Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

    2022        02           16                                   233     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Э.Т, Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З овогт Э.Т , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Х. Г тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0062 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, З овогт Э.Т, 1998 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*” ***** 6 дугаар курсэд сурдаг,  “****” ХХК-д нярав ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Ээж хайрхан 02 дугаар гудамжны * тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ********* дугаартай.

 

2. Монгол Улсын иргэн, Харчин овогт Х.Г, 1967 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын ** дугаар сургуульд хөдөлмөрийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Хужирбулангийн 04 дүгээр хэсэг гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Монгол Улсын 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн Х дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Э.Т 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн орчимд хохирогч  Х.Г тай машин шахлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн орчимд хохирогч Э.Т тай машины шил хагалсан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар төмсөг хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж төмсөг, дайврын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Х.-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 08-ны орой Чулуун овоогийн ойролцоогоос эхнэр хүүхдээ тосож авчхаад гэрлүүгээ буюу Баянзүрх дүүргийн * дугаар хороо Хужирбуланлуу өөрийн эзэмшлийн * УБЛ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баянзүрх дүүрэг 28 дугаар Хужирбулангийн замаар явж байгаад нэгэн тээврийн хэрэгслийн хажуу талаар гүйцэж түрүүлэхдээ жаахан шахаад явчихсан юм. Тэгтэл тухайн тээврийн хэрэгсэл ардаас гэрлээрээ дохиод байхаар нь замын хажуу тал руу зогссон чинь арын машины жолооч “яаж яваад байгаа юм” гэхээр нь “яасан юм” гэтэл “хажуугаар шахаж явлаа” гэхээр нь би “чи утсаа оролдож явахаар урдах замаа харж яв” гэж хэлээд хөдлөөд явах гэтэл машины хойд талд юм хагарах чимээ гарахаар нь эргээд хартал машины хойд талын жижиг цонхыг хагалсан ... байхаар нь “чи яаж байна” гэж хэлээд бууж тэр залуу дээр очоод бариад авах гэтэл намайг цохих үед нь би бултаад зөрүүлээд цохих гэхэд миний доороос нүүр лүү гараараа юм уу хөлөөрөө юм уу яг юугаар цохисныг мэдэхгүй байна, ямар ч байсан маш хүчтэй цохиход би газарт сөхөрч унаад босож ирэхэд миний зүүн талын нүднээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 5-6 дахь тал/

 

Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...миний эрүүний баруун хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь би “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цааш нь түлхтэл миний 2 гарнаас барьж байгаад миний хамрын үзүүр хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Тэгээд тухайн жолооч ах намайг зодох гээд байхаар нь би тухайн хүнийг баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохитол тухайн хүний зүүн нүд хэсгээс нь цус гарсан. ...тухайн хүн миний бэлэг эрхтэн, төмсөг хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 8-9 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар “1. Х.Г-ын биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар “1. Э.Т-ын биед төмсөг, дайврын зөөлөн эдийн няцрал, хамар, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Төмсөг, дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 15-16 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн хуулбар,

/хавтаст хэргийн 55, 70 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн орчимд Х.Г-тай машин шахлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

           Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн орчимд Э.Т тай машины шил хагалсан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар төмсөг хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж төмсөг, дайврын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-ын өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх, шүүгдэгч Х.Г-ын өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Т ын хохирогчоор өгсөн “...жолооч бууж ирээд миний баруун талын хацар орчим гараараа нэг удаа цохьсон тул би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд түлхэхэд миний хамар орчимд нэг удаа мөргөсөн тул баруун гараараа түүний нүүр орчимд нэг удаа цохьсон. ...миний бэлэг эрхтэн орчимд нэг удаа өшиглөсөн.” гэх /хх-ийн 50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Г-ын хохирогчоор өгсөн “...арын машины жолооч “яаж яваад байгаа юм” гэхээр нь “яасан юм” гэтэл “хажуугаар шахаж явлаа” гэхээр нь би “чи утсаа оролдож явахаар урдах замаа харж яв” гэж хэлээд хөдлөөд явах гэтэл машины хойд талд юм хагарах чимээ гарахаар нь эргээд хартал машины хойд талын жижиг цонхыг хагалсан ... байхаар нь “чи яаж байна” гэж хэлээд бууж тэр залуу дээр очоод бариад авах гэтэл намайг цохих үед нь би бултаад зөрүүлээд цохих гэхэд миний доороос нүүр лүү гараараа юм уу хөлөөрөө юм уу яг юугаар цохисныг мэдэхгүй байна, ямар ч байсан маш хүчтэй цохиход би газарт сөхөрч унаад босож ирэхэд миний зүүн талын нүднээс цус гарсан байсан.” /хх-ийн 5-6/ гэх мэдүүлгүүд,

           хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар “1. Х.Г-ын биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн хөмсөг, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар “1. Э.Т ын биед төмсөг, дайврын зөөлөн эдийн няцрал, хамар, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Төмсөг, дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Т, Х.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Г-ынүйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Т нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Г нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул тэд нарыг гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Т нь “Эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй” гэж, шүүгдэгч Х.Г нь “Би 1.170.000 төгрөг нэхэмжилсэн, Э.Т хохирлын төлбөрт 1.250.000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өгсөн. Хохирлоо барагдуулсан.” гэж мэдүүлсэн бөгөөд хэн аль нь хохирлын талаар эвлэрсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Г-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Э.Т, Х.Гнар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Т, Х.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Э.Тад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч Х.Г-тоногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Т, Х.Гнар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т, Х.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Т, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч з овогт Э.Т“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

Шүүгдэгч Харчин овогт Х.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Та д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч Х.Г-тоногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Т, Х.Г нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т, Х.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Т, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ