| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0554/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/606 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/606
2022 4 25 2022/ШЦТ/606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч *******,*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан*******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03090 2402 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 4, урьд
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж байсан,*******
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аграономич мэргэжилтэй, ам бүл 7, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Тнь ******* тай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 199 тоотод байх иргэн Н.Бын гэрт цоожийг эвдэх аргаар нэвтэрч хар өнгийн зурагт, хайруулын таваг, хуучин хөнгөн цагаан тогоо, 9 ширхэг жижиг шилэн таваг, цөгц гурван ширхэг, сангийн бойпер 1 ширхэг, хүрд 1 ширхэг, 3 кг туузан гоймон, 2 кг хонины хөлдүү мах, тал сүүлний өөх, таггүй шар өнгийн ус буцалгагч, утаа мэдрэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Бод 52.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь М.Т-тэй бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 199 тоотод байх иргэн Н.Бын гэрт цоожийг эвдэх аргаар нэвтэрч хар өнгийн зурагт, хайруулын таваг, хуучин хөнгөн цагаан тогоо, 9 ширхэг жижиг шилэн таваг, цөгц гурван ширхэг, сангийн бойпер 1 ширхэг, хүрд 1 ширхэг, 3 кг туузан гоймон, 2 кг хонины хөлдүү мах, тал сүүлний өөх, таггүй шар өнгийн ус буцалгагч, утаа мэдрэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Бод 52.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тмэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7, 37-39/,
- Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 18 цагийн үед манай ач Ихэрбаяр над руу залгаад “өвөө гэрт чинь хулгай орчихсон байна” гэхээр нь би гэртээ ирсэн. Тэгсэн чинь цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн хулгай хийсэн гэх хүмүүсийг би хараагүй. Манай ач хүү манай хашаанаас эд зүйл аваад гараад явж байхаар нь бариад авсан чинь тэд нар хулгай хийсэн зүйлээ орхиод зугтаачихсан гэсэн. Манай гэрээс авч байсан хар өнгийн зурагт, хайруулын таваг, хуучин хөнгөн цагаан тогоо, 9 ширхэг жижиг шилэн таваг, цөгц гурван ширхэг, сангийн бойпер 1 ширхэг, хүрд 1 ширхэг, 3 кг туузан гоймон, 2 кг хонины хөлдүү мах, тал сүүлний өөх, таггүй шар өнгийн ус буцалгагч, утаа мэдрэгч зэрэг эд зүйлсийг цагдаа нар надад хүлээлгэж өгсөн. Би гэр доторх эд зүйлээ шалгаж үзэхэд өөр эд зүйл манайхаас алдагдаагүй байсан... Миний эд зүйлүүдийн нийт үнэлгээ нь 52.500 төгрөг болсон. Манай гэрийн ойр орчимд хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Гэрч С.Ихэрбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай өвөө Буянтогтохын гэр манай хашааны зэргэлдээ бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний 18 цагийн орчим би хог хаях гээд гарахад манай өвөөгийн гэрээс танихгүй эрэгтэй хүн юм үүрээд гарч байхаар нь би араас нь гүйгээд гудамжны үзүүрийн дэлгүүр дээр гүйцээд очсон. Тэгэхэд хоёулаа байсан. Тэр 2 хүн хоёулаа согтуу байсан ба “ямар учиртай хүн юм, яагаад манай өвөөгийн гэрээс юм аваад явж байгаа юм” гэхэд өөдөөс “өөрийнхөө юмыг авч явж байна, юу яриад байгаа юм” гээд байсан. Тэр хоёроос өвөөгийн гэрээс авсан байсан зурагт 1 ширхэг, мах, тогоо, гоймон, сангийн бойпор, бурханы эд зүйл, ургамлын тос, диз 4-5 ширхэг зэрэг зүйлсийг булааж аваад булангийн дэлгүүрт оруулаад, гар утсаараа яриулаач гэхэд “үгүй” гэхээр нь би гэр рүү гүйгээд аавыг цагдаад дуудлага өгчих гэж хэлээд буцаад ирэхэд нөгөө хоёрыг алдчихсан. Дэлгүүрт орж байхад нөгөө хоёр эрэгтэй урд гудамжаар алхаж байсан ба би гүйцээд барина гэж бодоод гэр рүү буцаж, цагдаа дуудаад ирсэн боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч З.Мөнх-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/488 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-49/,
- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 55-56/,
- Яллагдагч М.Тмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танил М.Ттэй архи уугаад явж байгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-199 тоотод хүнгүй байхаар нь орсон. Тухайн айлын хүү Мийгааг таньдаг байсан. Тэднийд ороход хүнгүй байхаар нь эд зүйл эрж хулгайлсан. Тухайн айлын цоожийг нь арматурын төмрөөр цохин эвдэлж гэрт нь орсон. Гараад явж байхдаа Ихэрбаярт баригдсан. Тэгээд бид 2 зугтаагаад айлд байж байтал цагдаа нар орж ирээд аваад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
М.Тнь *******тай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 199 тоотод байх иргэн Н.Бын гэрт цоожийг эвдэх аргаар нэвтэрч хар өнгийн зурагт, хайруулын таваг, хуучин хөнгөн цагаан тогоо, 9 ширхэг жижиг шилэн таваг, цөгц гурван ширхэг, сангийн бойпер 1 ширхэг, хүрд 1 ширхэг, 3 кг туузан гоймон, 2 кг хонины хөлдүү мах, тал сүүлний өөх, таггүй шар өнгийн ус буцалгагч, утаа мэдрэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Бод 52.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь М.Ттэй бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 199 тоотод байх иргэн Н.Бын гэрт цоожийг эвдэх аргаар нэвтэрч хар өнгийн зурагт, хайруулын таваг, хуучин хөнгөн цагаан тогоо, 9 ширхэг жижиг шилэн таваг, цөгц гурван ширхэг, сангийн бойпер 1 ширхэг, хүрд 1 ширхэг, 3 кг туузан гоймон, 2 кг хонины хөлдүү мах, тал сүүлний өөх, таггүй шар өнгийн ус буцалгагч, утаа мэдрэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Бод 52.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7, 37-39/,
- Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 18 цагийн үед манай ач Ихэрбаяр над руу залгаад “өвөө гэрт чинь хулгай орчихсон байна” гэхээр нь би гэртээ ирсэн. Тэгсэн чинь цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн хулгай хийсэн гэх хүмүүсийг би хараагүй. Манай ач хүү манай хашаанаас эд зүйл аваад гараад явж байхаар нь бариад авсан чинь тэд нар хулгай хийсэн зүйлээ орхиод зугтаачихсан гэсэн. Манай гэрээс авч байсан хар өнгийн зурагт, хайруулын таваг, хуучин хөнгөн цагаан тогоо, 9 ширхэг жижиг шилэн таваг, цөгц гурван ширхэг, сангийн бойпер 1 ширхэг, хүрд 1 ширхэг, 3 кг туузан гоймон, 2 кг хонины хөлдүү мах, тал сүүлний өөх, таггүй шар өнгийн ус буцалгагч, утаа мэдрэгч зэрэг эд зүйлсийг цагдаа нар надад хүлээлгэж өгсөн. Би гэр доторх эд зүйлээ шалгаж үзэхэд өөр эд зүйл манайхаас алдагдаагүй байсан... Миний эд зүйлүүдийн нийт үнэлгээ нь 52.500 төгрөг болсон. Манай гэрийн ойр орчимд хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Гэрч С.Ихэрбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай өвөө Буянтогтохын гэр манай хашааны зэргэлдээ бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний 18 цагийн орчим би хог хаях гээд гарахад манай өвөөгийн гэрээс танихгүй эрэгтэй хүн юм үүрээд гарч байхаар нь би араас нь гүйгээд гудамжны үзүүрийн дэлгүүр дээр гүйцээд очсон. Тэгэхэд хоёулаа байсан. Тэр 2 хүн хоёулаа согтуу байсан ба “ямар учиртай хүн юм, яагаад манай өвөөгийн гэрээс юм аваад явж байгаа юм” гэхэд өөдөөс “өөрийнхөө юмыг авч явж байна, юу яриад байгаа юм” гээд байсан. Тэр хоёроос өвөөгийн гэрээс авсан байсан зурагт 1 ширхэг, мах, тогоо, гоймон, сангийн бойпор, бурханы эд зүйл, ургамлын тос, диз 4-5 ширхэг зэрэг зүйлсийг булааж аваад булангийн дэлгүүрт оруулаад, гар утсаараа яриулаач гэхэд “үгүй” гэхээр нь би гэр рүү гүйгээд аавыг цагдаад дуудлага өгчих гэж хэлээд буцаад ирэхэд нөгөө хоёрыг алдчихсан. Дэлгүүрт орж байхад нөгөө хоёр эрэгтэй урд гудамжаар алхаж байсан ба би гүйцээд барина гэж бодоод гэр рүү буцаж, цагдаа дуудаад ирсэн боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч З.Мөнх-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/488 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-49/,
- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 55-56/,
- Яллагдагч М.Тмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танил М.Ттэй архи уугаад явж байгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-199 тоотод байхад хүнгүй байхаар нь орсон. Тухайн айлын хүү Мийгааг таньдаг байсан. Тэднийд ороход хүнгүй байхаар нь эд зүйл эрж хулгайлсан. Тухайн айлын цоожийг нь арматурын төмрөөр цохин эвдэлж гэрт нь орсон. Гараад явж байхдаа Ихэрбаярт баригдсан. Тэгээд бид 2 зугтаагаад айлд байж байтал цагдаа нар орж ирээд аваад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Наранбаатарыг амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, М.Тнарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *******, М.Тнар хохирогч Н.Бын гэрт хууль бусаар нэвтэрч буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Н.Бод 52.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан эд зүйлийг буцаан өгсөн байх тул *******, М.Тнар бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******, М.Тнарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Тэнэ хэрэгтээ 7 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т, ******* нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Т, ******* нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жил 6 сар 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 16 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар, мөн М.Тэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар түүний эдлээгүй үлдсэн 6 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, түүний нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 9 сар 16 хоног, М.Тэд оногдуулсан 2 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, М.Тнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА