Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

    2022        02           16                                   248     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч “М ххк-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн “М ххк-д холбогдох эрүүгийн 2006 03796 0671 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч хуулийн этгээд:

Монгол Улсад бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани.

 

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч М ХХК /РД:*/ нь 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан өртөө Хүннү гудамжинд байрлах 365 мкв барилгыг түрээслэн, химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтанд багтсан давсны хүчил /HCI/, аммиак /NH4OH/, натрийн гидроксид /NaOH/, дихлор метан /CH2CI2/, цагаан тугалганы хлорид /SnCI2/, гидразиний давснууд /N2H4*H2SO4/ зэрэг химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар худалдан авч, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч “М ххк-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч “М ххк-ний хууль ёсны төлөөлөгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 4-14 дэх тал/

 

 Гэрч О.н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард “М ххк-ийн хөрөнгө оруулагч Б нь манай “М ххк-ийн гүйцэтгэх захиралгүй болчихлоо, компани эзэнгүй болчихлоо, компанийн 51 хувийг эзэмшээд ажиллаад өгөөч ээ” гэж гуйсан. ...би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орсон. Тэгээд 2020 оны 05 дугаар сард “М ххк-д гүйцэтгэх захирлаар томилогдох тухай холбогдох материалуудыг БНХАУ-ын Эрээн хотын хаягаар хуулийн компаниар дамжуулан Б луу явуулсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Б  утсаар яриад “Чи үйлдвэр үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй наад ажлаа явуул, танай хууль дүрэм гэж юу байдаг юм, ...чи одоо надад хэрэггүй” гэж орилоод хашхираад байсан. Түүнээс хойш би ажилдаа очоогүй. Би Мэргэжлийн хяналтын газарт энэ компанийг шалгаж өгөөч ээ гэж санхүүгийн зөрчил, үйл ажиллагааны зөрчил дээр шалгуулахаар 15 хуудас материал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 05-нд үйлдвэрийн менежер Ганцэцэг утсаар залгаад “Б үйлдвэрт хэрэглэж байгаа химийн бодис, хор аммони, химийн бодисуудыг асгаж устга гэж хэллээ, оффис менежер М устай холиод хашааныхаа гадна тал руу устай холиод асга гээд байна, яах вэ” гэж утсаар асуусан. Тэгэхээр нь би “нөхөж болохгүй хохирол гарчих вий дээ, өөрсдөө хордоно, хөрсний бохирдол болно, наана чинь явж байгаа хүн амьтан хордоно, болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би сандраад Онцгой байдал руу очиж хэлсэн чинь 310005 Нийслэлийн шуурхай алба, цагдаагийн 102 дугаарын утсанд мэдэгд гэж хэлэхээр нь би мэдэгдсэн. ...БНХАУ-ын иргэн Б-ийг 1998 оноос хойш таньдаг болсон. Миний таньдаг хүмүүстэй танил байсан, Бээжин хотод танилцаж байсан. ...Би “М ххк-д гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол талаас Ц гэдэг хүн байдаг байсан. “М ххк нь гадаад худалдаа гэсэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, өөр зөвшөөрөл байхгүй.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/

 

Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 20-нд “М” хаяг рекламны үйлдвэрт ажилд орсон... 2020 оны 01 дүгээр сараас хойш 1.200.000 төгрөгийн цалин бэлнээр авч байгаа. Би хором гэдэг бодисоор никель өнгөтэй болгоод, тэгээд химийн бодис түрхээд алтлаг шар өнгөтэй болгодог...Манай үйлдвэрийн ерөнхий захирал Б гэх хятад хүн байдаг. 2019 оны 12 дугаар сард БНХАУ-руу яваад корона өвчин гараад Монголд ирж чадахгүй байгаа. Монголд байхдаа хааяа энд ирээд ажлын явцыг шалгаад заавар өгөөд явдаг байсан. Ихэвчлэн оффис дээрээ суудаг байсан. Манай үйлдвэрийн монгол талаас Ц гэдэг монгол эмэгтэй захирал байгаа. Утсаар Пүрэвдорж ахтай яриад захиалга өгдөг. ...миний хэрэглэж байсан амоний гэдэг бодис их муухай үнэртэй, толгой өвтгөдөг юм. Яг хэд төрлийн химийн бодис хэрэглэж байгаагаа би мэдэхгүй байна. БНХАУ-аас химийн бодис ирээд хэрэглэ гээд өгдөг. Түүнийг нь Б ах зааварчилгаа өгдөг, тэгээд тэрийг нь хэрэглэдэг. Хятад улсаас Ве чатаар зааварчилгаа өгдөг. ...надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Манай компанид хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер гэж хүн байдаггүй. Үйлдвэрийг хариуцсан Мөөгий эгч хааяа ирээд уулзчихаад явдаг, оффис дээрээ суудаг.

...Үйлдвэрийн байран дээр байсан аммиак гэх бодис нь намайг анх ажилд ороход буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэрэглэж байсан. Тэгэхээр үйлдвэрийн байран дээр байгаа бодисууд нь 2018 оноос өмнө хэрэглэж байсан бодисууд байгаа юм. Дээрх бодисоор баримлын гадна талыг өнгөлдөг бодис байгаа. Өөр олон төрлийн бодис хольж хэрэглэдэг гэж байсан. Намайг анх ажилд ороход тус үйлдвэрийн байран дээр дээрх бодисуудыг хадгалдаг байсан. Би бодисоор нь юм хийж байх үед нь тусалдаг байсан. Тухайн үед миний биеэр жижиг улаан юм туурч байсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 240-241 дэх тал/

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 19-нд “М ххк-д ажилд орж байсан, түүнээс хойш 5 жил 6 сар ажиллаж байна. “М ххк-ийн хөрөнгө оруулагч захирал нь Өвөрмонгол Б гэдэг хүн байдаг. ...Би энэ компанид янз бүрийн ажил хийж байгаад 2017 оноос хойш оффис менежерийн ажил хийж байгаа. Монгол талаас “М ххк-ийн гүйцэтгэх захирал Ц гэдэг хүн байдаг. ...Манай компанид ХАБ-ийн инженерийн орон тоо байхгүй, манай компанийн зүгээс ямар нэг химийн бодистой харьцах талаар сургалт орж байгаагүй.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “М ххк нь хаяг, реклам, шатахуун түгээх станцын үнийн самбар хийж гүйцэтгэдэг ба ерөнхий захирал нь Б гэж Өвөрмонгол хүн байгаа. ...Манайх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эд зүйл никель болгодог хорнуудыг үйл ажиллагаандаа ашигладаг ба амони гэх бодисыг манай жолооч Сэлэнгэ гэх хүн олж ирсэн юм. ...манай үйлдвэр дээр байсан олон тооны хуванцар савтай шингэн зүйлүүдийг үйлдвэрлэлд ашигладаг ба цагаан савтай 9-10 литрийн савлагаатай амони гэх бодис, бусад нь оффис дээр ашигладаг принтерийн хорнууд байгаа юм. ...Манай үйлдвэр дээр ашигладаг химийн бодисуудыг захирал Б гэх хүн БНХАУ-аас авчирдаг юм. Тухайн бодисыг яг ямар аргаар хэрхэн яаж авчирсан талаар би мэдэхгүй байна. ...үйлдвэрлэл явуулж байгаа газарт би хариуцан үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг юм. ...би энэ компанид ажилд ороод 2 жил гаран болж байна, намайг ажилд ороход тухайн химийн бодисуудыг ашиглаж байсан ба манай захирал Б гэх хүн надад хэрхэн яаж ашигладаг талаар зааж зөвлөж өгөөд 2019 оны 08 дугаар сар хүртэл ашиглаад үйлдвэр дээр захиалга орж ирээгүй тул дахин ашиглалгүй үйлдвэрийн байранд хадгалж байсан юм.

...Би “М ххк-д 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр анх ажилд орж байсан. Тухайн ажилд орж байх үед ажил үүргийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, зүгээр амаар ярилцаад ажилд орж байсан. Намайг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажилд ороод ажлын байран дээр очиж байхад ямар нэгэн химийн бодис гэх зүйл байхгүй байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард намайг ажлаас халчихсан. ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс “М ххк-ийн захирал Б гэх хүн яриад “чи ирээд манай үйлдвэр дээр ажиллаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орж ажлаа хийсэн. Миний санаж байгаагаар 2018 оны 07 дугаар сарын эхээр “Хас” банкны бэлгэдэл морины баримал хийж өгч байсан. Өндөр нь 15 см орчим, урт нь 20 см орчимтой морины баримал хийж байсан. Энэ морины баримлыг хийхэд химийн бодис ашиглан хийдэг. Тухайн морины баримлыг хийхэд ямар ч байсан 4-5 төрлийн химийн бодис нийлүүлж найруулж байгаад хийдэг байсан. Тухайн үед яг ямар бодис хийгээд байгааг мэдэхгүй байсан. Хятад бичгээр бичсэн бодис байдаг байсан. Одоо бодоход 2018 оны 07 дугаар сараас эхлэн химийн нэр хаяг нь тодорхойгүй олон төрлийн бодисоор морины баримал хийлгэж байсан. Нийт 150 гаруй морины баримал өнгөлсөн. Тухайн морины баримлыг мөнгөлөг өнгөөр бүрэхэд химийн хортой бодис ашиглан бүрдэг юм. ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилд ороход үйлдвэрийн байран дээр химийн гэх савтай бодис байсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь тал/

 

Гэрч Ц.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны зун 07 дугаар сард байх, би өдрийг нь сайн санахгүй байна. Манай захирал Б гэх Өвөрмонгол улсын иргэн надаас “3-4 төрлийн химийн бодис олдох болов уу” гэж асуухаар нь би хайж хүнээс сураглаж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цайз-16 тэр хавьд байдаг аж ахуйн нэгжээс жижигхэн савтай 3-4 савтай шингэн химийн бодис 30.000 гаран төгрөгөөр худалдаж авсан юм. Аммиак гэх химийн бодисыг Сонгинохайрхан дүүргийн Сүүний үйлдвэрийн хойд талд байдаг “Реактив” гэх нэртэй газраас 9 кг орчмыг худалдаж аваад “М ххк-ийн үйлдвэрийн байранд оруулж үлдээсэн юм. ...би тухайн химийн бодисуудыг худалдаж авах үедээ худалдагч нараас нь гуйж байгаад авчихсан юм.

...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Цайз-16 тэр хавиас 3-4 ширхэг төмөр савтай будаг худалдан авсан газраа зааж өгч чадна.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал/

 

Гэрч О.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “М ххк-д 2016 оны 03 дугаар сарын эхээр анх ажилд орж байсан. Тэгээд нөхөр Э.Пүрэвдорж бид хоёр хөдөө ажил явдал гараад хөдөө орон нутаг явсан байх үед ажлаас халсан байсан. Тухайн үед үйлдвэрийн байран дээр химийн хортой бодис ашигладаггүй байсан. Тухайн үед үйлдвэрийн байранд байгаагүй. Тэгээд би 2020 оны 05 дугаар сард албан ёсоор “М ххк-д маркетингийн менежерээр ажилд орсон. Тэгээд тухайн оны 07 дугаар сард үйлдвэр хариуцсан менежерээр үйлдвэрийн байран дээр ирж ажилласан. ...2020 оны 07 дугаар сараас үйлдвэр дээр ажиллаж эхлэх үед химийн бодис гэх хаяг тодорхойгүй, хятад үсгээр бичсэн савтай бодисууд их байсан. Тэр бодисоор морины баримлыг гадуур нь бүрж хийдэг байсан. Мөн “Шунхлай” ХХК-ийн цомыг бүрдэг байсан. Боржигон цомыг бүрж байсан. 2020 оны 08 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйлдвэрийн байран дээр яг ямар ямар бодис байсныг бол мэдэхгүй, дээр дурдсан баримлуудыг өнгөлөхдөө ашигладаг бодисууд байгаа юм. ...Жишээлбэл, 2018 оны 10 дугаар сард 100 гаруй ширхэг морь бүрж байсан. 2018 оны 11 сард “Шунхлай” ХХК-ийн цом бүрсэн, 2019 оны 07 дугаар сард “Боржигон” цом бүрсэн гэх мэтийн химийн бодис ашиглаж бүрдэг ажил дээр нөхөр А.П хамт ажиллаж байсан. Дээрх ажлыг хийхийн тулд арилгах, бүрэх гээд олон төрлийн ажлыг дандаа химийн бодисоор хийдэг байсан.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал/

 

Гэрч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2005 оны 11 дүгээр сард “Хас банк”-д ажилтанаар орж байсан. Тэрнээс хойш “Хас” банкандаа ажиллаж байна. Одоо “Хас” банкны Өмчийн харилцааны захирлаар ажиллаж байгаа. “Хас” банкны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/18043 дугаартай “Захиалгаар худалдан авалт хийх гэрээ”-ээр “_” цомыг захиалгын гэрээний хуудсанд заасан тоо ширхэг хэмжээгээр, тохирсон цаг хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна. Уг гэрээний хүчинтэй хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж заасан байна. ...Манай “Хас” банкнаас “М ххк-тай гэрээ байгуулж “_” цомыг 70 ширхгийг хийлгэж байсан нь баримтаар харагдаж байна. ...“Түмэн эх” цом нь тухайн байгууллагын 10 жилээс дээш ажилласан хүндэт ажилтанд олгодог дурсгалын цом байгаа юм. Худалдан борлуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/З дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Гэрч С.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Шунхлай” ХХК-д 2009 онд ажилд орж байсан. ...Манай “Шунхлай” ХХК нь “М ххк-тай 2009 оноос хойш харилцан гэрээ байгуулж байгууллагын бэлэг дурсгал гэх мэтийн зүйлийг хийлгэж ирж байсан. Олон жилийн харилцаатай компани байгаа. Тухайн компаниар эд зүйл хийлгэхдээ харилцан тохироод гэрээ байгуулж ажилладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар “Ш” ХХК нь 2017 онд “М ххк-иар 35 см өндөртэйгөөс 10 ширхэг, 30 см өндөртэйгөөс 36 ширхэг цом хийлгэж байсан. Үүнээс 11 ширхэг цом нь шаардлага хангахгүй байсан учир авалгүй буцааж өгч байсан. Мөн 2018 онд 35 см өндөртэй алтан шаргал өнгөтэй цомыг 12 ширхэг, 30 см өндөртэй цомыг 58 ширхгийг хийлгэж байсан баримт байна. Ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М, “М ххк-ийн гүйцэтгэх захирал И.Ц нарын хооронд №в/213 дугаартай гэрээгээр хийж гүйцэтгэхээр байгуулсан байсан. 2019 онд бол манайх тухайн цомыг шилэн байдлаар хийлгэж байсан. Тэр баримт одоо бол байхгүй байна. ...2017, 2018 онуудад хийлгэж байсан гэрээ баримт байна.” гэх мэдүүлэг,

/З дугаар хавтаст хэргийн 51-52 дахь тал/

 

 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”,

/1 дүгээр хавтаст хэргийн 55-64 дэх тал/

 

 “Р” ХХК-ийн зарлагын баримт,

 /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/

 

“М ххк-ийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хуулбар

/1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал/

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

/1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/

 

 

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн: Шинжилгээнд ирүүлсэн 238 ширхэг савтай шингэн, хуурай зүйлс нь нийт 11 цаасан хайрцаганд хийгдсэн байдалтай хүргэгдэн ирсэн бөгөөд хайрцаг бүрээр доторх зүйлсийг бүртгэж, хүснэгтэд нийт 249 савтай шингэн, хуурай зүйлс байсан бөгөөд эдгээрээс 27 ширхэг нь химийн бодис гэж үзэж шинжилгээ хийлээ.

Дугаар 1-ээс 11 хүртэл бодисууд ижил химийн бодисууд бөгөөд олон улсын нэршил-sodium hydroxide, монгол нэршил-натрийн гидроксид, химийн томъёо- NaOH. Бодисуудын гадна хаяган дээр бичсэн химийн томьёотой тохирч байна.

Дугаар 12. Цагаан өнгийн тагтай, бор өнгийн нэг литрийн шилэн савтай. Кислота соляная реактивная НСI гэх хаягтай шингэн нь 1.2 кг орчим жинтэй, савны таг онгорхой, өнгөгүй, шингэний нягт нь р-1.18 г/см3, 34.79 хувийн давсны хүчил HCI.

Бодисын олон улсын нэршил hydrochloric acid, монгол нэршил-давсны хүчил, химийн томъёо-HCI. Бодисын гадна хаяг дээр бичсэн химийн томъёотой тохирч байна.

Дугаар 13. Хөх өнгийн тагтай, 0,5 кг, цагаан өнгийн полиэтилен савтай Stannous chloride гэх гараар бичсэн хаягтай хуурай бодис нь 543 гр жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 83,49%-ийн цагаан тугалганы хлорид /SnCI2/

 13-15 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд олон улсын нэршил- Stannous chloride, монгол нэршил-цагаан тугалганы хлорид 2 молекул устай, химийн томьёо SnCI2*5H2O. Бодисын гадна хаяган дээр бичсэн химийн томьёотой тохирч байна.

Дугаар 16-17 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд олон улсын нэршил- Hydrazine sulfate, монгол нэршил-гидразин сульфат, химийн томъёо N2H4*H2SO4 Бодисын гадна хаяган дээр бичсэн химийн томъёотой тохирч байна.

Дугаар 18-20 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд олон улсын нэршил- Sodium thiosulfate pentahydrate, монгол нэршил-натрийн тиосульфат 5 молекул устай, химийн томъёо-Na2S2O3*5H2O. Бодисын гадна хаяган дээр бичсэн химийн томьёотой тохирч байна.

Дугаар 21-22 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд олон улсын нэршил- Ammonia, монгол нэршил-аммиак, химийн томьёо-NH4OH. Бодисын гадна хаяган дээр бичсэн химийн томьёотой тохирч байна.

Дугаар 23-26 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд олон улсын нэршил- Dichloromethane монгол нэршил-трихлорометан, метилен хлорид. химийн томъёо-CH2CI2 Бодисын гадна хаяган дээр бичсэн химийн томьёотой тохирч байна.

Дугаар 27 бодис нь циклогексанон /C6H10O/, цууны хүчил /С2Н4О2/, метилен хлорид /СН2СI2/ агуулсан холимог. Холимог учраас олон улсын нэршил-байхгүй, монгол нэршил байхгүй, химийн томьёо байхгүй. Бодисын гадна хаяган дээр химийн томьёо байхгүй.

Дугаар 1-11 хүртэл бодисууд ижил химийн бодисууд бөгөөд бодисын жин нийтдээ 4.885 кг.

Дугаар 12 бодисын жин-1.2кг

Дугаар 13-15 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд нийт жин 1.631 кг байна.

Дугаар 16-17 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд нийт жин 0.232 кг байна.

Дугаар 18-20 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд нийт жин 1.43 кг байна.

Дугаар 21-22 хүртэлх бодис ижид бодисууд бөгөөд нийт 4.5 литр байна.

Дугаар 23-26 хүртэлх бодис ижил бодисууд бөгөөд нийт 1.55 литр байна.

Дугаар 27 бодис нийт 0.45 кг байна.

Химийн хортой болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 484 дүгээрт давсны хүчил /НСI/, 110 дугаарт аммиак /NH4OH/, 157 дугаарт натрийн гидроксид /NaOH/, 760 дугаарт дихлор метан /СН2СI2/, 613 дугаарт цагаан тугалганы хлорид /SnCI2/, 123 дугаарт гидразиний давснууд /N2H4*H2SO4/ тус тус багтсан байна. Дээрх бодисуудыг БНХАУ бол ОХУ-аас экспортолдог. Давсны хүчлийг аж үйлдвэрт металл цэвэршүүлэхэд ихэвчлэн хэрэглэдэг. Аммиакийг анагаах ухаан, бордооны үйлдвэрлэл, хөргөлтийн техникт болон органик бодисын синтезд өргөн хэрэглэдэг. Натрийн гидроксид нь цаас, шүлжмэл, ундны ус, саван, угаагч бодис гэх мэт олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд химийн хүчтэй суурийн үүрэг гүйцэтгэдэг. Цагаан тугалганы хлоридыг хүнсний үйлдвэрт хүнсний нэмэлтийн зориулалтаар, металлуудыг бүрэх, цэвэрлэхэд хэрэглэнэ. Дихлор метаныг олон төрлийн органик нэгдлүүдийг уусгадаг уусгагчаар өргөн хэрэглэдэг. Мөн термопластикийг хөөсрүүлэхэд ашигладаг. Гидразин сульфатыг анагаах ухаан, химийн лаборатори, химийн үйлдвэрт хэрэглэдэг гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 39-44 дүгээр тал/

 

“Э” ХХК-ийн Байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр: Хөрсөн бүрхэвч болон газрын гадарга нь хэрэгт холбогдох химийн бодисоор бохирдсоныг Монгол улсад одоогоор тодорхойлох лаборатори байхгүй байна. Харин тухайн бохирдсон байж болзошгүй гэх газруудад авсан дээжийг “Нарт Шуүн Консалтинг” ХХК, “И” ХХК-ийн лабораториудад хүнд металл тодорхойлуулах зорилгоор шинжилгээ хийлгэв. Уг шинжилгээнээс үзэхэд Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй /MNS5850:2019/, /MNS ISO 11466:2007/ стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг даваагүй байна.” гэх дүгнэлт,

 /1 дүгээр хавтаст хэргийн 184-188 дугаар тал/

 

Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, “Ш” ХХК болон “М ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан В/148 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, “Ш” ХХК болон “М ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан в/213 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, холбогдох баримтууд

/3 дугаар хавтаст хэргийн 53-62 дугаар тал/

 

Р ХХК /РД:/-ийн Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, худалдах, тусгай зөвшөөрөлийн хуулбар,

/3 дугаар хавтаст хэргийн 108-124 дэх тал/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/4 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал/

 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийгөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,

/4 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/

 

“Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” /1 дүгээр хавтас хэргийн 114-116 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч “М ххк /РД:/ нь 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр _ гудамжинд байрлах 365 м.кв барилгыг түрээслэн, химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтанд багтсан давсны хүчил /HCI/, аммиак /NH4OH/, натрийн гидроксид /NaOH/, дихлор метан /CH2CI2/, цагаан тугалганы хлорид /SnCI2/, гидразиний давснууд /N2H4*H2SO4/ зэрэг химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар авсан, хадгалсан, ашиглан үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч “М ххк-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Болсон асуудлын талаар мэдэж байгаа. 20 сая төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байгаа. Тодорхой хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Манай компани 10 гаран ажилтны цалин, нийгмийн даатгалыг төлж, үйлдвэрлэлийн байрны түрээс гэх мэт зардлууд байдаг.” гэх,

          мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.н-ийнөгсөн “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Б  утсаар яриад “Чи үйлдвэр үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй наад ажлаа явуул, танай хууль дүрэм гэж юу байдаг юм, ...чи одоо надад хэрэггүй” гэж орилоод хашхираад байсан. Түүнээс хойш би ажилдаа очоогүй. Би Мэргэжлийн хяналтын газарт энэ компанийг шалгаж өгөөч ээ гэж санхүүгийн зөрчил, үйл ажиллагааны зөрчил дээр шалгуулахаар 15 хуудас материал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 05-нд үйлдвэрийн менежер Ганцэцэг утсаар залгаад “Б үйлдвэрт хэрэглэж байгаа химийн бодис, хор аммони, химийн бодисуудыг асгаж устга гэж хэллээ, оффис менежер М устай холиод хашааныхаа гадна тал руу устай холиод асга гээд байна, яах вэ” гэж утсаар асуусан. Тэгэхээр нь би “нөхөж болохгүй хохирол гарчих вий дээ, өөрсдөө хордоно, хөрсний бохирдол болно, наана чинь явж байгаа хүн амьтан хордоно, болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би сандраад Онцгой байдал руу очиж хэлсэн чинь 310005 Нийслэлийн шуурхай алба, цагдаагийн 102 дугаарын утсанд мэдэгд гэж хэлэхээр нь би мэдэгдсэн. ...“М ххк нь гадаад худалдаа гэсэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, өөр зөвшөөрөл байхгүй.” гэх /1хх-ийн 17-18/,

гэрч З.А  өгсөн “...миний хэрэглэж байсан амоний гэдэг бодис их муухай үнэртэй, толгой өвтгөдөг юм. Яг хэд төрлийн химийн бодис хэрэглэж байгаагаа би мэдэхгүй байна. БНХАУ-аас химийн бодис ирээд хэрэглэ гээд өгдөг. Түүнийг нь Б ах зааварчилгаа өгдөг, тэгээд тэрийг нь хэрэглэдэг. Хятад улсаас Ве чатаар зааварчилгаа өгдөг. ...надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Манай компанид хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер гэж хүн байдаггүй. ...Үйлдвэрийн байран дээр байсан аммиак гэх бодис нь намайг анх ажилд ороход буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэрэглэж байсан. Тэгэхээр үйлдвэрийн байран дээр байгаа бодисууд нь 2018 оноос өмнө хэрэглэж байсан бодисууд байгаа юм. Дээрх бодисоор баримлын гадна талыг өнгөлдөг бодис байгаа. Өөр олон төрлийн бодис хольж хэрэглэдэг гэж байсан. Намайг анх ажилд ороход тус үйлдвэрийн байран дээр дээрх бодисуудыг хадгалдаг байсан. Би бодисоор нь юм хийж байх үед нь тусалдаг байсан. Тухайн үед миний биеэр жижиг улаан юм туурч байсан.” гэх /1хх-ийн 20-21, 2хх-ийн 240-241/,

гэрч Ц.М өгсөн “...Манай компанид ХАБ-ийн инженерийн орон тоо байхгүй, манай компанийн зүгээс ямар нэг химийн бодистой харьцах талаар сургалт орж байгаагүй.” гэх /1хх-ийн 24-25/,

 

гэрч Э.П-ийнөгсөн “...манай үйлдвэр дээр байсан олон тооны хуванцар савтай шингэн зүйлүүдийг үйлдвэрлэлд ашигладаг ба цагаан савтай 9-10 литрийн савлагаатай амони гэх бодис, бусад нь оффис дээр ашигладаг принтерийн хорнууд байгаа юм. ...Манай үйлдвэр дээр ашигладаг химийн бодисуудыг захирал Б гэх хүн БНХАУ-аас авчирдаг юм. Тухайн бодисыг яг ямар аргаар хэрхэн яаж авчирсан талаар би мэдэхгүй байна. ...үйлдвэрлэл явуулж байгаа газарт би хариуцан үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг юм. ...манай захирал Б гэх хүн надад хэрхэн яаж ашигладаг талаар зааж зөвлөж өгөөд 2019 оны 08 дугаар сар хүртэл ашиглаад үйлдвэр дээр захиалга орж ирээгүй тул дахин ашиглалгүй үйлдвэрийн байранд хадгалж байсан юм. ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс “М ххк-ийн захирал Б гэх хүн яриад “чи ирээд манай үйлдвэр дээр ажиллаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орж ажлаа хийсэн. Миний санаж байгаагаар 2018 оны 07 дугаар сарын эхээр “Хас” банкны бэлгэдэл морины баримал хийж өгч байсан. Өндөр нь 15 см орчим, урт нь 20 см орчимтой морины баримал хийж байсан. Энэ морины баримлыг хийхэд химийн бодис ашиглан хийдэг. Тухайн морины баримлыг хийхэд ямар ч байсан 4-5 төрлийн химийн бодис нийлүүлж найруулж байгаад хийдэг байсан. Тухайн үед яг ямар бодис хийгээд байгааг мэдэхгүй байсан. Хятад бичгээр бичсэн бодис байдаг байсан. Одоо бодоход 2018 оны 07 дугаар сараас эхлэн химийн нэр хаяг нь тодорхойгүй олон төрлийн бодисоор морины баримал хийлгэж байсан. Нийт 150 гаруй морины баримал өнгөлсөн. Тухайн морины баримлыг мөнгөлөг өнгөөр бүрэхэд химийн хортой бодис ашиглан бүрдэг юм. ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилд ороход үйлдвэрийн байран дээр химийн гэх савтай бодис байсан.” гэх /1хх-ийн 27-28, 2хх-ийн 236-237/,

гэрч Ц.Сөгсөн “...захирал Б гэх Өвөрмонгол улсын иргэн надаас “3-4 төрлийн химийн бодис олдох болов уу” гэж асуухаар нь би хайж хүнээс сураглаж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цайз-16 тэр хавьд байдаг аж ахуйн нэгжээс жижигхэн савтай 3-4 савтай шингэн химийн бодис 30.000 гаран төгрөгөөр худалдаж авсан юм. Аммиак гэх химийн бодисыг Сонгинохайрхан дүүргийн Сүүний үйлдвэрийн хойд талд байдаг “Реактив” гэх нэртэй газраас 9 кг орчмыг худалдаж аваад “М ххк-ийн үйлдвэрийн байранд оруулж үлдээсэн юм. ...би тухайн химийн бодисуудыг худалдаж авах үедээ худалдагч нараас нь гуйж байгаад авчихсан юм.” гэх /1хх-ийн 30, 2хх-ийн 243/,

гэрч О.Гөгсөн “...2020 оны 07 дугаар сараас үйлдвэр дээр ажиллаж эхлэх үед химийн бодис гэх хаяг тодорхойгүй, хятад үсгээр бичсэн савтай бодисууд их байсан. Тэр бодисоор морины баримлыг гадуур нь бүрж хийдэг байсан. Мөн “Ш” ХХК-ийн цомыг бүрдэг байсан. Боржигон цомыг бүрж байсан. 2020 оны 08 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйлдвэрийн байран дээр яг ямар ямар бодис байсныг бол мэдэхгүй, дээр дурдсан баримлуудыг өнгөлөхдөө ашигладаг бодисууд байгаа юм. ...Жишээлбэл, 2018 оны 10 дугаар сард 100 гаруй ширхэг морь бүрж байсан. 2018 оны 11 сард “Шунхлай” ХХК-ийн цом бүрсэн, 2019 оны 07 дугаар сард “Боржигон” цом бүрсэн гэх мэтийн химийн бодис ашиглаж бүрдэг ажил дээр нөхөр А.Пүрэвдоржийн хамт ажиллаж байсан. Дээрх ажлыг хийхийн тулд арилгах, бүрэх гээд олон төрлийн ажлыг дандаа химийн бодисоор хийдэг байсан.” гэх /2хх-ийн 238-239/,

гэрч Г.-ийн өгсөн “...“Хас” банкны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/18043 дугаартай “Захиалгаар худалдан авалт хийх гэрээ”-ээр “Түмэн эх” цомыг захиалгын гэрээний хуудсанд заасан тоо ширхэг хэмжээгээр, тохирсон цаг хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна. Уг гэрээний хүчинтэй хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж заасан байна. ...Манай “Хас” банкнаас “М ххк-тай гэрээ байгуулж “_” цомыг 70 ширхгийг хийлгэж байсан нь баримтаар харагдаж байна. ...“Түмэн эх” цом нь тухайн байгууллагын 10 жилээс дээш ажилласан хүндэт ажилтанд олгодог дурсгалын цом байгаа юм. Худалдан борлуулсан зүйл байхгүй.” гэх /Зхх-ийн 45-46/

гэрч С.-ын өгсөн “...“М ххк-тай 2009 оноос хойш харилцан гэрээ байгуулж байгууллагын бэлэг дурсгал гэх мэтийн зүйлийг хийлгэж ирж байсан. Олон жилийн харилцаатай компани байгаа. Тухайн компаниар эд зүйл хийлгэхдээ харилцан тохироод гэрээ байгуулж ажилладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар “Ш” ХХК нь 2017 онд “М ххк-иар 35 см өндөртэйгөөс 10 ширхэг, 30 см өндөртэйгөөс 36 ширхэг цом хийлгэж байсан. Үүнээс 11 ширхэг цом нь шаардлага хангахгүй байсан учир авалгүй буцааж өгч байсан. Мөн 2018 онд 35 см өндөртэй алтан шаргал өнгөтэй цомыг 12 ширхэг, 30 см өндөртэй цомыг 58 ширхгийг хийлгэж байсан баримт байна. Ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М, “М ххк-ийн гүйцэтгэх захирал И.Ц нарын хооронд №в/213 дугаартай гэрээгээр хийж гүйцэтгэхээр байгуулсан байсан. 2019 онд бол манайх тухайн цомыг шилэн байдлаар хийлгэж байсан.” /Зхх-ийн 51-52/ гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилал” /1хх-ийн 55-64/, “М ххк-ийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хуулбар /1хх-ийн 69/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 82-83/, Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /1хх-ийн 39-44/, “Эко Ти Эс Би” ХХК-ийн Байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт /1хх-ийн 184-188/, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, холбогдох баримтууд /3хх-ийн 53-62/, “Реактив” ХХК-ийн Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, худалдах, тусгай зөвшөөрлийн хуулбар /3хх-ийн 108-124/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4хх-ийн 77/, “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” /1хх-ийн 114-116/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч “М ххк-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóãаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн áîëíî.

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Пðîêóðîðûí ãàçðаас ø¿¿ãäýã÷ “М ххк-ийн үйлдэлд Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 24.3 дугаар зүйлийн 3 дахь хýñýãò çààñíаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл òîõèðñîí áàéíà.

 

Иймд шүүгдэгч “М ххк-ийг “Химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан. авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóòàéä òîîöîх ¿íäýñëýëòýé áàéíà ãýæ ø¿¿õ ä¿ãíýâ.

 

Энэ гэмт хэргийн улмаас “М ххк нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч “М ххк-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг “М ххк-ийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

 

Шүүх шүүгдэгч “М ххк-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч “М ххк-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

мөн хураан авсан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй: Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтээр химийн бодис гэж дүгнэсэн дараах 27 ширхэг химийн бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Үүнд:

1. Хар өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.45 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.8%-ийн натрийн гидроксид (NaOH).

2. Хар өнгийн тагтай, 0.5кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.45 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 98.1%-ийн натрийн гидроксид (NaOH).

3. Хар өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.45 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 97.42%-ийн натрийн гидроксид (NaOH).

4. Хар өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.245 грамм орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 98.56%-ийн натрийн гидроксид (NaOH).

5. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.5%-ийн натрийн гидроксид (NaOH).

6. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.5%-ийн натрийн гидроксид (NaOH).

7. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.5%-ийн натрийн гидроксид (NaOH).

8. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.46%-ийн натрийн гидроксид (NaOH).

9. Цагаан өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай улаан өнгийн анхаарлын тэмдэгтэй NаОН гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 94.27%-ийн натрийн гидроксид (NаОН).

10. Цагаан өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай улаан өнгийн анхаарлын тэмдэгтэй NaОН гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 97.14%-ийн натрийн гидроксид (NаОН).

11. Цагаан өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай улаан өнгийн анхаарлын тэмдэгтэй NаОН гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 98.67%-ийн натрийн гидроксид (NаОН).

12. Цагаан өнгийн тагтай, бор өнгийн 1 литрийн шилэн савтай Кислота соляная реактивная НСI гэх хаягтай шингэн нь 1.2 кг орчим жинтэй, савны таг онгорхой, өнгөгүй, шингэний нягт нь р-1.18 г/см3, 34.79%-ийн давсны хүчил (НСI).

13. Хөх өнгийн тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Stannous chlroride гэх гараар бичсэн хаягтай хуурай бодис нь 543 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 83.49%-ийн цагаан тугалганы хлорид (SnCI2).

14. Хөх өнгийн тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Stannous chlroride гэх гараар бичсэн хаягтай хуурай бодис нь 544 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 84.27%-ийн цагаан тугалганы хлорид (SnCI2).

15. Хөх өнгийн тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Tin (II) chloride SnCI2*H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 544 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 88.69%-ийн цагаан тугалганы хлорид (SnCI2).

16. Цагаан өнгийн тагтай 0.1 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Hydrazine sulfate N2H4*H2SO4 гэсэн хаягтай хуурай бодис нь 116 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 99.0%-ийн гидразин сульфат (N2H4*H2SO4).

17. Цагаан өнгийн тагтай 0.1 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Hydrazine sulfate N2H4*H2SO4 гэсэн хаягтай хуурай бодис нь 116 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 99.0%-ийн гидразин сульфат (N2H4*H2SO4).

18. Цэнхэр тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium thiosulfate pentahydrate Na2S2O3*5H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 470 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг 96.73%-ийн натрийн тиосульфат 5 молекул устай (Na2S2O3*5H2O).

19. Цэнхэр тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium thiosulfate pentahydrate Na2S2O3*5H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 480 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг 98.96%-ийн натрийн тиосульфат 5 молекул устай (Na2S2O3*5H2O).

20. Хар тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium thiosulfate pentahydrate Na2S2O3*5H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 480 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг 98.59%-ийн натрийн тиосульфат 5 молекул устай (Na2S2O3*5H2O).

21. Улаан тагтай 2 литрийн цагаан өнгийн полиэтилен савтай Ammonia гэсэн хаягтай шингэн нь савны дундуур хэмжээтэй, өнгөгүй, хурц үнэртэй, 22.07% аммиак (NН4OН)-ийн уусмал.

22. Цэнхэр тагтай 10 литрийн цагаан өнгийн полиэтилен савтай Аммийк водный чда гэсэн хаягтай шингэн нь савны дундуур хэмжээтэй, өнгөгүй, хурц үнэртэй, 22.41% аммиак (NН4OН)-ийн уусмал.

23. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 98.28%-метилен хлорид (CH2CI2), 1.72%- трихлорометан (CHCI3) агуулсан.

24. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 98.45%-метилен хлорид (CH2CI2), 1.55%- трихлорометан (CHCI3) агуулсан.

25. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 93.46%-метилен хлорид (CH2CI2), 6.54%- трихлорометан (СНСIз) агуулсан.

26. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 98.21%-метилен хлорид (CH2CI2), 1.79%- трихлорометан (СНСIз) агуулсан.

27. Хар тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай (акрил цавуу) хурдан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, дүүрэн хэмжээтэй, өнгөгүй шингэн, цууны хүчлийн үнэртэй, 52.4%-циклогексанон (С6Н10О), 27.68%-цууны хүчил (С2Н4О2), 19.93%- метилен хлорид (СН2СI2) агуулсан холимог зэрэг химийн бодис болно.

 

Шүүгдэгч “М ххк-ийн хууль ёсны төлөөлөгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “М ххк-ийг “Химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “М ххк-д химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “М ххк-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

мөн хураан авсан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй дараах 27 ширхэг:

1. Хар өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.45 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.8%-ийн натрийн гидроксид (NaOH).

2. Хар өнгийн тагтай, 0.5кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.45 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 98.1%-ийн натрийн гидроксид (NaOH).

3. Хар өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.45 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 97.42%-ийн натрийн гидроксид (NaOH).

4. Хар өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.245 грамм орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 98.56%-ийн натрийн гидроксид (NaOH).

5. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.5%-ийн натрийн гидроксид (NaOH).

6. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.5%-ийн натрийн гидроксид (NaOH).

7. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.5%-ийн натрийн гидроксид (NaOH).

8. Цэнхэр өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium hydroxide NaOH гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 99.46%-ийн натрийн гидроксид (NaOH).

9. Цагаан өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай улаан өнгийн анхаарлын тэмдэгтэй NаОН гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 94.27%-ийн натрийн гидроксид (NаОН).

10. Цагаан өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай улаан өнгийн анхаарлын тэмдэгтэй NaОН гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 97.14%-ийн натрийн гидроксид (NаОН).

11. Цагаан өнгийн тагтай, 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай улаан өнгийн анхаарлын тэмдэгтэй NаОН гэх хаягтай хуурай бодис нь 0.47 кг орчим жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг, 98.67%-ийн натрийн гидроксид (NаОН).

12. Цагаан өнгийн тагтай, бор өнгийн 1 литрийн шилэн савтай Кислота соляная реактивная НСI гэх хаягтай шингэн нь 1.2 кг орчим жинтэй, савны таг онгорхой, өнгөгүй, шингэний нягт нь р-1.18 г/см3, 34.79%-ийн давсны хүчил (НСI).

13. Хөх өнгийн тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Stannous chlroride гэх гараар бичсэн хаягтай хуурай бодис нь 543 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 83.49%-ийн цагаан тугалганы хлорид (SnCI2).

14. Хөх өнгийн тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Stannous chlroride гэх гараар бичсэн хаягтай хуурай бодис нь 544 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 84.27%-ийн цагаан тугалганы хлорид (SnCI2).

15. Хөх өнгийн тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Tin (II) chloride SnCI2*H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 544 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 88.69%-ийн цагаан тугалганы хлорид (SnCI2).

16. Цагаан өнгийн тагтай 0.1 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Hydrazine sulfate N2H4*H2SO4 гэсэн хаягтай хуурай бодис нь 116 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 99.0%-ийн гидразин сульфат (N2H4*H2SO4).

17. Цагаан өнгийн тагтай 0.1 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Hydrazine sulfate N2H4*H2SO4 гэсэн хаягтай хуурай бодис нь 116 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгөтэй нунтаг, 99.0%-ийн гидразин сульфат (N2H4*H2SO4).

18. Цэнхэр тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium thiosulfate pentahydrate Na2S2O3*5H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 470 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг 96.73%-ийн натрийн тиосульфат 5 молекул устай (Na2S2O3*5H2O).

19. Цэнхэр тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium thiosulfate pentahydrate Na2S2O3*5H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 480 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг 98.96%-ийн натрийн тиосульфат 5 молекул устай (Na2S2O3*5H2O).

20. Хар тагтай 0.5 кг-ийн цагаан өнгийн полиэтилен савтай Sodium thiosulfate pentahydrate Na2S2O3*5H2O гэсэн хаягтай хуурай бодис нь 480 грамм жинтэй, савны таг онгорхой, цагаан өнгийн нунтаг 98.59%-ийн натрийн тиосульфат 5 молекул устай (Na2S2O3*5H2O).

21. Улаан тагтай 2 литрийн цагаан өнгийн полиэтилен савтай Ammonia гэсэн хаягтай шингэн нь савны дундуур хэмжээтэй, өнгөгүй, хурц үнэртэй, 22.07% аммиак (NН4OН)-ийн уусмал.

22. Цэнхэр тагтай 10 литрийн цагаан өнгийн полиэтилен савтай Аммийк водный чда гэсэн хаягтай шингэн нь савны дундуур хэмжээтэй, өнгөгүй, хурц үнэртэй, 22.41% аммиак (NН4OН)-ийн уусмал.

23. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 98.28%-метилен хлорид (CH2CI2), 1.72%- трихлорометан (CHCI3) агуулсан.

24. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 98.45%-метилен хлорид (CH2CI2), 1.55%- трихлорометан (CHCI3) агуулсан.

25. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 93.46%-метилен хлорид (CH2CI2), 6.54%- трихлорометан (СНСIз) агуулсан.

26. Хөх тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай Dichloromethane CH2CI2 (акрилийн цавуу) удаан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, савны 2/3 хүртэл хэмжээтэй, өнгөгүй шингэн, 98.21%-метилен хлорид (CH2CI2), 1.79%- трихлорометан (СНСIз) агуулсан.

27. Хар тагтай 0.5 кг-ийн бор өнгийн шилэн савтай (акрил цавуу) хурдан гэсэн хаягтай шингэн нь таг онгорхой, дүүрэн хэмжээтэй, өнгөгүй шингэн, цууны хүчлийн үнэртэй, 52.4%-циклогексанон (С6Н10О), 27.68%-цууны хүчил (С2Н4О2), 19.93%- метилен хлорид (СН2СI2) агуулсан холимог зэрэг химийн бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч “М ххк бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл “М ххк-ийн хууль ёсны төлөөлөгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

                     ДАРГАЛАГЧ,