Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/574

 

 

 2022          4         14                                   2022/ШЦТ/574

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

             улсын яллагч К.Чимгээ,                     

            хохирогч Н.Я,

             шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0205 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, *******

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжинд 02-.. УБК улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Б.Сы эзэмшлийн самсунг-эс 9 плас загварын гар утсыг автомашинд нь цэнэглэж байсныг мэдсээр байж таксины мөнгөнөөс болж маргаан үүсгэн автомашинтайгаа хөдөлж зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

- ******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлсний хөлс болох 5.000 төгрөгийг үйлчлүүлэгчээс нэхэмжлэх явцад хохирогчид бэлэн мөнгө байгаагүй тул хохирогч сайн дурын үндсэн дээр өөрийн гар утасны интернет банкийн нээн, “таксины 5.000 төгрөгийг шилжүүлээд ав” гэж *******т өөрийн гар утсыг шилжүүлэн өгсөн итгэлийг урвуулан, интернет банкны үйлчилгээг нь ашиглаж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 503068..... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Н.Яг залилсан,

- Хохирогч Н.Ядамраагаас түүний итгэлийг урвуулан хуурч 500.000 төгрөгийг залилан авсан боловч, таксины үйлчилгээний төлбөрийг огт аваагүй мэтээр “интернет банк чинь ажиллахгүй байна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар хуурч, Н.Ягаас төлбөрийг картыг нь авч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Вэлл март нэртэй дэлгүүрийн АТМ-с бэлнээр 3.000.000 төгрөг авч залилсан,

- 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Ягийн гар утасны нээлттэй байсан интернет банкийг ашиглаж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 503068..... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 46/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/,

- Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 01 цагийн үед Ханын материалаас таксинд суугаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжинд ороод буух гэтэл тэр залуу надаас 20.000 төгрөг нэхсэн. Миний интернет банкинд мөнгө байхгүй байсан болохоор 10.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 10.000 төгрөгийг нь найз руугаа орж авч өгөх гэтэл тэр жолооч миний гар утсыг булааж аваад зугтаасан. Би 2021 оны 07 дугаар сард гар утсаа 700.000 төгрөгөөр Их ордоос худалдаж авч байсан...”, тэр жолооч харин гэнэт хөдлөөд явахад нь би чирэгдээд унасан. Би машины хаалганы бариулаас бариад зогсож байсан юм. Тухайн жолооч гэнэт хөдлөхөд нь би чирэгдээд унасан. Миний тохой болон өвдөг хөхөрсөн байна. Гарын хуруунууд бага зэрэг шалбарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Учир нь миний гар утсыг авч явдаг залуугаас самсунг А12 маркийн гар утсыг авсан бөгөөд тухайн гар утас нь миний алдсан гар утастай зах зээлийн үнэ нь адилхан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16, 18/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Улмаар би 32.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн чинь тэр хоёр 20.000 төгрөгөөр тохирчихъё гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн чинь эхнэр нь л нөхрийнхөө гар утсаар над руу 10.000 төгрөг шилжүүлсэн, тэгэхээр нь би үлдэгдэл 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би “үлдэгдэл 10.000 төгрөгөө яаж өгөх юм” гэсэн чинь эхнэр нь “манай ээжийнх Жуковт байдаг. Тийшээ яваад үлдэгдэл мөнгийг нь аваад өгчихье” гэж хэлэхээр нь би яг машинтайгаа хөдлөх гэж байсан чинь нөхөр нь “би тийшээ явахгүй, найзынхаа төрсөн өдөрт ирсэн юм чинь уумаар байна” гэж хэлсэн чинь тэр хоёр үргэлжлүүлээд хэрэлдэж эхэлсэн. Тэгээд бүр бие бие рүүгээ халдаж улмаар нөхөр нь эхнэрийгээ үснээс нь чирээд татаад буулгасан. Тэгсэн чинь эхнэр нь буцаад урд талын суудал дээр суусан чинь нөхөр нь ардаас нь хаалга дахиад онгойлгоод гарнаас татаж буулгасан юм. Энэ асуудал нь нийтдээ 50 орчим минут үргэлжилсэн бөгөөд би яарч байсан учраас нөхрийг нь гадаа бие засаж байхад эхнэрийг нь нөхрийнхөө хажууд зогсож байхад нь би машинтайгаа хөдлөөд яваад өгсөн юм. Би тухайн үед гар утас нь миний машинд байсан гэдгийг мэдэж байсан бөгөөд хөдлөөд шууд гэр рүүгээ явсан юм. Улмаар гэртээ очоод гар утсыг нь цэнэглэж асаасан чинь сим картных нь кодыг мэдэхгүй учраас өөртөө байлгаж байсан юм. Уг асуудлын маргааш нь Эх нялхсын автобусны буудал дээр 02-.. УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад автобусны буудал дээр байсан Түргэн үйлчилгээний цэг рүү орохдоо тухайн гар утсыг нь урд талын машины суудлын голд байрлах тавиур дээрээ үлдээчихээд орчихоод гараад ирсэн чинь алга болсон байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Би тухайн үед гар утсыг нь бол санаатайгаар авч явсан. Гэхдээ би цэнэглээд асахаар нь мобикомын дугаарууд ихэвчлэн пин код нь 0000 байдаг учраас асаагаад тухайн гар утасны хүмүүс над руу залгахаар нь би таксины үлдэгдэл 10.000 төгрөгөө авчихаад буцаагаад өгье л гэж бодсон юм. Тэгсэн чинь гар утсыг нь асаагаад 0000 гэж хийсэн чинь код нь буруу байсан юм.” ...Тухайн эрэгтэй гар утсаа ч сайн харж чадахгүй байсан бөгөөд надад утсаа өгөөд өөрөө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр би утсыг нь аваад тухайн хүний интернет банкаар өөрийн Хаан банкны данс руу 503068..... дугаарын данс руу 500.000 төгрөгийг такси гэж бичээд явуулсан. Миний утсанд мөнгө шилжих ирсэн мэдээ ирэхгүй байхаар нь интернет банк чинь болохгүй байна гэсэн чинь надад тухайн хүн Хаан банкныхаа картыг өгөөд АТМ ороод 5.000 төгрөг авчих гээд надад Хаан банкныхаа нууц кодыг хэлээд өгсөн. Тэгэхээр нь би тухайн хүний самсунг А10 маркийн гар утсыг нь буцааж өгчихөөд картыг нь аваад велл маркет нэртэй дэлгүүр дотор байрладаг хаан банкны АТМ орж тухайн хүний данснаас бэлнээр 3.000.000 төгрөг аваад тухайн хүнд картыг нь өгөх гээд гараад иртэл машины жолооч талын хойд хаалга руу бөөлжчихсөн зогсож байсан. Тэгэхээр нь би картыг нь гарт нь бариулж өөрт нь өгчихөөд тэнд нь нөгөө хүнээ үлдээгээд хөдлөөд яваад өгсөн. Явж байтал машины голын хайрцаг дээр самсунг А10 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би утас руу ороод интернет банк нээлттэй байхаар нь өөрийн хаан банкны 503068..... дугаарын данс руу 500.000 төгрөг дахин шилжүүлчихээд гар утасных нь сим картыг салгаж хаяад утсыг нь унтраачихсан. Хэд хоногийн дараа тухайн утсыг нь Хархорин захын гадуур зогсдог гар утасны ченж дээр очоод 50.000 төгрөгөөр зарчихсан. Өөрийнхөө данс руу шилжүүлсэн бэлэн авсан нийт 4.000.000 төгрөгөөр хувцас, LG Q61 загварын гар утас, гутал, нийтийн байрныхаа түрээс зэргийг төлөөд 1.600.000-1.700.000 орчим төгрөгтэй үлдсэн юм. Тэгээд тухайн мөнгөө Өмнөговь аймаг руу явахдаа өөрийн ачаандаа бэлнээр хийчихсэн байсан бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв дээр өөрийн ачаануудтайгаа бууж үлдсэн. Тэгээд ачаануудаа саад шиг газар бөөгнүүлчихсэн газар сонирхож байгаад бүгдийг нь хулгайд алдчихсан юм. Тэр ачаанд нөгөө мөнгө, миний бичиг баримт, хувцас хунар бүгд байсан юм. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаад мэдэгдэж бүртгүүлсэн боловч олдоогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 94-95/,

- Хохирогч Н.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хамт ажилладаг Өлзийбат гэх найзтайгаа Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шоо хаус” нэртэй пабд юм ярьж суусан. Тэгээд оройн 21 цаг өнгөрөөгөөд тухайн газраас гараад такси Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах байрны үүдэнд ирээд буугаад утас байхгүй байхаар нь утас гээд асуухын хооронд хөдлөөд яваад өгсөн. Тухайн үед би нилээн согтуу байсан учраас төлбөр төлсөн эсэх болон бусад зүйлээ сайн санахгүй байна. Надад бэлэн мөнгө байхгүй байсан. Дансаар шилжүүлсэн байх. Утсаараа машинд нь яриад хойно суугаад явж байсан. Хойд суудал дээр утсаа үлдээсэн санагдаж байна. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг гэж босоод драгон орж дансаа шалгахад миний данснаас 500.000 төгрөг 2 удаа 503068..... гэсэн данс руу 2 удаа ороод, 3.000.000 төгрөгийг бэлнээр АТМ-с гарсан байсан. Тухайн АТМ-ийн байршлыг үзүүлэхэд таван шард байдаг велл март дэлгүүрт байрлах хаан банкны АТМ-с авсан байсан. Миний санаж байгаагаар тухайн такси нь хар өнгийн машин байсан санагдаж байна. Би машинд явж байхдаа өөрийнхөө картаа нууц кодыг нь хэлээд тухайн таксины жолоочид өгсөн санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/,

- Н.Ягийн хаан банкны 502690.... тоот дансны хуулга /хх-ийн 64/,

- Хаан банкны 502690.... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65, 76/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68-72, 77-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжинд 02-.. УБК улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Б.Сы эзэмшлийн самсунг-эс 9 плас загварын гар утсыг автомашинд нь цэнэглэж байсныг мэдсээр байж таксины мөнгөнөөс болж маргаан үүсгэн автомашинтайгаа хөдөлж зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлсний хөлс болох 5.000 төгрөгийг үйлчлүүлэгчээс нэхэмжлэх явцад хохирогчид бэлэн мөнгө байгаагүй тул хохирогч сайн дурын үндсэн дээр өөрийн гар утасны интернет банкийн нээн, “таксины 5.000 төгрөгийг шилжүүлээд ав” гэж *******т өөрийн гар утсыг шилжүүлэн өгсөн итгэлийг урвуулан, интернет банкны үйлчилгээг нь ашиглаж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 503068..... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Н.Яг залилсан,

- Хохирогч Н.Ядамраагаас түүний итгэлийг урвуулан хуурч 500.000 төгрөгийг залилан авсан боловч, таксины үйлчилгээний төлбөрийг огт аваагүй мэтээр “интернет банк чинь ажиллахгүй байна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар хуурч, Н.Ягаас төлбөрийг картыг нь авч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Вэлл март нэртэй дэлгүүрийн АТМ-с бэлнээр 3.000.000 төгрөг авч залилсан,

- 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Ягийн гар утасны нээлттэй байсан интернет банкийг ашиглаж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 503068..... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 46/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/,

- Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 01 цагийн үед Ханын материалаас таксинд суугаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжинд ороод буух гэтэл тэр залуу надаас 20.000 төгрөг нэхсэн. Миний интернет банкинд мөнгө байхгүй байсан болохоор 10.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 10.000 төгрөгийг нь найз руугаа орж авч өгөх гэтэл тэр жолооч миний гар утсыг булааж аваад зугтаасан. Би 2021 оны 07 дугаар сард гар утсаа 700.000 төгрөгөөр их ордоос худалдаж авч байсан...”, тэр жолооч харин гэнэт хөдлөөд явахад нь би чирэгдээд унасан. Би машины хаалганы бариулаас бариад зогсож байсан юм. Тухайн жолооч гэнэт хөдлөхөд нь би чирэгдээд унасан. Миний тохой болон өвдөг хөхөрсөн байна. Гарын хуруунууд бага зэрэг шалбарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Учир нь миний гар утсыг авч явдаг залуугаас самсунг А12 маркийн гар утсыг авсан бөгөөд тухайн гар утас нь миний алдсан гар утастай зах зээлийн үнэ нь адилхан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16, 18/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- Хохирогч Н.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хамт ажилладаг Өлзийбат гэх найзтайгаа Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шоо хаус” нэртэй пабд юм ярьж суусан. Тэгээд оройн 21 цаг өнгөрөөгөөд тухайн газраас гараад такси Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах байрны үүдэнд ирээд буугаад утас байхгүй байхаар нь утас гээд асуухын хооронд хөдлөөд яваад өгсөн. Тухайн үед би нилээн согтуу байсан учраас төлбөр төлсөн эсэх болон бусад зүйлээ сайн санахгүй байна. Надад бэлэн мөнгө байхгүй байсан. Дансаар шилжүүлсэн байх. Утсаараа машинд нь яриад хойно суугаад явж байсан. Хойд суудал дээр утсаа үлдээсэн санагдаж байна. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг гэж босоод драгон орж дансаа шалгахад миний данснаас 500.000 төгрөг 2 удаа 503068..... гэсэн данс руу 2 удаа ороод, 3.000.000 төгрөгийг бэлнээр АТМ-с гарсан байсан. Тухайн АТМ-ийн байршлыг үзүүлэхэд таван шард байдаг велл март дэлгүүрт байрлах хаан банкны АТМ-с авсан байсан. Миний санаж байгаагаар тухайн такси нь хар өнгийн машин байсан санагдаж байна. Би машинд явж байхдаа өөрийнхөө картаа нууц кодыг нь хэлээд тухайн таксины жолоочид өгсөн санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/,

- Н.Ягийн хаан банкны 502690.... тоот дансны хуулга /хх-ийн 64/,

- Хаан банкны 502690.... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65, 76/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68-72, 77-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Хохирогч Б.Сд ижил загварын гар утсыг хүлээлгэж өгсөн бөгөөд  хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, хохирогч Н.Ягийн хувьд 4.250.000 төгрөг хохирол учирсан бөгөөд үүнээс 2.750.000 төгрөгийн хохирол төлөгдөж, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч Н.Яд олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс 1500.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Яд олгуулж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн *******т нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 4. *******т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэж, хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол *******ын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Я-т олгосугай.

 8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА