Лыг үл ялих зүйлээр шалтаглан биед халдан гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

           - Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой өөрийн түрээслэн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн ............................  тоотод өөрийн найзууд болох Г.Мягмарсүрэн, ******* болон нутгийн залуу Тулгын бор гэж дууддаг залуугийн хамт Соёрхол нэртэй архи 23 цагийн үед бөөндөө хувааж уусан ба архи ууж дуусалгүй юм яриад ууж байхад найз болох Г.Мягмарсүрэн гэр нь ойрхон байдаг тул гэртээ орохоор түр гарсан ба энэ хооронд надтай хамт байсан *******нь ямар нэгэн шалтгаан хэрүүл маргаан хийлгүй намайг угаалгын өрөө рүү хамт оръё гэхээр би юм бодолгүй дагаж ороод угаалгын өрөөнд байхад гэнэт *******нь миний нүүрэн тус газар буюу өөрийн баруун гараараа миний баруун талын шанаа хэсэгт 5-6 удаа буюу их хүчтэй олон цохисон чинь би газар унасан. Ингээд газар унаад босож ирэхэд миний амнаас цус гараад тогтохгүй байхаар нь усаар угааж мөн миний эрүү болохгүй байна гэж хэлээд өрөөнд ороход энэ үед найз Г.Мягмарсүрэн орж ирсэн байсан ба би тэнд байсан найзууддаа би ер нь гэмтлийн эмнэлэг явж үзүүллээ, миний бие муу байна гэж хэлээд такси бариад эмнэлэг нөгөө найзуудтай хамт явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

           - Гэрч Г.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед найз найз Лхагвабаатарын гэрт очиход Лхагвабаатар ганцаараа байсан. Тэнд байж байтал З, Л хоёр орж ирсэн. Бил нийлээд архи ууж дуусгачхаад би доошоо гэртээ орчхоод 20-30 минут болоод эргээд иртэл зодоон болсон байдалтай байсан. Л элгээ барьсан байдалтай нойлын өрөөнд хажууд нь Загарзүсэм зогсож байсан. ...Би Загарзүсэмээс яагаад зодсон юм бэ гэж асуухад, Загарзүсэм нь миний өмнөөс томроод байхаар нь би 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд бид 4 Л-ын гэрээс гараад гэмтэл орж Лхагвабаатарын эрүүний зургийг авахуулахад эрүү нь гэмтсэн байна гэж эмч хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3067 дугаартай шинжээчийн:

           1. Б.Л-ын биед эрүү ясны хугарал, доод уруул, баруун завжинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           3. Эрүү ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамаарна.

           4. Доод уруулын салст, баруун завжинд няцарсан шарх гэмтзл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17, 18/,

           - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-ийн 31/,

           - Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Б.Лыг үл ялих зүйлээр шалтаглан биед халдан гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Б.Лыг үл ялих зүйлээр шалтаглан биед халдан гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

           - Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой өөрийн түрээслэн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн ..............................  тоотод өөрийн найзууд болох Г.Мягмарсүрэн, *******болон нутгийн залуу Тулгын бор гэж дууддаг залуугийн хамт Соёрхол нэртэй архи 23 цагийн үед бөөндөө хувааж уусан ба архи ууж дуусалгүй юм яриад ууж байхад найз болох Г.Мягмарсүрэн гэр нь ойрхон байдаг тул гэртээ орохоор түр гарсан ба энэ хооронд надтай хамт байсан *******нь ямар нэгэн шалтгаан хэрүүл маргаан хийлгүй намайг угаалгын өрөө рүү хамт оръё гэхээр би юм бодолгүй дагаж ороод угаалгын өрөөнд байхад гэнэт *******нь миний нүүрэн тус газар буюу өөрийн баруун гараараа миний баруун талын шанаа хэсэгт 5-6 удаа буюу их хүчтэй олон цохисон чинь би газар унасан. Ингээд газар унаад босож ирэхэд миний амнаас цус гараад тогтохгүй байхаар нь усаар угааж мөн миний эрүү болохгүй байна гэж хэлээд өрөөнд ороход энэ үед найз Г.Мягмарсүрэн орж ирсэн байсан ба би тэнд байсан найзууддаа би ер нь гэмтлийн эмнэлэг явж үзүүллээ, миний бие муу байна гэж хэлээд такси бариад эмнэлэг нөгөө найзуудтай хамт явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

           - Гэрч Г.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед найз найз Л-ын гэрт очиход Л ганцаараа байсан. Тэнд байж байтал З, Лхоёр орж ирсэн. Бил нийлээд архи ууж дуусгачхаад би доошоо гэртээ орчхоод 20-30 минут болоод эргээд иртэл зодоон болсон байдалтай байсан. Л элгээ барьсан байдалтай нойлын өрөөнд хажууд нь Загарзүсэм зогсож байсан. ...Би Загарзүсэмээс яагаад зодсон юм бэ гэж асуухад, З- нь миний өмнөөс томроод байхаар нь би 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд бид 4 Лхагвабаатарын гэрээс гараад гэмтэл орж Л-ын эрүүний зургийг авахуулахад эрүү нь гэмтсэн байна гэж эмч хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3067 дугаартай шинжээчийн:

           1. Б.Лын биед эрүү ясны хугарал, доод уруул, баруун завжинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           3. Эрүү ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамаарна.

           4. Доод уруулын салст, баруун завжинд няцарсан шарх гэмтзл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17, 18/,

           - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-ийн 31/,

- Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА