| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0623/Э/ |
| Дугаар | 2022/ШЦТ/647 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/647
2022 5 03 2022/ШЦТ/647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
иргэдийн төлөөлөгч Т.Гантулга,
улсын яллагч М.Ариунцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Ядамсүрэнгийн Энхтөрд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0369 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд
- 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
- 1993 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 184 тоотод хохирогч Ж.Түмэнжаргалтай маргалдаж, түүний зүүн өгзөг, баруун чих хэсэгт хутгаар хатгаж, биед нь зүүн өгзөг, баруун чихний гэдэс, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүссэний улмаас цус алдалтын шоконд оруулж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Хохирогч миний төрсөн дүү. Би гурван эрэгтэй дүүтэй. Түмэнжаргал ажил хийдэг байсан. Дүү маань өвөл нь амраад зун нь зам дээр ажилладаг. Нас барахынхаа өмнөх өдөр ажилдаа явсан байсан. Нас барахаас гурван хоногийн өмнө утсаар ярихад ажилдаа явж байгаа талаар хэлсэн. Манай дүү ганцаараа амьдардаг. Сүүлд хамт амьдарч байсан хүнээс нь төрсөн 4 дүгээр ангийн охинтой. Гэмт хэрэг гарахад Отгон гэх эмэгтэй хамт байсан. Тэр эмэгтэйг хэрэгт холбогдуулан яагаад шалгаагүй юм бэ.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 1/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-9/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 10-15/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 16-19/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би саяны бүтэн сайн өдөр талийгчтай түүний 89286905 дугаараар нь дамжуулж холбогдсон. Уулзсан гэвэл 10 гаран хоногийн өмнө уулзсан. Уулзахад зүв зүгээр гэртээ байж байсан. Ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Сүүлд бид 2 гар утсаар ойр зуур юм ярин юу хийж байна гэж мэт зүйлс ярилцсан. Түмэнцогт бид 2 хүнд даацын тээврийн хэрэгсэл барьдаг тул гэртээ ховор байдаг. Тийм учраас талийгаач дүү Түмэнцогт 2 нээх харилцдаггүй байх... Би талийгаачийг яагаад нас барсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31/,
- Гэрч Т.Отгон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Энхтөр ах бид 2 Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас хувийн таксигаар ирээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 184 тоотод байх Түмэнжаргал гэх Энхтөрийн таньдаг айлд 1 шил 0.75 литрын хараа архитай очсон ба гэрт нь ороход Түмэнжаргал гэх хүн ганцаараа жоохон халамцуу сууж байсан. Ингээд Энхтөр ах, гэрийн эзэн Түмэнжаргал бид 3 авч ирсэн 0.75 литрийн хараа архийг гурвуулаа хувааж уусан ба архи дуусахад Энхтөр ах Түмэнжаргал гэх хүнд 20.000 төгрөг өгөөд архинд явуулсан ба удаагүй байж байхад гаднаас Түмэнжаргал 1 шил 0.75 литрийн хараа архи авч ирсэн. Тухайн архийг нь Энхтөр ах, Түмэнжаргал бид 3 хувааж уусан. Архи ууж байхдаа Энхтөр ах бид нар зүүн талын орон дээр харин гэрийн эзэн Түмэннжаргал гэрийнхээ хоймор хэсгийн орон дээр суугаад ууцгаасан. Тухайн үед хоол ундгүй, нойргүй байсан болохоор би гэрийн зүүн талын орон дээр хэсэг зүүрмэглээд хэвтэж байхад хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ гараад байсан ба би тэгэхээр нь сэрээд гэрийн хоймор хэсгийн ор руу харахад Энхтөр ах, гэрийн эзэн Түмэнжаргал хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан ба Энхтөр ах дээр нь гарчихсан Түмэнжаргалыг боож байхаар нь би Энхтөр ахыг араас нь татаж босгоод зүүн талын орон дээр хэвтүүлээд Энхтөр ахын хажуу талаар нь ороод унтаад сэрээд харахад Түмэнжаргал гэрийнхээ хоймор хэсгийн орон дээр хойшоо хагас суусан дээшээ харсан байдалтай унтаж байсан ба орны дэвсгэр хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон харагдахаар нь би Энхтөр ахыг дуудаж босгож ирээд энэ орон дээр нь юун цус болсон юм бэ гээд асуухад Энхтөр ах надад хандаж “мэдэхгүй байна, яасын” гэж хэлсэн. Тэгээд Энхтөр ах Түмэнжаргалын утсаар 102-т дуудлага өгсөн ба цагдаагийн байгууллагаас удахгүй ирсэн... Би Энхтөр ахыг гартаа хутга барьсныг нь анзаарч хараагүй. Орон дээр Энхтөр ахыг дарж хэвтүүлэхэд гарт нь хутга байсныг нь хараагүй, нуусан байж болзошгүй юм...”, ...Тэгээд Энхтөр ах, Түмэнжаргал бид 3 хэсэг юм яриад сууж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь тухайн орон дээрээ суугаа чигээрээ хөнжил налаад унтсан байсан. Тэгээд бие засах гээд сэрэхэд Энхтөр ах миний хажууд хэвтэж байсан гэрийн хоймор хэсэг рүү харахад Түмэнжаргалын хөл нь газар унжсан байдалтай цээж хэсэг нь орон дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хэвтэж байсан хэсгийн зүүн талд нь хүрэн улаан өнгийн цус болсон байхаар нь би Энхтөр ахыг сэрээгээд энэ орон дээр юун цус болсон юм бэ гээд асуухад Энхтөр ах надад “мэдэхгүй, яасын гэж” хэлсэн...Би тухайн өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө нутгийнхаа хэллэгээр гэрийн зүүн тал гээд хэлчихсэн байна. Энхтөр ах бид 2 ертөнцийн зүгээр бол баруун талын орон дээр архи уусан, мөн Энхтөр ахыг Түмэнжаргалтай маргалдаж байх үед нь зүүн талын орон дээр татаж суулгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49, 51-52/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгоны хажуу талд сууж байсан чинь Түмэнжаргал намайг “чи яв” гэж хэлэхээр нь “явахгүй” гэж хэлэхэд “одоо ууж болсон бол яв” гэж дахин хэлэхээр нь Отгоныг сэрээж хамт явах гээд чангааж татахад Отгон сэрэхгүй байхаар нь татаж босгох гээд орных нь хажуу талд зогсож байхад Түмэнжаргал гэрийнхээ хоймор хэсэгт сууж байснаа баруун гартаа бор иштэй хутга барьсан байдалтай босож надруу ирээд “алнаа чамайг” гээд надруу дайрахаар нь би хутгатай гарны бугуй хэсгээс нь 2 гараараа бариад гарыг нь хойшоо хүчтэй хөшиж дарахад биеийн баруун талын өгзөгний хэсэгт хутганы үзүүр шүргэх шиг болохоор нь хутгыг салгах гээд Түмэнжаргал бид 2 гэрийн хоймор хэсгийн зурагтны хажуу талын хэсэг дээр, доороо орж ноцолдож байгаад гарт нь барьж байсан хутгыг нь арай хийж салгаж аваад шүүгээ рүү хийсэн. Тухайн шүүгээн дотор нэг заазуур байсан. Тэгээд би Отгоны хажууд орон дээр очоод суусан ба Отгоныг босгож ирээд нэг архи хийгээд өгчих гэж хэлэхээр нь Отгон надад хундага архи хийж өгсөн. Тэгээд би Отгонд Түмэнжаргалд архи хийгээд өгчих гэж хэлэхэд Түмэнжаргал зүүн талын орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба Отгон надад Түмэнжаргалын толгойноос цус гарсан байдалтай байна гэж хэлэхээр нь тэгвэл би түргэн тусламж дуудъя гээд Түмэнжаргалын гар утсаар 103-т дуудлага өгсөн ба удаа ч үгүй түргэн орж ирээд Түмэнжаргалыг үзээд энэ хүн өнгөрсөн байна гэж хэлээд тухайн түргэний эмч нь 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92-95/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 104-107/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Х.Бат-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 111-114/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Чингүүний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 969 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 117-119/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Х.Бат-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 665 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 122-125/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ДНХ шинжээч Э.Чингүүний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1164 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 126-128/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.Авидхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 129-138/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтохын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 140-144/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2374 дүгээр:
1. *******ийн биед эрүү, баруун гарын алга, баруун гарын гуравдугаар хуруу, зүүн гарын нэгдүгээр хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1 хх-ийн 157-158/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд макро, микро шинжээр цус алдалтын байдал илэрснийг үндэслэн уг шархнууд үүссэн гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан гэж дүгнэсэн. Амь хохирогчийн зүрхний булчингийн эмгэгшил, уушгины артерын даралт ихсэх өвчин нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй. Амь хохирогчийн биед үүссэн зүүн өгзөг, баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Талийгаачийн биед учирсан зүүн өгзөгний шарх нь дээрээс доош ташуу чиглэлтэй ясанд нь хүртэл гүн орсон байсан. Уг шарх нь хатгагдснаас үүсэх боломжтой. Уг шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын хоёрдугаар хуруунд үүссэн шарх нь зүсэгдсэнээс үүссэн байх боломжтой. Уг шарх нь 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 163-165/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Сайнбаярын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/267 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 168-171/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Сайнбаярын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/268 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 174-182/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Мөнхбилэгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 952 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 183-185/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Мөнхбилэгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 968 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 187-190/,
- Хохирлын баримтууд /1 хх-ийн 214-237/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
******* нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 184 тоотод хохирогч Ж.Түмэнжаргалтай маргалдаж, түүэмй зүүн өгзөг, баруун чих хэсэгт хутгаар хатгаж, биед нь зүүн өгзөг, баруун чихний гэдэс, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүссэний улмаас цус алдалтын шоконд оруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 1/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-9/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 10-15/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 16-19/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би саяны бүтэн сайн өдөр талийгчтай түүний 89286905 дугаараар нь дамжуулж холбогдсон. Уулзсан гэвэл 10 гаран хоногийн өмнө уулзсан. Уулзахад зүв зүгээр гэртээ байж байсан. Ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Сүүлд бид 2 гар утсаар ойр зуур юм ярин юу хийж байна гэж мэт зүйлс ярилцсан. Түмэнцогт бид 2 хүнд даацын тээврийн хэрэгсэл барьдаг тул гэртээ ховор байдаг. Тийм учраас талийгаач дүү Түмэнцогт 2 нээх харилцдаггүй байх... Би талийгаачийг яагаад нас барсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31/,
- Гэрч Т.Отгон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Энхтөр ах бид 2 Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас хувийн таксигаар ирээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 184 тоотод байх Түмэнжаргал гэх Энхтөрийн таньдаг айлд 1 шил 0.75 литрын хараа архитай очсон ба гэрт нь ороход Түмэнжаргал гэх хүн ганцаараа жоохон халамцуу сууж байсан. Ингээд Энхтөр ах, гэрийн эзэн Түмэнжаргал бид 3 авч ирсэн 0.75 литрийн хараа архийг гурвуулаа хувааж уусан ба архи дуусахад Энхтөр ах Түмэнжаргал гэх хүнд 20.000 төгрөг өгөөд архинд явуулсан ба удаагүй байж байхад гаднаас Түмэнжаргал 1 шил 0.75 литрийн хараа архи авч ирсэн. Тухайн архийг нь Энхтөр ах, Түмэнжаргал бид 3 хувааж уусан. Архи ууж байхдаа Энхтөр ах бид нар зүүн талын орон дээр харин гэрийн эзэн Түмэннжаргал гэрийнхээ хоймор хэсгийн орон дээр суугаад ууцгаасан. Тухайн үед хоол ундгүй, нойргүй байсан болохоор би гэрийн зүүн талын орон дээр хэсэг зүүрмэглээд хэвтэж байхад хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ гараад байсан ба би тэгэхээр нь сэрээд гэрийн хоймор хэсгийн ор руу харахад Энхтөр ах, гэрийн эзэн Түмэнжаргал хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан ба Энхтөр ах дээр нь гарчихсан Түмэнжаргалыг боож байхаар нь би Энхтөр ахыг араас нь татаж босгоод зүүн талын орон дээр хэвтүүлээд Энхтөр ахын хажуу талаар нь ороод унтаад сэрээд харахад Түмэнжаргал гэрийнхээ хоймор хэсгийн орон дээр хойшоо хагас суусан дээшээ харсан байдалтай унтаж байсан ба орны дэвсгэр хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон харагдахаар нь би Энхтөр ахыг дуудаж босгож ирээд энэ орон дээр нь юун цус болсон юм бэ гээд асуухад Энхтөр ах надад хандаж “мэдэхгүй байна, яасын” гэж хэлсэн. Тэгээд Энхтөр ах Түмэнжаргалын утсаар 102-т дуудлага өгсөн ба цагдаагийн байгууллагаас удахгүй ирсэн... Би Энхтөр ахыг гартаа хутга барьсныг нь анзаарч хараагүй. Орон дээр Энхтөр ахыг дарж хэвтүүлэхэд гарт нь хутга байсныг нь хараагүй, нуусан байж болзошгүй юм...”, ...Тэгээд Энхтөр ах, Түмэнжаргал бид 3 хэсэг юм яриад сууж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь тухайн орон дээрээ суугаа чигээрээ хөнжил налаад унтсан байсан. Тэгээд бие засах гээд сэрэхэд Энхтөр ах миний хажууд хэвтэж байсан гэрийн хоймор хэсэг рүү харахад Түмэнжаргалын хөл нь газар унжсан байдалтай цээж хэсэг нь орон дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хэвтэж байсан хэсгийн зүүн талд нь хүрэн улаан өнгийн цус болсон байхаар нь би Энхтөр ахыг сэрээгээд энэ орон дээр юун цус болсон юм бэ гээд асуухад Энхтөр ах надад “мэдэхгүй, яасын гэж” хэлсэн...Би тухайн өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө нутгийнхаа хэллэгээр гэрийн зүүн тал гээд хэлчихсэн байна. Энхтөр ах бид 2 ертөнцийн зүгээр бол баруун талын орон дээр архи уусан, мөн Энхтөр ахыг Түмэнжаргалтай маргалдаж байх үед нь зүүн талын орон дээр татаж суулгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49, 51-52/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгоны хажуу талд сууж байсан чинь Түмэнжаргал намайг “чи яв” гэж хэлэхээр нь “явахгүй” гэж хэлэхэд “одоо ууж болсон бол яв” гэж дахин хэлэхээр нь Отгоныг сэрээж хамт явах гээд чангааж татахад Отгон сэрэхгүй байхаар нь татаж босгох гээд орных нь хажуу талд зогсож байхад Түмэнжаргал гэрийнхээ хоймор хэсэгт сууж байснаа баруун гартаа бор иштэй хутга барьсан байдалтай босож надруу ирээд “алнаа чамайг” гээд надруу дайрахаар нь би хутгатай гарны бугуй хэсгээс нь 2 гараараа бариад гарыг нь хойшоо хүчтэй хөшиж дарахад биеийн баруун талын өгзөгний хэсэгт хутганы үзүүр шүргэх шиг болохоор нь хутгыг салгах гээд Түмэнжаргал бид 2 гэрийн хоймор хэсгийн зурагтны хажуу талын хэсэг дээр, доороо орж ноцолдож байгаад гарт нь барьж байсан хутгыг нь арай хийж салгаж аваад шүүгээ рүү хийсэн. Тухайн шүүгээн дотор нэг заазуур байсан. Тэгээд би Отгоны хажууд орон дээр очоод суусан ба Отгоныг босгож ирээд нэг архи хийгээд өгчих гэж хэлэхээр нь Отгон надад хундага архи хийж өгсөн. Тэгээд би Отгонд Түмэнжаргалд архи хийгээд өгчих гэж хэлэхэд Түмэнжаргал зүүн талын орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба Отгон надад Түмэнжаргалын толгойноос цус гарсан байдалтай байна гэж хэлэхээр нь тэгвэл би түргэн тусламж дуудъя гээд Түмэнжаргалын гар утсаар 103-т дуудлага өгсөн ба удаа ч үгүй түргэн орж ирээд Түмэнжаргалыг үзээд энэ хүн өнгөрсөн байна гэж хэлээд тухайн түргэний эмч нь 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92-95/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 104-107/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Х.Бат-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 111-114/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Чингүүний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 969 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 117-119/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Х.Бат-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 665 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 122-125/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ДНХ шинжээч Э.Чингүүний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1164 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 126-128/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.Авидхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 129-138/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтохын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 140-144/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2374 дүгээр:
1. *******ийн биед эрүү, баруун гарын алга, баруун гарын гуравдугаар хуруу, зүүн гарын нэгдүгээр хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1 хх-ийн 157-158/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд макро, микро шинжээр цус алдалтын байдал илэрснийг үндэслэн уг шархнууд үүссэн гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан гэж дүгнэсэн. Амь хохирогчийн зүрхний булчингийн эмгэгшил, уушгины артерын даралт ихсэх өвчин нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй. Амь хохирогчийн биед үүссэн зүүн өгзөг, баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Талийгаачийн биед учирсан зүүн өгзөгний шарх нь дээрээс доош ташуу чиглэлтэй ясанд нь хүртэл гүн орсон байсан. Уг шарх нь хатгагдснаас үүсэх боломжтой. Уг шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын хоёрдугаар хуруунд үүссэн шарх нь зүсэгдсэнээс үүссэн байх боломжтой. Уг шарх нь 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 163-165/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Сайнбаярын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/267 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 168-171/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Сайнбаярын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/268 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 174-182/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Мөнхбилэгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 952 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 183-185/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Мөнхбилэгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 968 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 187-190/,
- Хохирлын баримтууд /1 хх-ийн 214-237/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгч Түмэнжаргалын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхнаасаа өөрийн үйлдлийг үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үнэлхэд Энхтөр нь үйлдэлдээ санаатай хандаагүй байна. Хэргийн газрын үзлэг хийсэг тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр тухайн үед хохирогчтой хутга авах гэж булаацалдах явцад хутга амь хохирогчийн биед орж гэмтэл учруулсан байна. Гэрч Отгон , Энхтөр нар болсон үйл явдлыг бүрэн гүйцэт санахгүй байгаа боловч Отгон хохирогч, шүүгдэгч хоёрыг маргалдаж байсан гэдгийг мэдүүлдэг. Энхтөр ч “та хоёр зайлцгаа гэж хэлээд хутга авч дайрсан” гэж мэдүүлдэг. Амь хохирогчийн гарын хуруунуудад зүсэгдсэн шарх учирсан байсан. Мөн чихний хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн. Энэ нь хутгыг булаацалдсан гэх үйл баримтыг нотолж байна. Санаатайгаар амь насыг нь хохироох гэж үйлдэлдээ хандаагүй байна. Энхтөрийн мэдүүлэг үнэн байх боломжтой байна. Энхтөрийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтэд эрүү, баруун гарын алга, баруун гарын гуравдугаар хуруу зүүн гарын нэгдүгээр хуруунд зулгаралт гэмтэл үүссэн, тус гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн байна. Энхтөр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг мэдэх ёстой байсан боловч мэдэхгүйгээр болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй байна. Хутгыг булааж авах явцад хүний биед гэмтэл учрах боломжтой байсныг мэдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энхтөрийн мэдүүлгээр амь хохирогч хутга барьж түүн рүү дайрсан гэдэг. Иймд Энхтөр нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн нөхцөл байдал байна. Иймд шүүх бүрэлдэхүүн боломжтой талаас нь дүгнэж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Гэрч Отгон тухайн үед маш их согтолттой байсан тул болсон зүйлийг сайн санахгүй байна гэдэг. Түүнчлэн амь хохирогч Түмэнжаргал ширүүн үг хэлж агсам тавих гэж байсан гэх зүйлийг мэдүүлдэг. Иймд бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон зүйл ангиар зүйлчилж өгнө үү.” гэж мэтгэлзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа боловч шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Түмэнжаргалыг санаатай алсан болох нь гэрч Т.Отгоны “Маргаан бол гэрийн хоймор хэсэгт болсон ба Энхтөр, Түмэнжаргалын орон дээр нь гарчихсан боож байхаар нь би араас нь татаж баруун талын орон дээр суулгасан... Намайг хэсэг зүүрмэглэж байх зуур Энхтөр ах, Түмэнжаргалтай маргалдсан байж болох юм. Тэрийг би үгүйсгэхгүй байна.”, шинжээч Б.Баяртогтохын “...Задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд макро, микро шинжээр цус алдалтын байдал илэрснийг үндэслэн уг шархнууд үүссэн гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан гэж дүгнэсэн. Амь хохирогчийн зүрхний булчингийн эмгэгшил, уушгины артерын даралт ихсэх өвчин нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй. Амь хохирогчийн биед үүссэн зүүн өгзөг, баруун чих, хөхлөг сэртэн, баруун гарын 2 дугаар хурууны хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун чихний доод хэсгийн зулгаралт гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлгээр *******ийн санаатай үйлдлийн улмаас амь хохирогч Ж.Түмэнжаргал нь нас барсан байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Уг гэмт хэрэгт ******* амь хохирогч Ж.Түмэнжаргалын зүүн өгзөг, баруун чих хэсэгт хутгаар хамтгасны улмаас шоконд орж нас барсан болох нь шинжээч Б.Баяртогтохын мэдүүлгээр хөдлөшгүй тогтоогдож байх тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд 11.814.570 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******өөс 11.814.570 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тд олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн урьд цагдан хоригдсон нийт 3 сар 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10.5 см модон иштэй, ажлын хэсэг нь төмөр 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн урьд цагдан хоригдсон 3 сар 3 /93/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10.5 см модон иштэй, ажлын хэсэг нь төмөр 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-өөс 11.814.570 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т-д олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ