Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1254

 

    2022        08          24                                   1254     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Балсан овогт Алтангэрэлийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2206 00000 2496 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн**дугаар гудамжны ** тоотод иргэн Х.Н-той  “цалин мөнгөө өгсөнгүй” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч А.Ошүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 4 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 35 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 23 дахьтал/

Хохирогч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэр, хүүхдийн хамт байж байхад гаднаас хамт ажилладаг Д, О хоёр манайд орж ирээд дрилл, багажаа өгөөч гэхэд нь “манай эгч, ах 2 засвар хийж байгаа, тэр 2 аваад явсан” гэхэд О надаас ажилласан 2 өдрийн цалингаа нэхэхэд нь би ажил хийсэн мөнгөө аваагүй байна аа, мөнгөө авахаар өгнө гэхэд чи 300.000 төгрөг авсан гэсэн, тэр мөнгөнөөс надад өгөхгүй яасан юм гэхэд нь би хөл дээрээ блок унагаагаад эмчилгээний мөнгө авсан, одоо үлдэгдэл мөнгөө авахаар чамд цалинг чинь өгнөө гэхэд О “тэр надаа ямар хамаатай юм” гээд над руу сандал аваад шидэхэд нь би хүүхдээ өвөр дээрээ асууж сууж байсан юм. Тэгээд хүүхэд айлгаад байна гээд хүүхдээ орон дээр тавиад эргэж харах үед ...О гараараа миний баруун нүд хэсэгт 3 удаа цохиход нь би гар утсаа аваад цагдаад дуудлага өгөхөд гараад яваад өгсөн. ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, О, Д 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гаднаас манайд орж ирсэн, бид хэд хамт барилга дээр ажилладаг юм. ...миний баруун нүд хэсэгт 3 удаа цохьсон, хөмсөг сэтэрсэн байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 7-8 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10111 дүгээр “1.Х.Н-ын биед баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Яллагдагч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н-ын нүүр рүү нь цохих шиг болсон чинь би эрхий хурууныхаа хумсаар зүүн нүднийх нь дээд хэсэгт урах шиг болсон, цус гарсан. ...би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...Н-д миний урд хамт ажилласан 4 өдрийн цалинг өгөөгүй юм. Тэрнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр** дүүргийн 8 дугаар хороо, **45 дугаар гудамжны 185 тоотод иргэн Х.Н-той  “цалин мөнгөө өгсөнгүй” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           шүүгдэгч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н-ын нүүр рүү нь цохих шиг болсон чинь би эрхий хурууныхаа хумсаар зүүн нүднийх нь дээд хэсэгт урах шиг болсон, цус гарсан. ...би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...Н-д миний урд хамт ажилласан 4 өдрийн цалинг өгөөгүй юм. Тэрнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан.” гэх мэдүүлэг /хх32/  

 хохирогч Х.Н-ы нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэр, хүүхдийн хамт байж байхад гаднаас хамт ажилладаг Д, О хоёр манайд орж ирээд дрилл, багажаа өгөөч гэхэд нь “манай эгч, ах 2 засвар хийж байгаа, тэр 2 аваад явсан” гэхэдОнадаас ажилласан 2 өдрийн цалингаа нэхэхэд нь би ажил хийсэн мөнгөө аваагүй байна аа, мөнгөө авахаар өгнө гэхэд чи 300.000 төгрөг авсан гэсэн, тэр мөнгөнөөс надад өгөхгүй яасан юм гэхэд нь би хөл дээрээ блок унагаагаад эмчилгээний мөнгө авсан, одоо үлдэгдэл мөнгөө авахаар чамд цалинг чинь өгнөө гэхэд О“тэр надаа ямар хамаатай юм” гээд над руу сандал аваад шидэхэд нь би хүүхдээ өвөр дээрээ асууж сууж байсан юм. Тэгээд хүүхэд айлгаад байна гээд хүүхдээ орон дээр тавиад эргэж харах үед О г араараа миний баруун нүд хэсэгт 3 удаа цохиход нь би гар утсаа аваад цагдаад дуудлага өгөхөд гараад яваад өгсөн. ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, О Д 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гаднаас манайд орж ирсэн, бид хэд хамт барилга дээр ажилладаг юм. ...миний баруун нүд хэсэгт 3 удаа цохьсон, хөмсөг сэтэрсэн байна.” гэх мэдүүлэг /хх7-8/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10111 дугаар дүгнэлт /хх15-16/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

А.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.О нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Миний бие Отгонбаатарт гомдол саналгүй.” гэх хүсэлтийг /хх39/ гаргасан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг А.О хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх44/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч А.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар А.О-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, А.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ