Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/859

 

    2022          6            8                                    859    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Халзан,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Болдын Аминад, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.М Г. Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00188 0214 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 

 

2. Монгол Улсын иргэн, 

3. Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч С. М нь Г.Н тай хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө** дүүргийн 26 дугаар хороо _ тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 1.3145 грамм, ганцаараа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” нэршилтэй 2.0709 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө   дүүргийн 26 дугаар хороо _ тоотод өөрийн гар цүнхэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.1136 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.Н нь С.М тай хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө ** дүүргийн 26 дугаар хороо _ тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй нийт 1.3145 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, С.М-д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 113-120 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /С.М/,

/1 дүгээр хавтаст хэргийн 125-128 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /Б.А/,

/1 дүгээр хавтаст хэргийн 129-132 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол,

/1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал/

 

Б.Агийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 140-147 дахь тал/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 166-174 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4092 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн таглаатай, тунгалаг өнгийн шингэн зүйл, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл “3” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№4” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тарианы шилний толгой мэт зүйлийг бэхэлсэн гуурс 2 ширхэг, зиплок гялгар уут, “5” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№6” гэж дугаарласан зиплок гялгар ууттай, “NJ90011314” серийн дугаартай мөнгөн дэвсгэрт, гялгар ууттай ургамал мэт зүйл, “№7” гэж дугаарласан зиплок гялгар ууттай “1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан мөс мэт зүйл, “8” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы шил, хуйлсан “NZ5699002” гэсэн серийн дугаартай 100 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.  

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн таглаатай, дотроо тунгалаг өнгийн шингэн зүйл, “2” гэж дугаарласан хэлбэртэй мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№4” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тарианы шилний толгой мэт зүйлийг бэхэлсэн гуурс 2 ширхэг, зиплок гялгар уут, “5” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№7” гэж дугаарласан зиплок гялгар ууттай “1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан мөс мэт зүйл, “8” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы шил, хуйлсан “NZ5699002” гэсэн серийн дугаартай 100 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

“№6” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

“NJ90011314” серийн дугаартай мөнгөн дэвсгэртээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.

Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” кoнвeнцид багтдаг болно.

3.4 Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан зиплок гялгар ууттай, дотроо талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл гялгар ууттай жин нь 0,5091 грамм, цэвэр жин нь 0,2370 грамм байна.

“3” гэж дугаарласан зиплок гялгар ууттай, дотроо талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,5065 грамм, цэвэр жин нь 0,2150 грамм байна.

“4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай, дотроо талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,2448 грамм, цэвэр жин нь 0,0112 грамм байна.

“5“ гэж дугаарласан зиплок гялгар ууттай, дотроо талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3409 грамм, цэвэр жин нь 0,1024 грамм байна.

“№6“ гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2,0709 грамм байна.

"№7“ гэж дугаарласан зиплок гялгар ууттай зүйл 4 ширхэгийг ирүүлсэн байна. Уг зүйлүүдийг 1-4 гэж дугаарлав.

“1” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,6604 грамм, цэвэр жин нь 0,2222 грамм байна.

“2” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,6658 грамм, цэвэр жин нь 0,2138 грамм байна.

“3” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,6595 грамм, цэвэр жин нь 0,2408 грамм байна.

“4” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,6148 грамм, цэвэр жин нь 0,1857 грамм байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 180-187 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4094 дугаартай: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.А ШБ78081761 2021.09.04” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 198-200 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4093 дугаартай: “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2021.09.04 М **гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал/

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 711 дүгээр: “1. Б.А сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 7. Б.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дэх тал/

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 705 дугаар: “1. С.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. С.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. С.М нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. С.М нь мансуурах дон эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. 7. С.М нь мансуурах дон эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал/

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 747 дугаар: “1. Г.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Г.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Г.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Г.Н нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Г.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 7. Г.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт,

/2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/

 

С.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хэрэг болох өдрийн өмнөх өдөр нь миний нэг таньдаг архи, виски хүргэдэг ах байдаг юм. Тэр хүнийг Н гэдэг. Тухайн “Тоёота акуа” маркийн машинтай**дугаартай байсан. Н ахыг лагераас ирээд аваач гэж хэлсэн. Намайг Шарга морьтын зуслангаас Н ах ирж авсан. Намайг Шарга морьтоос шууд гэр рүү хүргэж өгсөн. Би согтуу байсан болохоор Н намайг гэр рүү оруулж өгөхөөр хамт орсон. Н ахад өөрт нь мөс байсан. Өөрөө ч гаргаж ирсэн. Тэгээд үзлэгээр хураагдсан бонгогоор сорсон. Би өөрөө архи их уусан байсан, бас дээрээс нь мөс хэрэглэсэн болохоор толгой эргээд дотор муухай оргиж байсан. Тэгээд би унтаад өгсөн байсан. Согтуудаа нэг зүйл Н ахтай яриад байсан ба юу ярьж байсан гэдгээ санахгүй байна. Маргааш нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед сэрсэн. Намайг сэрэх үед Н угаасаа байхгүй гараад явсан байсан. Би гадагшаа гарч ороогүй. Би сэрээд онлайнаар покер тоглосон ба хэдэн цаг тоглосноо мэдэхгүй байна. А манай гэрт 19 цагийн үед ирсэн. А-г ирэх үед би орондоо тоглоод хэвтэж байсан. Харин А утсаар яриад явж байсан. Тэгээд байж байтал утас дугараад миний машиныг мөргөсөн гэж хүн хэлсэн ба би машинаа шалгахаар гэрээсээ гарах гэтэл цагдаа нар өөдөөс орж ирсэн. ... Би А-ийн цүнхэнд юу байгааг мэдэхгүй. Гэхдээ цагдаа нар тэр өдөр авч явж байсан цүнхэнд нь үзлэг хийхэд мөс, хэрэглүүр гарч ирсэн. А-ийн цүнхнээс гарч ирсэн юм чинь өөрийнх нь л байгаа шүү дээ. Би үзлэг хийгээд гаргаад ирэхэд нь хамт хараад байж байсан. ...би байнга хэрэглээд байдаггүй. Тохиолдлоор хэрэглэдэг. Хэрэглэсэн үед зүрх дэлсээд байдаг. Нөлөөлөл гэвэл нэг зүйлдээ сайн төвлөрдөг.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/

 

Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Баасан гараг байсан. Би М-ийн гэрт унтаж амрахаар орсон. Тэгтэл М-ийн дугаар луу нэг хүн залгаад “машиныг чинь хүн мөргөчихлөө” гэж хэлэхээр нь яараад гарах гэтэл өөдөөс цагдаа нар ороод ирсэн. ...хэрэг болохоос өмнө 2 хоногийн өмнө метафетамин нэртэй мөс гэх мансууруулах бодис хэрэглэсэн. ...М бид 2 хуурай эгч дүүсийн харилцаатай ямар нэгэн цусан төрөл, хамаатан, хамаарал бүхий хүн биш.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал/

 

Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би Шарга морьтоос М очиж аваад замдаа тамхи асуухаар нь “татдаг нь ч байна, сордог нь ч байна” гэж хэлсэн чинь миний урдаас М “худлаа яриад байгаач” гэж хэлэхээр нь би “үнэн” гэж хэлэхэд миний урдаас “тэгвэл манай гэрт очьё” гэж хэлсэн. Тухайн үед М их согтуу байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа ирээд, хамт гэрт орохдоо машинаас аваад орсон юм. ...тэгээд ярилцсанаараа дараа ирж хэрэглээд бэлгийн харилцаанд орж үзнэ гэж бодоод зарим хэсгийг нь хувцасны шкаф руу нь хийчихсэн. Тэгээд гараад явсан. ...намайг гэрээс гарахад М ганцаараа унтаад үлдсэн, би зарим нэг мөсийг нь ширээн дээр тавиад заримыг нь хувцасны шкафанд хийгээд тэгээд гараад явсан.” гэх мэдүүлэг,

 /2 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар улсын яллагч  “Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө болсон. Шүүгдэгч С.М-гийн оршин суудаг гэрт нь 2021 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 00 цаг 51 минутад цагдаагийн байгууллага нэгжлэг хийж эхэлсэн. Нэгжлэг хийх явцад нийт 7 хэсэг зип лок ууттай мөс буюу Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар  жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис, мөн  жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй бодис, энэ бодисын хэрэглэгдэхүүн гэж яригддаг хэрэглүүр буюу бонго, соруул, хуйлсан мөнгө илэрсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хэрэглүүрийг өөрөө зааж өгсөн бол бусад зүйлсийг цагдаагийн алба хаагчид нэгжиж гаргаж ирсэн баримт авагдсан. Нэгжлэгийн явцад хувцасны шүүгээнээс 2 хэсэг, буйдангийн хажуу талаас 2 хэсэг, байрны гадна талаас 4 хэсэг мөс гэх зүйл олж хөндлөнгийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. С.М-гийн хувьд дээрх бодисыг Г.Н авч ирсэн, би мэдэхгүй гэж мэдүүлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт миний онцлон шинжлэн судалж байгаа баримтууд дээр Н мөс гэх бодисыг жинтэй хамт авч ирж өгснийг шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн. Энэ бодисыг авч ирж өгсөн Г.Н-ын мэдүүлэгт өвсний талаар огт дурдагдаагүй. Мөн М-ийн мэдүүлэгт мөсийг  Н ах авч ирсэн гэсэн мэдүүлэг байдаг. Өвсийг Н авч ирсэн бол өвсийг авч ирсэн талаар мэдүүлэх байсан. Өнөөдөр л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлээд байна. М Н өвс авч ирж өгсөн гэдэг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ М-г ганцаараа 2.0709 грамм бодисыг ганцаараа хадгалсан. Мөс гэх 1.3145 грамм бодисыг Н-тай хамтарч хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтарч оролцож, гүйцэтгэгчийн үүрэг оролцоотойгоор гэртээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байгаа тул шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг, шүүгдэгч Б.А өмнөх өдөр нь шүүгдэгч С.М, Г.Н нартай хамт байгаагүй. Өөрөөр хэлбэл хамтран оролцоо тогтоогдохгүй байна.  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М-гийн гэрт нэгжлэг хийх явцад ширээн дээр 4 цүнх байсан. Хар өнгийн цүнхэнд үзлэг хийх явцад 0.1136 грамм жинтэй мөс гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар  жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Энэ цүнхэнд байсан мөсний талаар шүүгдэгч Б.А-гаас мөрдөн байцаалтын явцад 3 удаа мэдүүлэг авсан. Үүнийг өөрийнх нь цүнх байсан гэдгийг нотолсон. Гаднаас авч орж ирсэн цүнхэнд байсан учир улсын яллагчийн зүгээс цүнхэндээ хадгалсан гэж яллаж байгаа юм. Б.А-гийн цүнхэнд байсан бодисын цэвэр жингээр Б.А-г Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Г.Н-ын хувьд мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй асуултад хариулж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт асуултад хариулж байгаа хариулт нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна. Хэргийн газраас хурааж авсан бонго гэх зүйлийг авч ороогүй, зөвхөн мөс гэх бодис болон цахилгаан жинг авч орсон талаар мэдүүлж байсан. Энэ мэдүүлэг нь хэргийн газрын үзлэгээр тогтоосон мөснүүдийн байршил, хурааж авсан бодисын жин зэргээр нотлогдож байна гэж үзэж байна. МГ.Н бид хоёр урд өдөр нь мөс хэрэглэсэн. Н ах мөс гаргаж ирсэн гэж мэдүүлсэн. Н нь өвс байсан талаар нэг ч мэдүүлж байгаагүй. Уутыг М-ийн гэрт орохоос өмнө хэдэн сарын өмнө үзээд дотор нь юу байгааг мэдэж байсан талаар мэдүүлж байсан. Н нь өвстэй холбоогүй учир хэргийн үйл баримтаар Г.Н-ыг хэргийн газраас хурааж авсан 1.3145 грамм мөс гэх нэршилтэй бодисыг шүүгдэгч С.М-тай хамтарч хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамтран оролцож гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр тухайн гэрт 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө шүүгдэгч С.М-гийн гэрт хамтарч хадгалсан. Шүүгдэгч Г.Н нь мөс гэх бодисыг тараан байршуулсан талаар мөрдлөгийн явцад, мөн шүүхийн хэлэлцүүлэгт асуултад шкафанд хийсэн талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Ж.Уранчимэг “Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед болсон процессын талаар үнэн зөв мэдүүлж байсан. Н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөс болон бусад зүйлс нь минийх гэж хэлдэг. Өвс  гэх зүйл нь минийх гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өвсний талаар мэдүүлэг өгч байхдаа өвс гэх зүйлийн талаар хэлэх ёстой гэж байна. Прокурорын гаргасан санал дээр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өвс гэх зүйлийн талаар хэлээгүй. Үүнийг хэлэх ёстой гэж байна. Гэтэл яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйг нотлох, хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхад мөрдөн шалгах ажиллагааны дутуу хийгдсэн ажиллагааг яллагдагч нь мэдүүлгээрээ хэлэх ёстой, хэлээгүй учир өвс нь М-ийнх юм гэж хүнд ял халдааж эрх зүйн байдлыг нь дордуулж байгааг шүүх анхаараасай гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим байгаа. Яллах дүгнэлтэд М-г Н-тай хамтарч мөс гэх зүйлийг хадгалсан гэж үзээд байна. Гэтэл миний үйлчлүүлэгч тухайн үед Н-ыг дуудаж виски авч ууж согтуурсан, мансуурсан байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч өөрийнх нь гэрт юу байгааг мэдээгүй. Н гэрт нь үлдээсэн гэдгээ маш тодорхой хэлсэн. Үүнийг мэдүүлэг дээрээ ч хэлдэг. Н-ын хадгалсан үйлдлийг миний үйлчлүүлэгчид халдаан хэрэглэж, эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэх,

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа “Миний үйлчлүүлэгч А нь гэм буруу дээрээ маргаагүй.  Өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар процессын алдаатай холбоотой зүйлсийг зөвтгүүлэх гэж хүсэлт өгч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээсэн учраас миний хүсэлтэд заасан ажиллагааг хараад, үүнтэй холбоотой, мөн миний үйлчлүүлэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа асуудал, энэ гэмт хэргийн үйлдэл холбогдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрх зүйн байдал дээр нөлөөлөх асуудал байхгүй гэж үзэж хөнгөрүүлэх байр суурьнаас оролцож байна. Гэмт хэргийн зүйлчлэлийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн.” гэх,

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Д.Халзан “Миний үйлчлүүлэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь Монгол Улсын иргэн М, А нар нь мансууруулах эс, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан талаарх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг нууц эх сурвалжаас хүлээн авч /1хх-03/, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн /1хх-01/ байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн нэр бүхий мөрдөгч хойшлуулшгүй журмаар Б.А, С.М нарын түр оршин суух ** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**хотхоны 752 дугаар байрны 267 тоот орон байранд нэгжлэх хийх явцад, мөрдөгчид тухайн газарт үзлэг хийж, гал тогооны хэсэгт байрлах бор өнгийн шүүгээний тавцанд Change platinum тамхины хайрцагнаас тарианы хурууны шил 1 ширхэг, хар өнгийн кошлак цүнхнээс хуйлж ороосон 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөн шүүгээнээс гялгар ууттай өвс мэт зүйл /5.2054грамм/, хуванцар савтай Хужирт гэсэн цэнхэр тагтай гаанс болон соруултай дотроо ус мэт шингэн зүйлтэй зүйл, хувцасны шүүгээнээс хар өнгийн ууттай дотуур хувцас дотроос 2 ширхэг нунтаг цагаан өнгийн зүйлтэй /1.0167грамм/ зип лок уут, зурагтын тавиурын доод хэсгийн шүүгээнээс саарал өнгөтэй цахилгаан жин,  Б.Агийн гар цүнхнээс 2 ширхэг хэрэглүүрийн гуурс болон 2 ширхэг дотроо нунтаг цагаан өнгөтэй зүйлтэй /0.2451грамм/ болон хоосон зип лок уут, С.М-гийн /Уранзаяагийн гэх/ гар цүнхнээс 1 ширхэг дотроо цагаан өнгийн нунтаг бодис мэт зүйлтэй /0.3409грамм/ зип лок ууттай зүйл, тухайн орон сууцны гадна талбайд байсан тээврийн хэрэгсэл дээрээс 4 ширхэг дотроо цагаан өнгийн нунтаг зүйл буюу 3.4709 грамм жинтэй, метамфетамины агууламжтай “Өвс”, “Мөс” гэх нэршилтэй бодисуудыг хураан авсан, мөн өдөр Б.А, С.М нарын биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч шинжлэхэд шүүгдэгч нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.А нь 2021 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө ** дүүргийн 26 дугаар хороо “**хотхоны 752 дугаар байрны 267 тоотод өөрийн гар цүнхэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч С.М, Г.Н нар нь 2021 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө ** дүүргийн 26 дугаар хороо _ тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “Мөс”, “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Г.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 3-нд шилжих шөнө ** дүүргийн 26 дугаар хороо _ тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр С.М-д өгсөн болох нь:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1хх125-132/, Б.А-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1хх140-147/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх166-174/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4092, мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4094, 4093 дугаар дүгнэлтүүд /1хх180-187, 198-200, 204-205/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 711,  2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 705 дугаар, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 747 дугаар /1хх210-211, 215-216, 2хх66-67/ дүгнэлтүүд,

С.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хэрэг болох өдрийн өмнөх өдөр нь миний нэг таньдаг архи, виски хүргэдэг ах байдаг юм. Тэр хүнийг Н гэдэг. Н ахыг лагераас ирээд аваач гэж хэлсэн. Намайг Шарга морьтын зуслангаас Н ах ирж авсан. Намайг Шарга морьтоос шууд гэр рүү хүргэж өгсөн. Би согтуу байсан болохоор Н намайг гэр рүү оруулж өгөхөөр хамт орсон. Н ахад өөрт нь мөс байсан. Өөрөө ч гаргаж ирсэн. Тэгээд үзлэгээр хураагдсан бонгогоор сорсон. Би өөрөө архи их уусан байсан, бас дээрээс нь мөс хэрэглэсэн болохоор толгой эргээд дотор муухай оргиж байсан. Тэгээд би унтаад өгсөн байсан. ...А манай гэрт 19 цагийн үед ирсэн. А-гирэх үед би орондоо тоглоод хэвтэж байсан. Харин А утсаар яриад явж байсан. ...Би А-ийн цүнхэнд юу байгааг мэдэхгүй. Гэхдээ цагдаа нар тэр өдөр авч явж байсан цүнхэнд нь үзлэг хийхэд мөс, хэрэглүүр гарч ирсэн. А-ийн цүнхнээс гарч ирсэн юм чинь өөрийнх нь л байгаа шүү дээ. ...би байнга хэрэглээд байдаггүй. Тохиолдлоор хэрэглэдэг. Хэрэглэсэн үед зүрх дэлсээд байдаг.” гэх /1хх 224, 2хх61-62/, Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Баасан гараг байсан. Би М-ийн гэрт унтаж амрахаар орсон. ...хэрэг болохоос өмнө 2 хоногийн өмнө метафетамин нэртэй мөс гэх мансууруулах бодис хэрэглэсэн.” гэх /1хх231/, Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... би Шарга морьтоос М-г очиж аваад замдаа тамхи асуухаар нь “татдаг нь ч байна, сордог нь ч байна” гэж хэлсэн чинь миний урдаас М “худлаа яриад байгаач” гэж хэлэхээр нь би “үнэн” гэж хэлэхэд миний урдаас “тэгвэл манай гэрт очьё” гэж хэлсэн. Тухайн үед М их согтуу байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа ирээд, хамт гэрт орохдоо машинаас аваад орсон юм. ...тэгээд ярилцсанаараа дараа ирж хэрэглээд бэлгийн харилцаанд орж үзнэ гэж бодоод зарим хэсгийг нь хувцасны шкаф руу нь хийчихсэн. ...намайг гэрээс гарахад М ганцаараа унтаад үлдсэн, би зарим нэг мөсийг нь ширээн дээр тавиад заримыг нь хувцасны шкафанд хийгээд тэгээд гараад явсан.” гэх /2хх56-57/ мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Г.Н, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4094 дүгээр дүгнэлтээр шүүгдэгч Б.А-гийн шээснээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4093 дугаар дүгнэлтээр шүүгдэгч С.М-гийн шээснээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

 

“Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хууль бусаар олж бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүй байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч С.М нь метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 1.3145 грамм, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” нэршилтэй 2.0709 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.А нь метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.1136 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Г.Н нь метафетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй нийт 1.3145 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн С.М-д өгсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Н, С.М, Б.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.М, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг  үйлдэхэд гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон, шүүгдэгч Г.Н-ыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Н, С.М, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

           

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хувийн байдал, оролцоо, гэм буруугийн асуудал зэргийг бүх талаас нь харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй байдаг. Ялын саналаа хэлэхээс өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Шүүгдэгч Б.А болон Г.Н-ын тухайд өмнө нь төрөөс уучлал, энэрэл үзүүлсэн гэдгийг онцолж хэлье. Шүүгдэгч нар нь хууль бус энэ зүйлтэй дахин дахин холбогддог. Гэм буруу, хор уршгийг харгалзаж үзэхгүй байгаад харамсаж байна. Цаашид энэ хурлын танхимаас гараад амьдралдаа нэгийг бодож, хоёрыг тунгаана гэдэгт найдаж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго гэж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол хор уршгийг төлүүлэх, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, Монгол улс, төр, засаг нийтээрээ энэ гэмт хэргээс хүүхэд залуучууд, хүн болгоныг аварч хол байлгах гэж хичээж, зүтгэж, хөрөнгө мөнгө их зарцуулдаг. Бид ч гэсэн нойр хоолгүй зүтгэж байна. Гэтэл үүнийг зохион байгуулалттайгаа нууц, далд аргаар олж авч нэгэндээ шилжүүлдэг үйлдэл нь хэргийн үйл баримтаар тогтоогдож, шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрийг цээрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан үзэж 1-5 жилийн хорих ялыг сонгож хэрэглэнэ. Шүүгдэгч Б.А, Г.Н нарын хувьд ярихад Б.А нь 2 жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс тэнсэн харгалзах ял авсан. Энэ тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдаж тэнссэн хугацаа нь өршөөгдсөн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийн 2 шинжийг хангаж байгаа учир  2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгах саналтай байна. Хойшлуулшгүй ажиллагааны үед бэхжүүлж авсан камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж хадгалах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.М, Б.А нар нь цагдан  хоригдсон 3 хоногт, шүүгдэгч Г.Н-ын нийт цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байхгүй гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдаг. Улсын яллагчийн хэлж байгаагаар хэргийн шинжийн хувьд хадгалсан зүйл байсан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч ирсэн. Миний үйлчлүүлэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан. Анх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа гэж ярих боломжгүй гэдгийг мэдэж байна. Ань өөрийн төрсөн охиноо хамгаалах зүйл энэ дээр явагддаг. Хэргийн нөхцөл байдлыг хараад хэлэхээс өөр аргагүй. А нь М-г хамгаалах үүднээс энэ үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон. Өөрөө хэргийг нь хүлээх гэж оролдсон. Хэргийн газрын үзлэгт байсан өөрийн цүнх рүү мөсийг авч хийсэн зүйл байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед  өмгөөлөгчөөр хангагдаагүй байсан тул энэ талаар нотлогдон тогтоолгож, шалгуулж чадаагүй. Тухайн нөхцөл байдал баримт дээр өөрөөр тусгагдаж гарч ирсэн. Үүнийг анх  өмгөөлөгч авахдаа А хэлсэн. Хүүхдээ тийм нөхцөл байдалд байгааг ээж нь хараад охиноо хамгаалах үйлдэл хийсэн. Үүнийг харгалзан үзэж А-ийн хувийн байдлыг ойлгооч гэсэн үүднээс хэлж байна. Шударга ёсны зарчим дээр цээрлүүлэх гэхээсээ илүү, мөн Эрүүгийн хуулийн зорилго, зорилт дээр хорих ял оногдуулахдаа харгалзах заалт нь байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх боломжоор нь шийдэж хөнгөрүүлж өгнө үү.” гэх,

Шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Ж.Уранчимэг “Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх, мөн бусдыг нийгэмшүүлэх байдаг. Заавал хорих гэхээсээ илүү нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго юм. Миний үйлчлүүлэгч нь бага насны 2 хүүхэдтэй. Мөн эрүүл мэндийн байдал нь маш хэцүү бөөрний архаг үрэвсэл гэх оноштой. Яагаад халдварт судлалын үндэсний төвд энэ хүн төрсөн бэ гэхээр бөөрний архаг үрэвсэлтэйгээс гадна Ковид-19 халдварт өвчтэй байсан тул төрөх эмнэлэг хүлээж аваагүй. Хэрвээ энэ өвчин нь сэдрэх юм бол цусанд 4-5 хоногийн хугацаанд тархаад цусны хавдар болох магадлалтай. Үүнийг хэргийн материалд өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны ганц бие эцэг, эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байдаг бөгөөд миний үйлчлүүлэгчид энэ заалтыг хэрэглэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр суурьтай оролцсон. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байна гэдгээ хэлсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү.” гэх,

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Д.Халзан “Миний үйлүүлэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Энэ зүйл анги  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс Г.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Зорчих эрх хязгаарлах ял гэж байгаа бөгөөд үүнийг хэрэглэх бүрэн үндэслэлтэй гэж  өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.М д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч Б.А, Г.Н нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Шүүгдэгч Г.Н, С.М, Г.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Н-т 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.М, Б.А, Г.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.А нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг, шүүгдэгч Г.Н-ын урьд цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн төрөөд 1 сар орчим болж байгаа, бага насны 2 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.М-д мэдэгдэх нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хужирт гэсэн бичигтэй, дотроо устай, хажуу хэсэгтээ соруул мэт зүйлээр цоолсон, дээд хэсэгтээ тогоо хэлбэртэй соруул мэт зүйлтэй сав 1 ширхэг, №2, №3 гэж дугаарласан 2 тусдаа 2 ширхэг гялгар ууттай 0.2370, 0.2150 грамм мөс гэх зүйл, №4 гэж дугаарласан Б.Агийн цүнхнээс хураан авсан 0.0112 грамм мөс гэх зүйл, №5 гэж дугаарласан шар өнгийн цүнхнээс хураан авсан 0.1024 грамм мөс гэх зүйл, Ченж платиунум тамхины хайрцаг дотор байсан хагархай тарианы шил 1 ширхэг, хуйлсан 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №6 гэж дугаарласан 2.0709 грамм өвс гэх зүйл, NJ90011314 сери дугаартай 100-тын дэвсгэрт 1 ширхэг, №7 гэж дугаарласан шар өнгийн хуванцар сав хагарч бутарсан, 4 ширхэг тус тусдаа зиплок ууттай мөс гэх зүйлийг, №1 гэж дугаарласан 0,2222 грамм мөс гэх зүйл, №2 гэж дугаарласан 0.2138 грамм мөс гэх зүйл, №3 гэж дугаарласан 0.2408 грамм мөс гэх зүйл, №4 гэж дугаарласан 0.1857 грамм мөс гэх зүйл, мөн цаасан соруул мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.М, Б.А, Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1368 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, олж тогтоон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газарт даалгаж шийдвэрлэсэн боловч цагдаагийн байгууллагаас Б.А-г олж ирүүлээгүй, тэрээр энэ хугацаанд цагдан хоригдоогүй байх тул шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С. М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч Г. Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, бусдад өгсөн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Н 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Н-т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.А нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг, шүүгдэгч Г.Н-ын урьд цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.М-д мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хужирт гэсэн бичигтэй, дотроо устай, хажуу хэсэгтээ соруул мэт зүйлээр цоолсон, дээд хэсэгтээ тогоо хэлбэртэй соруул мэт зүйлтэй сав 1 ширхэг, №2, №3 гэж дугаарласан 2 тусдаа 2 ширхэг гялгар ууттай 0.2370, 0.2150 грамм мөс гэх зүйл, №4 гэж дугаарласан Б.Агийн цүнхнээс хураан авсан 0.0112 грамм мөс гэх зүйл, №5 гэж дугаарласан шар өнгийн цүнхнээс хураан авсан 0.1024 грамм мөс гэх зүйл, Ченж платиунум тамхины хайрцаг дотор байсан хагархай тарианы шил 1 ширхэг, хуйлсан 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №6 гэж дугаарласан 2.0709 грамм өвс гэх зүйл, NJ90011314 сери дугаартай 100-тын дэвсгэрт 1 ширхэг, №7 гэж дугаарласан шар өнгийн хуванцар сав хагарч бутарсан, 4 ширхэг тус тусдаа зиплок ууттай мөс гэх зүйлийг, №1 гэж дугаарласан 0,2222 грамм мөс гэх зүйл, №2 гэж дугаарласан 0.2138 грамм мөс гэх зүйл, №3 гэж дугаарласан 0.2408 грамм мөс гэх зүйл, №4 гэж дугаарласан 0.1857 грамм мөс гэх зүйл, мөн цаасан соруул мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

 8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М, Б.А, Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.А, Г.Н нарт урьд авсан цагдан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ