Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/507

 

 

 

 

 

 

 

 

  2022         4          05                                        2022/ШЦТ/507

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,  

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Н.Ө,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0077  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, “......................” ХХК-ийн зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” караокед иргэн Н.Өгийн биед хууль бусаар буюу үснээс нь зулгаах, цохих, өшиглөх зэргээр халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ө мэдүүлэхдээ: “................гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч Н.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед ажил дээр буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” караокед ажлаа хийж байхад гаднаас үл таних 4 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирсэн. Би ажлаа хийгээд гал тогоондоо байж байхад зааланд хүмүүс орилоод байсан. Тэгэхээр нь гарч ирээд зохицуулах гээд байж байсан чинь нэг хүүхэн босч ирээд намайг үсдээд доош нь унагаасан. Хүмүүс салгах гээд салгаж чадахгүй байсан. Намайг цохиж зодсон зүйл бол байхгүй. Миний үснээс зулгаагаад туг тугаар нь унагаасан. Тэгээд арай гэж салаад нөхөр нь нөгөө хүүхнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаар:

     1. Н.Өгийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүснэ.

     3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

     5. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

     -  Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр П.Хаян, түүний 3 эрэгтэй найзын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” нэртэй караокед ороод суух гэж байсан чинь манай нөхрийн нэг эрэгтэй найз нь тухайн караокены зөөгчид үг хэлсэн чинь /яг юу гэж хэлсэн талаар нь бол санахгүй байгаа/ тухайн зөөгч нь “би та нарт үйлчлэхгүй, гарцгаа” гэх мэтээр хөөж эхлэхээр нь би ширээн дээр байсан нэг савтай зүйлийг зөөгч рүү шидсэн чинь оногдоогүй, тэгээд л зөөгч нь над руу дайраад бид 2 зууралдаж эхэлсэн, улмаар нөхөр П.Хаян нь бид хоёрыг салгаад явъя гэж хэлээд үүд хэсэг рүү явах гэсэн чинь надтай маргалдсан зөөгч нь “наад хүмүүсээ гаргахгүй шүү” гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй нь ч гэсэн миний толгойны үснээс зулгаасан юм. Улмаар уг асуудал 10 гаран минут үргэлжилж байсан чинь манай нөхөр П.Хаян нь хамгаалагчийг гуйж байгаад намайг караокеноос гаргасан бөгөөд намайг гарснаас хойш цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн юм байна лээ. Улмаар би гэр рүүгээ харьсан бөгөөд маргааш нь над руу залгаад дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

     - *******ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 45-46/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/,

     - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” караокед иргэн Н.Өгийн биед хууль бусаар буюу үснээс нь зулгаах, цохих, өшиглөх зэргээр халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” караокед иргэн Н.Өгийн биед хууль бусаар буюу үснээс нь зулгаах, цохих, өшиглөх зэргээр халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

     - Хохирогч Н.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед ажил дээр буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” караокед ажлаа хийж байхад гаднаас үл таних 4 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирсэн. Би ажлаа хийгээд гал тогоондоо байж байхад зааланд хүмүүс орилоод байсан. Тэгэхээр нь гарч ирээд зохицуулах гээд байж байсан чинь нэг хүүхэн босч ирээд намайг үсдээд доош нь унагаасан. Хүмүүс салгах гээд салгаж чадахгүй байсан. Намайг цохиж зодсон зүйл бол байхгүй. Миний үснээс зулгаагаад туг тугаар нь унагаасан. Тэгээд арай гэж салаад нөхөр нь нөгөө хүүхнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаар дүгнэлт /хх-ийн 19-20/,

     -  Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр П.Хаян, түүний 3 эрэгтэй найзын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” нэртэй караокед ороод суух гэж байсан чинь манай нөхрийн нэг эрэгтэй найз нь тухайн караокены зөөгчид үг хэлсэн чинь /яг юу гэж хэлсэн талаар нь бол санахгүй байгаа/ тухайн зөөгч нь “би та нарт үйлчлэхгүй, гарцгаа” гэх мэтээр хөөж эхлэхээр нь би ширээн дээр байсан нэг савтай зүйлийг зөөгч рүү шидсэн чинь оногдоогүй, тэгээд л зөөгч нь над руу дайраад бид 2 зууралдаж эхэлсэн, улмаар нөхөр П.Хаян нь бид хоёрыг салгаад явъя гэж хэлээд үүд хэсэг рүү явах гэсэн чинь надтай маргалдсан зөөгч нь “наад хүмүүсээ гаргахгүй шүү” гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй нь ч гэсэн миний толгойны үснээс зулгаасан юм. Улмаар уг асуудал 10 гаран минут үргэлжилж байсан чинь манай нөхөр П.Хаян нь хамгаалагчийг гуйж байгаад намайг караокеноос гаргасан бөгөөд намайг гарснаас хойш цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн юм байна лээ. Улмаар би гэр рүүгээ харьсан бөгөөд маргааш нь над руу залгаад дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч Н.Ө нь хавтаст хэрэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд оролцож гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.          

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА