Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар      2022/ШЦТ/583

 

 

 

 

 

 

 

 

  2022         4          18                                        2022/ШЦТ/583

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-г яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1143 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, урьд өмнө Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 319 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил 8 сарын ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзах ял оногдуулсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай хотхоны “Азын нар” дэлгүүрийн гадна 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Н.Б-той таарч, урьд Солонгос улсад бий болсон таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хэл амаар доромжлон, баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд нэрийг нь санахгүй байна нэг дэлгүүрт мөөг хүргэж өгөөд явж байтал хуучин танил Нямсүрэнтэй тааралдаж сайн байна уу гэж асуухад чам шиг гөлөгтэй харьцахгүй1- гэж хэлсэн. Би юм дугарахгүй дэлгүүрээс гарч цааш явж байтал Нямсүрэн нь хойноос цохилттой дрилл барьж гарч ирээд чамайг ална гэж надруу дайрч заамдаж намайг боож унагааж баруун гар хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Босоод иртэл нүүрэн хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Мөн гадуурх хувцас болон дотуураа өмссөн байсан ноолууран цамц урж хүзүүнд зүүлттэй байсан монетан гинж тасалж гинжний колоныг нь авч явсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Нямсүрэн нь 2 жилийн өмнө Солонгос улсад байхдаа надтай үл ялих зүйлээс болж маргалдаж байсан тэр өс хонзонгийн асуудлаас болж намайг ийм байдалд оруулсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 /

            - Гэрч *******аранхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг Скай хотхоны Азын нар нэртэй хүнсний дэлгүүр ажиллаа хийгээд байж байтал гаднаас танил Б орж ирж надтай юм яриад байж байтал түүний араас манай төрсөн дүү Нямсүрэн орж ирсэн. Б нь сайн байна уу гээд гар барих гэтэл манай дүү чам шиг юмтай гар ч барихгүй гэж хэлсэн. Тэр үед тэр хоёр урьд өмнө байхаа маргалдсан байсан ба хоорондоо маргалдах гээд байхаар нь би Бийг яв гэж хэлээд дэлгүүрээсээ гаргасан ба манай дүү надаас гар дрилл аваад гарсан. Хэсэг хугацааны дараа дэлгүүрийн гадаа хоорондоо маргалдаж байгаа чимээ гарахаар нь очоод хартал Бийн хувцас шороо болсон барьцалдаж авсан байсан. Манай дүү Нямсүрэн Бийн гинжийг ав гээд надад өгсөн ба би түүнд гинжийг нь өгч тэр яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 4368 дугаартай “...Н.Бийн биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун бугалга, мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

            Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг “Азын нар” дэлгүүрт эртний танил Б ахтай таарч үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдаж улмаар түүний биед халдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай хотхоны “Азын нар” дэлгүүрийн гадна 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Н.Бтой таарч, урьд Солонгос улсад бий болсон таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хэл амаар доромжлон, баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******ямсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай хотхоны “Азын нар” дэлгүүрийн гадна 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Н.Бтой таарч, урьд Солонгос улсад бий болсон таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хэл амаар доромжлон, баруун гар хэсэгт хөлөөрөө өшиглөн, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд нэрийг нь санахгүй байна нэг дэлгүүрт мөөг хүргэж өгөөд явж байтал хуучин танил Нямсүрэнтэй тааралдаж сайн байна уу гэж асуухад чам шиг гөлөгтэй харьцахгүй1- гэж хэлсэн. Би юм дугарахгүй дэлгүүрээс гарч цааш явж байтал Нямсүрэн нь хойноос цохилттой дрилл барьж гарч ирээд чамайг ална гэж надруу дайрч заамдаж намайг боож унагааж баруун гар хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Босоод иртэл нүүрэн хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Мөн гадуурх хувцас болон дотуураа өмссөн байсан ноолууран цамц урж хүзүүнд зүүлттэй байсан монетан гинж тасалж гинжний колоныг нь авч явсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Нямсүрэн нь 2 жилийн өмнө Солонгос улсад байхдаа надтай үл ялих зүйлээс болж маргалдаж байсан тэр өс хонзонгийн асуудлаас болж намайг ийм байдалд оруулсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 /

            - Гэрч *******аранхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг Скай хотхоны Азын нар нэртэй хүнсний дэлгүүр ажиллаа хийгээд байж байтал гаднаас танил Б орж ирж надтай юм яриад байж байтал түүний араас манай төрсөн дүү Нямсүрэн орж ирсэн. Б нь сайн байна уу гээд гар барих гэтэл манай дүү чам шиг юмтай гар ч барихгүй гэж хэлсэн. Тэр үед тэр хоёр урьд өмнө байхаа маргалдсан байсан ба хоорондоо маргалдах гээд байхаар нь би Бийг яв гэж хэлээд дэлгүүрээсээ гаргасан ба манай дүү надаас гар дрилл аваад гарсан. Хэсэг хугацааны дараа дэлгүүрийн гадаа хоорондоо маргалдаж байгаа чимээ гарахаар нь очоод хартал Бийн хувцас шороо болсон барьцалдаж авсан байсан. Манай дүү Нямсүрэн Бийн гинжийг ав гээд надад өгсөн ба би түүнд гинжийг нь өгч тэр яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 17/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 4368 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/,

     - Яллагдагч *******мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг “Азын нар” дэлгүүрт эртний танил Б ахтай таарч үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдаж улмаар түүний биед халдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч *******ямсүрэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА