Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/356

 

 

    2022        03         10                                   356     

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Б.Дад холбогдох эрүүгийн 2106 04404 0146 дугаар хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” караокед хохирогч С.Мхажуугаар зөрөхдөө мөрлөсний улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газарт пивоны шилээр цохиж, биед нь чамархайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч С.М мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн үед би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” гэдэг нэртэй караоке дотор ажлынхаа М, Н нарын хамт үйлчлүүлж байгаад тэндээсээ гарсан. Гарах гэтэл хэдэн залуучууд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг мөрлөөд гаргахгүй, явуулахгүй байсан, тэгээд миний хоолойг боогоод намайг шатны бариулнаас унжуулсан байсан. Тэр хооронд би ухаан балартсан байсан юм шиг байна лээ. Тэгсэн намайг караокений хамгаалагч намайг татаж авсан. Тэгээд би босоод зогсож байсан чинь хажуу талаас нь нэг залуу нь пивоны шилээр миний толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд миний толгой хагарсан. Намайг цохьсон залуу барны хамгаалагч нартай зодолдоод үлдсэн. Би болохоор такси бариад шууд Гэмтлийн эмнэлэг орсон. Тухайн үед миний гар утас алга болсон байсан. Дараагаар нь миний гар утсыг цагдаа олж өгсөн байсан. Надтай хамт явж байсан Нт өгсөн байсан. Тэр хүмүүс олуулаа явж байсан байна лээ. Тэгээд намайг ганцаараа явж байна гээд дээрэлхээд байсан. Тэрнээс болоод маргаан болсон. Бид 3 нэг нэг “Сэнгүр” гэх нэртэй 0,5 литрийн савлагаатай пиво уусан, өөр юм уугаагүй. Намайг зодуулж байхад манай хоёр найз байгаагүй. Сүүлд орж ирсэн байсан. Баарны хамгаалагч залуу харсан байсан, би нэрийг нь мэдэхгүй, утас нь 981159.. гэсэн дугаартай залуу байсан. Намайг зодсон хүнийг би танихгүй. Миний толгой хагарсан, зүүн хойд талдаа 2 оёо тавиулсан байгаа. Би Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 7 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11505 дугаар: “1. С.М биед чамархайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 13-14 дэх тал/

 

СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Д-ы гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

           Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” караокед хохирогч С.М хажуугаар зөрөхдөө мөрлөсний улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохиж, биед нь чамархайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч С.М өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн үед би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” гэдэг нэртэй караоке дотор ажлынхаа М, Н нарын хамт үйлчлүүлж байгаад тэндээсээ гарсан. Гарах гэтэл хэдэн залуучууд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг мөрлөөд гаргахгүй, явуулахгүй байсан, тэгээд миний хоолойг боогоод намайг шатны бариулнаас унжуулсан байсан. Тэр хооронд би ухаан балартсан байсан юм шиг байна лээ. Тэгсэн намайг караокений хамгаалагч татаж авсан. Тэгээд би босоод зогсож байсан чинь хажуу талаас нь нэг залуу нь пивоны шилээр миний толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд миний толгой хагарсан. Намайг цохьсон залуу барны хамгаалагч нартай зодолдоод үлдсэн. Би болохоор такси бариад шууд Гэмтлийн эмнэлэг орсон. ...Миний толгой хагарсан, зүүн хойд талдаа 2 оёо тавиулсан байгаа. Би Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 7/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11505 дугаар: “1. С.Мбиед чамархайн хуйханд няцарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 13-14/,

2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Б.Д-ынүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ынүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Д-ыг“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М гэм хорын хохиролд 170.000 төгрөгийг төлсөн, хохирогч С.М мөрдөн байцаалтад “Миний хохирлыг барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно.” /хх-27/ гэх, шүүхэд “Үл таних залуу Дэлгэржамц нь намайг пивоны шилээр хоёр удаа цохиж гэмтээсэн ба тухайн үед нь харьяа цагдаагийн хэлтэс болон шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тодорхойлуулж хохирлоо барагдуулсан. Д нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дансаар баримтаар гарсан зардал болох 162.000 төгрөг болон шүүх эмнэлгийн хураамжтай хамт 170.000 төгрөг шилжүүлсэн. Иймээс шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул надгүйгээр явуулж өгнө үү.” гэх хүсэлтийг тус тус бичгээр гарган ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэг Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Днь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ