Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/554

 

 

2022         4          12                                        2022/ШЦТ/554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04217 1151 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. ХХК-д түгээгч ажилтай, *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэр плаза худалдааны төвийн дэргэдэх авто зогсоол дээр иргэн Д.Мтой Сүхбаатар аймаг руу хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн өдөр надад Сүхбаатар аймаг явах хүн олдохгүй Буяагаас гадна нэг хүн суусан байсан учраас “би хүн олдохгүй байна” гэж хэлээд явах машин олоод өгье гэсэн. Тэгсэн чинь Буяа Сүхбаатар аймаг руу авч явсангүй, новширлоо гэж хэлээд намайг заамдаж аваад миний нүүр лүү 2-оос 3 удаа баруун гараараа цохисон. Тухайн үед Буяад цохиулаад хамраас цус гараад байж байхад ундаа цаас бариад зогсож байгаа харагдсан. Тухайн үед би нээх юм бодоогүй Буяагаас салаад яваад өгсөн. Гэртээ очоод толинд харсан чинь баруун нүд нээгдэхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11077 дугаар:

     1. “... Д.М-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талийгаач төрсөн эцэг болох Б.Олзвой өвчний улмаас нас барсан учраас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотод ирээд буяны ажилд оролцоод Сүхбаатар аймаг руу буцахаар “Тэнгэр плаза” дээр 11 цагт ирэхэд танил Мөнхболд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу хот хооронд хүн зөөвөрлөнө гээд тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхаар нь багажинд нь буяны 4 хайрцаг зэдийг хийчихээд тэнгэр плазагийн худалдааны төв рүү ороод буцаад гартал Мөнхболд миний хийсэн зэдийг бариад Сүхбаатар аймаг явахаа болилоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь наана чинь Сүхбаатар явах тээврийн хэрэгсэл байхгүй байна гэдгийг хэлэхэд өөр тээврийн хэрэгсэл олдоно гэсэн. Би буяны ажлын зэдийг тэнгэр плаза төвийн жижүүр дээр үлдээгээд Сүхбаатар аймаг явах тээврийн хэрэгсэл хайгаад явж байхад Мөнхболд Сүхбаатар аймаг явахаар хүмүүстэй уулзаад зогсож байхыг хараад Мөнхболд дээр очоод явахгүй гэсэн байх явах гэж байгааг хараад миний уур хүрээд зүүн гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон. Надад цохиулаад доошоо тонгойгоод хамраас нь цус гарсан байдалтай үлдсэн. Харин би Сүхбаатар аймаг явах өөр тээврийн хэрэгсэл олоод суугаад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

     - Урьд Эүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэр плаза худалдааны төвийн дэргэдэх авто зогсоол дээр иргэн Д.Мтой Сүхбаатар аймаг руу хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******уянтогтоход холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэр плаза худалдааны төвийн дэргэдэх авто зогсоол дээр иргэн Д.Мтой Сүхбаатар аймаг руу хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн өдөр надад Сүхбаатар аймаг явах хүн олдохгүй Буяагаас гадна нэг хүн суусан байсан учраас “би хүн олдохгүй байна” гэж хэлээд явах машин олоод өгье гэсэн. Тэгсэн чинь Буяа Сүхбаатар аймаг руу авч явсангүй, новширлоо гэж хэлээд намайг заамдаж аваад миний нүүр лүү 2-оос 3 удаа баруун гараараа цохисон. Тухайн үед Буяад цохиулаад хамраас цус гараад байж байхад ундаа цаас бариад зогсож байгаа харагдсан. Тухайн үед би нээх юм бодоогүй Буяагаас салаад яваад өгсөн. Гэртээ очоод толинд харсан чинь баруун нүд нээгдэхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11077 дугаар дүгнэлт /хх-ийн 20-21/,

     - Яллагдагч *******мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талийгаач төрсөн эцэг болох Б.Олзвой өвчний улмаас нас барсан учраас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотод ирээд буяны ажилд оролцоод Сүхбаатар аймаг руу буцахаар “Тэнгэр плаза” дээр 11 цагт ирэхэд танил Мөнхболд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу хот хооронд хүн зөөвөрлөнө гээд тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхаар нь багажинд нь буяны 4 хайрцаг зэдийг хийчихээд тэнгэр плазагийн худалдааны төв рүү ороод буцаад гартал Мөнхболд миний хийсэн зэдийг бариад Сүхбаатар аймаг явахаа болилоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь наана чинь Сүхбаатар явах тээврийн хэрэгсэл байхгүй байна гэдгийг хэлэхэд өөр тээврийн хэрэгсэл олдоно гэсэн. Би буяны ажлын зэдийг тэнгэр плаза төвийн жижүүр дээр үлдээгээд Сүхбаатар аймаг явах тээврийн хэрэгсэл хайгаад явж байхад Мөнхболд Сүхбаатар аймаг явахаар хүмүүстэй уулзаад зогсож байхыг хараад Мөнхболд дээр очоод явахгүй гэсэн байж, явах гэж байгааг хараад миний уур хүрээд зүүн гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон. Надад цохиулаад доошоо тонгойгоод хамраас нь цус гарсан байдалтай үлдсэн. Харин би Сүхбаатар аймаг явах өөр тээврийн хэрэгсэл олоод суугаад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 38 дугаар талд шүүгдэгч *******уянтогтохоос эмчилгээний зардалд 138.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс 138.000 төгрөг гаргуулан хохирогч Дарьганга овогт Дэрэмийн Мөнхболдод олгуулахаар шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д  оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******-с 130.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА