Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар     2022/ШЦТ/555

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         4          12                                       2022/ШЦТ/555

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,  

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2102 00246 0021 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг Цагдаагийн 3 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, ам бүл ******* .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “...нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д “...хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах...” гэж хуулиар олгогдсон зөрчлийн эрх бүхий албан тушаалтаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчлийн 2006002054 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д  “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1,4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 812 “Шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ийн 812.4.11-т заасан “шийтгэлийн хуудас тооцоот маягтын орлогын хураамжийг авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, шийтгэлийг бэлэн бусаар оногдуулсан тохиолдолд орлогыгтогтоосон хугацаанд өөрийн төв болон орон нутгийн хүү, торгуулийн орлогын дансанд оруулж, биелэлтийг хариуцна” гэснийг тус тус зөрчиж зөрчилд холбогдогч Б.Халиунаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр *******ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь түүний эзэмшлийн хаан банкны 579473516 тоот данс руу Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн торгуулийн шийтгэлд 100,000 төгрөг шилжүүлснийг Төрийн сан дахь тусгай данс руу шилжүүлэлгүй өөртөө авч ашиглан давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэрч Т.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай бэр Халиун нь гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр дуудлага өгсөн юм. Тэгээд Ж. Цогбаяртай 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр дуудагдаад очиж анх уулзсан. Халиун нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулан дуудлага өгсөн юм. Тухайн үед миний төрсөн өдөр байсан тэгээд Халиун машин барина гээд авч явах гээд байхаар нь машин бариулалгүй болиулсан чинь машинаас буулгахдаа хүч хэрэглэсэн гэсэн юм. Би 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 5075202073 дугаартай данснаас Цогбаярын эзэмшлийн Хаан банкны данс руу торгуулийн 100,000 төгрөг шилжүүлсэн. Би Цогбаярт торгуулийн мөнгө шилжүүлснээс надад ямар нэгэн давуу байдал үүсээгүй. Уг гэр бүлийн маргаанаас Халиунаа бид 2 адилхан зуу, зуу мянган төгрөгийн торгуулийг төлсөн. Цогбаяр торгуулийн мөнгийг шилжүүлж аваад надад ямар ч баримт өгөөгүй. Харин зөрчлийн хэрэг материал бололтой зүйл дээр Халиунаа та хоёр хоёулаа зөрчил гаргасан нялх хүүхэдтэй учир гээд торгуулийн арга хэмжээ авч байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 51-53 /

     - Гэрч Б.Халиун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банк дахь 5103050652 дугаартай дансыг 2013 оноос хойш эзэмшиж байна. Би Мөнхцэцэг эгчтэй маргалдаад зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгуулахаар болсон тэгээд өөрийн 5103050652 дугаартай данснаас торгуулийн мөнгө болох 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Цогбаяр надад торгууль төлөгдсөн талаар ямар нэгэн баримт өгөөгүй. Торгуулиа данс руу хийгээд л дахиж уулзаагүй. Цагдаагаас дуудахаар нь эгч бид 2 хоёулаа очиж чадахгүй байсан чинь нэг л өдөр эмэгтэй цагдаа яриад шүүхээр орохоор болсон гээд шүүх дээр очсон. Цогбаяр та хоёр эвлэрсэн юм чинь Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх ёстой гэсэн тэгэхээр нь ямар дансанд хийх үү гэсэн чинь цаасан дээр бичээд өөрийнхөө дансыг өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-58/,

            - Гэрч Н.Батсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...******* надруу холбогдоод нярав торгуулийн мөнгийг тушаасан баримтыг нэхээд байна би эмнэлэгт байгаа болохоор гарч чадахгүй байна чи киоскоор тушаагаад баримтыг аваачаад өгчихөөч гээд миний Хаан банкны дансруу 100,000 төгрөгийг өөрийнхөө 5749473516 дугаарын данснаас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд Төрийн банкаар 100,000 төгрөгийг нь тушаагаад баримтыг нь өгсөн. Намайг 100,000 төгрөгийн торгуулийг тушаачих гэсэн болохоор нь би өөрийнхөө нэрээр хийсэн байна баримтыг харлаа. Тухайн үед ******* нь 100,000 төгрөгөөс өөр мөнгө надаар тушаалгаагүй. Хэн гэж хүнд торгууль оногдуулж надаар тушаалгасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/1 хх-ийн 103-105/

            - Гэрч Д.Мөнхцагаан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудаст гаргасан зөрчилд нь оногдуулсан мөнгөн төлбөрийг тушаах банкны дансыг бичиж өгөх ёстой. 2020 оны 7 дугаар сарын байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь Худалдаа хөгжлийн банкны 2609030084 тоот дансанд шийтгэлийн хуудасны орлогыг тушаан төвлөрүүлж байсан. Тухайн холбогдогч банкинд тушаасан мөнгөн төлбөрийн 1 хувь баримтыг цагдаагийн алба хаагчид өгч, улмаар шийтгэлийн хуудасны ард хавсаргаж архивын нэгж болгоно. Харин 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шийтгэлийн хуудасны орлогыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төрийн сангийн 100200000904 тоот дансанд төвлөрүүлж байна. Энэ талаар журам код 812.1.11-т “шийтгэлийн хуудас тооцоот маягтын орлогын хураамжийг авсан өдрөөс хойш ажпын 3 хоногийн дотор, шийтгэлийг бэлэн бусаар оногдуулсан тохиолдолд орлогыг тогтоосон хугацаанд өөрийн төв болон орон нутгийн хүү, торгуулийн орлогын дансанд оруулж, биелэлтийгхариуцна гэжзаасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн ******* нь өнөөдрийн байдлаар 2 ширхэг шийтгэлийн хуудасны үлдэгдэл тооцоотой байна. 2020 оны 7 дугаар сарын үнэт цаасны тайлан баримтаас харахад ******* нь нэг хүнийг шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0028060 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.Мөнхцэцэг гэх хүнийг 100,000 төгрөгөөр торгосон. Шийтгэлийн хуудасны араас Төрийн банкаар гүйлгээ хийсэн баримт байх бөгөөд гүйлгээний утганд торгууль хошууч Н.Батсайхан, У-90094748, 100,000 төгрөгийг дээрх Худалдаа хөгжлийн банкны 2609030084 тоот дансанд тушааасан байна. Мөн *******аас 2020 оны7 дугаар сарын байдлаар шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан зүйл байхгүй байна. Зөвхөн нэг удаа л шийтгэлийн хуудсаар торгожээ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108/,

            - Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3784 дугаартай “Иргэн Тайж овогт Төрмөнхийн Мөнхцэцэг /ЦИ85062705/, Таван овогт Батбаярын Халиун /У396080208/ нарын 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан зөрчилд оногдуулсан торгуулийн хуудас, мөнгө тушаасан баримтыг хуулбарлан хүргүүлэв” гэх албан бичиг, “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0028060 тоот шийтгэлийн хуудсаар Т.Мөнхцэцэгийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгосон” талаарх шийтгэлийн хуудас, мөнгө тушаасан баримт /1 хх-ийн 115-118/

            - Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50/13153 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэр бүхий иргэдийн дансны хуулга, ‘*******ын Хаан банк ХХК дахь 579473516 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 5075202073 тоот данснаас “Мөнхцэцэг баярлалаа” гэх утгаар 100,000 төгрөг, 5103050652 тоот данснаас “Б.Халиун торгууль” гэсэн утгаар 100,000 төгрөгний орлого орсон” хэсэг /1 хх-ийн 144/,

            - Т.Мөнхцэцэгийн Хаан банкин дахь 5075202073 тоот дансны хуулга /1 хх-ийн 159/

            - Б.Халиуны Хаан банкин дахь 5103050652 тоот дансны хуулга /1 хх-ийн 163/

            - Зөрчлийн 2006002054 дугаартай хэргээс хуулбарласан нотлох баримтууд /2 хх-ийн 15-60/,

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 61-72/,

            - *******ын 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /2 хх-ийн 75-80/,

            - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26ж/155 дугаартай албан бичиг, *******ын зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны хуулбарууд /2 хх-ийн 228-250, 3 хх-ийн 1-5/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

******* нь “...нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д “...хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах...” гэж хуулиар олгогдсон зөрчлийн эрх бүхий албан тушаалтаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчлийн 2006002054 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д  “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1,4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”,

     Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 812 “Шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ийн 812.4.11-т заасан “шийтгэлийн хуудас тооцоот маягтын орлогын хураамжийг авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, шийтгэлийг бэлэн бусаар оногдуулсан тохиолдолд орлогыгтогтоосон хугацаанд өөрийн төв болон орон нутгийн хүү, торгуулийн орлогын дансанд оруулж, биелэлтийг хариуцна” гэснийг тус тус зөрчиж зөрчилд холбогдогч Б.Халиунаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр *******ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь түүний эзэмшлийн хаан банкны 579473516 тоот данс руу Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн торгуулийн шийтгэлд 100,000 төгрөгшилжүүлснийг Төрийн сан дахь тусгай данс руу шилжүүлэлгүй өөртөө авч ашиглан давуу байдал бий болгосон болох нь:  

     - Гэрч Т.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай бэр Халиун нь гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр дуудлага өгсөн юм. Тэгээд Ж. Цогбаяртай 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр дуудагдаад очиж анх уулзсан. Халиун нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулан дуудлага өгсөн юм. Тухайн үед миний төрсөн өдөр байсан тэгээд Халиун машин барина гээд авч явах гээд байхаар нь машин бариулалгүй болиулсан чинь машинаас буулгахдаа хүч хэрэглэсэн гэсэн юм. Би 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 5075202073 дугаартай данснаас Цогбаярын эзэмшлийн Хаан банкны данс руу торгуулийн 100,000 төгрөг шилжүүлсэн. Би Цогбаярт торгуулийн мөнгө шилжүүлснээс надад ямар нэгэн давуу байдал үүсээгүй. Уг гэр бүлийн маргаанаас Халиунаа бид 2 адилхан зуу, зуу мянган төгрөгийн торгуулийг төлсөн. Цогбаяр торгуулийн мөнгийг шилжүүлж аваад надад ямар ч баримт өгөөгүй. Харин зөрчлийн хэрэг материал бололтой зүйл дээр Халиунаа та хоёр хоёулаа зөрчил гаргасан нялх хүүхэдтэй учир гээд торгуулийн арга хэмжээ авч байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 51-53/

     - Гэрч Б.Халиун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банк дахь 5103050652 дугаартай дансыг 2013 оноос хойш эзэмшиж байна. Би Мөнхцэцэг эгчтэй маргалдаад зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгуулахаар болсон тэгээд өөрийн 5103050652 дугаартай данснаас торгуулийн мөнгө болох 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Цогбаяр надад торгууль төлөгдсөн талаар ямар нэгэн баримт өгөөгүй. Торгуулиа данс руу хийгээд л дахиж уулзаагүй. Цагдаагаас дуудахаар нь эгч бид 2 хоёулаа очиж чадахгүй байсан чинь нэг л өдөр эмэгтэй цагдаа яриад шүүхээр орохоор болсон гээд шүүх дээр очсон. Цогбаяр та хоёр эвлэрсэн юм чинь Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх ёстой гэсэн тэгэхээр нь ямар дансанд хийх үү гэсэн чинь цаасан дээр бичээд өөрийнхөө дансыг өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-58/,

            - Гэрч Н.Батсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...******* надруу холбогдоод нярав торгуулийн мөнгийг тушаасан баримтыг нэхээд байна би эмнэлэгт байгаа болохоор гарч чадахгүй байна чи киоскоор тушаагаад баримтыг аваачаад өгчихөөч гээд миний Хаан банкны дансруу 100,000 төгрөгийг өөрийнхөө 5749473516 дугаарын данснаас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд Төрийн банкаар 100,000 төгрөгийг нь тушаагаад баримтыг нь өгсөн. Намайг 100,000 төгрөгийн торгуулийг тушаачих гэсэн болохоор нь би өөрийнхөө нэрээр хийсэн байна баримтыг харлаа. Тухайн үед ******* нь 100,000 төгрөгөөс өөр мөнгө надаар тушаалгаагүй. Хэн гэж хүнд торгууль оногдуулж надаар тушаалгасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/1 хх-ийн 103-105/

            - Гэрч Д.Мөнхцагаан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудаст гаргасан зөрчилд нь оногдуулсан мөнгөн төлбөрийг тушаах банкны дансыг бичиж өгөх ёстой. 2020 оны 7 дугаар сарын байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь Худалдаа хөгжлийн банкны 2609030084 тоот дансанд шийтгэлийн хуудасны орлогыг тушаан төвлөрүүлж байсан. Тухайн холбогдогч банкинд тушаасан мөнгөн төлбөрийн 1 хувь баримтыг цагдаагийн алба хаагчид өгч, улмаар шийтгэлийн хуудасны ард хавсаргаж архивын нэгж болгоно. Харин 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шийтгэлийн хуудасны орлогыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төрийн сангийн 100200000904 тоот дансанд төвлөрүүлж байна. Энэ талаар журам код 812.1.11-т “шийтгэлийн хуудас тооцоот маягтын орлогын хураамжийг авсан өдрөөс хойш ажпын 3 хоногийн дотор, шийтгэлийг бэлэн бусаар оногдуулсан тохиолдолд орлогыг тогтоосон хугацаанд өөрийн төв болон орон нутгийн хүү, торгуулийн орлогын дансанд оруулж, биелэлтийгхариуцна гэжзаасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн ******* нь өнөөдрийн байдлаар 2 ширхэг шийтгэлийн хуудасны үлдэгдэл тооцоотой байна. 2020 оны 7 дугаар сарын үнэт цаасны тайлан баримтаас харахад ******* нь нэг хүнийг шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0028060 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.Мөнхцэцэг гэх хүнийг 100,000 төгрөгөөр торгосон. Шийтгэлийн хуудасны араас Төрийн банкаар гүйлгээ хийсэн баримт байх бөгөөд гүйлгээний утганд торгууль хошууч Н.Батсайхан, У-90094748, 100,000 төгрөгийг дээрх Худалдаа хөгжлийн банкны 2609030084 тоот дансанд тушааасан байна. Мөн *******аас 2020 оны7 дугаар сарын байдлаар шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан зүйл байхгүй байна. Зөвхөн нэг удаа л шийтгэлийн хуудсаар торгожээ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108/,

            - Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3784 дугаартай “Иргэн Тайж овогт Төрмөнхийн Мөнхцэцэг /ЦИ85062705/, Таван овогт Батбаярын Халиун /У396080208/ нарын 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан зөрчилд оногдуулсан торгуулийн хуудас, мөнгө тушаасан баримтыг хуулбарлан хүргүүлэв” гэх албан бичиг, “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0028060 тоот шийтгэлийн хуудсаар Т.Мөнхцэцэгийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгосон” талаарх шийтгэлийн хуудас, мөнгө тушаасан баримт /1 хх-ийн 115-118/

            - Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50/13153 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэр бүхий иргэдийн дансны хуулга, ‘*******ын Хаан банк ХХК дахь 579473516 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 5075202073 тоот данснаас “Мөнхцэцэг баярлалаа” гэх утгаар 100,000 төгрөг, 5103050652 тоот данснаас “Б.Халиун торгууль” гэсэн утгаар 100,000 төгрөгний орлого орсон” хэсэг /1 хх-ийн 144/,

            - Т.Мөнхцэцэгийн Хаан банкин дахь 5075202073 тоот дансны хуулга /1 хх-ийн 159/

            - Б.Халиуны Хаан банкин дахь 5103050652 тоот дансны хуулга /1 хх-ийн 163/

          - Зөрчлийн 2006002054 дугаартай хэргээс хуулбарласан нотлох баримтууд /2 хх-ийн 15-60/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Нийслэлийн Прокурорын газраас *******огтбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл, заалт тохирсон байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******-т т эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв..

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч *******т Улаанбаатар хотоос явахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жил 3 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол *******т зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. *******т хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.   

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу *******ын Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд тушаасан 100.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА