Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1186

 

    2022        08          08                                   1186    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.О

шүүгдэгч Н.А оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ван тайж овогт Н.А,  Б.О нарт холбогдох эрүүгийн 2206 00000 2235 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. 

2. М

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” гэх нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.А-ыг“ зөвшөөрөлгүй ширээн дээр ирж суулаа” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар тус караокены дотор хохирогч Н.А-ын хүзүүн тус газар нь гараараа алгадсан, мөн караокены гадна нүүрэн тус газарт гараараа цохьсоны улмаас биед нь хамрын нурууны хугарал, зүүн зулай, баруун завьжинд няцарсан шарх, дагз, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” гэх нийтийн караокед иргэн О-ыг “ширээнээсээ хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тус караокены гадна О-ын баруун гарын сарвууны хэсэгт нь пивоны шилээр нэг удаа цохиж биед нь баруун гарын сарвуу, шууны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 400.000 төгрөг авсан.” гэв.

           Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах караоке орж архи ууж байгаад нилээн согтсон. ...би тэр караоке руу ганцаараа орсон ба нэлээн архи уусан учир хэнтэй маргалдаж яагаад зодуулснаа санахгүй байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 10-11 дэх тал/

О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед барменаар ажилладаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 03-наас 04 нд шилжих шөнө амарч байсан болохоор найз Г-ийн хамт өөрийнхөө ажилладаг караокед үйлчлүүлсэн юм. ...Манайхаар үйлчлүүлж байсан хар бараан хувцастай эрэгтэй хүн ширээн дээр ирээд суухаар нь “та манай ширээнээс босоод өөрийнхөө ширээнд суугаарай” гэсэн чинь “дуугүй бай бацаанаа, чамд ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь босгоод холдуулахдаа хүзүү хэсэгт нь нэг удаа алгадсан чинь тэр хүн буцаагаад гэдэс рүү 2 удаа өшиглөхөд тэнд байсан үйлчлүүлэгч нар голоор ороод салгасан. ...Тэгээд дуулж суугаад коридорт нөгөө ахтай тааралдаад маргалдаад тэр хүн газар байсан пивоны шилээр баруун гарын сарвуу хэсэгт нэг удаа цохитол танихгүй хүн ирээд салгасан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О ахын ширээн дээр нөгөө хар фудволктой хүн очоод ОО ахыг заамдчихсан, тэр хоёр муудалцаж байгаа харагдсан. Би тухайн үед ...тэнд очоогүй бөгөөд яг яаж зодоод байгааг хараагүй. ...Гаднаас шорлог зардаг хүн гарч ирээд гадаа чинь зодоон болоод байсан гэсэн бөгөөд манай бармен Э гарчихаад орж ирээд “Отгоо ах хүн зодчихсон байна” гэсэн. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н” нэртэй караокены дэргэд шорлог зараад байж байтал О гэх залуу ...нөгөө хар фудволктой залуутай муудалцаад ...цааш нь явсан байсан. ...Тэгээд би эргээд хартал нөгөө хар фудволктой залуу газар уначихсан, дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. О цохисон гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 23 дахь тал/

Яллагдагч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр нэлээн согтолттой байсан учир юу ч санахгүй байна. Ямар ч байсан надаас намхан залуу караокены коридорт ална, тална гээд чирч гулдчаад гараад ир гээд байсан санагддаг. ...Караокены камерын бичлэгт байгааг үзэхэд бид хоёрын дунд караокед болон коридорт хэрүүл маргаан, зодоон болсныг үгүйсгэхгүй байгаа болохоор тэр залуугийн биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Яллагдагч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн хүний биед учруулсан гэмтлүүдээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 44 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 2 дахь тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

/хавтаст хэргийн 4-5 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8160 дугаар “1. Н.А-д хамрын нурууны хугарал, зүүн зулай, баруун завьжинд няцарсан шарх, зүүн зулай, дагз, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. 4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. 5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8284 дүгээр “1. О-ын биед баруун гарын сарвуу, шууны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Шүүгдэгч Н.А-ыниргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 55 дахь тал/

Шүүгдэгч Н.А-ынэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 56 дахь тал/

Шүүгдэгч О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 68 дахь тал/

Шүүгдэгч О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 69 дэх тал/

Шүүгдэгч Оаас хохирогч Н.А-д эмчилгээний зардал 400.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай дансны хуулга,

/хавтаст хэргийн 85 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 86, 87 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч О нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” гэх нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.А-ыг“зөвшөөрөлгүй ширээн дээр ирж суулаа” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар тус караокены дотор хохирогч Н.А-ын хүзүүн тус газар нь гараараа алгадсан, мөн караокены гадна нүүрэн тус газарт гараараа цохьсоны улмаас биед нь хамрын нурууны хугарал, зүүн зулай, баруун завьжинд няцарсан шарх, дагз, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,

           Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” гэх нийтийн караокед иргэн О-ыг “ширээнээсээ хөөлөө” гэх шалтгаанаар тус караокены гадна баруун гарын сарвууны хэсэгт нь пивоны шилээр нэг удаа цохиж биед нь баруун гарын сарвуу, шууны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хавтаст хэрэгт авагдсан Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах караоке орж архи ууж байгаад нилээн согтсон. ...би тэр караоке руу ганцаараа орсон ба нэлээн архи уусан учир хэнтэй маргалдаж яагаад зодуулснаа санахгүй байна.” гэх /хх10-11/, О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караокед барменаар ажилладаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 03-наас 04 нд шилжих шөнө амарч байсан болохоор найз Г-ийн хамт өөрийнхөө ажилладаг караокед үйлчлүүлсэн юм. ...Манайхаар үйлчлүүлж байсан хар бараан хувцастай эрэгтэй хүн ширээн дээр ирээд суухаар нь “та манай ширээнээс босоод өөрийнхөө ширээнд суугаарай” гэсэн чинь “дуугүй бай бацаанаа, чамд ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь босгоод холдуулахдаа хүзүү хэсэгт нь нэг удаа алгадсан чинь тэр хүн буцаагаад гэдэс рүү 2 удаа өшиглөхөд тэнд байсан үйлчлүүлэгч нар голоор ороод салгасан. ...Тэгээд дуулж суугаад коридорт нөгөө ахтай тааралдаад маргалдаад тэр хүн газар байсан пивоны шилээр баруун гарын сарвуу хэсэгт нэг удаа цохитол танихгүй хүн ирээд салгасан.” гэх /хх16-17/, гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О ахын ширээн дээр нөгөө хар фудволктой хүн очоод ОО ахыг заамдчихсан, тэр хоёр муудалцаж байгаа харагдсан. Би тухайн үед ...тэнд очоогүй бөгөөд яг яаж зодоод байгааг хараагүй. ...Гаднаас шорлог зардаг хүн гарч ирээд гадаа чинь зодоон болоод байсан гэсэн бөгөөд манай бармен Э гарчихаад орж ирээд “Отгоо ах хүн зодчихсон байна” гэсэн. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэх /хх19-20/, гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н” нэртэй караокены дэргэд шорлог зараад байж байтал О гэх залуу ...нөгөө хар фудволктой залуутай муудалцаад ...цааш нь явсан байсан. ...Тэгээд би эргээд хартал нөгөө хар фудволктой залуу газар уначихсан, дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. О цохисон гэж бодож байна.” гэх /хх23/, яллагдагч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр нэлээн согтолттой байсан учир юу ч санахгүй байна. Ямар ч байсан надаас намхан залуу караокены коридорт ална, тална гээд чирч гулдчаад гараад ир гээд байсан санагддаг. ...Караокены камерын бичлэгт байгааг үзэхэд бид хоёрын дунд караокед болон коридорт хэрүүл маргаан, зодоон болсныг үгүйсгэхгүй байгаа болохоор тэр залуугийн биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх51-52/, яллагдагч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн хүний биед учруулсан гэмтлүүдээ хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх44/ мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх2/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх4-5/, шШүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8160 дугаар дүгнэлт, /хх27-28/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8284 дүгээр дүгнэлт, /хх31-32/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.А, О нар нь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Н.А, О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, тэдний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хэн алинд нь учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.А, О нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.А, О нар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул тэднийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Н.А нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О-аас гэм хорын хохирол нэхэмжилж, 417.950 төгрөгийн баримт /хх79-80/ гаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “Миний бие А нь 400.000 төгрөг авсан. Гэм буруутай тал дээр маргаангүй хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг /хх86/ гаргасан, хавтаст хэрэгт хохиролд 400.000 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь /хх85/ баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О бусдад төлөх төлбөргүй байна. Харин хохирогч О гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Н.Аоос нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.А-ыгбусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Н.А, О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Н.А, О нар хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх90-91/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Н.А, О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд тэд нарт тус бүр 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Н.А, О нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Н.А, О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А, О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Н.А, О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч и овогт Н.А, С овогт .О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, О нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.А, О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А, О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.А, О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ