Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1203

 

    2022        08          15                                   1203    

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

 

улсын яллагч Ч.Чанцалдулам,

 

шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Э-ын Ж-т холбогдох эрүүгийн 2206 00000 2260 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Э.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөлийн голын орчимд хохирогч Г.Б-ийг өөрийн эхнэртэй хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт удаа дараа гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

 

           Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл,

 

/хавтаст хэргийн 5 дахь тал/

 

 

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр Ц, найз У, түүний нөхөр Ж, найз нь гэх Т нарын хамт 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын орчимд очиж хүн тус бүр 3-4 лааз пиво уугаад Ж-ын эхнэртэй хамт нойл ороод буцаж ирэхэд Ж эхнэр У-ийг“өвчтэй, янхан, гичий” гэж хэлж уурлаад У-ийг түлхэж газар унагаасан. Тухайн үед манай эхнэр “Ц Ж-т хандаж “чи жирэмсэн эхнэрээ яаж байгаа юм бэ” гэж хэлээд нүүрэнд нь нэг удаа алгадсан бөгөөд Ж манай эхнэрийг цохих гээд далайх үед нь би цээж орчимд нь гараараа 1-2 удаа түлхсэн. Тэгээд над руу дайрч миний хувцаснаас зуурч аваад нүүр орчимд 10 орчим цохисон. Би Ж-ыг цохих гэж оролдсон. Гэхдээ биеийн аль хэсэгт нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Ж том биетэй залуу байсан учир нэг гараараа намайг заамдаж аваад нөгөө гараараа миний нүүр орчимд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хамт байсан Ж-ын найз нь гэх Т бид хоёрыг салгасан бөгөөд тухайн үед миний толгой бага зэрэг манарч зүүн нүдний хөмсөг орчмоос цус гарсан бөгөөд цусаа цэвэрлээд байж байх үед Т гэх залуу Ж-ыг дагуулаад авч явсан. Ж-ын эхнэр У нь манай эхнэр Ц-ын багын найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. Гэхдээ Ж-тай урьд өмнө уулзаж байгаагүй, 6 сарын 14-ний өдөр анх удаагаа уулзсан. Миний зүүн нүдний хөмсөг язарч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 3 оёдол тавиулсан, духны баруун хэсэгт хавдсан, зүүн буйлны дотор хэсэгт язарсан. ...толгойн зурагт зүүн нүдний ухархайн дотор хана, хөндий 1.7 см өргөн хэсэгт 0.2 см гүн цөмөрсөн хугаралтай гэсэн онош гарсан. Тус төвийн эмчийн зөвлөгөөний хүрээнд нүдний хагалгаанд заавал орох шаардлагатай гэж хэлсэн. ...миний зүүн нүдэнд хуучин гэмтэл шархгүй байсан.” гэх мэдүүлэг,

 

/хавтаст хэргийн 10-11 дэх тал/

 

 

 

Гэрч Ж.У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баасандорж Цыг өмөөрөөд Ж-ын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон, нээх удалгүй салсан чинь Баасандоржийн хөмсөг нь хавдсан цус гарч байсан.” гэх мэдүүлэг,

 

/хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

 

 

Гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж У-ийг1 удаа түлхсэн, өөрөөр цохиж зодоогүй. Уийн найз эмэгтэй нь У-ийгөмөөрөөд Ж-ыг гараараа толгой хэсэгт нь алгадаад, цохиод байсан. Ж “чи болиоч ээ” гэж хэлээд гараа далайсан чинь нөхөр нь ирээд Ж-ын нүүр лүү нь гараараа цохисон, тэгээд тэр хоёр зодолдоод хоорондоо 1-2 удаа цохилцсон, тэгээд би голоор нь орж салгасан. Баруун гараараа нүүр хэсэгт нь цохих шиг болсон, хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна, 1-2 удаа л цохисон байх, нээх удаан зодолдоогүй.” гэх мэдүүлэг,

 

/хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8672 дугаар “1. Г.Б-ийн биед духанд цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг болно.

 

 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

        

 

           Шүүгдэгч Э.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөлийн голын орчимд хохирогч Г.Б-ийг өөрийн эхнэртэй хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт удаа дараа гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж манай эхнэрийг цохих гээд далайх үед нь би цээж орчимд нь гараараа 1-2 удаа түлхсэн. Тэгээд над руу дайрч миний хувцаснаас зуурч аваад нүүр орчимд 10 орчим цохисон. Би Ж-ыг цохих гэж оролдсон. Гэхдээ биеийн аль хэсэгт нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Ж том биетэй залуу байсан учир нэг гараараа намайг заамдаж аваад нөгөө гараараа миний нүүр орчимд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хамт байсан Ж-ын найз нь гэх Т бид хоёрыг салгасан бөгөөд тухайн үед миний толгой бага зэрэг манарч зүүн нүдний хөмсөг орчмоос цус гарсан. ...Миний зүүн нүдний хөмсөг язарч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 3 оёдол тавиулсан, духны баруун хэсэгт хавдсан, зүүн буйлны дотор хэсэгт язарсан. ...толгойн зурагт зүүн нүдний ухархайн дотор хана, хөндий 1.7 см өргөн хэсэгт 0.2см гүн цөмөрсөн хугаралтай гэсэн онош гарсан. Тус төвийн эмчийн зөвлөгөөний хүрээнд нүдний хагалгаанд заавал орох шаардлагатай гэж хэлсэн. ...миний зүүн нүдэнд хуучин гэмтэл шархгүй байсан.” гэх мэдүүлэг, /хх 10-11/

 

гэрч Ж.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баасандорж Цыг өмөөрөөд Жын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон, нээх удалгүй салсан чинь Баасандоржийн хөмсөг хавдсан цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх 27-28/

 

гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж У-ийг1 удаа түлхсэн, өөрөөр цохиж зодоогүй. Уийн найз эмэгтэй нь У-ийг өмөөрөөд Жыг гараараа толгой хэсэгт нь алгадаад, цохиод байсан. Ж “чи болиоч ээ” гэж хэлээд гараа далайсан чинь нөхөр нь ирээд Ж-ын нүүр лүү нь гараараа цохисон, тэгээд тэр хоёр зодолдоод хоорондоо 1-2 удаа цохилцсон, тэгээд би голоор нь орж салгасан. Баруун гараараа нүүр хэсэгт нь цохих шиг болсон, хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна, 1-2 удаа л цохисон байх, нээх удаан зодолдоогүй.” гэх мэдүүлэг, /хх 30-31/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8672 дугаартай дүгнэлт /хх 34-35/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Жнь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

 

 

Э.Ж-нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

 

 

Шүүгдэгч Э.Ж-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

 

 

Иймд шүүгдэгч Э.Ж-нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

 

Хохирогч Г.Баасандорж нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжилж, 178.000 төгрөгийн баримт /хх13, 39/ гаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын 1.000.000 төгрөг авсан. Хялбаршуулсан журмаар шийднэ үү.” гэх хүсэлтийг /хх54/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

 

Прокуророос шүүгдэгч Э.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Э.Жхүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 57/ тогтоогдож байна.

 

 

 

Шүүх шүүгдэгч Э.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Э.Жын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Э.Ж-нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч Э.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

                                                                                                

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Жт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Жбусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ