Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1243

 

 

      2022          8          22                                 1243     

 

 

 

 

     ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Оюун-Эрдэнэ,

óëñûí ÿëëàã÷ Я.Амарзаяа,

хохирогч М.М түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

ø¿¿ãäýã÷ Г.Э íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “Ж” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2206 02002 2177 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

Монгол Улсын иргэн, Г Э, *** оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн**настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт **дүүргийн 14 дүгээр хороо, *** дүүргийн 26 дугаар хороо, 421 дүгээр байрны **тоотод оршин суух, регистрийн **дугаартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

           Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М-ийн эзэмшлийн 45-00 УНИ улсын дугаартай “Lexus RX 450H” загварын автомашиныг бусдад худалдан борлуулж өгнө хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч М.М-д нийт 43.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

           Ø¿¿ãäýã÷ Г.Э ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. ...Зарж үрэх болсон шалтгаан нь тухайн үед наадам дөхөж байсан. Дүү болохоор машинаа зарахгүй бол Э ахаа цаг хугацаа болохоо байлаа. Наадмын үеэр л зарагддаг. Яаралтай зарах хэрэгтэй байна цаг хугацаа болохоо байлаа. Би тэр үед боломж байгаагүй. Чавдуулаад байхаар нь би цуг ажиллаж байсан хятад хүмүүстэй ярьсан. Өөрсдөө хөдөө гадаа явахад хэрэгтэй гэж байсан. Тэгээд очиж үзье гээд очиж үзээд голсон, асдаггүй. Тухайн үед яаралтай төлөх боломж байхгүй учраас би урд нь таньдаг машины ченж байгаа хэлээд үзье гэсэн чинь би худалдаж авч болж байна гэсэн. Тэгээд ченж ах асаачихдаг юм байна лээ. Тухайн үед аккумлятор нь суусан байсан уу мэдэхгүй асахгүй байсан. Тэр ченжүүд ирээд өөрсдөө асаагаад л хэдээр өгөх юм гээд тохиролцсон. Би тэр мөнгийг нь наадмаас өмнө эргүүлээд буцаагаад олоод өгчихье гэж бодсон. Манай танилууд forestir гэх сүлжээгээр тоглолт үзүүлдэг байсан. Мөрийтэй тоглоом гэхэд хаашаа юм, Олон улсын уналт өсөлтөд хамаардаг. Амжилт үзүүлж чадаагүй. Тэрнээс хойш би ч гэсэн мөнгө төгрөгөө ч өгч чадсангүй. Гол зүйл нь утсаа авахгүй ч юм уу, тийм байдлаас болоод дүү маань мэдээж жоохон гомдолтой байгаа. Намайг ийм байдалд хүргэлээ. Гомдол санал байхгүй. ...П.Б гэдэг хүнд зарсан мөнгө миний дансаар орж ирсэн. Бүх мөнгөөр нь тоглочихсон. Энэ мөнгө уг нь М-д очих ёстой байсан. 43.000.000 сая төгрөг өгнө гэж амласан. Бүтэн өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн.” гэв.

 

           Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Г, Э ах хоёртой гэр бүлийн найзууд. Манай ээж, аавын найзууд. Г эгч өмнө нь хэдэн удаа миний машиныг ломбардад тавиулж байсан. Тэр үед цаг тухай бүрд сар болгочихоод авч байсан. 2020 оны 6 дугаар сард Г эгч миний машиныг тавиулсан. 6 дугаар сард тавиулаад 14 хоног ломбардад машинаа бүр байршуулж тавьдаг. 13-ийн автобусны буудлын тэнд үлдээсэн. 14 хоног би машингүй байсан. Манай эгч, ах хоёр болохоор би тусалъя гээд тусалсан. Тэгээд сар болсон, хоёр сар болсон ерөнхийдөө 8 сард машиныг маань авч өгсөн. Тэгээд нотариат ороод “Хятад компанид зарж байгаа, 7 хоногийн дотор мөнгө өгнө” гэсэн. Ийм л процесс болсон. Энэ хугацаанаас хойш мөнгөө авах гээд би зөндөө залгасан. Тэгээд утсаа аваагүй, удахгүй өгнө гэдэг ч юм уу иймэрхүү юм ярьсаар байгаад өдийг хүрсэн. Би 65.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний машиныг Ганцэцэг эгч тавиулсан. Мөнгийг нь үрж зарсан хүн бол Эах байгаад байгаа. Ганцэцэг эгч надаас өмнө нь 10.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний өртэй байгаа. Машины мөнгөө нэмээд ерөнхийдөө 65.000.000 төгрөг би нэхэмжилж байгаа. ...Э-д машинаа залилуулсан гэх хэрэгт 43.000.000 сая төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Э надад машины үнэ болох 43.000.000 төгрөгийг 7 хоногийн дотор би хятад компаниас аваад данс руу чинь шилжүүлье гэсэн болохоор итгээд гарын үсэг зурсан. ...Э миний машиныг хятад компанид зарж өгөхөөр болоод хамт ажилладаг хүн гэж хэлээд Б-тай худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн. ...Б-ыг өмнө харж байгаагүй, Э хамт ажилладаг гэсэн болохоор итгээд машинаа зарсан. Этухайн компанитай төлбөр тооцоотой талаар мэдэхгүй, ...мөнгө орж ирээд Э мөрийтэй тоглочихсон байна гэсэн. би Батбаярыг танихгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 60-63 дахь тал/

 

Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эгэх хүнд 2018 оны намар Ланд 200 загварын цагаан өнгийн автомашинаа зарж байсан. Тухайн үед миний гар утасны дугаарыг хадгалсан байсан байх, дотно харилцаа холбоо байхгүй. ...2020 оны 07 дугаар сард Э над руу яриад “Lexus RX 450Н” загварын машин авах уу?” гээд ярихаар нь худалдан авсан. ... Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиад хураагдах гээд байгаа юм гэхээр ...чөлөөлөөд худалдан авсан бөгөөд 43.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Yongkang tools.co.ltd нэртэй компани мэдэхгүй, ийм нэртэй байгууллагад ажиллаж байгаагүй. ...Би Э-той ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байгаагүй. Одоо ч гэсэн ямар нэгэн өр төлбөр байхгүй. Эхлээд ланд 200, дараа нь Lexus НX 450Н машин авахдаа хоёр удаа л машин худалдан авах зорилгоор уулзаж байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 71-72, 77-78 дахь тал/

 

Яллагдагч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед хятад компанидаа үзүүлсэн чинь гологдоод худалдаж авахгүй байхаар нь өмнө өөрийнхөө машиныг зарж байсан зүс таних машины ченж Б гэх хүнд зарахаар болсон. Тэгээд Батбаяраар ломбардны мөнгийг чөлөөлүүлсэн ба 20.000.000 төгрөг дээр ломбардны хүү гээд 1.000.000-2.000.000 төгрөг нэмж зарсан байх, би сайн санахгүй байна. Тэгээд үлдэгдэл 10.710.000 төгрөгийг би өөрийнхөө дансаараа аваад үлдэгдлийг бэлнээр авсан. ...бэлнээр авсан мөнгөө хувьдаа ашигласан ба дансаар авсан 10.710.000 төгрөгийг гадаадын Олон улсын хувьцааны биржээс Forestir апплекшейн ашиглаад хувьцааны тоглолт хийсэн боловч амжилт олоогүй, ...Мөнгөө өсгөж ашиг олоод Мөнхдэмбэрэлд 43.000.000 төгрөг өгөх бодолтой байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 88-89 дэх тал/

 

          Шүүгдэгч Г.Э-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /12-15/ зэрэг болно.

 

          Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

           Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М-ийн эзэмшлийн 45-00 УНИ улсын дугаартай “Lexus RX 450H” загварын автомашиныг бусдад худалдан борлуулж өгнө хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч М.М-днийт 43.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх,

            Хохирогчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг “Хэргийн материалаар Г.Э прокурорын дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан түүнийг хуурч, тухайн машиныг Хятад компанид зарж өгнө гэж итгүүлэн хуурч мэхэлсэн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцох нь зүйтэй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

     

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г. Э нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М-ийн эзэмшлийн 45-00 УНИ улсын дугаартай “Lexus RX 450H” загварын автомашиныг Хятад компанид худалдан борлуулж өгнө хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч М.М-ийн эд хөрөнгө болох автомашины үнэ 43.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангадаг билээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.Э нь М.М-ийн эзэмшлийн “Lexus RX 450H” загварын автомашиныг Хятад улсын хөрөнгө оруулалттай компанид худалдан борлуулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Л.Батбаярт автомашиныг 43.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Э нь хохирогч М.М-д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хохирогч М.М нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан гэм хорын хохиролд автомашины үнэ 43.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Э нь автомашиныг 43.000.000 төгрөгөөр бусдад худалдаж, мөнгийг өөрөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э-с 43.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.М-д олгох нь зүйтэй.

Харин хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний эхнэрт зээлсэн мөнгийг нэмж нэхэмжилж байх боловч иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргааныг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлгүй тул иргэний журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх боломжтой тул хэлэлцэхгүй орхив.

 

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг “Ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хувийн байдлыг шүүх харгалзан үзнэ биз. Өнөөдөр энэ хүн мөрдөн байцаалтын шатанд 2 жилийн хугацаанд мөнгөө өгөхгүй болоод аргагүй эрхэнд манай хохирогч цагдаад хандсан байдаг. Тэгээд хандаад хэрэг шалгах явцад хохирогчид нэг ч төгрөг төлөөгүй байгаа байдал нь тухайн хүний хувийн байдал нь ямар байна, гэмт хэрэг хийсэн гэм буруугаа гэмшиж байгаа юм уу, гэмшихгүй байгаа юм уу энэ байдал нь харагдаж байна гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд шүүх хувийн байдлыг нь харгалзан үзээд ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Э-д ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хөнгөрүүлэх болон õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é болно.

 

Ø¿¿õ ø¿¿ãäýã÷ Г.Э-д ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хуâèéí áàéäаë зэргийг õàðãàëçàí үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э-с гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-ос гэм хорын хохирол 43.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.М-до лгосугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э урьд цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                                                                                           

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ