| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1141 |
| Огноо | 2022-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, улсын яллагч Э.Чанцалням, шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны ** дүгээр сарын **-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овгийн *** ***, ** оны * дугаар сарын **ны өдөр *** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** * * * хийдэг гэх, ам бүл *, *** хамт, *** дүүргийн ** дугаар хороо, ** ** гудамж ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **********, *
*
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны * дүгээр сарын *-ны өдөр *** дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” гэх нэртэй зочид буудалд У.Н*той маргалдаж улмаар хүзүүндээ зүүж байсан гинжээрээ гараа ороон нүүр лүү нь хэд хэдэн удаа цохин эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, баруун завж, эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Б-н У нь 2021 оны **дүгээр сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” гэх нэртэй зочид буудалд хохирогч У.Нтой маргалдаж, улмаар хүзүүндээ зүүж байсан гинжийг гартаа ороож байгаад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж, бие махбодод нь “зүүн зовхинд цус хуралт, баруун завж, эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал), хохирогч У.Нийн “...би Б гэдэг найзыгаа хайгаад араас нь гартал хажуу талын Амур нэртэй паабад нэг хүүхэнтэй шар айраг уугаад сууж байсан. Би хамт сууж, бид нэг нэг шилтэй шар айраг нэмж захиалаад, ууж дуусчхаад би гэр лүүгээ орсон. Тэгсэн Б над руу залгаад “би буудалд байна, чи буудлын мөнгө төлөөд өгөөч” гэхээр нь би * гэх нэртэй буудал руу очсон юм. Би найзтайгаа яриад зогсож байсан чинь нойлын өрөөнөөс нэг охин залуу хоёр гарч ирсэн ба тэр нойлоос гарч ирсэн охин манай найз Бтай муудалцаад байсан. Тэгэхээр нь би тэр нойлоос гарч ирсэн залууд “найз охиноо аваад яваа ахын дүү” гэж хэлээд тэд нарыг салгасан. Тэгтэл нэг өрөөнөөс шар үстэй залуу гарч ирээд бас тэднийг салгасан. Тэр үед танихгүй охины найз залуу над руу дайраад миний зүүн талын нүд рүү цохиж, учир зүггүй нэг юмаар цохиод авах шиг болсон. Би “нүд рүү цохичихсон юм болов уу” гэж бодохын зуур нэг сандлаар дахиад цохисон. ...Тухайн үед биднийг зодоон нүдээн хийж байхад шар үстэй залуу биднийг салгаад байсан. Тэр залуу намайг цохисон залуутай хамт явсан залуу биш байсан. Тэр залуу зодоонд оролцоогүй. Зүгээр л салгаж байсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Би **** аймгийн ***** суманд амьдардаг хүн. Тийм учраас би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24, 28 дахь тал), Дүрс бичлэг бүхий файлд үзлэг хийсэн “...бичлэгийг тоглуулахад *********** дүүргийн ** дугаар хороо “”* зочид буудлын үүдний хэсгийн хяналтын камер байх ба тухайн бичлэг байна. Бичлэгийг цааш тоглуулахад хар өнгийн өмдтэй, цээж нүцгэн залуу хүзүүндээ байсан гинжээ тайлан баруун гартаа ороож байна. Баруун гартаа ороосон гинжээрээ үл таних залууг цохиж байна..." гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны ** дүгээр сарын **-ны өдрийн ***** дугаартай “...У.Нийн биед зүүн зовхинд цус хуралт, баруун завж, эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.У нь яллагдагчаар “...Би тухайн үед өөрийн эхнэр Бцтэй хамт * зочид буудалд орсон бөгөөд уг зочид буудлын коридорт хоёр залуу, нэг эмэгтэй хүнтэй маргалдаад нэг өндөр залуугийн зүүн хацар луу, уруул руу, нүүр лүү нь мөнгөн гинжийг гартаа ороож байгаад хэд хэдэн удаа цохисон юм. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурорын хяналтын шатанд яллагдагч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.У нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаартай дүгнэлтээр хохирогч У.Нийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Уын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч У.Нийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Уын хохирогчийн нүүр лүү мөнгөн гинж гартаа ороож байгаад цохисон үйлдэл болон хохирогч У.Нийн биед учирсан “зүүн зовхинд цус хуралт, баруун завж, эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байхын зэрэгцээ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч У.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Уыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Уын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), байнга оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 74-75 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 76-104 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч Б.У хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх ба уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Уад оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацаанд буюу гурван сарын дотор хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Бамба овгийн Б-н У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уад оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Уад сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА