Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар     2022/ШЦТ/510

 

 

2022         4         05                                        2022/ШЦТ/510

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,  

улсын яллагч Н.Өнөрбаяр,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 04188 0311 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинг” зочид буудлын 304 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Э.Мгийн “Самсунг Эс-21 Ултра” /Samsung S21 Ultra/ маркийн rap утас, “Гарнет-2” /Garnet-2/ загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 3,480,200 төгрөгийн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

- Үргэлжилсэн үйлдлээр ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ............................... тоотод оршин суух хохирогч Э.Бгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж Самсунг загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

 - Үргэлжилсэн үйлдлээр ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18- наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ................  тоотод хадам эгч П.Уламбаярын гэрт хонохдоо гэрээс Самсунг А40, Самсунг А20 загварын 2 ширхэг гар утсыг авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 570.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10, 90-95/,

- Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг” гэх зочид буудалд найз охин Нурзулын хамт ирж тус бүр 3 шил пиво уугаад, 0.75 граммын архи дөнгөж задлаад би дээрээс нь ойролцоогоор 100 грамм орчим уучихаад, би найз охинтойгоо хамт унтаж амарсан юм. Өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим миний найз охин буудлаас явж би 304 тоот өрөөнд ганцаараа унтаад үлдсэн... Би 11 цагийн орчимд сэртэл миний хажууд /дэрний хажууд/ байсан Samsung S21 Ultra маркийн rap утас болон орны хажууд байсан Garnet 2 загварын пүүз байхгүй алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн БЗДЗ-21-557 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод Дархан-Уул аймгаас ирээд төмөр зам, Нарантуул зах, Цайз захын орчимоор архи ууж гадуур хоноглож амьдрах болсон. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Цайз-16 хавийн архичид Улаанхуарангийн эцсийн кинг-1 зочид буудалд архи ууж байна гэж сонсоод 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 09 цагийн үед очсон. Би тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй. Архи олдвол хамт хувааж уугаад явж байдаг юм. Кинг зочид буудлыг 305 тоот өрөөнд ууж байсан архинаас ганц 2 татаад хажуу өрөөнд бас орж хүмүүс ууж байгаа гэхээр нь гараад 305 дугаар өрөөний эсрэг талын 304 тоот өрөөнд ороход 1 танихгүй залуу унтаж байсан. Би хэсэг ажиглахад сэрэхгүй байсан тул орон дээр дэрнийхэн хажууд байсан хар өнгийн гэртэй самсунгийн утас байхаар нь барьж гарах гэтэл бас саарал өнгийн ягаан үдээстэй гарнетт-2 пүүз байхаар нь барьж гараад буудлын коридорт өөрийн өмсөж явсан пүүзээ тайлаад нөгөө хулгайлсан саарал пүүзээ өмсөөд гарсан. Зочид буудлаас гараад шууд Нарантуул зах ороод нөгөө хулгайлсан гар утсаа утас авдаг гэх хүнд 200.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хэд хоног архи уусан...”, “Би 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .................... тоотод хадам аавын эгч болох П.Уламбаярын эгчийн гэрт очсон. Очоод унтаж байгаад гэгээ ороогүй харанхуй байхад нь гэрээс нь гарч явахдаа миний орны хажууд байсан 2 ширхэг гар утсыг аваад гарсан юм. Тэндээсээ 100 айл ороод гудамжинд хог түүдэг хүмүүстэй архи ууж байгаад нэг сэрсэн чинь П.Уламбаяр эгчтэй таараад гэр рүү нь очихоор цуг явж байгаад 1 гар утсыг нь өгөөд цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 136-137/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68/

- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрөөд гэртэй ирсэн. Тэгэхэд манай хадам аав хойд жижиг гэрт байсан. Тэгээд гэрт ороод хүүхдийн төрсний гэрчилгээ авчхаад гэрээ цоожпоод гарсан. Намайг гарахад манай хадам аав гэртэй байсан...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цаг 20 минутын орчимд гэртэй ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан тэгээд гэртээ ороход хойморт байсан зурагт алга болсон байсан...”, гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/,

 - Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БЗД2-22-172 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 115-116/,

- “Заан” барьцаат зээлийн газрын №3723 дугаартай гэрээ /хх- ийн 107/,  

- Хохирогч П.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн орчим ******* манай гэрт орж ирсэн согтуу байсан бөгөөд манай гэрт унтаж байгаад Дархан явах гэж байна гээд өглөө 06 цагт гэрээс гараад явсан. Явахдаа Самсунг А40, А20 загварын 2 гар утас хулгайлаад аваад явсан байсан юм. Тэгээд араас нь залгасан чинь утаснууд нь холбогдохгүй байсан юм. Тэгээд би цагдаад хандсан юм... А-20 загварын гар утсыг маань гаргаж өгсөн юм...” /хх-ийн 151/,

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн СБ2-22-115 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 154- 155/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

*******  нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинг” зочид буудлын 304 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Э.Мгийн “Самсунг Эс-21 Ултра” /Samsung S21 Ultra/ маркийн rap утас, “Гарнет-2” /Garnet-2/ загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 3,480,200 төгрөгийн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

- Үргэлжилсэн үйлдлээр ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .................  тоотод оршин суух хохирогч Э.Бгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж Самсунг загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

            - Үргэлжилсэн үйлдлээр ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18- наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .............. тоотод хадам эгч П.Уламбаярын гэрт хонохдоо гэрээс Самсунг А40, Самсунг А20 загварын 2 ширхэг гар утсыг авч, улмаар бага хэмжээнээс дээш хохирол буюу 570.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан болох нь:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10, 90-95/,

- Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг” гэх зочид буудалд найз охин Нурзулын хамт ирж тус бүр 3 шил пиво уугаад, 0.75 граммын архи дөнгөж задлаад би дээрээс нь ойролцоогоор 100 грамм орчим уучихаад, би найз охинтойгоо хамт унтаж амарсан юм. Өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим миний найз охин буудлаас явж би 304 тоот өрөөнд ганцаараа унтаад үлдсэн... Би 11 цагийн орчимд сэртэл миний хажууд /дэрний хажууд/ байсан Samsung S21 Ultra маркийн rap утас болон орны хажууд байсан Garnet 2 загварын пүүз байхгүй алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн БЗДЗ-21-557 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод Дархан-Уул аймгаас ирээд төмөр зам, Нарантуул зах, Цайз захын орчимоор архи ууж гадуур хоноглож амьдрах болсон. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Цайз-16 хавийн архичид Улаанхуарангийн эцсийн кинг-1 зочид буудалд архи ууж байна гэж сонсоод 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 09 цагийн үед очсон. Би тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй. Архи олдвол хамт хувааж уугаад явж байдаг юм. Кинг зочид буудлыг 305 тоот өрөөнд ууж байсан архинаас ганц 2 татаад хажуу өрөөнд бас орж хүмүүс ууж байгаа гэхээр нь гараад 305 дугаар өрөөний эсрэг талын 304 тоот өрөөнд ороход 1 танихгүй залуу унтаж байсан. Би хэсэг ажиглахад сэрэхгүй байсан тул орон дээр дэрнийхэн хажууд байсан хар өнгийн гэртэй самсунгийн утас байхаар нь барьж гарах гэтэл бас саарал өнгийн ягаан үдээстэй гарнетт-2 пүүз байхаар нь барьж гараад буудлын коридорт өөрийн өмсөж явсан пүүзээ тайлаад нөгөө хулгайлсан саарал пүүзээ өмсөөд гарсан. Зочид буудлаас гараад шууд Нарантуул зах ороод нөгөө хулгайлсан гар утсаа утас авдаг гэх хүнд 200.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хэд хоног архи уусан...”, “Би 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ................ хадам аавын эгч болох П.Уламбаярын эгчийн гэрт очсон. Очоод унтаж байгаад гэгээ ороогүй харанхуй байхад нь гэрээс нь гарч явахдаа миний орны хажууд байсан 2 ширхэг гар утсыг аваад гарсан юм. Тэндээсээ 100 айл ороод гудамжинд хог түүдэг хүмүүстэй архи ууж байгаад нэг сэрсэн чинь П.Уламбаяр эгчтэй таараад гэр рүү нь очихоор цуг явж байгаад 1 гар утсыг нь өгөөд цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 136-137/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68/

- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрөөд гэртэй ирсэн. Тэгэхэд манай хадам аав хойд жижиг гэрт байсан. Тэгээд гэрт ороод хүүхдийн төрсний гэрчилгээ авчхаад гэрээ цоожпоод гарсан. Намайг гарахад манай хадам аав гэртэй байсан...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цаг 20 минутын орчимд гэртэй ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан тэгээд гэртээ ороход хойморт байсан зурагт алга болсон байсан...”, гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/,

 - Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БЗД2-22-172 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 115-116/,

- “Заан” барьцаат зээлийн газрын №3723 дугаартай гэрээ /хх- ийн 107/,  

- Хохирогч П.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн орчим ******* манай гэрт орж ирсэн согтуу байсан бөгөөд манай гэрт унтаж байгаад Дархан явах гэж байна гээд өглөө 06 цагт гэрээс гараад явсан. Явахдаа Самсунг А40, А20 загварын 2 гар утас хулгайлаад аваад явсан байсан юм. Тэгээд араас нь залгасан чинь утаснууд нь холбогдохгүй байсан юм. Тэгээд би цагдаад хандсан юм... А-20 загварын гар утсыг маань гаргаж өгсөн юм...” /хх-ийн 151/,

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн СБ2-22-115 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 154- 155/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогч Э.Мд 3.480.200 төгрөгийн хохирол, Э.Бд 550.000 төгрөгийн хохирол, Т.Уламбаярт 570.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн байх тул ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд 2 сар 8 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   *******-ыг амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ын урьд цагдан хоригдсон 2 сар 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                   

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА