Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1173

 

    2022        08          02                                   1173     

 

 

 

 

 ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Оюун-Эрдэнэ,

óëñûí ÿëëàã÷ Ж.Бүрэнжаргал,

гэрч Д.Б,

ø¿¿ãäýã÷ А.Т, түүний өмгөөлөгч Л.Батжаргал íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “Ж” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ïðîêóðîðûí ãàçðààñ Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 äэх õýñýãò çààñàí ãýìò õýðýãò холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Хотгойд овогт Алтанцэцэгийн Тад õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2206 00654 0758 äугааð õýðãèéã 2022 îíû 6 äугааð ñàðûí 30-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Хотгойд овогт Алтанцэцэгийн Т, 1980 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад багш ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт ** дугаар гудамжны **г тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 106 дугаар байрны ** тоотод оршин суух, регистрийн ********** дугаартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

 

           Шүүгдэгч А.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг FM 104.5 байрны дэргэд хохирогч Б.Г-ыг машин цохилоо гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулайн  хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿ãäýã÷ А.Т ø¿¿õ хуралдаанд ºãñºí мэдүүлэгтээ: “2022 оны 1 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед ажлаа тараад FM 104.5 байрны хажуугийн туслах замаар явж байсан. Зам нь муу учир хурдан давхих ямар ч боломжгүй. Тэгээд миний машиныг юм цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг мэдээгүй. Тэгэхэд халамцуу согтуу гурван залуу энгэр заам нь задгай, саравчтай малгайтай залуу “хошного минь” гээд орилоод гүйгээд ирсэн. Би маргалдаж байгаад буцаад машин руугаа явсан. Манай эхнэрийг Г гэх залуу малгайгаараа цохиод “хошного минь, лалар минь” гэсэн. Тэгэхээр нь би “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд эхнэрээ өмөөрсөн. Тэгсэн чинь намайг саравчтай малгайгаараа мөргөхөөр нь би хойш нь түлхсэн. Цуг байсан залуу нь хүрч ирээд миний зүүн гар талаас ноцолдсон. Ингээд бид нар салаад дөнгөж эргээд 100 метр ч яваагүй. Тэгээд утсаа авах гэсэн чинь утас байдаггүй, утсаа алдсан байна, хаясан байна гэдгээ мэдсэн. Яагаад гэвэл гэр лүүгээ хамаг юмаа аваад  утсаа авах гэсэн чинь утас байхгүй. Гар утсаа хаясан байна гээд буцаад нөгөө газар луу нөгөө залуучуудыг байж магадгүй гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд утсаар залгасан чинь утсаа аваагүй, буцаж гэртээ ирээд хүүхдийнхээ утсаар залгасан чинь аваад машин дотор инээлдээд тэгээд хүүхдийнхээ утсаар ярьсан чинь өгөхгүй байсан. Тэгээд эхнэр бид хоёр утсаа алдчихлаа шүү дээ гээд 102 руу цагдаа дуудаад хоёрдугаар хорооноос цагдаа авчраад ийм зүйл болоод энэ камерт бичигдсэн байх гэж хэлсэн. Тэгээд гар утсаа цагдаагаар залгуулж ярьсан. Тэгсэн чинь чи биш байна гээд тэгээд цагдаа чи утсаа барьж бай гээд цолоо хэлсэн. “Утсаа салгахгүй байж байгаад энд хүрээд ир” гэсэн чинь нөгөө гурван залуу ирсэн. Бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байж байсан. Манай эхнэрийг Г гэх залуу хэл амаар доромжилсон, эхнэр тэр хоёр маргалдсан. Тэгээд цагдаа руу ороод мэдүүлэг өгөөд та яасан гэсэн чинь би утсаа олж авмаар байна, гар утсаа энэ хүмүүст алдчихлаа, энэ хүмүүс ингэж хэл амаар доромжилж, чулуу авч шидээд бид хоёр зугтаагаад явсан. Оюут гээд цайны газрын тогооч харсан. Хүүе та хоёр яваачээ наадуул чинь аллаа шүү дээ гэж хэлсэн. Тэр орой миний утсыг цагдаад гаргаж өгсөн. Би утсаа аваад ажлын хувцастай залуучууд архи дарс уугаад явж байсан. Тухайн үед миний завьж жоохон язарчихсан, толгой дээр хоёр гурван бондгор юм болчихсон байсан. Би тэгээд эхнэртээ “за яахав, залуучууд архи уусан байна. Би гомдолгүй. Дүү нар аятайхан явна шүү” гээд мэдүүлэг өгөөд гарсан. Би 5 хүүхэдтэй. Өөрөө хүүхдүүдэд бас ёс суртахууны хичээл заадаг. Жил болгон цагдаагийн тодорхойлолт авчирдаг болохоор цаашид энэ ажлаа хийх боломжгүй. Мөс чанарын хувьд хэрэг төвөгт орчихоод хүүхдүүдэд яаж зөв бай гэж хичээл орох вэ. Ийм процесст ингээд яллагдаад зогсож байгаа маань үнэхээр харамсалтай байна. Залуучууд өөрсдөө хэрэг өдөөж ийм болчихоод бичиг баримт бүрдүүлээд өгсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 сарын 11-ний 14:00 цагийн үед ажлын газрын ах болох Б ахын гэрт уулзсан. ... Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Тайга” нэртэй караокед орсон. Тэгээд бид 3 нилээд уусан байсан. Мөн Б өөрийнхөө автомашинтай явж байсан учир өөрийнхөө ажлын газрын Г-ыг дуудсан. Г гадаа ирсэн гэхээр нь гарч авах гээд гартал миний урдуур туслах замаас хурдтай автомашин орж ирсэн, тэгэхээр нь би гараараа “дайрлаа шүү дээ” гээд автомашины хойд хэсэг рүү нь цохитол биерхүү жолооч залуу бууж ирээд “чи яагаад миний машин руу цохиж байгаа юм” гэхээр нь “чи өөрөө аятайхан яваач хүн дайрлаа ш дээ” гэж хэлтэл миний нүүр хэсэгт 5-6 удаа цохисон, тэгэхээр нь би тэвэрч аваад бид 2 зууралдаад байж байтал замын цаанаас Г гарч ирээд намайг салгасан, тэгээд салгаад машинд суусан. Тэгээд би гар утсаа унагаасан юм шиг санагдаад Г-аас “миний гар утсыг чи харсан уу, сая зууралдаж байхад унасан юм шиг байна” гэж хэлтэл “авсан ш дээ” гээд миний мэдэхгүй гар утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би “наадах чинь миний гар утас биш байна ш дээ” гэж хэлтэл уг гар утас дуугарахаар нь Б уг хүмүүстэй яриад байсан. …1 цагийн дараа цагдаа нар залгаж, уг гар утсыг цагдаа нарт хүлээлгэж өгсөн. ...би жолооч залуугийн биед халдаж цохиж зодсон үйлдэл байхгүй. ...Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл, намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны хэсгийн байцаагч таны хэрэг манайх руу зөрчлийн хэрэг болоод ирсэн. Та хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдсан байна, тиймээс таныг зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгож байна гэж хэлээд намайг 100.000 төгрөгөөр торгож, торгуулийн хуудасны 1 хувийг надад өгсөн. Би тухайн өдөр яг хэдний өдөр байсанг санахгүй байна.” гэх мэдүүлэг,

 /хавтаст хэргийн 15, 96 дугаар тал/

 

Хохирогч Б.Г-ын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “... Б.Г намайг Т нь машины арыг цохилоо гэж маргалдаж улмаар намайг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Одоо Т-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, дахин шалгуулах зүйлгүй. Түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хэрэг гарах үед Т бид хоёр хоорондоо зодолдсон, түүнээс манай найзууд энэ зодоонд оролцож чулуу барьж олон нийтийг хамарсан бусдын тайван байх орчиныг хөндсөн зүйл огт болоогүй.” гэх хүсэлт,

/хавтас хэргийн 122 дугаар тал/

 

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 22:00 цагийн үед Сансарын колонкийн буудлын хойд талд ирсэн, намайг ирэхэд хар хөх өнгийн Lехиs hs-250 маркийн автомашин Сансарын туслах замаар дайрчих шахаад явахлээр нь Б.Г нь машиныг нь цохих шиг болоод “дайрлаа ш дээ” гэж хашхирсан. Тэгээд жолооч ах бууж ирээд Г-ыг мангасдаад зодоон эхэлсэн, би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Би тухайн үед зодоонд ороогүй, би салгаад дэлгүүр ороод ус аваад салфетка аваад Г-ын цус нөжийг цэвэрлэж өгсөн. Тэр жолооч ах хөдлөөд яваад өгсөн. Г “миний утас уначихлаа ав” гэж хэлсэн. Тэгээд гар утсыг нь аваад кармалчихсан байсан. Тэгээд бид 3 цааш яваад Дарь-Эхийн төв зам руу машинтайгаа ороход Г-ын утас дуугараад эхэлсэн, би “май Га хайртай дүү гэсэн хүн залгаад байна” гээд Гд өгсөн чинь Г “миний утас биш байна” гэж хэлсэн, тэгээд гайхаад явж байтал 10 минутын дараа ахиад дуугарахаар нь авсан чинь “цагдаа байна, хаана байна” гэхээр нь цагдаатай голдоо уулзаад утсыг нь хүлээлгэж өгсөн. Тэгээд цагдаагаас Б, Г нарыг эрүүлжүүлэхэд хийсэн. Манай найз Г-ын нүүрэн дээр гэмтэл учраад, хамар, уруул хоёр нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 17 дугаар тал/

 

Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь ойролцоох Сансарын колонкийн арын туслах зам дагуу тосч авахаар ганцаараа гарсан ба үүнээс хойш удалгүй Г болон Г нар орж ирсэн ба би тэр үед Г-ыг харсан чинь нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон, хамраас нь цус гарч байхаар нь юу болсон талаар асуухад Г надад “...хажуугаар нэг жижиг тэрэг нилээн их хурдтай, дайрчих гээд гарах үед нь “яаж байна аа” гээд машины ар хэсэгт нь гараараа хальт цохиод өнгөрсөн чинь машин дотроос жолооч нь гэх том биетэй эрэгтэй хүн гарч ирээд, хэрүүл маргаан хийж байхдаа Г-ын нүүрэн тус газар мөргөж, гараараа цохисоноос болж ийм болчихлоо гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 99-100 дугаар тал/

 

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...караоке паб чиглэлтэй хэсгээс нэг үл таних залуу ганцаараа гарч ирсэн ба энэ үед манай нөхөр А.Т нь түүний хажуугаар тээврийн хэрэгсэлээ жолоодон өнгөрөх үед нөгөө үл таних залуу манай машины арын багаж хэсэг дээр гараар цохиод мөн чангаар “п... минь” гэж хашхирсан. ...манай нөхөр машинаа зогсоогоод ...машин цохилоо... гэхэд ... манай нөхөр мөн адил нөгөө үл таних залууг цохиж эхэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтас хэргийн 103 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1710 дугаар: “1. Б.Г-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 19-20 дугаар тал/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол,

/хавтаст хэргийн 106-107 дугаар тал/

 

Яллагдагч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эхнэрээ ажлаас нь аваад 22 цагийн үед өөрийн гэртээ харихаар өөрийн эзэмшлийн hs250 маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын колонкийн арын FM 104.5-руу явдаг туслах замаар зорчиж байхад хажуу талын шороон гэр хорооллын гудамжнаас гарч ирсэн үл таних 3 залуугийн хажуугаар өнгөрч байхад нэг үл таних залуу нь миний тээврийн хэрэгсэлийн ар талын гупер хэсэгт тук хийх чимээ гарсан тул би өөрийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан эсэх, ямар учраас чимээ миний машинд гарсан талаар шалгахаар зогсоод машинаасаа буух үед нөгөө гэр хорооллын гудамжнаас гарч ирсэн 3 залуугийн нэг үл таних арай биерхүү махлаг залуу нь надад хандан “п... минь хүн дайрлаа, эргүү хошного минь чи” гэж орилсон ба энэ үед машинаас манай эхнэр болох Б гарч ирээд нөгөө над руу орилоод байсан үл таних залуу манай эхнэр лүү ойртоод өмсөж байсан малгайны саравчаар нүүр рүү нь тогтоож байгаад “хошного минь” гэх зүйл хэлсэн ба энэ үед би очоод “чи эмэгтэй хүнтэй боль л доо” гэж хэлсэн чинь буцаж над руу дөхөөд “чи муу ер нь юу юм” гэж хэлээд мөн адил өөрийн өмсөж байсан саравчтай малгайгаараа миний дух руу тулж байгаад гэнэт миний нүүр лүү мөргөсөн тул би зөрүүлээд тухайн үл таних залуугийн өмсөж байсан хувцаснаас барьж аваад, мөн тухайн үл таних залуу нь миний хувцаснаас барьж аваад харилцан бие биеэ угзарч татаж, бие биеэ нааш цааш түлхэж байсан ба энэ үед хажуу талд хамт явж байсан үл таних залуу нь миний зүүн талаас ирээд зүүн гараас болон хувцаснаас татаад байсан ба би яг ямар шалтгаанаар тэгсэнг мэдээгүй ноцолдож байгаад салсан. ...Миний биед тухайн үл таних 3 залуугийн нэг нь болох өндөр, биерхүү, саравчтай малгайтай залуу миний нүүрэн тус газарт мөргөж, хувцаснаас татаж тонгойлгож байгаад толгойны орой хэсэг рүү цохисон, мөн хэл амаар маш их доромжилсон. Харин би тухайн үл таних залуу намайг мөргөхөөр нь зөрүүлээд адилхан хувцаснаас нь зуурсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/ зэрэг болно.

          

          Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

         

           Нýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч А.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал “Миний үйлчлүүлэгч А.Т нь ийм хэрэг маргаанд оролцсондоо маш их харамсаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаа шийдэхийн тулд улсын яллагчийн зүгээс гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон гэж байна. Ялангуяа гэрч Бы мэдүүлгээр нотлогдсон гэж байна. Гэрч Б нь тухайн цаг хугацаанд өөрөө байгаагүй гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар бол миний үйлчлүүлэгч тухайн цаг хугацаанд бас эдгээр гэмтлийг учруулсан нь өөрөө эргэлзээтэй байдаг. Яагаад гэвэл камерын бичлэг гээд байгаа. Түрүүчийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд прокурорын зүгээс ямар санал гаргаж байсан бэ гэхээр чанарын шаардлага, нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Ийм тайлбарыг өгч байсан. Одоо ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өөрийнх нь эрх ашиг сонирхолтой этгээдээс камерын бичлэг гаргаж тухайн үед 10 минут орчим үргэлжилсэн бичлэг байсан. Хэрүүл маргааныг тасдаж аваад хийсэн юм шиг 1 мин 20 секундийн хугацаатай үйл ажиллагаа болсон байна. Ийм баримтыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн нь бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үү, үгүй юу гэдэг нь өөрөө эргэлзээтэй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс бол шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийн байр сууриа дэмжиж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон болно.

 

           Шүүгдэгч А.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг FM 104.5 байрны дэргэд Б.Г-ыг нүүрэн тус газарт нь гараараа цохьсоны улмаас Б.Г-ынбиед нь “хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулайн  хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг

 

Шүүгдэгч А.Т нь хохирогч Б.Г-ыг “автомашин цохьсон, өөрийг нь болон эхнэрийг нь хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэн халдсан үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1710 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Г-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний нүүр хэсэгт 5-6 удаа цохисон, тэгэхээр нь би тэвэрч аваад бид 2 зууралдаад байх байтал замын цаанаас Г гарч ирээд намайг салгасан.” гэх /хх15, 96/, гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сансарын туслах замаар дайрчих шахаад явахлээр нь Б.Г нь машиныг нь цохих шиг болоод “дайрлаа ш дээ” гэж хашхирсан. Тэгээд жолооч ах бууж ирээд Г-ыг мангасдаад зодоон эхэлсэн, би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Би тухайн үед зодоонд ороогүй, би салгаад дэлгүүр ороод ус аваад салфетка аваад Г-ын цус нөжийг цэвэрлэж өгсөн. ...Манай найз Г-ын нүүрэн дээр гэмтэл учраад, хамар, уруул хоёр нь хавдчихсан байсан.” гэх /хх17/, гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...удалгүй Г болон Г нар орж ирсэн ба би тэр үед Г-ыг харсан чинь нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон, хамраас нь цус гарч байхаар нь юу болсон талаар асуухад Г надад “...хажуугаар нэг жижиг тэрэг нилээн их хурдтай, дайрчих гээд гарах үед нь “яаж байна аа” гээд машины ар хэсэгт нь гараараа хальт цохиод өнгөрсөн чинь машин дотроос жолооч нь гэх том биетэй эрэгтэй хүн гарч ирээд, хэрүүл маргаан хийж байхдаа Г-ын нүүрэн тус газар мөргөж, гараараа цохисоноос болж ийм болчихлоо гэж надад хэлсэн.” гэх /хх99-100/, гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр мөн адил нөгөө үл таних залууг цохиж эхэлсэн.” гэх /хх103/, яллагдагч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг үл таних арай биерхүү махлаг залуу нь надад хандан “п... минь хүн дайрлаа, эргүү хошного минь чи” гэж орилсон ба энэ үед машинаас манай эхнэр болох Б гарч ирээд нөгөө над руу орилоод байсан үл таних залуу манай эхнэр лүү ойртоод өмсөж байсан малгайны саравчаар нүүр рүү нь тогтоож байгаад “хошного минь” гэх зүйл хэлсэн. ... нэг нь болох өндөр, биерхүү, саравчтай малгайтай залуу миний нүүрэн тус газарт мөргөж, хувцаснаас татаж тонгойлгож байгаад толгойны орой хэсэг рүү цохисон, мөн хэл амаар маш их доромжилсон. Харин би тухайн үл таних залуу намайг мөргөхөөр нь зөрүүлээд адилхан хувцаснаас нь зуурсан.” гэх /хх33/, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б-гийн өгсөн “...Тэгээд түс гээд юм дугарсан. Тэгээд машинаа зогсоогоод буусан. Нэг залуу хашхираад п.. гэх зэргээр хараал хэлсэн. Манай нөхөр чи согтуу байна шүү дээ цаашаа яв гэсэн. Би нөгөө талынхаа хаалгаар буугаад “чи яаж байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм” гээд очоод орилсон. Согтуу байна шүү дээ чи гэж хэлсэн. Энгэр ам нь задгай нэлээн согтолттой байсан. Цаашаа яваач, хүний машин тэрэг рүү цохиод байгаа юм уу, яагаад байгаа юм гэж хэлсэн. Дугуй руу нь өшиглөсөн үү, ар талд цохисон уу, мэдэхгүй аймар дугарсан. Тэгээд би нөгөө талаар нь, нөхөр өөдөөс нь очоод цаашаа яв гэсэн чинь намайг баахан гичий, нохой, чи муу юу юм гээд нүүр тулаад хашхираад байсан чинь манай нөхөр чи яагаад эмэгтэй хүнийг доромжлоод байгаа юм наад чинь миний эхнэр гэсэн. Тэгээд саравчтай малгайтай залуу нүүр лүү нь шууд мөргөсөн. ...Нүүр ам нь хавдсан, завьж нь язарсан байсан.” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилсэн байна.

 

А.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

      

Иймд шүүгдэгч А.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóòàéä òîîöîх ¿íäýñëýëòýé áàéíà ãýæ ø¿¿õ ä¿ãíýâ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г 130.000 төгрөгийн баримт өгсөн боловч гэм хорын хохирлоо нэхэмжлээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Т-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, дахин шалгуулах зүйлгүй. Түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх хүсэлтийг бичгээр гаргасан /хх123/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал “Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Т нь санаандгүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Мөн хохирол төлбөргүй, түүний хувийн байдал нь өөрөө хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1-24 насны таван хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

           Шүүгдэгч А.Т-ад ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é áºãººä тэрээр òîõèîëäëûí øèíæòýé íºõöºë áàéäëûí óëìààñ àíõ óäàà ãýìò õýðýã ¿éëäñýí, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã õºíãºð¿¿ëýõ íºõöºë áàéäàëд тооцов.

 

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Ø¿¿õ ø¿¿ãäýã÷ А.Т-ад ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн íºõöºë áàéäàë, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуâèéí áàéäаë зэргийг õàðãàëçàí 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Тад  оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

         

           Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Шүүгдэгч Хотгойд овогт А-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар А.Тад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

            4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ÅЪÍÕÈÉ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУ