Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1916

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М У  И С ,

 

Хариуцагч: М У  И С -ийн  Ш У С д тус тус холбогдох

 

Олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2.606.552 төгрөг, түүний алданги 242.409 төгрөг, нийт 2.848.961 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                                 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, Б.Бадамдорж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1990 оноос 1995 оны М У  И С д англи хэлний багш орчуулагч, гадаад харилцааны албаны мэргэжилтэнээр сурч төгсөөд 1996 оноос өнөөдрийг хүртэл М У  И С д 23 дахь жилдээ Их Британи Америк судлалын танхимд англи хэлний багшаар ажиллаж байна.

Энэ хугацаанд 2005 оноос хойш ахлах багшийн зэрэглэл дэвшин суруультай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллаж байгаа бөгөөд сүүлд 2014 онд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний 1.2 дахь заалтад сургалтын А цаг 15 багц, эрдэм шинжилгээ 6 багц, бусад цаг 5 багц байхаар зааж, нийт 26 багц цагийн ажлыг хичээлийн жилд хийх ёстой үүрэг хүлээсэн. Гэтэл 2017 оноос 2018 оны хичээлийн жилд сургалтын 15 багц заах байснаас 23,08 кр буюу 8,011 кредит цагийн гүйцэтгэлтэй, илүү цагийн хичээл заасан.

Мөн өөрт ноогдсон эрдэм шинжилгээний цагаас 6 цагаар илүү хийсэн. Мөн В цагаа хийсэн. Миний хувьд сургуулиас олгосон үүрэгт ажлыг илүү цагийн гүйцэтгэлтэйгээр давуулан хийсэн. Гэвч ажил олгогчийн зүгээс нэмэгдэл хөлс олгох журмыг зөрчиж, миний олон цаг хичээл заасан кредитийн мөнгийг өгөхгүй байна гэж үзээд гомдол гаргаж байна. Тус асуудлын дагуу М У  И С -ийн  хөдөлмөрийн маргаан таслах комисст 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан боловч хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан 14 хоногийн дотор хариу өгөх ёстой байтал шийдвэрлэж өгөөгүй.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-т зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс, цалин хөлсний бүрэлдэхүүнд орох тул цагийн хөлс болох 2,606,552 төгрөгийг олгоогүй улмаас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тушаал гарсанаас хойш алданги болох 242,409 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 21.2, 21.7, 23.3, 49.1, 50.1-т заасан заалтаар нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн гэрээг дангаараа нэг тал цуцлахгүй, заалтыг өөрчлөхгүй. Байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулна гэх үндэслэл байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилсөн нь хууль бус гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч М У  И С -ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан М У  И С -ийн  дүрэмд М У  И С -ийн  удирдлагын тогтолцоог тодорхой заачихсан. Үүнд М У  И С -ийн  багш нарын цагийн ачаалал нь эрдмийн зөвлөлийн асуудал байдаг. Эрдмийн зөвлөл нь профессор багш ажиллуулах журмаараа багшийн цагийн ачааллыг тодорхой болгосон байдаг.

Илүү цаг гэж яригдаад байгаа 2115 гэх маргаан нь профессор багш ажиллуулах журмын 2.6-д М У  И С д 12 жил ажилласан ахлах багш нь эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цаг руу оруулж тооцно гэж заасан байгаа.

Нэгэнт М У  И С -ийн  эрдмийн зөвлөл нь тус журмаа гаргачихсан учир хөдөлмөрийн дотоод журам, профессор багш ажиллуулах журмыг хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1-т үүрэг болгочихсон байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар хуудсанд хууль тогтоомж, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд нийцүүлсэн сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхийг ажил олгогчид олгочихсон.

Мөн 3 дугаар хуудсанд холбогдох хууль, М У  И С д мөрдөгдөж буй дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж ажилтануудад үүрэг болгосон. Тус үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажчихсан.

М У  И С  нь 21 кредитийг хийлгэх асуудлыг захиргаан дээр ярьж, бүрэлдэхүүн сургууль дээр кредит хангасан 60 гаруй багш 21 кредитээр хөдөлмөрийн гэрээг байгуулж, хавтаст хэрэгт авагдсан хууль зүйн сургуулийн 1 багшийг 21 кредитээр тооцох тухай хөдөлмөрийн гэрээнд хавсаргачихсан байгаа. Сургуулиуд бүгд 21 кредитээр кредитэд орсон багш нарыг А цагаа хий гэх мэдэгдэлийг жилийн өмнө өгсөн байдаг. Гэтэл нэр бүхий хэдэн багш нар өөрсдөө зохион байгуулалттайгаар хөдөлмөрийн гэрээг хийгээгүй. 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 15 кредитээр цагаар цагаа тооцуулна, бусдыг илүү цагаар авна гэх байгууллагын журмыг зөрчсөн шаардлага тавьж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явсан. Тус асуудлыг захиргааны зөвлөл хэд хэдэн удаа авч хэлэлцээд нэгэнт байгууллагаараа хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм, журмын хүрээнд асуудлаа шийдье, 21 кредитээр тооцъё гэх байр суурьтай байсан. Үүний дагуу цагийн ачааллыг тооцсон” гэв.

 

Хариуцагч М У  И С -ийн  Ш У С -ийн  төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “12-оос дээш жил ажилласан багш докторын зэрэг хамгаалаагүй бол 21 кредит багц цуглуулах журамтай байгаа. Түүний дагуу илүү цагийг тооцсон. Ц.Э  багшид 21 багцаас цагаас илүү гарсан хөлсийг олгочихсон. Ц.Э  нь 15 багцаар тооцуулна гэх шаардлага тавьж байгаа. М У  И С -ийн  тус журам 2014 оны 12 сард батлагдсан. Ц.Э  багшийн шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь 2014 оных байгаа. Түүнээс хойш буюу 2016 онд М У  И С -ийн  хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэн батлагдсан. М У  И С -ийн  захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчилж баталсан. Тус загвараар 2017 оны 09 дүгээр сард бүх багш нар хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийсэн. Цөөн тооны буюу 12 жилээс дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй багш нар эсэргүүцэж, хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр 1 жил алдсан. Мөн 2015 оны 12 дугаар сард 12 жилээс дээш ажилласан докторын зэрэг хамгаалаагүй багш нарт 2017 оны хичээлийн жилээс тус журмыг мөрдөж ажиллана, 21 багц цагаар тооцно гэх миний гарын үсэгтэй албан тоотыг хүргүүлсэн.

Захиргааны зөвлөлийн хурлаар хэд хэдэн удаа хэлэлцсэн, өнгөрсөн намраас саналаа тавьж ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь саналыг эрдмийн зөвлөлд уламжилж, эрдмийн зөвлөл нь дүрэм журмаараа явах ёстой гэх шийдвэр гарсан. М У  И С -ийн  дүрэм, журам, М У  И С -ийн  хөдөлмөрийн дотоод журам, шинэ, хуучин гэрээний аль алинд нь М У  И С -ийн  багш ажилтан хэн боловч М У  И С д хэрэгжиж байгаа дүрэм, журмыг бүгдийг дагаж биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тус хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмын дагууу цагаа тооцож явах ёстой гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э  нь хариуцагч М У  И С , Шинжлэх ухааны их сургуульд илүү цагийн хөлс 2.848.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э  нь хариуцагч М У  И С -ийн  харьяа Шинжлэх ухааны сургуулиас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч М У  И С  нь МУИС-д профессор багш ажиллуулах журмын 10.4-д “...Багшаар ажиллаж эхэлсэн цагаас хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалж чадаагүй тохиолдолд сургалтын 21 кредит цаг гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд 21 кредит цагаас илүү гүйцэтгэсэн цагийн хөлсийг олгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Э  нь М У  И С д 1996 оноос хойш багшаар,  ахлах багшаар 2005 оноос хойш ажиллаж байгаа, түүнчлэн 2017-2018 оны хичээлийн ажилд сургалтын 23.11 кредит цаг гүйцэтгэж, 2.11 кредит цагийн хөлсийг илүү цагаар бодож олгосон үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сургалтын цагийг 15 кредит /1 кредит цаг сургалтын 32 цагийг ойлгоно/ цаг гүйцэтгэхээр заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тул илүү гүйцэтгэсэн 6 кредит цагийн мөнгө 2.848.961 төгрөгийг шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан бөгөөд нэмэгдэл хөлс нь илүү цагаар ажиллуулсан мөнгийг ойлгоно.

 

М У  И С -ийн  захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-414 тоот тушаалын хавсралтаар баталсан “М У  И С д профессор, багш ажиллуулах” журмын 2.5-д “МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дото докторын зэрэг хамгаалах шаардлагатай., ...эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгэнэ. Энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлуулах боломжгүй гэж үзнэ” гэж заажээ.

 

Сургуулийн захиргаанаас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг шаардсан боловч уг нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулан ажиллах боломжгүй гэж нэхэмжлэгч нь гэрээг шинэчлэн байгуулаагүй, мөн бусад багш нар уг шаардлагыг зөвшөөрч гэрээг байгуулан ажиллаж байгаа үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан тохиолдолд “М У  И С д профессор, багш ажиллуулах” журмын 2.5-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үүрэгтэй байсан бөгөөд ажилтны эрхийг хүндэтгэн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь М У  И С д 22 жил ажилласан, мөн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-414 тоот тушаалын хавсралтаар баталсан “М У  И С д профессор, багш ажиллуулах” журамтай танилцсан, мөн эрдмийн ажлын чөлөөг авсан атлаа докторын зэрэг хамгаалаагүй нь сургуулийн эрхэм зорилгод нийцэхгүй төдийгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Монгол Улсын Их сургуулиас нэмэгдэл хөлс 2.848.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-д зааснаар  хариуцагч М У И С-с нэмэгдэл хөлс 2.848.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э  нь хариуцагч М У  И С -ийн  Ш У С-аас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР