Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1185

 

       2022        8           8                                   1185    

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон тойм овогт *******т холбогдох эрүүгийн 2202 00072 0042 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  *******, 19* оны 12 дугаар сарын *-ний өдөр ** аймгийн **суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “**с” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт** дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн * дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ******** дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч у нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дээрхи  51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Цэргийн хотхон 1/23 дугаар нийтийн байрны 3 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч у шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Сансар цэргийн хотхон 1-23 тоот хаягт ертөнцийн зүгээр урагш харсан модон хашаа, хаалга нь онгорхой дотогш ороход 2 давхар шавран байшин байх ба хаалгаар дотогш ороход нийтийн байрны зохион байгуулалттай, 1 давхарт чигээрээ яваад 3 хаалганы 3 дахь шаргал модон хаалгаар ороход ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 модон цонхтой 3,5x2 метр хэмжээтэй жижиг өрөө байв. Уг өрөөнд нэгжлэг явуулахад У-ынзааснаар өрөөний зүүн хойд буланд цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл байхыг 1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 11-16 дахь тал/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 21-23 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

/ хавтаст хэргийн 40 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 785 дугаар: “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ХТТГ-н МШХ БЗД-н 2 хороо 1-23 тоотоос хураан авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. З. “ХТТГ-ын МШХ БЗД-н 2 хороо 1-23 тоотоос хураан авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 57,0760 г, цэвэр жин нь 51,1942 г байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 55-57 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 784 дүгээр: “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “у **** 2022.01.15” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,           

/хавтаст хэргийн 61-63 дахь тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр: “1. У нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. 2. У  нь одоогоор сэтгэцийн өвчингүй байна. З. У  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. У  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. У  нь мансуурах дон эсхүл сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт,

 /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 76 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 77 дахь тал/

 

Яллагдагч У-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдсэн. ...2021 оны зун 8 сард би Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс жаахан зайтай амралтын газарт барилгын туслах ажил хийж байгаад тэнд өмнө нь интернэтээс харж байсан таван салаа навчтай каннабис гэх ургамалтай адил ургамал ургасан байхыг хараад хүнсний жижиг гялгар уутанд түүж аваад 2021 оны 9 сард ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирээд одоо амьдарч байгаа түрээсийн байрандаа гялгар ууттай нь хамт хадгалсан. Түүж авчирсан өвснөөсөө би 2021 оны 9 сард 3-4 удаа нөүт-ын баримтны цаасанд ороож татсан, хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бас адилхан цаасанд ороож татаж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч У-ынхориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн “Миний үйлчлүүлэгч у хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулаад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мэдүүлэг тайлбарыг яг үнэн зөв тогтвортойгоор мэдүүлээд ирсэн. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн магадлалын 5 дахь хуудсанд анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан өвс гэх нэршилтэй мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээг ач холбогдол өгөлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь зүйтэй гэсэн тодорхойлолт дурдаж хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримттай хэрхэн нийцэж байгааг дүгнэсэн магадлал гарсан. Хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар хураагдсан өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг доод хязгаар дээд хязгаарыг зохицуулсан хууль Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хохирол төлөгдсөн асуудлыг тодорхой дурдчихсан байдаг. Эд мөрийн баримтаар хураагдсан өвсний хэмжээнээс өөрчлөгдөөд байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд өөрчлөгдөхгүй байгаа юм. Тэгэхээр 2022 оны 3 дугаар сарын 21-ний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хүрээнд хэргийг хэлэлцэх боломжгүй гэдгээ дурдах нь зүйтэй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

           Шүүгдэгч у нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

           мөн 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дээрх 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сансар цэргийн хотхон 1-23 дугаар нийтийн байрны 3 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:

мөрдөн шалгах ажиллагаанд У-ыняллагдагчаар өгсөн “...2021 оны зун 8 сард би Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс жаахан зайтай амралтын газарт барилгын туслах ажил хийж байгаад тэнд өмнө нь интернэтээс харж байсан таван салаа навчтай каннабис гэх ургамалтай адил ургамал ургасан байхыг хараад хүнсний жижиг гялгар уутанд түүж аваад 2021 оны 9 сард ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирээд одоо амьдарч байгаа түрээсийн байрандаа гялгар ууттай нь хамт хадгалсан. Түүж авчирсан өвснөөсөө би 2021 оны 9 сард 3-4 удаа нөүт-ын баримтны цаасанд ороож татсан, хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бас адилхан цаасанд ороож татаж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх74-75/, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх10/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх11-16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх21-23/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх26-27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 785 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх55-57/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 784 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх61-63/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 785 дугаар дүгнэлтээр /хх55-57/ уганбаатарын хадгалж байсан “өвс”-нөөс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 784 дүгээр дүгнэлтээр /хх61-63/ уганбаатарын шээснээс буюу биеэс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч,  уг илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.

 

 “Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч у дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У-ынүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдуулж  Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч у-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч у- нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч у-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У-т1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн “Миний үйлчлүүлэгч урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, цэргийн алба хаасан, дээд боловсролтой, хувийн байдал нь гайгүй, сайн хүүхэд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зүйл анги маань өөрөө хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгчийн маань хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтыг хэрэглэж улсын яллагчийн оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Учир нь эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим байгаа. Зарчимд өөрөө юу гэж дурддаг гэхээр гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлан цээрлүүлэхээс илүүтэйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан гэм хороо арилгасан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх, түүнчлэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх зэрэг эрүүгийн эрх зүйн зохицуулалтад энэрэнгүй ёсны зарчмыг тодорхой дурдсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсонгүй. Энд мөн адил гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа. Шүүгдэгч у-р удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, би дахиж ийм үйлдэл хийхгүй, энэ үйлдэл маш буруу үйлдэл байсан гэдгээ маш олон удаа чинь сэтгэлээсээ хэлдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Нэг удаа боломж олгоно уу.” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэж оролцсон болно.

 

Шүүгдэгч У-тэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч У-тэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний 51.1942 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч У-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У-тоногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ынурьд цагдан хоригдсон 3 хоногийг /2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 8-ны өдөр хүртэл/ эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ди Ви Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн хураан авсан ууттай, жин нь 51,1942 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч у- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У-турьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон тойм овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-т1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-тоногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ынурьд цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ди Ви Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

мөн хураан авсан ууттай, жин нь 51,1942 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, у нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У-турьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ