Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2022/0563/Э |
Дугаар | 2022/ШЦТ/581 |
Огноо | 2022-04-18 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/581
2022 4 18 2022/ШЦТ/581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч А.Амарсанаа /томилолтоор/
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0804 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................... ” ХХК-д хүргэлтийн ажилтан ажилтай, ам бүл 5, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Б.Ог хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон иргэн Ж.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон иргэн Э.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зааланд хамт тоглох уу гэсэн зарын дагуу зааланд тоглох зорилгоор үл таних хүнтэй 8599............. дугаараар холбогдож надад данс өгсөн тэгээд би тухайн 5013209638 гэдэг Т гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тухайн ерөнхий боловсролын сургуулийн зааланд тоглох гээд очтол тухайн үүдний жижүүр манайх заал өгөхгүй та нар залилуулсан байна гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9/,
- *******гийн Хаан банкны 501........... тоот дансны хуулга /хх-ийн 19/,
- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Зааланд хамт тоглох уу” гэсэн зарын дагуу зааланд тоглох зорилгоор үл таних хүнтэй 85998065 дугаараар холбогдож надад данс өгсөн, тэгээд би тухайн 50132.............. гэдэг Т гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Баянбүрд спорт зааланд тоглох гээд очтол тухайн үүдний жижүүр манайх заал өгөхгүй та нар залилуулсан байна гэсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 41/,
- Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Зааланд хамт тоглох уу гэсэн зарын дагуу зааланд тоглох зорилгоор үл таних хүнтэй 8599........ дугаараар холбогдож надад данс өгсөн, тэгээд би тухайн 50132.......... гэдэг Т гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Баянбүрд спорт зааланд тоглох гээд очтол тухайн үүдний жижүүр манайх заал өгөхгүй та нар залилуулсан байна гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк дээр зааланд тоглох уу гэсэн групп дотор заал байгаа урьдчилгаа хийгээрэй гээд зар тавьсан. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны 50132.........дугаарын дансыг тавьсан байсан. Тэгээд миний дансанд үл таних хүн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Тавьсан зар дээрээ надад заал байгаа гэж зар тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь цахим хэрэгсэл ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Б.Ог хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон иргэн Ж.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон иргэн Э.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Б.Ог хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон иргэн Ж.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүк цахим хуудсанд “заал түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зараар холбогдсон иргэн Э.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, дансаар 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зааланд хамт тоглох уу гэсэн зарын дагуу зааланд тоглох зорилгоор үл таних хүнтэй 859.......... дугаараар холбогдож надад данс өгсөн тэгээд би тухайн 5013209638 гэдэг Т гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тухайн ерөнхий боловсролын сургуулийн зааланд тоглох гээд очтол тухайн үүдний жижүүр манайх заал өгөхгүй та нар залилуулсан байна гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9/,
- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Зааланд хамт тоглох уу” гэсэн зарын дагуу зааланд тоглох зорилгоор үл таних хүнтэй 859........ дугаараар холбогдож надад данс өгсөн, тэгээд би тухайн 5013.........гэдэг Т гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Баянбүрд спорт зааланд тоглох гээд очтол тухайн үүдний жижүүр манайх заал өгөхгүй та нар залилуулсан байна гэсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 41/,
- Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Зааланд хамт тоглох уу гэсэн зарын дагуу зааланд тоглох зорилгоор үл таних хүнтэй 859......... дугаараар холбогдож надад данс өгсөн, тэгээд би тухайн 50132.......... гэдэг Т гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Баянбүрд спорт зааланд тоглох гээд очтол тухайн үүдний жижүүр манайх заал өгөхгүй та нар залилуулсан байна гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк дээр зааланд тоглох уу гэсэн групп дотор заал байгаа урьдчилгаа хийгээрэй гээд зар тавьсан. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны 50132......... дугаарын дансыг тавьсан байсан. Тэгээд миний дансанд үл таних хүн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Тавьсан зар дээрээ надад заал байгаа гэж зар тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА