Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 14A

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Зээрднүүд овгийн Мөнхсүхийн Отгонбаатарыг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлаж бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Отгонбаатарын эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-т заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч М.Отгонбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг журамлан М.Отгонбаатарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 2 сарын  хугацаагаар хойшлуулсугай.

            5. Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг журамлан М.Отгонбаатарыг хараа хяналтандаа  байлгаж,  хүмүүжүүлэх үүргийг эцэг Мөнхсүх, ээж Ц.Эрдэнэтуяа нарт хариуцуулсугай.

    6. Ялтан М.Отгонбаатар нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогч Эрдэнэпүрэв учирсан хохирол нөхөн төлөгдсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан ялтан М.Отгонбаатарын өмчлөлийн ай фоне-4 маркын  гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.10.12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй   болгосугай.

    8. Ялтан М.Отгонбаатарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР