Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар  2022/ШЦТ/630

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          4          29                                       2022/ШЦТ/630

 

                       

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00483 0962 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад албаны ажилтан мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д уурхайн оператор ажилтай, ам бүл 1, *******.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 6 тоотод амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Лгийн гэрт очиж, агсам тавьж, улмаар түүний гэрийн шүүгээний толь болон тухайн байрны өргөтгөлд байдаг дэлгүүрийн хаалганы шил, хөргөгчний шил зэргийг хагалан нийт 330.775 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.

      Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4/,

- *******гийн хаан банкны 5133099819 тоот дансны хуулга /хх-ийн 9/,

- Хохирогч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тухайн өдөр би өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүр дээрээ байж байхад 17 цагийн орчимд салсан нөхөр ******* согтуу ирээд дэлгүүрийн 00-ын өрөө ороод авч ирсэн архиа уугаад байхаар нь би дэлгүүрийн нөгөө ээлжийн хүнийг үлдээгээд нөхрийг аваад гэрээс гараад пицца хат орж юм ярьж байхад согтуу чанга яриад байхаар нь буцаж нөхрийг авч гараад “би харьлаа” гэхэд араас хамт дагаж явж байгаад дэлгүүр рүү ороод дэлгүүрийн гадна талын шилэн хаалганы шилийг гараараа цохиж хагалсан. Дэлгүүрт ороод хөргөгчний хаалга хагалсан. Би гэртээ орлоо гэхэд араас гэрт орж ирээд үүдний хувцасны шүүгээний толийг хагалсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цай ууж байгаад мөн цайны аяга хагалсан. Аяга хагарсан дээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирлыг ******* хүүхдүүдээ хэрэглээрэй гээд 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би эхнэрээсээ албан ёсоор салаад 6 сар болж байгаа бөгөөд би уурхайд хөдөө ажилладаг бөгөөд уурхайгаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бууж ирээд эхнэрт хүүхдүүдтэйгээ хамт шинэ жилээ тэмдэглье чиний мөн төрсөн өдөр болно хамт байцгаая гэхэд эхнэр дургүй байсан бөгөөд тэрэнд нь би гомдоод архи уугаад дэлгүүр дээр нь очоод би бухимдаад эхнэрийн ажиллуулдаг дэлгүүрийн гадна хаалганы цонхыг хөлөөрөө өшиглөж хагалсан. Мөн жижиг хөргөгчний нүүрний шилийг хагалсан. Гэрт нь ороод хүүхдүүдтэйгээ уулзах гэсэн чинь хөөгдөөд тэгээд үүдний хувцасны шүүгээг нь өшиглөж шилийг нь мөн хагалсан... Би хохирлоо барагдуулсан эхнэрт 550.000 төгрөг өгсөн. Мөн бэлнээр 300.000 төгрөг санаа зовоод нэмж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,

- *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 50-54/,

- Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 6 тоотод амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Лгийн гэрт очиж, агсам тавьж, улмаар түүний гэрийн шүүгээний толь болон тухайн байрны өргөтгөлд байдаг дэлгүүрийн хаалганы шил, хөргөгчний шил зэргийг хагалан нийт 330.775 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 6 тоотод амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Лгийн гэрт очиж, агсам тавьж, улмаар түүний гэрийн шүүгээний толь болон тухайн байрны өргөтгөлд байдаг дэлгүүрийн нь хаалганы шил, хөргөгчний шил зэргийг хагалан нийт 330.775 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгасан болох нь:

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4/,

- *******гийн хаан банкны 5133099819 тоот дансны хуулга /хх-ийн 9/,

- Хохирогч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тухайн өдөр би өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүр дээрээ байж байхад 17 цгаийн орчимд салсан нөхөр ******* согтуу ирээд дэлгүүрийн 00-ын өрөө ороод авч ирсэн архиа уугаад байхаар нь би дэлгүүрийн нөгөө ээлжийн хүнийг үлдээгээд нөхрийг аваад гэрээс гараад пицца хат орж юм ярьж байхад согтуу чанга яриад байхаар нь буцаж нөхрийг авч гараад “би харьлаа” гэхэд араас хамт дагаж явж байгаад дэлгүүр рүү ороод дэлгүүрийн гадна талын шилэн хаалганы шилийг гараараа цохиж хагалсан. Дэлгүүрт ороод хөргөгчний хаалга хагалсан. Би гэртээ орлоо гэхэд араас гэрт орж ирээд үүдний хувцасны шүүгээний толийг хагалсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цай ууж байгаад мөн цайны аяга хагалсан. Аяга хагарсан дээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирлыг ******* хүүхдүүдээ хэрэглээрэй гээд 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би эхнэрээсээ албан ёсоор салаад 6 сар болж байгаа бөгөөд би уурхайд хөдөө ажилладаг бөгөөд уурхайгаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бууж ирээд эхнэрт хүүхдүүдтэйгээ хамт шинэ жилээ тэмдэглье чиний мөн төрсөн өдөр болно хамт байцгаая гэхэд эхнэр дургүй байсан бөгөөд тэрэнд нь би гомдоод архи уугаад дэлгүүр дээр нь очоод би бухимдаад эхнэрийн ажиллуулдаг дэлгүүрийн гадна хаалганы цонхыг хөлөөрөө өшиглөж хагалсан. Мөн жижиг хөргөгчний нүүрний шилийг хагалсан. Гэрт нь ороод хүүхдүүдтэйгээ уулзах гэсэн чинь хөөгдөөд тэгээд үүдний хувцасны шүүгээг нь өшиглөж шилийг нь мөн хагалсан... Би хохирлоо барагдуулсан эхнэрт 550.000 төгрөг өгсөн. Мөн бэлнээр 300.000 төгрөг санаа зовоод нэмж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,

- *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 50-54/,

- Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.Цэрэндашийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Л.Л нь гомдол саналгүй, хохирлоо нөхөн төлүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА