| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00656/И |
| Дугаар | 636 |
| Огноо | 2018-10-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 636
| 2018 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 156/ШШ2018/00636 | Хэнтий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2018/00656/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,
хариуцагч: ................................... оршин суух, Б.М-д холбогдох,
“зээлийн гэрээний үлдэгдэл 692 069, нотариатын зардалд 4 500, нийт 696 569 төгрөг гаргуулах” тухай
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.М нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 сарын 18 өдөр зээлээр гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “LG Q6” маркийн гар утсыг 90115930 гэх дугаар дээр 677 000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.
Гэтэл Б.М нь гэрээний үүргээ биелүүлж гар утасны төлбөрийн үлдэгдэл болон 90115930 дугаарын ярианы төлбөрт 692 069 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна.
Иймд Б.М-аас гар утасны үлдэгдэл төлбөр болон дугаарын ярианы төлбөрт 692 069 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг нийт 696 569 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Б.М миний бие Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй танилцлаа. 90115930 дугаарын төлбөр болох 692 100 төгрөгийг 2018 оны 09 сарын 20 өдөр, 4500 төгрөгийг 2018 оны 10 сарын 17 өдөр төлж барагдуулсан болно. Иймээс надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Скайтел ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан “зээлээр худалдан авсан гар утас болон дугаарын ярианы төлбөр 692 069, нотариатын зардал 4 500 нийт 696 569 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 696 569 төгрөгөөс 692 069 төгрөгийг 2018 оны 09 сарын 20 өдөр бүрэн төлж барагдуулсан нь хариуцагчийн хариу тайлбар, түүнд хавсаргасан Хэнтий Скайтел салбарын захирал А.О-н 2018 оны 10 сарын 05 өдрийн тодорхойлолтоор[1] нотлогдож байх ба нотариатын зардал болох 4 500 төгрөгийг 2018 оны 10 сарын 17 өдөр төлсөн нь Хаан банкны 2018 оны 10 сарын 17 өдрийн орлогын мэдүүлгээр[2] тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 21 268 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10 634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10 634 төгрөгийг, хариуцагч Б.М-аас 10 634 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.М-д холбогдох “зээлээр худалдан авсан гар утасны болон ярианы төлбөр 692 069 төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг нийт 696 569 төгрөг гаргуулах” тухай Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 268 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогод 10 634 төгрөгийг хэвээр үлдээж, улсын орлогоос 10 634 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.М-аас 10 634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах,хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА
[1] Хэргийн 16 дугаар тал
[2] Хэргийн 17 дугаар тал