Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0124/Э |
Дугаар | 2022/ШЦТ/124 |
Огноо | 2022-08-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат Улсын яллагч Ч.Отгонбаатар Шүүгдэгч, хохирогч Э.Э, С.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Э, С.Х нарт холбогдох эрүүгийн 2222000000124 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
Шүүгдэгч: 1983 оны 03 сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Монголын төмөр замд замчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын .......р баг ...... ...-.................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ............... овогт ........ /РД:....................../
Шүүгдэгч: 1967 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн ................ сумын 6-р баг ........................ 12-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ............... овогт ............................. ............... РД:.................../
Шүүгдэгч Э.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгийн ............. сумын 6-р баг, ................... 12-14 тоот хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Х маргалдаж, тал тоосгоор толгойн тус газар нь 2 удаа цохиж, зулайн хуйх, хөмсөгний голд шарх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.Х нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгийн ........... сумын 6-р баг, .................12-14 тоот хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Э маргалдаж, тал тоосгоор толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Мэдүүлэг өгөхгүй” гэв.
- Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Мэдүүлэг өгөхгүй” гэв.
- Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би айлд 3-уулаа архи уугаад сууж байхад Х ах орж ирээд агсам тавиад байсан. Гэрээс нь гартал тоосгоор духанд цохьсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
- Хохирогч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би архи ууж согтоод Э очиж Э муудалцан толгой руу нь тоосгоор нэг удаа цохисон. Э эргээд намайг 2 удаа цохиулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
- Шүүгдэгч Э.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд Э гэх айлд Х, бид 3 хараа нэртэй, 0.75 литрийн архи уугаад сууж байхад гаднаас Х согтуу орж ирсэн. Тэгээд намайг элдвээр хэлээд, ална шүү, чи юу чаддаг юм гээд агсам тавиад байхаар нь “та болио, айл амьтанд” гэж хэлэхэд “тэгвэл чи гараад ир” гэхээр нь гараад очтол тал тоосгоор миний дух хэсэг рүү нэг удаа цохьсон. Би “та болио” гээд тэврээд автал “ална чамайг, нэг мөсөн гүйцээнэ” гээд байхаар нь уур хүрээд гарт нь байсан тоосгыг булааж аваад, нүүр дух хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Тэгэхэд Э эхнэр гарч ирээд тоосго булааж аваад хойш шидсэн” гэжээ. /хх-ийн 66/
- Шүүгдэгч С.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны орой Эрдэнэсүх гэх айлд очсон. Тэгээд тэнд архи ууж байхаар нь нийлж, архийг нь уулцсан. Тэгээд Э маргалдаад гэрээс гараад, би тоосгоор Э толгой руу цохьсон санагдаж байна. Нэлээн согтуу байсан, юу болсон гэдгийг бол сайн санахгүй байгаа” гэжээ. /хх-ийн 75/
- Гэрч Ч.У “Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өглөө хөдөө малдаа яваад 17 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Э гэртээ унтаж байсан. Манай гэрт Х, Х, Э гурав 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Архи нь дуусч байсан. Х Э хандан “чи муу бацаан гараад ир” гээд байсан. Э, Х хоёр гэрээс хамт гараад явсан. Гэрийн хойд талд хашаан дотор Э, Х хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаад байхаар нь гэрээс гараад очтол Х толгой дух хэсгээс цус гарсан, Э толгойноос цус гарсан байдалтай байсан. Э баруун гарт шар өнгийн цус болсон тал тоосго байхаар нь би аваад гэрийн хойд талын хашаа давуулаад шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
- Гэрч Б.Э “2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд найз Х, Э хоёр дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи аваад манайд ирсэн. Бид гурав уг архийг хувааж уугаад сууж байтал гаднаас С.Х согтуу орж ирээд Э маргалдаад байсан. Би архинаас уучихаад унтаж байсан, гэрээс гараагүй, гадаа юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай “С.Х биед зулайн хуйх, хөмсөгний голд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаартай “Э.Э биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 7/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/
- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн тал тоосго зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгийн ................. сумын 6-р ........................ 12-14 тоот хашаанд Э.Э, С.Х нар нь бусдад зодуулсан үйл явдал болсон байна.
Дээрхи үйл явдлын улмаас Э.Э эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, С.Х эрүүл мэндэд “зулайн хуйх, хөмсөгний голд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 205, 206 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Э.Э эрүүл мэндэд учирсан “духанд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч С.Х тал тоосгоор 1 удаа цохих байдлаар, хохирогч С.Х эрүүл мэндэд учирсан “зулайн хуйх, хөмсөгний голд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Э.Э тоосгоор 2 удаа цохих байдлаар учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч Ч.У нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Э, С.Х нарын харилцан бие биеэ тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Э, С.Х нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдэхэд хохирогч С.Х зүй бус үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч Э.Э үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, шүүгдэгч С.Х үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э, С.Х нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Э.Э, С.Х нарт тус тус Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоох санал гарган, шүүгдэгч Э.Э, С.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Э.Э, С.Х нарт тус тус Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн тал тоосгыг эд мөрийн баримтаар хураан авч хэргийн хамт шүүхэд ирүүлсэн байх тул шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч .............. овгийн ...........ийн ........ийг, ............. овгийн С-ийн Х нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............... овгийн Э.Э, ........... овгийн С.Х нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Э, С.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ