| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2022/0175/э |
| Дугаар | 2022/ШЦТ/185 |
| Огноо | 2022-09-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Нэргүй, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адьяатогтох /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Муу мянган овогт Төмөрбаатарын Давгадоржид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай,
Урд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 17 дугаар шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 490 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялын үлдэгдэл 10 сар 13 хоногийг зорчих эрийг хязгаарлах ялаар сольж шийтгэгдсэн, Муу мянган овогт Төмөрбаатарын Давгадорж, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 2022 оны 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 53-13 тоотод зөрчлийн шинжтэй дуудлагаар ирж үүрэг гүйцэтгэж байсан тус аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч ажилтай гийн хууль ёсны шаардлага, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний толгойн зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт Зөрчлийн хэрэг бүртгэгчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж хонож ажилласан. Тухайн шөнө 22:00 цаг өнгөрч байх үеэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-13 тоотод “согтуу хүмүүс маргалдаад, амраахгүй байна” гэсэн дуудлага Нарангарав гэж хүнээс ирсэн. Уг дуудлагын дагуу цагдаа жолооч Ч.Банзрагчийн хамт очиход ******* гэх хүн нь эхнэрийн хамт бас нэг эмэгтэйтэй нийлчихсэн агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Тэгэхээр нь би “хүмүүсийн амар тайван байдал алдагдуулаад байна, хэрүүл маргаанаа боль гэдэг шаардлага тавьсан. Тэгтэл ******* нь шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь ******* гэх хүнийг болон эхнэрийг нь бас нэг эмэгтэйг албаны машинд суулгаад эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэхээр авч явсан. Машинд би жолоочийн хажууд суугаад нөгөө 3 хүнийг арын суудал дээр суулгаад 53-13 тоот хашаанаас дөнгөж хөдлөөд эхнэр нь жолооч Ч.Банзрагчийн рульнээс татаад явахгүй гээд байсан. Тэр үед би эхнэрийг нь боль гээд эргээд хартал ******* нь гэв гэнэт миний зүү шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байна гэж хэлэхэд надад хууль үйлчлэхгүй шүү, би шоронд тал насаа өнгөрүүлсэн, чамайг ална гэсэн утгатай зүйл хэлээд дахиад миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Нийт 2 удаа гараараа миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд *******ийг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Харин эхнэр болон нөгөө эмэгтэйг нь ар гэрийнх нь хүнд хүлээлгэж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт цагдаа жолоочоор жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл тухайн шөнө 00:30 цаг өнгөрч байх үеэр Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-13 тоотод “согтуу хүмүүс маргалдаад, амраахгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч гийн хамт дуудлага дээр очсон. Тухайн үед очиход хүмүүс согтуурсан үедээ хоорондоо маргалдаж байсан. Тэгээд ******* гэх хүн нь маргалдаад болихгүй байсан ба “Би цагдаагийн байгууллагад шалгуулахгүй, намайг шалгах хүн байхгүй, мөнгө өгөөд зүгээр гарна” гэсэн утгатай зүйл хэлж цагдаагийн дэслэгч гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Тэгэхээр нь *******ийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр машинтай аваад тухайн дуудлага өгсөн айлаас дөнгөж хөдлөөд явж байх үед ******* гэх хүн нь гийн зүүн шанаанд гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед миний 20-64 ӨВЕ улсын дугаартай албаны машинд *******, *******ийн эхнэр, бас нэг эмэгтэй тэгээд цагдаагийн дэслэгч бид тав хамт явж байсан. Машины урд жолоочийн хажууд сууж явсан. гийн яг арын суудал дээр ******* гэх хүн сууж явсан. Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч нь хэрүүл маргаанаа болиод, айлын болон ойр орчмын хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар шаардлага тавьсан. ******* уг шаардлагыг биелүүлээгүй агсам тавиад дайраад байсан. Харин ******* нь гийн зүүн шанаанд гараараа 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...“ 2022 оны 05 дугаар сарын дундуур орой 22:00 цаг өнгөрч байх үеэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-13 тоот гэртээ нөхөр Амартайван, 2 бага насны хүүхэдтэйгээ унтах гээд хэвтэж байсан. Тэгсэн чинь манай хажуу айлын эмэгтэй Нараа, Нараагийн нөхрийн дүү Болороотой хамт халамцуу орж ирсэн. Тэгээд Нараа нь гэрт орж ирээд “манай нөхөр танай нөхөртэй намайг хардаад байна, та хоёр манай гэрт ороодхооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр орохгүй гэсэн чинь тэр Болороо гэх эмэгтэй нь манай нөхөрт хандан “чи манай дүүтэй янхандаагүй бол орооч” гээд гэрт согтуурхаад орилоод байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Нараагийн гэрт ортол унтлагын өрөөндөө Нараагийн нөхөр Аз нь нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүнтэй дөрвүүлээ согтуу сууж байсан. Ер нь бүгд согтуу байсан. Тэгээд гэрт нь ороод манай нөхөр Амартайван Азаад хандан яагаад надтай хардаад байгаа юм гэж хэлтэл Болороо нөгөө эмэгтэйтэй хамт манай нөхөр лүү согтуурхаад дайраад цамцнаас нь татаад байсан. Тэгэхээр нь би нөхрөө гэрт нь оруулчхаад буцаад Нараагийн гэр лүү орох гэтэл нөгөө 2 эмэгтэй манай гэр лүү орно гээд шороо цацаад байсан. Тэр үед манай хоёр хүүхэд орилохоор нь би цагдаа дуудсан. Дуудлагаар 2 цагдаа ирэх үед Болороо болон нөгөө эмэгтэй, бас ******* гэх эрэгтэй гурав нь цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, машинд суухгүй гээд эсэргүүцээд байсан. Тэр ******* гэх эрэгтэй нь “би шоронд яваад ирсэн, бугуйвчтай байгаа” гэж яриад янз бүрийн хараал хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 25-ны №375 дугаартай “...гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 201 дугаартай тодорхойлолт /хх-ийн 75/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 2022 оны 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 53-13 тоотод зөрчлийн шинжтэй дуудлагаар ирж үүрэг гүйцэтгэж байсан тус аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч ажилтай гийн хууль ёсны шаардлага, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний толгойн зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч гийн “...Нарангарав гэж хүнээс ирсэн. Уг дуудлагын дагуу цагдаа жолооч Ч.Банзрагчийн хамт очиход ******* гэх хүн нь эхнэрийн хамт бас нэг эмэгтэйтэй нийлчихсэн агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Тэгэхээр нь би “хүмүүсийн амар тайван байдал алдагдуулаад байна. Хэрүүл маргаанаа боль гэдэг шаардлага тавьсан. Тэгтэл ******* нь шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь ******* гэх хүнийг болон эхнэрийг нь бас нэг эмэгтэйг албаны машинд суулгаад эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэхээр авч явсан. Машинд би жолоочийн хажууд суугаад нөгөө 3 хүнийг арын суудал дээр суулгаад 53-13 тоот хашаанаас дөнгөж хөдлөөд эхнэр нь жолооч Ч.Банзрагчийн рульнээс татаад явахгүй гээд байсан. Тэр үед би эхнэрийг нь боль гээд эргээд хартал ******* нь гэв гэнэт миний зүү шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байна гэж хэлэхэд надад хууль үйлчлэхгүй шүү, би шоронд тал насаа өнгөрүүлсэн, чамайг ална гэсэн утгатай зүйл хэлээд дахиад миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Нийт 2 удаа гараараа миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд *******ийг эрүүлжүүлэх байранд саатуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч “ Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 2022 оны 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт цагдаа жолоочоор жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл тухайн шөнө 00:30 цаг өнгөрч байх үеэр Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-13 тоотод “согтуу хүмүүс маргалдаад, амраахгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч гийн хамт дуудлага дээр очсон. Тухайн үед очиход хүмүүс согтуурсан үедээ хоорондоо маргалдаж байсан. Тэгээд ******* гэх хүн нь маргалдаад болихгүй байсан ба “Би цагдаагийн байгууллагад шалгуулахгүй, намайг шалгах хүн байхгүй, мөнгө өгөөд зүгээр гарна” гэсэн утгатай зүйл хэлж цагдаагийн дэслэгч гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Тэгэхээр нь Давгадоржийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр машинтай аваад тухайн дуудлага өгсөн айлаас дөнгөж хөдлөөд явж байх үед ******* гэх хүн нь гийн зүүн шанаанд гараараа хоёр удаа цохисон. ******* уг шаардлагыг биелүүлээгүй агсам тавиад дайраад байсан. Харин ******* нь гийн зүүн шанаанд гараараа 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч ...“ 2022 оны 05 дугаар сарын дундуур орой 22:00 цаг өнгөрч байх үеэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-13 тоот гэртээ нөхөр Амартайван, 2 бага насны хүүхэдтэйгээ унтах гээд хэвтэж байсан. Тэгсэн чинь манай хажуу айлын эмэгтэй Нараа, Нараагийн нөхрийн дүү Болороотой хамт халамцуу орж ирсэн. Тэгээд Нараа нь гэрт орж ирээд “манай нөхөр танай нөхөртэй намайг хардаад байна, та хоёр манай гэрт ороодхооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр орохгүй гэсэн чинь тэр Болороо гэх эмэгтэй нь манай нөхөрт хандан “чи манай дүүтэй янхандаагүй бол орооч” гээд гэрт согтуурхаад орилоод байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Нараагийн гэрт ортол унтлагын өрөөндөө Нараагийн нөхөр Аз нь нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүнтэй дөрвүүлээ согтуу сууж байсан. Ер нь бүгд согтуу байсан. Тэгээд гэрт нь ороод манай нөхөр Амартайван Азад хандан яагаад надтай хардаад байгаа юм гэж хэлтэл Болороо нөгөө эмэгтэйтэй хамт манай нөхөр лүү согтуурхаад дайраад цамцнаас нь татаад байсан. Тэгэхээр нь би нөхрөө гэрт нь оруулчхаад буцаад Нараагийн гэр лүү орох гэтэл нөгөө 2 эмэгтэй манай гэр лүү орно гээд шороо цацаад байсан. Тэр үед манай хоёр хүүхэд орилохоор нь би цагдаа дуудсан. Дуудлагаар 2 цагдаа ирэх үед Болороо болон нөгөө эмэгтэй, бас ******* гэх эрэгтэй гурав нь цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, машинд суухгүй гээд эсэргүүцээд байсан. Тэр Давгадорж гэх эрэгтэй нь “би шоронд яваад ирсэн, бугуйвчтай байгаа” гэж яриад янз бүрийн хараал хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 25-ны №375 дугаартай “... гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч гийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “...******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 10 дугаар баг 53-13 тоотод зөрчлийн шинжтэй, дуудлага ирж, үүрэг гүйцэтгэж байсан тус цагдаагийн албан хаагч гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, түүний толгой зүүн шанаа, хэсэгт нь 2 цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гийн мэдүүлэг, гэрч Банзрагчийн мэдүүлэг, гэрч Нарангаравын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 375 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч ******* нь прокурорын шатанд ял тохиролцож зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгийн торгох тухай прокурорын дүгнэлттэй санал нэг байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 37-67,/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч *******ийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүгдэгч Б.Давгадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Муу мянган овогт Төмөрбаатарын Давгадоржийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Муу мянган овогт Төмөрбаатарын Давгадоржийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Дагвадоржид оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дагвадорж шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Дагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР