Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 76

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн прокурорын газраас  шүүгдэгч Боржигон овгийн Бат-Очирын Батболдод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т заасан насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Боржигон овгийн Бат-Очирын Батболдыг насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
   
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Б.Батболдыг 5 / тав/  жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Б.Батболдод оногдуулсан 5 / тав/  жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
        
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Б.Батболдын цагдан хоригдсон 294 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

    6. Ялтан Б.Батболд нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн болон баримт бичиг хураагдаагүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Норовжүнтэл гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай. 

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар ялтан Б.Батболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН
 
                ШҮҮГЧИД                             Ж.ДОЛГОРМАА 

                                                             Д.СУГАР