Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/582

 

 

 

 

 

 

 

 

  2022         4          18                                        2022/ШЦТ/582

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Ж-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0802  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар эрх хасах, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, Э.Ж .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ж нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын саунд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлж байхдаа амралтын өрөөний сандал дээр байсан хохирогч Б.М-ын эзэмшлийн айфон 12 про макс загварын гар утсыг авч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусад худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хяналтын камерын бичлэгийг шүүхэд шөнө 01 цаг 14 минутад сауны амралтын өрөөнд байрлах хар өнгийн сандал дээр очиж хэвтэх үедээ гар утсаа гартаа бариад явж байгаа нь бичигдсэн байсан. Уг сандал дээр унтаж байгаад босох үедээ гар утсаа үлдээгээд боссон байсан. Тэгээд тухайн сандал дээр 10 цаг 19 минутын үед ирж хэвтсэн залуу миний гар утсыг аваад саунд ороход өмсдөг шортны баруун халаасанд хийж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8/,

            - Гэрч Т.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нэг олсон гар утас байгаа юм, олоод 20 орчим хонож байна, гар утасны кодыг гаргуулах гэсэн юм гэхээр нь ямар утас байгаа юм, үзье гэхэд айфон-12 про макс загварын гар утас байгаа гэхээр нь кодыг нь гаргах боломжгүй, ID кодтой бол сэлбэгт дэлгэцийг нь 600,000 төгрөгөөр авна гэж хэлсэн бөгөөд тэр залуу эргээд холбогдохоор болоод миний 88111736 гэсэн утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэгээд над руу 17 цагийн үед 99922263 дугаарын утаснаас залгаад олсон айфон-12 про макс загварын гар утсаа зарна гэсэн. Тэгээд Хаан банкны бэлэн мөнгөний машинаас бэлэн 600,000 төгрөг аваад уг залууд өгч, гар утсыг нь авсан. Уг гар утас одоо надад байгаа. Би уг гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр авч ирсэн. Тэр залуу надад уг гар утсыг олоод 20 гаруй хонож байгаа гэхээр нь сэлбэгт дэлгэцийг нь ашиглах зорилгоор худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18/

            - “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б31-22-390 дугаартай “...айфон-12 про макс загварын гар утас нь зах зээлийн үнэлгээгээр нийт 2,750,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28/,

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/,

            - Яллагдагч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин грандийн саунд орж үйлчлүүлж, амарч байхдаа хэвтдэг сандал дээх гар утас байхаар нь авч явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Ж нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын саунд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлж байхдаа амралтын өрөөний сандал дээр байсан хохирогч Б.Мын эзэмшлийн айфон 12 про макс загварын гар утсыг авч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусад худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.Жт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Э.Ж нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын саунд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлж байхдаа амралтын өрөөний сандал дээр байсан хохирогч Б.Мын эзэмшлийн айфон 12 про макс загварын гар утсыг авч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусад худалдан борлуулж завшсан болох нь:

      - Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хяналтын камерын бичлэгийг шүүхэд шөнө 01 цаг 14 минутад сауны амралтын өрөөнд байрлах хар өнгийн сандал дээр очиж хэвтэх үедээ гар утсаа гартаа бариад явж байгаа нь бичигдсэн байсан. Уг сандал дээр унтаж байгаад босох үедээ гар утсаа үлдээгээд боссон байсан. Тэгээд тухайн сандал дээр 10 цаг 19 минутын үед ирж хэвтсэн залуу миний гар утсыг аваад саунд ороход өмсдөг шортны баруун халаасанд хийж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8-р хуудас/,

            - Гэрч Т.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нэг олсон гар утас байгаа юм, олоод 20 орчим хонож байна, гар утасны кодыг гаргуулах гэсэн юм гэхээр нь ямар утас байгаа юм, үзье гэхэд айфон-12 про макс загварын гар утас байгаа гэхээр нь кодыг нь гаргах боломжгүй, ID кодтой бол сэлбэгт дэлгэцийг нь 600,000 төгрөгөөр авна гэж хэлсэн бөгөөд тэр залуу эргээд холбогдохоор болоод миний 881.........  гэсэн утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэгээд над руу 17 цагийн үед 9992.......... дугаарын утаснаас залгаад олсон айфон-12 про макс загварын гар утсаа зарна гэсэн. Тэгээд Хаан банкны бэлэн мөнгөний машинаас бэлэн 600,000 төгрөг аваад уг залууд өгч, гар утсыг нь авсан. Уг гар утас одоо надад байгаа. Би уг гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр авч ирсэн. Тэр залуу надад уг гар утсыг олоод 20 гаруй хонож байгаа гэхээр нь сэлбэгт дэлгэцийг нь ашиглах зорилгоор худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18/  

            - “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б31-22-390 дугаартай “...айфон-12 про макс загварын гар утас нь зах зээлийн үнэлгээгээр нийт 2,750,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 28/,

          - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/,

          - Яллагдагч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин грандийн саунд орж үйлчлүүлж, амарч байхдаа хэвтдэг сандал дээх гар утас байхаар нь авч явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ж нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч Э.Жт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ж-г эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Жт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Э.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА