Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 09

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Баясгалан, шүүгч Н.Балжмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дугаар багийн иргэн У.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн ЗД-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн ЗД-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн .. дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгож, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б/онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, иргэдийн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн ЗДТГХЭЗХ даргаар 8 жил ажиллаж байна. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аймгийн ЗДТ-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн сул орон тоо гарсан. Ингээд аймгийн ЗД зөвлөх Ж.Т-ыг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулах шийдвэр гаргахаар болж Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.2, 43.6 дахь заалтыг зөрчиж байгаа талаар аймгийн ЗД-д удаа дараа анхааруулж байсан. Ингээд миний бие Төрийн албаны зөвлөлд уг шийдвэрийн талаар 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 8/765 дугаар албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ........... дугаартай хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай дүгнэлтэд Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байгаа талаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/1485 дугаар зөвлөмж гарч хууль зөрчиж байгаа
талаар аймгийн ЗД-д хүргэгдсэн. Үүний дараа аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаар албан бичгээр миний ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ........ дугаар албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсээгүй тухай дүгнэлт ирсэн. Ингэснээр миний бие одоо мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн дагуу аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох үндэслэлтэй болсон.

 

Гэвч аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Ж.Т-ыг аймгийн ЗД зөвлөхийн ажлаас бүр мөсөн чөлөөлж, улмаар Б/33 дугаар захирамжаар аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гаргаад байна. Ж.Т-ыг ... дугаар захирамжаар чөлөөлсөн үйлдэл нь түүнийг ЗДТГ-ын бүтцээс бүр мөсөн гаргасан үйлдэл юм. Мөн улс төрийн албан тушаалтан байсан бөгөөд төрийн албаны нөөцөд бүртгэлгүй юм.

 

Тус шийдвэр нь Авлигатай тэмцэх газрын дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, одоо мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг илт зөрчсөн шийдвэр бөгөөд төрийн хуулийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Ерөнхий сайдын өмнө хариуцдаг албан тушаалтны хувьд хууль зөрчиж нийт ард иргэдэд буруу үлгэрлэл үзүүлж байгаа үйлдэл юм. Мөн миний төрийн албанд шатлан дэвших, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Засгийн газрын 2018 оны 382, 2019 оны 472, 2020 оны 184-р тогтоолд зааснаар ТЗ-13 болон ТЗ-11 дэх цалингийн шатлалын зөрүүгээр цалинжих зэрэг хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд аймгийн ЗД2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ....... дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, аймгийн ЗДТГХЭЗХ дарга ажилтай У.Б миний биеийг аймгийн ЗДТГ-ынд аргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгаж өгнө үү.

 

ЗДБ/33 дугаар шийдвэрийн хууль, эрх зүйн үндэслэлийн талаар миний бие өмнө нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж уг асуудлаар аймгийн ЗД-д зөвлөмж ирсэн тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Миний бие 2020.08.26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ аймгийн ЗД2020 оны ...... дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, аймгийн ЗДТГХЭЗХ дарга ажилтай У.Б миний биеийг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгах нэхэмжлэл гаргасан билээ.

 

Миний бие аймгийн ЗД Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.6 дахь заалтыг зөрчсөн бөгөөд 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар намайг аймгийн ЗДТГ-ындаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох үүрэгтэй байсан гэж маргасан. ЗД дээрх хуулиудыг зөрчиж Б/33 дугаар захирамж гаргаснаар миний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзсэн.

 

Нэгдүгээрт: Төрийн албанд төрийн жинхэнэ албан хаагчаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж мэргэшин, мэрит зарчмын дагуу тушаал дэвших, шатлан дэвших, үүрэг гүйцэтгэж түүгээрээ төрийн албан хаагчийн нэмэлт баталгаа эдлэх эрхийг минь хязгаарласан.

 

Хоёрдугаарт: ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ТЗ-13 болон ТЗ-11 цалингийн зөрүүгээр цалинжиж нэмэлт орлого олох, албаны автомашинаар хангагдах, ЗД нөөц сангийн зарцуулалтын 10 хувийн нэмэгдэл авч нийтдээ 300 гаран мянган төгрөгийн нэмэлт орлого олох эрх ашгийг минь хөндсөн. Манай ам бүл 3-уулаа бөгөөд би ганцаараа ажил хийдэг өрх толгойлсон эцэг тул цалин түүнтэй адилтгах нэмэлт орлого олох нь миний эрх ашиг мөн гэж үзэж байна.

 

Шүүхэд маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн ЗД 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ....... дүгээр захирамжаар маргаан бүхий аймгийн ЗД2020 оны .....дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Мөн миний бие ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .......дүгээр тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгээс татгалзаж байна. Үүнд:      

1. Аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч П.М 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны тухай хуулийн 42.1, 43.3.2-т зааснаар түр орлон гүйцэтгэгч томилох нөхцөл байдал үүссэн бөгөөд тус хуулийн 43.1 дэх хэсэгт зааснаар 14 хоногийн дотор буюу 8 дугаар сарын 14-ны дотор хамгийн ойр чиг үүрэг бүхий хэлтсийн даргыг томилох байсан. Гэвч миний урьдчилсан мэдүүлэг нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн ЗД-д ирсэн тухай, мөн ... дугаар захирамжийн он, сар, өдөр 2020.08.25-ны өдрөөр бичигдсэн хэдий ч 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан тухай давж заалдах гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт тодорхой дурдсан. Энэ талаар хариуцагч тал ч маргадаггүй болно. Иймд Төрийн албаны тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр намайг аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох ёстой байсан гэж маргадаг. Томилоогүйгээс болж миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ТЗ-13 болон ТЗ-11 цалингийн шатлалын зөрүү, болон Тамгын газрын даргын нэмэгдлүүд /ЗД нөөц сангийн зарцуулалтын нэмэгдэл 10%/-ийг авч чадаагүй гэж үзэж байна. Уг асуудлаар миний бие иргэний журмаар шүүхэд хандах тул өөрийн ашиг сонирхол байна гэж үзэж байна. Иймд “ЗД 2020 оны ........ дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаа “ЗД 2020 оны .... дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж байна.

            2. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул “аймгийн ЗДТГХЭЗХ дарга ажилтай У.Б миний биеийг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгах” нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие аймгийн ЗД 2020 оны Б/33 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ.

Төрийн албаны тухай хуулийн 43.1-д “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана.” гэж заасны дагуу ЗД шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Тухайн үед Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь үүрэг гүйцэтгэгч төрийн жинхэнэ албан хаагч биш байсан тул ажлын байрны чиг үүргийн дагуу ЗД үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах хамгийн ойр чиг үүрэг бүхий Хууль, эрх зүйн хэлтсийн даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилох үүрэгтэй байсан. Гэвч хууль зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч биш хүнийг томилсон. Энэ миний эрх ашгийг хөндсөн гэж үзэж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалин, нэмэгдлийн зөрүү болох 1.011.183 /нэг сая арван нэгэн мянга нэг зуун наян гурван/ төгрөгийг ЗД-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ. 

 

Хариуцагч аймгийн ЗД Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэлд дурдсан 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Авлигатай
тэмцэх газрын 05/8771 дүгээр Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг
хянасан тухай мэдэгдлийн хувьд

Тус мэдэгдэлд ...” Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Т.. “ нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн
албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “
... тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар
томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ ...” заасныг
үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил
үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй болно гэсэн атлаа тус мэдэгдэлд
Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчихөөр байна гэж
дүгнэсэн нь өөрийн шийдвэрийг үгүйсгэсэн Авлигатай тэмцэх газарт олгогдоогүй
бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна.

Учир нь: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7.-д  “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж заасан байдаг.

Мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Энэ хуулийн 23.7-д заасан
тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн
8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг
тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан
тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэр дэвшигч Ж.Т нь
баталгаа гаргасан тул тус хуулийн зохицуулалтын хүрээнд уг тушаалыг Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн
хүрээнд гаргасан.

2. У.Б Төрийн албаны зөвлөлд 2020 оны 08 дугаар сарын 09-ний
өдрийн 8/765 дугаар албан бичгээр гомдол гарган Төрийн албаны зөвлөлөөс 2020
оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/1485 дугаар зөвлөмж гарч хууль зөрчиж
байгаа аймгийн ЗД-д хүргэгдсэн гэх үндэслэлийн хувьд:

Миний бие Сүхбаатар аймгийн ЗД-аар 2018 онд томилогдсон бөгөөд
энэ хугацаанд Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмуудыг
мөрдлөг болгон ажиллаж ирсэн ба төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан
тушаалын сонгон шалгаруулалт 2016 оноос хойш үндсэндээ огт зохион
байгуулагдаагүй, 2019 оны сүүлээр төрийн албаны ерөнхий шалгалтыг авсан
хэдий ч өнөөгийн байдлаар төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын
нөөцөд нэг ч хүн байхгүй байгаа болно.

Мөн 2016 оноос өнөөг хүртэл 4 жилийн хугацаанд ЗДТГ”ын дарга болон хэлтсийн дарга нарын ихэнх нь үүрэг гүйцэтгэгч, түр орлон
гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн ба өнөөдрийн байдлаар...

- Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга өөрөө түр орлон гүйцэтгэгч,

           - Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ажлын ачаалал өндрөөс гадна тэтгэвэрт гарах насанд хүрсэн,

           - Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга тухайн албан
тушаалд нэг жил 4 сар ажиллаж байгаа,

           - Нийгмийн бодлого, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар орон
нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн,

           - Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Б нь тухайн шийдвэр гарах үед орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн
байсан ба дараа нь сонгуулийн тойрог олдоогүй, намын удирдлага болон УИХ-ын гишүүний санал болгосноор аймгийн ЗДТГ-ын дарга болох
гэсэн шалтгаанаар өргөдлөө буцаан авсан байдаг.

Иймд аймгийн хэмжээнд төрийн албаны удирдах ажилтны нөөцөд нэг ч хүн
байхгүйн улмаас өмнө нь Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж
байхдаа тухайн албан тушаалыг хаших бүрэн чадвартай, ирээдүйтэй боловсон
хүчин гэдгээ харуулсан Ж.Т-ыг өөрийн холбогдох хуулиар олгогдсон
эрх үүргийн хүрээнд томилсон болно.

Мөн тус аймагт үүсээд буй дээрх нөхцөл шалтгааныг тайлбарлан Төрийн
албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2 дахь заалтын дагуу тухайн албан
тушаалыг нөхөх боломжгүй учир аймгийн ЗД зүгээс Төрийн албаны төв
зөвлөлд аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтыг
зохион байгуулах чиглэл өгөх тухай албан бичиг хүргүүлээд байна.

3. ЗД 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .......... дугаар миний
хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх
газарт хүргүүлсэн бөгөөд хувийн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй тухай дүгнэлт
ирсэн. Ингэснээр миний бие одоо мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн
дагуу аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон
гүйцэтгэгчээр томилогдох үндэслэлтэй гэх шаардлагын хувьд:

Аймгийн ЗДТГХЭЗХдаргын
үндсэн чиг үүрэгт Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах,
шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэлтсийн
үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, албан хаагчдыг мэргэжил арга зүйн
удирдлагаар хангах байдаг.

Гэтэл У.Б нь төрийн захиргааны албан хаагч /Аймгийн Засаг даргын
Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/-ийн хувьд Төрийн албаны тухай хууль болон
төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн
холбогдох зүйл заалтыг хэрхэн зөрчиж, тус албан тушаалд томилогдохын тулд
ямар хувийн ашиг сонирхол гаргаж байгаа нь дараах үндэслэлээр нотлогдоно гэж
үзэж байна. Үүнд:

У.Б нь аймгийн ЗД Хууль, эрх зүйн хэлтсийн даргын хувьд
ЗД-ын хууль зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, шийдвэрийн үндэслэлийг
хуульд нийцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ба энэхүү үүргийн хүрээнд
ЗД захирамжийн төслийг боловсруулан хянадаг. Гэтэл У.Б нь дээрх чиг үүргээ хууль ёсны дагуу биелүүлээгүй атлаа 2016 оноос хойш Сүхбаатар аймгийн удирдлагын түвшинд ЗДТГ-ын даргын асуудал олон жил маргаан дагуулж өдийг хүрч байна гэх атлаа цаашид миний биеийг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгаж өгнө үү гэх утга агуулга бүхий гомдлыг Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа нь Хууль, зүйн хэлтсийн дарга нь дээрх хууль тогтоомжид заасан чиг үүргээ 4 жилийн хугацаанд хэрхэн биелүүлж байсан эсэх нь харагдана.

 

Мөн нөгөө талаас тус гомдлоо Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хууль, зүйн хэлтсийн даргын албан баланк дээр гаргасан байхад Төрийн
албаны салбар зөвлөлийн гишүүн У.Б танаа хэмээн хариу ирсэн, иргэн
У.Б-ийнсонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна гэх утга агуулга бүхий
нэхэмжлэл гаргасан байгаагаас үзэхэд хэний ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн
эсэх талаар тодорхойгүй байдлыг бий болгож байна.

 

У.Б-ийнхувьд аймгийн ЗД-д удаа дараа анхааруулж байсан
гэх боловч тухайн асуудлаар хуулийн дагуу хуулийн хэлтсийн даргын байр
сууринаас хандсан зүйл огт байхгүй болно.

 

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч аймгийн ЗД М.И нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Б-ийн аймгийн ЗД 2020 оны ... дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

Аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаар
захирамж гаргах тухайн цаг хугацаанд Тамгын газрын даргын албан үүргийг түр
орлон гүйцэтгэгчээр томилогдох боломжтой хэлтсийн дарга нар байсан ба дээрх
захирамжаар Ж.Т-ыг аймгийн ЗДТГ-ын даргын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэсэн нь Төрийн албаны
тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.6 дахь заалтыг зөрсөн талаар
нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна.

 

Харин Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын
Тамгын газрын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн
хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн
бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээ
дотоод аудитын хэлтэс, ЦШ гэсэн нэгжтэй байхаар баталсан, үүнээс
үзвэл аймгийн ЗДТГ-ын дарга нь дэд дарга, орлогчгүй тул дээр
дурдсанаар байгууллагын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай
зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэсэн
журмыг хэрэглэж дээрх хэлтсүүдийн дарга нараас сонгож, үүрэг гүйцэтгүүлэх
байсан ба Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бол хамгийн ойр хамааралтай чиг үүргийг гүйцэтгэх эсэх талаар тухайн үед ЗД-аар ажиллаж байсан Ж.Э дарга судалж зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, тухайн томилгоог
хэлтсийн дарга нараас сонгож томилох нь хуульд нийцэх байсан гэж үзэж
байна.

 

Иймд тухайн захиргааны акт хууль зөрчиж гарсан хэдий ч У.Б-ийн
эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг хүргүүлж байна
гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэхэд тухайн үед Нийгмийн бодлогын хэлтсийн дарга сонгуульд нэр дэвших гээд ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга ээлжийн амралттай байсан. Тамгын газрын даргын эзгүйд энэ хэлтсийн дарга орлоно гэсэн тодорхой зүйл байхгүй. Чиг үүрэг нь хамгийн ойр гэвэл Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга байсан. Тухайн үед Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь өөрөө түр орлон гүйцэтгэгч байсан гэв.

 

Иргэдийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ........ дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, аймгийн ЗДТГ-ынХууль эрх зүйн хэлтсийн дарга ажилтай У.Б миний биеийг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар аймгийн ЗД2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа өөрчилж, “Албан тушаалын цалингийн зөрүү 1.011.183 төгрөгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Нэхэмжлэгчээс “... аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Т-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.2, 43.6 дахь заалтуудыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн дагуу аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тухайн үед би томилогдох үндэслэлтэй байсан. Миний ТЗ-13 болон ТЗ-10 шатлалын цалингийн зөрүүгээр цалинжиж, нэмэлт орлого олох эрх ашгийг хөндсөн ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа бол харин хариуцагчаас “... Ж.Т-ыг аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж нь хууль зөрчиж гарсан талаарх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин У.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул цалингийн зөрүүг олгох боломжгүй ...” гэж маргаж байна.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн ЗД2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, албан тушаалын цалингийн зөрүү 1.011.183 төгрөгийг аймгийн ЗДТГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Сүхбаатар аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн .. дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Сүхбаатар аймгийн ЗД 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Т-ыг өмнө нь тус албан тушаалыг хашиж байсан ажлын туршлагыг нь харгалзан үзэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилжээ.

 

Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр улс төрийн албан тушаалтан буюу аймгийн ЗД зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Т-ыг томилсон аймгийн ЗД2020 оны ........  дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхнө.”, 43 дугаар зүйлийн 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн, хууль бус акт байжээ.

 

Хариуцагчаас Ж.Т-ыг аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжаа хууль бус байсан болохыг хүлээн зөвшөөрч, аймгийн ЗД 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаар захирамжаар дээрх маргаан бүхий актаа хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хоёр. Албан тушаалын цалингийн зөрүү 1.011.183 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ёстой, ингэхдээ байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэхээр, хэрэв дэд дарга, орлогчгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр, эдгээрээс бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2, 43.3.3 дахь хэсгүүдэд тус тус зохицуулсан байна.

 

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, ЦШ гэсэн нэгжтэй байхаар баталсан, үүнээс үзвэл аймгийн ЗДТГ-ын дарга нь дэд дарга, орлогчгүй тул дээр дурдсанаар байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэж заасан журам энэ тохиолдолд хэрэглэгдэх учиртай.

 

Аймгийн ЗДТГ-ын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтыг Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолттой харьцуулан судалж, Тамгын газрын даргын албан үүрэгтэй чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай байдлаар эрэмбэлбэл нэгдүгээрт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хоёрдугаарт Хууль, эрх зүйн хэлтсийн дарга ... байхаар байна. 

 

Маргаан бүхий акт гарах үед Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар Т.ГО ажиллаж байсан ба тэрээр хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч биш байжээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болохоор хуульчилсан бөгөөд тухайн тохиолдолд Тамгын газрын даргын албан үүрэгтэй чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан тушаал болох Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хууль зүйн хувьд боломжгүй байсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.

 

Тиймээс Тамгын газрын даргын албаны үүрэгтэй чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Б нь албан үүргийнхээ зэрэгцээ Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хууль зүйн үндэслэлтэй байжээ.

 

Аймгийн ЗДТГХЭЗХ-д арга нь ТЗ-10, Тамгын газрын дарга нь ТЗ-13 шатлалаар цалин хөлс авдаг ба нэхэмжлэгч нь албан үүргийнхээ зэрэгцээ Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан бол 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1.011.183 төгрөгийн цалингийн зөрүү авах байсан нь хэрэгт авагдсан цалингийн зөрүүгийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэв.

 

Хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, дүгнэлт гаргах бөгөөд У.Б-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн ЗД-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.5, 43.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн ЗД2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, албан тушаалын цалингийн зөрүү 1.011.183 /нэг сая арван нэгэн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас гаргуулж, нэхэмжлэгч У.Б-д олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ЦЭРЭНХАНД

                         

                          ШҮҮГЧ                                            Г.БАЯСГАЛАН

                           

                          ШҮҮГЧ                                            Н.БАЛЖМАА