Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

    2022        03          14                                   378     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 2106 02329 0272 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ задгай тоотод хамтран амьдрагч Э.А-нг бусадтай хардаж, улмаар түүний толгой, нүүр, цээжин тус газар нь цохиж, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, уруул, духанд зулгаралт, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 8 цагийн үед Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ задгай тоотод хамтран амьдрагч Б.Г нь гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд Г намайг хүнтэй хардсанаасаа болоод надад уурлаж миний нүүрний баруун шанаа хэсэгт 2-3 гараараа цохиод, би айсандаа хүүхдүүд дээрээ очоод цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй байсан. Г нь манай гэрт унтаж байгаад 12 цагийн орчимд гараад явсан. Г-ыг гараад явсны дараа би төрсөн эгч Э.Х-д утсаар хэлэхэд цагдаагийн байгууллагад хандсан. Би хамтран амьдрагч Г-той 2012 оноос хойш хамтран амьдарсан, бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй, 2019 оноос хойш Г-оос салаад хамтран амьдрахгүй байгаа. Тэгтэл надаас салж чадахгүй байнга ирж явдаг. ...2021 оны 06 дугаар сард намайг өөр хүмүүстэй хардсанаас болоод цохиж зодож байсан. ...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 15-16 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6705 дугаар: “1. Э.А-ийн биед баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, уруул, духанд зулгаралт, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 

Яллагдагч Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 8 цагийн үед гэртээ иртэл манай хамтран амьдрагч А гэртээ хоноогүй байсан. ...А-г “чи хаана хоноод ирж байгаа юм бэ” гээд хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлаад байхаар нь би “чи надаас юм нуудаг болоо юу” гэж хэлээд гараараа нүүрэн хэсэг рүү нь 2-3 удаа цохиод зодож биед нь гэмтэл учруулах болсон. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 68 дахь тал/

 

Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 08 дахь тал/

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 68 дахь тал/

 

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч Х.Гнь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ задгай тоотод хамтран амьдрагч Э.А-нгбусадтай хардаж, улмаар түүний толгой, нүүр, цээжин тус газар нь цохиж, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, уруул, духанд зулгаралт, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           шүүгдэгч Х.-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” Гэх мэдүүлэг,

  хавтаст хэрэгт цугларсан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх8/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6705 дугаар дүгнэлт /хх19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд     хохирогч Э.А-ийн өгсөн “...Б.Г нь гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд Г намайг хүнтэй хардсанаасаа болоод надад уурлаж миний нүүрний баруун шанаа хэсэгт 2-3 гараараа цохиод, би айсандаа хүүхдүүд дээрээ очоод цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй байсан.” гэх, мөн Х.г-ын яллагдагчаар өгсөн “...А-нг “чи хаана хоноод ирж байгаа юм бэ” гээд хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлаад байхаар нь би “чи надаас юм нуудаг болоо юу” гэж хэлээд гараараа нүүрэн хэсэг рүү нь 2-3 удаа цохиод зодож биед нь гэмтэл учруулах болсон. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх68/ мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Х.Г-ын хамтран амьдрагчийг бусадтай хардан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Г нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.А нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Миний бие Э.А хамтран амьдрагч Х овогтой Г зодуулсан нь үнэн болно. Одоо биеийн байдал хэвийн тул гомдолгүй тул энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг /хх74/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Х.Г-рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Х.Г хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 85/ тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Х.Г-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Х.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч Х.Г -т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Х Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Г -т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                       

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ