| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2018/00510/И |
| Дугаар | 616 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 616
| 2018 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 156/ШШ2018/00616 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00510/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 6-05 тоотод оршин суух, овогт Б.Н /РД: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, овогт Б. Г /РД:../-д холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
Хариуцагч Б.Г нь Өмнөговь аймагт ажил хийдэг тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг бичгээр гаргасан тул ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралпаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Б.Г-тай танилцаж улмаар 2018 оны 01 сарын 26-ны өдөр хүү Н.Итгэлт-Ирээдүй төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд 2017 оны 08 сараас тусдаа амьдарч байгаа. Тэр цагаас хүү Итгэлт-Ирээдүй нь эх Намуунгэрэл миний асрамжид өсч торниж байгаа.
Миний бие одоо хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд Б.Гантулгын төрсөн хүү нь Итгэлт-Ирээдүй мөн болохыг тогтоолгож, хүү Итгэлт-Ирээдүйд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Надад шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр нэмж ярих зүйл байна. Хариуцагч Гантулгын тайлбартай танилцсан. Өөрийн хүүхдийг мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа бол надад эцэг тогтоолгох шаардлагагүй юм. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Б. Гантулга надтай амьдрахаасаа өмнө эхнэр хүүхэдтэй байсан. Улаанбаатар хотод хамт байр түрээсэлж амьдардаг байхад олон хоногоор алга болдог байсан. Гэтэл бас өөр эхнэр хүүхэдтэй болсон байсан юм билээ гэв.
Хариуцагч Б.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г миний бие тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Итгэлт-Ирээдүй нь миний хүүхэд мөн бөгөөд надад маргаантай зүйл байхгүй.
Миний бие Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа учир шүүх хуралдаанд өөрийнг биеэр оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 18х/
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, тэдний хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Гас “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Г-тай 2017 онд танилцаж, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2018 оны 01 сарын 26-ны өдөр хүү Н.И нь төрсөн болох нь №2301000066 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-ийн 9, 18х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү зохигчид нь амьдралын бэрхшээлт байдал, хоорондын үл ойлголцолоос болж цаашид хамтран амьдрах бололцоогүй болсон байна.
Хариуцагч Б.Г нь хүүхдээ өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Н-ийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Б.Нл /РД: .../-ийн 2018 оны 01 сарын 26-ны өдөр төрүүлсэн хүү Н.И /РД:.../-гийн эцэг нь хариуцагч Боржигон овогт Б.Г /РД:.../ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар 2018 оны 01 сарын 26-ны өдөр төрүүлсэн хүү Н.И /РД:/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч /эцэг/ Б.Гас цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж, хүү Н.Итгэлт-Ирээдүйг тэжээн тэтгүүлсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 65 200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР