Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар   2022/ШЦТ/644

 

 

 

 

 

 

2022         5          03                                          2022/ШЦТ/644

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Иргэдийн төлөөлөгч Э.Даваадагва,

Хохирогч Ө.О,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2206 00000 0090 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

1996 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаа эдэлж байхдаа оргож, 2006 онд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, нийт 11 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял,

2018 онд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *******

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 4-2121 тоотод хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэн, хохирогч Ө.От хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн Самсунг А-72, Самсунг А-10 загварын гар утаснуудыг нь хууль бусаар авч, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “Би Отэй 2021 оны 08 дугаар сард чатаар танилцаад тэрнээс хойш чатаар харилцаад  би хөдөө Бугантад байшин барьж байсан. Тэгээд байшин барьж байхдаа бид хоёр ойр зуурын юм яриад чатаар бичээд байдаг байсан. Тэгж байж байгаад 09 дүгээр сарын 29 -ны өдөр би “хот орно төрсөн өдөр болно, хот орохоороо уулзъя” гээд нэг өдөр ярьж байгаад, залгаад “би эмнэлэг дээр байна, дансаар 20.000 төгрөг шилжүүлээч” гээд би дансаар 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 29-ны өдөр хот орно гээд. Хотод ирээд миний урьд танилцаж байсан Баянсэлэнгэ гэж эмэгтэйтэй хорихоос суллагдсаны дараа тэр эмэгтэй 09 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрт ирсэн байсан. Ээж бид хоёр байсан, тэгээд би усанд яваад ирэх хооронд О утсаар ярьсан байсан. Дугаараа нууцлаад залгасан байна лээ. Тэгээд хоорондоо юу гэж хэрэлдсэнийг би мэдэхгүй байна. Залгаад доромжлоод “чи наад амьдралаасаа холдоод өгөөч” гэж хэллээ гээд Баянсэлэнгэ гэдэг эмэгтэй тэгсэн тэгээд намайг ороход тэр эмэгтэй зөрөөд ууртай гараад яваад өгсөн.Тэгээд би  О рүү залгасан чинь утас нь холбогдохгүй .Миний фэйсбүүк бүх юмнаас блок хийсэн байсан. Тэгээд манай ээжийн бие өвдөөд, байшингаа дуусгах гээд хөдөө явж байгаад 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ он гаргах гээд ээж дээрээ ирэх шаардлагатай болоод, ээжийн хоол хүнсийг аваад ирсэн. Тэгээд хотод ирээд шинэ он гаргасан. Би яаж дугаарыг нь олсон гэхээр өөрийнхөө фэйбүүк дээр зар тавьсан байсан тэр дээрээс дугаарыг нь авсан. Оёдлын машин зарна гэсэн байсан зар тавьсан байснаас дугаарын хараад залгасан чинь 1 дүгээр сарын 3-ны өдөр уулзахаар болоод манай ажил дээр хүрээд ир гэсэн.  Тэгээд би найзтайгаа гадуур явж байсан. Тэгээд ажилтай болоод тэгээд над руу залгаад яасан бэ гээд  би очиж уулзаж чадахааргүй болоод байна, өглөө 09 цагийн үед босоод харсан чинь мессеж ирсэн байсан. Манай ажил дээр хүрээд ирээ уулзъя гээд. Тэгээд 11 цагийн үед Дарь-Эхээс таксинд суугаад Ганц худгийн эцэст байдаг гэхээр нь би очоод  ажилд дээр нь байж байгаад надад цай хийж өгөөд юм яриад байж байгаад өдөр 14-15 цагийн үед  Сансрын түнел орж “Хаан банк орно, цуг явах юм уу” гэхэд цуг явна гээд Автобусаар Сансрын түнел дээр очоод мобиком ороод, би гадаа нь тамхи татаад хүлээж байсан.Тэгээд явж байхдаа хоол унданд ороод буцаад таксидаад ганц худагт ажил дээр нь ирсэн. Тэгээд ажил дээр нь ирж байж байгаад үдээс хойш 16 цаг 30 минут болоод хүүхэд нь цэцэрлэгээс тарах гээд. Чи манай ажил дээр байж бай гээд би үлдээд О хүүхдээ цэцэрлэгээс нь аваад хүрээд ирсэн. Тэгээд би ажил дээрх юмыг нь янзлаад. Тэр хавийн бараануудаа оруулж ирж байж байгаад. Тэгээд Оийн гэр рүү хамт явсан. Тэгээд  замдаа юм уух уу, яах уу гээд. Тэгээд би дарс аваад  6 шил эсса пиво аваад хамт очоод цай хоол хийж өгөөд идээд байж байгаад юмаа уухаар болсон. Хүүхдийн дэргэд болох уу гэхэд болно гэсэн тэгээд бид хоёр ойр зуурын юм яриад 6 шил пиво уусан . Тэгээд ойр зуур юм яриад утсан дээрх зургаа үзүүлэхэд намайг Хүрэлбаатар гэдгийг таньсан. Тэгэхэд нэлээн орой болсон 22 цаг болох гэж байсан. Тэгээд намайг яв гэсэн тэгэхээр нь би өдөржин хамт байя гэж дуудчихаад ийм орой болсон хойно намайг гэрээсээ хөөлөө хоорондоо үл ойлголцсон. Тэгээд  О бухимдаад манай дүү Баянзүрх дүүрэгт цагдаа хийдэг, би дүүгээ дуудна гээд дүү рүүгээ утасдаад, маргалдаад тэгээд би явахаар болоод күртикээ аваад, бас дарсаа аваад гарахдаа дүүгээ дуудаж магадгүй гэж бодоод хоёр утсыг нь аваад гарсан нь үнэн, тийм зүйл болсон. Тэгээд ажил дээр нь би өдрийн түрээсийн төлөөд хамтдаа гэр лүү нь орсон. О ямар учраас ийм хутга тулгаж утас дээрэмдсэн гэж байгааг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Оийн өгсөн: “би өөрөө оёдолчин, тэгээд хувиараа коммиссийн хувцас зардаг, элгэний цериоз өвчтэй, энэ өвчин маань 2021 онд оношлогдсон. Тэгээд  хүнд ажил хийж болохгүй гээд хүүтэйгээ хамтдаа хашаа байшингаа банкинд тавиад коммисийн зүйл зардаг бас юм оёдог. Хүү маань дөнгөж 5 настай  хүүгээ цэцэрлэгт нь өгөөд хажуу талд нь нэг байр байсан. 2021 онд нэг ах фэйсбүүкээр орж ирээд энэ ах байсан байна лээ, энийг дараа нь мэдсэн. Тэгээд  танилцъя гэхээр нь би гайгүй яриа хөөрөөтэй хүн юм шиг байсан. Би эмнэлэг дээр томографын зураг авхуулах гээд 20.000 төгрөг дутаад би нэг хүнээс авч байсан. Тэр хүн ах нь удахгүй хот орно. Манай эхнэр төрөх гэж байгаа, би дагавар 2 хүүхэдтэй гээд би “эхнэртэй хүн юм чинь яах юм бэ, ахаа та над руу дансаа явуулчих, би танаас авсан 20.000 төгрөгөө өгнө” гээд би өөрөө бас өнчин өрөөсөн өссөн, миний хүү бас өнчин өрөөсөн өсөж байгаа, хэн хэнийхээ амьдралаар тоглоод яах вэ гээд бүх зүйлийг нь блок хийсэн. Түүнээс би эмэгтэй хүнтэй маргалдсан, утасны дугаарыг нууцалж ярьсан зүйл байхгүй. Тэгээд дараа нь оёдлын машин монгол цамц, дээл зарна гээд зар тавьсан байсан. Энэ ах 01 дүгээр сарын 01-ны өдөр сайн санахгүй байна. 31-н болох гээд би мобикомоос утасны лизинг хийх гээд явж байхад над руу залгаад “монгол цамц авъя” гэхээр нь би Ганцын энд хүрээд ирээ гээд тэгээд бүүр шөнө залгаад байхаар нь та одоо ямар хаашаа юм бэ, юм үзнэ гэж хэлээд над руу шөнө унтуулахгүй залгаад байх юм гээд маргааш нь мессеж бичсэн та цамц үзнэ гээд байсан. Одоо ажил дээрээ байна хүрээд ирээ гээд энэ ах гадаа ирсэн. Тэгээд би дэлгүүр лүү 2 давхар луу дагуулж орсон хүн юм үзэх гэж байхад гээд кофе хийж өгсөн. Тэгээд бид хоёр юм яриад байж байхад чи намайг танихгүй байна уу гэсэн. Тэгэхээр нь би “та юун ах билээ” гэсэн чинь энэ хүн фэйсбүүк дээрх зургаа сольсон байсан. Тэгээд зургаа үзүүлэхээр нь “өө та юм уу, тэгээд яасан юм” гэсэн. Тэгээд би Мобиком орж хүүхдийнхээ дугаарыг сэргээлгэх ажилтай байсан. Тэгээд дэлгүүрээ хаяад энэ ах цуг явах уу гэхээр нь цуг явъя гээд дугаарыг нь сэргээлгэсэн.  Би тэр А52 гээд байгаа утсыг  31-ны өдөр хүүдээ авч өгсөн 1.100.000 төгрөгийн утас. Энэ ах ийм утас хэдтэй байдаг юм бэ гэхээр нь лизингээр авдаг ,та дугаараа олон жил барьсан бол авдаг гээд энэ ах тэр утсыг үзээд байсан. Тэгээд би хүүхдийн цэцэрлэг тарах цаг нь болж байна. Би явлаа гэсэн чинь энэ ах “би өнөөдөр завтай байгаа, хөдөөнөөс мод оруулах гээд ярилцаад байгаа. Хоёулаа хоолонд орох уу гэхээр нь тэгье гээд хоолонд орчоод ууж идсэн зүйлгүй явъя гэсэн та ажилгүй юм уу гэсэн чинь ажилгүй гээд эргээд манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд урьд нь харилцаж байсан болохоор харахад гайгүй хүн байна. Та миний дэлгүүр дээр сууж бай, би очоод хүүхдээ аваад ирье гээд хүүхдээ авч ирээд энэ ахад хэлсэн танай гэр лүү очиж жоохон юм ярьж суух юм уу гэхээр нь оройтчихгүй юу, танайх хаана юм гэсэн чинь манайх шар хаданд байдаг гэсэн. Манайх угаасаа ойрхон замын урд талд тэгээд хүүгээ дагуулаад урд талын дэлгүүр орж юм авах уу гэсэн чинь манай хүүхдэд дэлгүүрээс бэлэг авч өгсөн. Тэгээд намайг юу уух уу гэхээр нь би элэг өвддөг болохоор архи ууж болохгүй. Тэр шилтэй коктелнаас нэгийг авна гэсэн чинь энэ ах аваад тэгээд эмэгтэй хүн юм байна. Надаа нэг вино авч өгсөн тэгээд гэр лүү ороод хэдэн яс байсан. Орж галаа түлээд хүүгээ орон дээрээ суулгаад манайх тавилгагүй байшин болохоор жижиг өрөөнд зуухны хажуу талд ороо тавьсан байсан. Тэгээд би өдөржин хүнээр юм авхуулаад яаж хоосон байх вэ гээд хэдэн хавщирга үүдний амбаарт байсан. Тэрийг оруулж ирээд пилетикээ асаагаад чанаад өгсөн. Манайх ганцхан хар иштэй хутгатай. Уг нь бид хоёр хүн гэртээ оруулдаггүй. Тэр өдөр юу болсон юм энэ ахыг оруулсан. Тэгээд юм яриад та ясны шөл дээр будаа хийлгүүлж идэх үү гэсэн чинь яахын гэсэн. Тэгээд манай хүүхэдтэй тоглоод мах идээд тэгээд сүүлдээ вино уух уу гэхээр нь яах юм бэ дүү нь элэг өвддөг гээд аяглаж өгсөн виног ч уугаагүй юм. Тэгээд виног нь цааш нь тавиад пивоноос нь аяглаад уусан. Тэгээд манай хүүхэд нойрмоглоод байсан. Тэгээд би энэ ахыг та жоохон согтоод байгаа юм биш үү эртхэн явах юм уу. Манай хажуу талын айлын хүн надад бас сэтгэлтэй манай нэг ах ирлээ. Чи болохгүй бол хүргээд өгчих би таксины 5.000-10.000 төгрөгийн өгье манай ах согтоод байх шиг байна гээд хэлэхэд энэ ах чи ямар өөдгүй юм бэ гээд намайг тэвэрч авах гээд байсан. Бараг манайд хонох гээд байсан. Тэгэхээр нь би дөнгөж танилцсан байж ийм юм гэж юу байх вэ. Амьдрал гэдэг чинь ийм амархан хурдан түргэн биш танилцаад тэгээд яваандаа болно гээд. Учиргүй над руу дайраад байсан. Тэгэхээр нь би хүүхэд байна. Та намайг ганцаараа гээд дээрэлхээд байгаа юм уу гэж хэлсэн тэгсэн манай хүүхэд нойрмоглоод байж байсан манайх зурагтаа ломбардад тавьсан байсан.  Төмпөнтэй мах нь урд нь байсан. Тэгээд гэнэтхэн би таныг хүрээд өгнө шүү дээ гэсэн чинь учиргүй унтаж хэвтэнэ. Наад хүүхэд чинь наад орон дээр чинь унтана биз хоёулаа газар унтана гээд байсан. Тэгэхээр нь би та ийм муухай хүн байсан юм уу та болохгүй шүү дээ гэж хэлсэн. Би яг хүүгийнхээ урд сууж байсан гэнэтхэн хутга авч ирээд наад утсаа өг гэсэн тэгээ манай хүүхдийн яг урд нь утас нь байсан хажуу талд нь жижиг утас нь байсан. Тэгсэн чинь манай хүүхэд орилоод босоод ирсэн чинь энэ ах шууд хутга тулгаад тэгээд би шоконд ороод  тэгээд тэр утсыг, вино, хутга аваад гараад явсан чам шиг гичийд өгсөнөөс ээждээ аваачиж өгнө гээд над руу хутга тулгаад утсыг аваад гарсан. Тэгээд манай хүүхэд тэр орилооноор сэрээд эргээд ороод ирэх болов уу гэж зөндөө харсан би салганаад хөдөлж чадахгүй бас даралт өндөртэй. Тэгээд хүүгээ шалдан байсан болохоор хөнжилд нь ороогоод хажуу талын айл руу ороод цагдаа дуудсан тэгэхээсээ өмнө 20-30 минут хүлээсэн адилхан ууж идсэн хүн уучлалт гуйгаад миний хүүгийн  утсыг аваад ороод ирэх байх гэж бодож хүлээсэн тэгээд миний хүү надаас утсаа нэхээд уйлаад байсан. Манайх зурагт байхгүй ээж миний утсыг ямар хүн аваад явсан юм бэ гээд байсан. Тэгээд би хажуу айл руугаа ороод цагдаа дуудаад ирсэн. Тэгээд ирээд уусан шилнээс нь юм аваад та өглөө 09 цагт яваад очоорой гээд тэгээд би даралт ихдээд түргэн дуудаад. Тэгээд би өглөө нь ажил дээрээ очоод хүнд хэдэн хөнжил зарсан байсан. Тэрний мөнгийг аваад сансар дээр ирээд 2 симээ сэргээлгээд хямдхан 70.000 төгрөгийн утас аваад симээ хийгээд байж байтал цагдаа залгасан О эгч та хаанаа байна гээд тэгээд би сансар дээрээс утас аваад байж байна гэсэн чинь та наад утсаа өгөөд симээ аваад хүрээд ирээ нөгөө хүнийг чинь олсон гээд тэгээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр хүүхдээ дагуулаад очсон. Тэгсэн чинь миний утсан дээрх зураг, фэйсбүүк бүгдийг арилгаад гаднах гэрийг нь сольсон байсан. Үүнээс болоод би түрээсний зүйлээ больсон эмнэлгээс салахаа больсон эргээд миний өвчин сэдэрсэн, орой болохоор нөгөө хүн хүрээд ирэх болов уу гээд 01 дүгээр сарын 03-ы өдрөөс хойш нэг сар надаа хэцүү байсан. Хутга бол тулгасан гэв. Угаасаа манайх ганцхан хар иштэй хутгатай байсан. Тэгээд би энэ хүнтэй янз бүр болбол хүүтэйгээ амьдардаг болохоор нэг өдөр ирээд янз бүр болох вий гэж айгаад хоёр утсаа авсан юм чинь одоо болно гэсэн” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06-09/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Оийн өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүкээр оёдлын машин зарна гээд зар байршуулсан бөгөөд над руу танихгүй /мэдэхгүй/ дугаар залгаад оёдлын машин зарах уу? гэх мэтээр холбоо бариад, мессеж бичээд танилцмаар байна гэхээр нь өнөөдөр буюу 2022 оны 01 сарын 03-ны өдөр 13 цагийн үед утсаар ярьж байгаад манай ажил дээр хүрч ирээд надтай уулзаад манай гэрт ирсэн ба удалгүй хүүгээ цэцэрлэгээс нь аваад хамт бид гурав гэрт ирсэн. Тэгээд гэрт ирээд 6 шил пиво хувааж уугаад байж байсан орой нь 21 цаг өнгөрч байхад манай хүү унтаад удалгүй байж байгаад намайг оролдоод байхаар нь та яагаад байгаа юм бэ? гэхэд уурлаад ширээн дээрээс хутга бариад миний Самсунг А-52 маркийн утас болоод Самсунг А-10 маркийн 2 гар утас дээрэмдээд гараад явсан....”,

“...Тухайн залуутай 2021 оны хавар фейсбүүкээр л танилцаж байсан, тэр үед би Сэлэнгэд байдаг юм, хэд хоногоос Улаанбаатар хот руу орно, би гэхдээ эхнэр хүүхэдтэй шүү гэж хэлэхээр нь би фейсбүүкийг блоклосон юм. Тэгсэн чинь фейсбүүкт оёдлын машин зарна мөн монгол хувцас оёно гэсэн утгатай зар байршуулсан чинь над руу үл таних эрэгтэй хүн залгаад очиж худалдаж авъя гэж хэлэхээр нь би оёдлын машин зарагдсан байгаа гэж хэлсэн чинь тухайн залуу нь тэгвэл би 4 ширхэг хос монгол цамц оёулъя гэж хэлэхээр нь би ачаалал ихтэй байгаа тул ирээд бэлэн монгол цамц үз гэж хэлээд ажлын газрын хаягаа зааж өгсөн чинь тэр гар утсаар холбогдоод байсан залуу ирсэн чинь Хүрэлбаатар байсан юм. Тэгээд бид хоёр ажил дээр хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннел орж 99723763 дугаараа сэргээх гэж байгаа юм гэж хэлсэн чинь хамт явъя гэж хэлээд бид хоёр автобусанд суугаад Туннел дээр ирээд Мобикомын салбар руу орж симээ сэргээх гэж оочирлоод сууж байсан чинь Хүрэлбаатар надаас чиний гар утас хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ, яаж авсан юм гэж асуугаад байсан, улмаар бид тухайн газраас гараад 199 дүгээр цэцэрлэг дээр ирж хүү Сүрлэгийг аваад гэр рүү хамт бид 3 явсан юм. Гэр рүү явж байсан чинь Хүрэлбаатар нь дэлгүүр орж архи авъя гэж хэлэхээр нь би архи аваад хэрэггүй гэж хэлсэн чинь дэлгүүрээс Эсса нэртэй пиво 6 ширхгийг мөн 1 ширхэг вино аваад гэр рүү очоод тухайн пивоноос хувааж уугаад дуусаад, би гэрийн гаднаас мах оруулж ирээд чанаад махаа идсэн юм. Тухайн үед цаг орой болсон байсан тул Хүрэлбаатарыг явах юм уу гэж хэлсэн чинь Хүрэлбаатар нь би танайд хононо, мөн чамаас уучлалт гуйхаар ирсэн юм гэж хэлээд миний хөлийн гуя хэсгийг илээд байхаар нь би асуудал үүсэх нь гэж бодоод хажуу талын айлын хүн болох Туяа/99677626/ руу залгаад та нар гэртээ ирсэн юм уу, ирсэн бол ахыгаа хүргүүлэх гэсэн юм гэж хэлсэн чинь Туяа нь ажлаасаа тараад түгжрээд л явж байна гэж хэлсэн юм. Тэгээд би Хүрэлбаатар ахыг манайд хонох гээд байгаа юм бол газарт ор засаад өгье гэж хэлсэн чинь заавал надтай хамт унтана гэж уурлаад байсан, тэгснээ гэнэт мах идэж байсан хутгыг аваад миний хоолой хэсэг рүү тулгаад гар утсаа надад өг гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн тэгсэн чинь дахиад нэг гар утсаа өг гэж хэлээд манай хүүхэд Сүрлэг /4 настай, эрэгтэй/-н гар утсыг аваад мөн вино, барьж байсан хар иштэй дунд зэргийг хутгыг аваад гараад явсан юм. Би тэр үед маш их айсан байсан учир ардаас нь шууд гарч болохгүй гэж бодоод 20 орчим минут гэртээ байж байгаад, эм ээ ууж байгаад хүү Сүрлэгийг өөрийнхөө куртикэнд ороогоод хажуу талын айл болох Туяагийн гэр рүү орж Цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /хх.20-21, 23/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.25/,

 “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч, дэслэгч Э.Цогтбаярын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрйн 02/76 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5 гэж дугаарласан нийт 5 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, 1Ш003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын дунд хурууны хээний дардастай, 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, М1Ч003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын ядам хурууны хээний дардастай, 3 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, ММ003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, МГ\1003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, М1М003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын дунд хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна.”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.36-52/,

Шүүгдэгчийн *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.63/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх.70-96/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.96-98/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх.99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд ажил дээр нь байж байгаад 19 цагийн үед бид гурав гарч гэр рүү нь такси барьж явж байгаад замдаа дэлгүүр дээр зогсоод би Ө.Оээс юу авах юм гэж асуусан чинь өөрөө мэдээд авчих гэж хэлэхээр нь би дэлгүүрээс 6 Есса пиво, 1 дарс, хүүхдэд нь бэлэг, үлээдэг шаар аваад бид гурав Ө.О рүү гэрт очсон юм. Тэгсэн чинь Ө.О нь гэртээ ороод цай чанаад, мах чанаад махаа идээд юм яриад сууж байсан Ө.О нь пивоо задлаач гэж хэлэхээр нь би хүүхдийн дэргэд болох юм уу гэж хэлсэн чинь зүгээр зүгээр гэж хэлэхээр нь би дарсаа задлаад хоёр аяганд бага багаар хийгээд ууж байгаад пиво уухаар болж юм ярьж суунгаа 6 шилтэй пивоо ууж дуусгасан юм. Тэгээд би Ө.От би урьд өмнө нь алдаж, эндэж явсан, сүүлд нэг эмэгтэйтэй харилцаж нөгөө эмэгтэй маань төрсөн би нэг охинтой, гэхдээ тухайн эмэгтэй маань өөрөө ар гэртэй, хүүхдүүдтэй учраас бид хоёр уг асуудлуудаас болж хамт амьдрахгүй байгаа гэх мэт амьдралын тухай зүйлүүдийг яриад сууж байгаад гар утсан дээрх өөрийнхөө хувийн болон гэр бүлийнхээ зургуудыг үзүүлээд сууж байсан чинь миний өмнөх Ө.Отэй харьцаж байгаад блоклуулдаг фэйсбүүкийн зураг гарч ирсэн чинь Ө.О нь намайг таниад чи бид хоёр харьцаж байсан юм байна гэж хэлэхээр нь би тэгэлгүй яах вэ дээ, чи чинь надаас мөнгө хүртэл зээлж байсан, гэхдээ шууд блоклоод алга болсон шүү дээ гэж хэлсэн чинь л шууд Ө.О нь уурлаад бухимдаад намайг гэрээсээ явсан нь дээр юм байна, манай дүү цагдаа гэж хэлэхээр нь би чамд өнөөдрийн бүх цаг хугацааг зориуллаа шүү дээ гэж хэлсэн чинь Ө.О нь хүмүүс рүү залгаад яриад байхаар нь би Ө.Оийг “чи яасан хөгийн эмэгтэй вэ” гэж хэлээд босоод өлгөөтэй байсан курткаа өмсөөд ширээн дээр байсан дарсаа аваад, орны хөл дээр байсан 2 ширхэг гар утсыг аваад гарч яваад гэр рүүгээ таксидаад гэртээ очоод унтсан юм. Тэгсэн чинь өглөө 09 цагийн үед над руу Цагдаагаас залгаад чи хүний гар утас аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би гар утсыг нь авсан нь үнэн, одоо би өөрт нь аваачаад өгчихье гэж хэлсэн чинь тэр цагдаа заавал Цагдаагийн хэлтэс дээр очиж бүрэн бүтнээр хүлээлгэж өгөх ёстой гэж хэлэхээр нь гар утсаа таслаад гэрээсээ гарах гэсэн чинь хашааны хаалга онгойлгоод 2 цагдаа ороод ирэхээр нь би амбаарынхаа цонхоор гараад явж байсан чинь ардаас ирээд барьчихсан юм. Улмаар би Цагдаагийн хэлтэс дээр хоёр гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.107-108/,

Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх109-111/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.125-126/,

 Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.137-139/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 4-2121 тоотод хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэн, хохирогч Ө.От хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн Самсунг А-72, Самсунг А-10 загварын гар утаснуудыг нь хууль бусаар авч, дээрэмдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06-09/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Оийн өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүкээр оёдлын машин зарна гээд зар байршуулсан бөгөөд над руу танихгүй /мэдэхгүй/ дугаар залгаад оёдлын машин зарах уу? гэх мэтээр холбоо бариад, мессеж бичээд танилцмаар байна гэхээр нь өнөөдөр буюу 2022 оны 01 сарын 03- ны өдөр 13 цагийн үед утсаар ярьж байгаад манай ажил дээр хүрч ирээд надтай уулзаад манай гэрт ирсэн ба удалгүй хүүгээ цэцэрлэгээс нь аваад хамт бид гурав гэрт ирсэн. Тэгээд гэрт ирээд 6 шил пиво хувааж уугаад байж байсан орой нь 21 цаг өнгөрч байхад манай хүү унтаад удалгүй байж байгаад намайг оролдоод байхаар нь та яагаад байгаа юм бэ? гэхэд уурлаад ширээн дээрээс хутга бариад миний Самсунг А-52 маркийн утас болоод Самсунг А-10 маркийн 2 гар утас дээрэмдээд гараад явсан....”,

“...Тухайн залуутай 2021 оны хавар фейсбүүкээр л танилцаж байсан, тэр үед би Сэлэнгэд байдаг юм, хэд хоногоос Улаанбаатар хот руу орно, би гэхдээ эхнэр хүүхэдтэй шүү гэж хэлэхээр нь би фейсбүүкийг блоклосон юм. Тэгсэн чинь фейсбүүкт оёдлын машин зарна мөн монгол хувцас оёно гэсэн утгатай зар байршуулсан чинь над руу үл таних эрэгтэй хүн залгаад очиж худалдаж авъя гэж хэлэхээр нь би оёдлын машин зарагдсан байгаа гэж хэлсэн чинь тухайн залуу нь тэгвэл би 4 ширхэг хос монгол цамц оёулъя гэж хэлэхээр нь би ачаалал ихтэй байгаа тул ирээд бэлэн монгол цамц үз гэж хэлээд ажлын газрын хаягаа зааж өгсөн чинь тэр гар утсаар холбогдоод байсан залуу ирсэн чинь Хүрэлбаатар байсан юм. Тэгээд бид хоёр ажил дээр хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннел орж 99723763 дугаараа сэргээх гэж байгаа юм гэж хэлсэн чинь хамт явъя гэж хэлээд бид хоёр автобусанд суугаад Туннел дээр ирээд Мобикомын салбар руу орж симээ сэргээх гэж оочирлоод сууж байсан чинь Хүрэлбаатар надаас чиний гар утас хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ, яаж авсан юм гэж асуугаад байсан, улмаар бид тухайн газраас гараад 199 дүгээр цэцэрлэг дээр ирж хүү Сүрлэгийг аваад гэр рүү хамт бид 3 явсан юм. Гэр рүү явж байсан чинь Хүрэлбаатар нь дэлгүүр орж архи авъя гэж хэлэхээр нь би архи аваад хэрэггүй гэж хэлсэн чинь дэлгүүрээс Эсса нэртэй пиво 6 ширхгийг мөн 1 ширхэг вино аваад гэр рүү очоод тухайн пивоноос хувааж уугаад дуусаад, би гэрийн гаднаас мах оруулж ирээд чанаад махаа идсэн юм. Тухайн үед цаг орой болсон байсан тул Хүрэлбаатарыг явах юм уу гэж хэлсэн чинь Хүрэлбаатар нь би танайд хононо, мөн чамаас уучлалт гуйхаар ирсэн юм гэж хэлээд миний хөлийн гуя хэсгийг илээд байхаар нь би асуудал үүсэх нь гэж бодоод хажуу талын айлын хүн болох Туяа/99677626/ руу залгаад та нар гэртээ ирсэн юм уу, ирсэн бол ахыгаа хүргүүлэх гэсэн юм гэж хэлсэн чинь Туяа нь ажлаасаа тараад түгжрээд л явж байна гэж хэлсэн юм. Тэгээд би Хүрэлбаатар ахыг манайд хонох гээд байгаа юм бол газарт ор засаад өгье гэж хэлсэн чинь заавал надтай хамт унтана гэж уурлаад байсан, тэгснээ гэнэт мах идэж байсан хутгыг аваад миний хоолой хэсэг рүү тулгаад гар утсаа надад өг гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн тэгсэн чинь дахиад нэг гар утсаа өг гэж хэлээд манай хүүхэд Сүрлэг /4 настай, эрэгтэй/-н гар утсыг аваад мөн вино, барьж байсан хар иштэй дунд зэргийн хутгыг аваад гараад явсан юм. Би тэр үед маш их айсан байсан учир ардаас нь шууд гарч болохгүй гэж бодоод 20 орчим минут гэртээ байж байгаад, эм ээ ууж байгаад хүү Сүрлэгийг өөрийнхөө куртикэнд ороогоод хажуу талын айл болох Туяагийн гэр рүү орж Цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /хх.20-21, 23/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.25/,

 “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.30-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, дэслэгч Э.Цогтбаярын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/76 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5 гэж дугаарласан нийт 5 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, 1Ш003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын дунд хурууны хээний дардастай, 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, М1Ч003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын ядам хурууны хээний дардастай, 3 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, ММ003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, МГ\1003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2500219, М1М003110009550 дугаараар бүртгэгдсэн Баатаржав овогтой Хүрэлбаатарын баруун гарын дунд хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна.”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.36-52/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.96-98/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Ө.О нь уурлаад бухимдаад намайг гэрээсээ явсан нь дээр юм байна, манай дүү цагдаа гэж хэлэхээр нь би чамд өнөөдрийн бүх цаг хугацааг зориуллаа шүү дээ гэж хэлсэн чинь Ө.О нь хүмүүс рүү залгаад яриад байхаар нь би Ө.Оийг чи яасан хөгийн эмэгтэй вэ гэж хэлээд босоод өлгөөтэй байсан курткаа өмсөөд ширээн дээр байсан дарсаа аваад, орны хөл дээр байсан 2 ширхэг гар утсыг аваад гарч яваад гэр рүүгээ таксидаад гэртээ очоод унтсан юм. Тэгсэн чинь өглөө 09 цагийн үед над руу Цагдаагаас залгаад чи хүний гар утас аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би гар утсыг нь авсан нь үнэн, одоо би өөрт нь аваачаад өгчихье гэж хэлсэн чинь тэр цагдаа заавал Цагдаагийн хэлтэс дээр очиж бүрэн бүтнээр хүлээлгэж өгөх ёстой гэж хэлэхээр нь гар утсаа таслаад гэрээсээ гарах гэсэн чинь хашааны хаалга онгойлгоод 2 цагдаа ороод ирэхээр нь би амбаарынхаа цонхоор гараад явж байсан чинь ардаас ирээд барьчихсан юм. Улмаар би Цагдаагийн хэлтэс дээр хоёр гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.107-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, харин мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Оийн өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч нь “уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

******* нь хохиролд 2 ширхэг гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо..

*******ын урьд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 119 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г “Бусдын эд хөрөнгийг илээр, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын урьд нь цагдан хорьсон 119 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

  ДАРГАЛАГЧ,                      Д.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧ                       С.ОЛЗОД

                 ШҮҮГЧИД                       Т.ШИНЭБАЯР