Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/719

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         5         18                             2022/ШЦТ/719

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 01177 1253 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 дугаар гудамжны 9 дүгээр байрны 00 тоотод хохирогч Э.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заазуураар зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа цохиж зүүн шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

- Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дүү Эрдэнэбаяр та яагаад согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд уух болгондоо манайд ирээд агсам согтуу тавиад байгаа юм бэ? гээд уурласан. Би хариуд нь “миний төрсөн дүү ахдаа ингэж хандахгүй” гээд уурласан. Тэгтэл манай дүү Эрдэнэбаяр нь арга бараад гал тогооны өрөөнд байсан заазуурыг аваад миний зүүн хөлийн шилбэний булчин хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл ир хэсгээрээ миний хөлөнд зүсэгдсэн. Мөн би гэртээ орохоосоо өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай Ботаникийн ойролцоо төрсөн дүү *******ын гэрт очихоор явахад явганаас бүдэрч унахдаа замын хашлага мөргөөд нүүрээ шалбалсан. Энэ асуудал миний дүү Эрдэнэбаяртай огт хамааралгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3070 дугаар:

1. Э.Огийн биед баруун нүдний зовхи, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, духанд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

- *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 46-53/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одхүү ах согтуу орж ирчихээд агсам тавиад намайг үгээр идээд “Би чамайг ална шүү” гээд агсраад байхаар нь би “та одоо болиочээ, жоохон хүүхдүүд байхад чинь” гэж хэлтэл “Чи муу яадаг юм, хоёулаа зодолдох уу” гэх зэргээр орилж хашгираад байхаар нь би Одхүү ахыг тайвшруулах гээд нилээн үзсэн. Тэгтэл манай дунд охин Нандин-Эрдэнэ “Ааваа би Одхүү ахаас айгаад байна” гэж хэлэхээр нь гэнэт миний уур хүрээд “Би танд өчнөөн тайлбарлаж хэллээ шүү дээ, та чинь яасан юм ойлгодоггүй юм бэ” гэж хэлээд хоол хийж байсан заазуураар Одхүү ахын зүүн хөл рүү цохисон. Тэгтэл Одхүү ахын хөлнөөс нь цус гараад байхаар нь би түргэн тусламж дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

- Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 дугаар гудамжны 9 дүгээр байрны 00 тоотод хохирогч Э.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заазуураар зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа цохиж зүүн шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 дугаар гудамжны 9 дүгээр байрны 00 тоотод хохирогч Э.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заазуураар зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа цохиж зүүн шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

- Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дүү Эрдэнэбаяр та яагаад согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд уух болгондоо манайд ирээд агсам согтуу тавиад байгаа юм бэ? гээд уурласан. Би хариуд нь “миний төрсөн дүү ахдаа ингэж хандахгүй” гээд уурласан. Тэгтэл манай дүү Эрдэнэбаяр нь арга бараад гал тогооны өрөөнд байсан заазуурыг аваад миний зүүн хөлийн шилбэний булчин хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл ир хэсгээрээ миний хөлөнд зүсэгдсэн. Мөн би гэртээ орохоосоо өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай Ботаникийн ойролцоо төрсөн дүү *******ын гэрт очихоор явахад явганаас бүдэрч унахдаа замын хашлага мөргөөд нүүрээ шалбалсан. Энэ асуудал миний дүү Эрдэнэбаяртай огт хамааралгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3070 дугаар:

1. Э.Огийн биед баруун нүдний зовхи, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, духанд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

- *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 46-53/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одхүү ах согтуу орж ирчихээд агсам тавиад намайг үгээр идээд “Би чамайг ална шүү” гээд агсраад байхаар нь би “та одоо болиочээ, жоохон хүүхдүүд байхад чинь” гэж хэлтэл “Чи муу яадаг юм, хоёулаа зодолдох уу” гэх зэргээр орилж хашгираад байхаар нь би Одхүү ахыг тайвшруулах гээд нилээн үзсэн. Тэгтэл манай дунд охин Нандин-Эрдэнэ “Ааваа би Одхүү ахаас айгаад байна” гэж хэлэхээр нь гэнэт миний уур хүрээд “Би танд өчнөөн тайлбарлаж хэллээ шүү дээ, та чинь яасан юм ойлгодоггүй юм бэ” гэж хэлээд хоол хийж байсан заазуураар Одхүү ахын зүүн хөл рүү цохисон. Тэгтэл Одхүү ахын хөлнөөс нь цус гараад байхаар нь би түргэн тусламж дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

          - Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч Э.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА