Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар    2022/ШЦТ/615

 

 

 

 

 

 

 

 

  2022         4          26                                         2022/ШЦТ/615

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-Т яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 01069 0965 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, ам бүл 4, *******  

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч *******нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 47 дугаар байрны 51 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бат-Эрдэнийн 5039475522 дугаартай хаан банкны данснаас интернет банкаар нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 1.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч иргэн Н.Бд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                    

                                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

- Н.Б-ийн  эзэмшлийн 5039475522 тоот дансны хуулга /хх-ийн 5-6/,

- Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд маргааш өглөө нь утсаа харахад зарлагын гүйлгээ хийгдсэн мессеж ирэхээр нь дансаа шалгах гэхэд блоклочихсон байсан. Тэгэхэд Шүрээ надад хэлэхдээ “Төгөлдөр өчигдөр таны утсаар хаан банкны аппликейшнийг чинь оролдоод байж байсан. Би Төгөлдөрөөс яагаад хүний утсыг оролдож байгаа юм гэхэд надруу хүн мөнгө шилжүүлнэ” гэсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр рүү залгаад “чи яагаад миний данснаас мөнгө авч байгаа юм бэ” гэхэд “уучлаарай захирлаа, надад мөнгө үлдээгүй, би байрныхаа түрээсийн төлбөрт өгчихсөн” гэж хэлсэн. Надад хэлэхдээ мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөөгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Одоо бүр миний дугаарыг блоклосон байгаа...”, *******миний данснаас авсан 1.300.000 төгрөгийг буцааж өгсөн, Савхийг буцааж өгсөн. Төгөлдөр миний савхийг 2021 оны 12 сарын дундуур таны савхийг худалдаж авъя гэж хэлж байсан бөгөөд би чамд таалагдаад байвал зарна гэж хэлж байсан. Архи уусан өдөр дэлгүүр орж гарахдаа миний савхийг өмсөж гардаг байсан. Савхин дээр надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15/,

- Яллагдагч *******мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай ажлын захирал Бат-Эрдэнэ ажлаа дуусгаж байгаа тул намайг гэрт хүрээд ир хоол идье гээд гэрт нь очоод араас ажлын газрын Сүглэгмаа, найз нь Шүрээ нар ирээд тэнд хоёр хоноод 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Бат-Эрдэнэ захирлын утсаар интернет банк руу нь кодыг нь мэддэг тул орсон. Өмнө Бат-Эрдэнэ захирал согтуу үедээ гар утсаар интернет банкны кодоо хэлээд гүйлгээ хийлгэдэг байсан. Тэгээд би дансруу нь ороод 1.300.000 төгрөгийг 2 хуваад дүү Үүрийнтуяагийн данс руу шилжүүлж авсан. Дүүгийн дансыг би ашигладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/,

- Н.Бийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 31/,

- Хохирогч Н.Б, яллагдагч *******нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 47 дугаар байрны 51 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бат-Эрдэнийн 5039475522 дугаартай хаан банкны данснаас интернет банкаар нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 1.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч иргэн Н.Бд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

- Н.Б-ийн  эзэмшлийн 5039475522 тоот дансны хуулга /хх-ийн 5-6/,

- Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд маргааш өглөө нь утсаа харахад зарлагын гүйлгээ хийгдсэн мессеж ирэхээр нь дансаа шалгах гэхэд блоклочихсон байсан. Тэгэхэд Шүрээ надад хэлэхдээ “Төгөлдөр өчигдөр таны утсаар хаан банкны аппликейшнийг чинь оролдоод байж байсан. Би Төгөлдөрөөс яагаад хүний утсыг оролдож байгаа юм гэхэд надруу хүн мөнгө шилжүүлнэ” гэсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр рүү залгаад “чи яагаад миний данснаас мөнгө авч байгаа юм бэ” гэхэд “уучлаарай захирлаа, надад мөнгө үлдээгүй, би байрныхаа түрээсийн төлбөрт өгчихсөн” гэж хэлсэн. Надад хэлэхдээ мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөөгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Одоо бүр миний дугаарыг блоклосон байгаа...”, *******миний данснаас авсан 1.300.000 төгрөгийг буцааж өгсөн, Савхийг буцааж өгсөн. Төгөлдөр миний савхийг 2021 оны 12 сарын дундуур таны савхийг худалдаж авъя гэж хэлж байсан бөгөөд би чамд таалагдаад байвал зарна гэж хэлж байсан. Архи уусан өдөр дэлгүүр орж гарахдаа миний савхийг өмсөж гардаг байсан. Савхин дээр надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15/,

- Яллагдагч *******мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай ажлын захирал Бат-Эрдэнэ ажлаа дуусгаж байгаа тул намайг гэрт хүрээд ир хоол идье гээд гэрт нь очоод араас ажлын газрын Сүглэгмаа, найз нь Шүрээ нар ирээд тэнд хоёр хоноод 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Бат-Эрдэнэ захирлын утсаар интернет банк руу нь кодыг нь мэддэг тул орсон. Өмнө Бат-Эрдэнэ захирал согтуу үедээ гар утсаар интернет банкны кодоо хэлээд гүйлгээ хийлгэдэг байсан. Тэгээд би дансруу нь ороод 1.300.000 төгрөгийг 2 хуваад дүү Үүрийнтуяагийн данс руу шилжүүлж авсан. Дүүгийн дансыг би ашигладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/,

- Н.Бийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 31/,

- Хохирогч Н.Б, яллагдагч *******нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 36-37/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эрдэнэшагайг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Н.Б гомдол саналгүй, хохирогчид 1.300.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч *******нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА