Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/688

 

 

 

 

 

 

 

 

  2022         5          11                                        2022/ШЦТ/688

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,  

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1295 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд А.Дтай үл ялих зүйлээс буюу бүжиглэж байгаад шүргэсэн гэх шалтгаанаар А.Дын нүүр хэсэгт нэг удаа мөргөж, түүний биед 21 дүгээр шүдний хугарал, уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, - Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчим Шинэхүү, Төгөлдөр, Жавзандулам, Төгөлдөр, Өнөртуул нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Парис бааранд пиво уугаад бүжиглэж байж байтал шөнийн 02 цагийн орчим бүжиглэнгээ үл таних нэг залуутай шүргэлцсэн чинь шууд эргэж хараад намайг үгийн зөрүүгүй мөргөөд миний шүдийг унагаасан. Тэгээд тэр залуутай баарнаас гараад би хоёр удаа шанаа руу нь цохисон. Тэгээд маргалдаад байж байтал найзууд цагдаад дуудлага өгсөн байхаа удалгүй цагдаа нар ирээд тухайн үл таних залуу бид хоёрыг аваад явсан. Бүжиглэж байгаад санамсаргүй шүргэлцсэн чинь намайг шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4764 дүгээр:

     1. А.Дын биед 21 дүгээр шүдний хугарал, уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

     3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

     4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

     - Шүдний рентген зураг /хх-ийн 18/,

     - *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 26-28/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,

     - Хохирлын баримт /хх-ийн 36/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би тэр залууд хандаж “боль, намайг битгий гараараа түлхээд бай” гэж хэлсэн чинь тэр залуу болихгүй намайг түлхээд байхаар нь би бүжгийн талбай дээр эргэж хараад А.Дын нүүр рүү нь нэг удаа духаараа мөргөсөн. Тэгсэн чинь баарны хамгаалагч нар бид хоёр дээр ирж салгаад баарнаас гаргасан... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тус хэрэгт хохирол мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

     - Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд А.Дтай үл ялих зүйлээс буюу бүжиглэж байгаад шүргэсэн гэх шалтгаанаар А.Дын нүүр хэсэгт нэг удаа мөргөж, түүний биед 21 дүгээр шүдний хугарал, уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд А.Дтай үл ялих зүйлээс буюу бүжиглэж байгаад шүргэсэн гэх шалтгаанаар А.Дын нүүр хэсэгт нэг удаа мөргөж, түүний биед 21 дүгээр шүдний хугарал, уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, - Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчим Шинэхүү, Төгөлдөр, Жавзандулам, Төгөлдөр, Өнөртуул нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Парис бааранд пиво уугаад бүжиглэж байж байтал шөнийн 02 цагийн орчим бүжиглэнгээ үл таних нэг залуутай шүргэлцсэн чинь шууд эргэж хараад намайг үгийн зөрүүгүй мөргөөд миний шүдийг унагаасан. Тэгээд тэр залуутай баарнаас гараад би хоёр удаа шанаа руу нь цохисон. Тэгээд маргалдаад байж байтал найзууд цагдаад дуудлага өгсөн байхаа удалгүй цагдаа нар ирээд тухайн үл таних залуу бид хоёрыг аваад явсан. Бүжиглэж байгаад санамсаргүй шүргэлцсэн чинь намайг шууд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4764 дүгээр:

     1. А.Дын биед 21 дүгээр шүдний хугарал, уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

     3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

     4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

     - Шүдний рентген зураг /хх-ийн 18/,

     - *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 26-28/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,

     - Хохирлын баримт /хх-ийн 36/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би тэр залууд хандаж “боль, намайг битгий гараараа түлхээд бай” гэж хэлсэн чинь тэр залуу болихгүй намайг түлхээд байхаар нь би бүжгийн талбай дээр эргэж хараад А.Дын нүүр рүү нь нэг удаа духаараа мөргөсөн. Тэгсэн чинь баарны хамгаалагч нар бид хоёр дээр ирж салгаад баарнаас гаргасан... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тус хэрэгт хохирол мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

     - Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА