Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2022/0689/Э |
Дугаар | 2022/ШЦТ/720 |
Огноо | 2022-05-18 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/720
2022 5 18 2022/ШЦТ/720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1404 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Д.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ........................... тоотод “найзын эхнэрийн биед хүрсэн” гэх шалтгааны улмаас А.Атай маргалдан улмаар толгойн тус газар руу нь хоёр удаа модоор цохиж, биед нь зүүн лямбда заадаснаас дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйх, зүүн шууны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим танил Жаргал гэх эмэгтэйн гэрт нь очсон. Тэгэхэд Жаргал ганцаараа байсан би Жаргалтай юм яриад сууж байхад гаднаас Т гэх Жаргалын талийгаач нөхрийн найз нь орж ирсэн. Тэгээд бид 3 юм ярьж сууж байгаад архи уухаар болоод би 9.500 төгрөг гаргаж 0.5 граммын “хараа” нэртэй архи авсан. Тэгээд архиа дуусгаад ахиад 0.75 граммын архи авч уусан. Тэгээд нилээн муудсан байсан. Нэг сэрэхэд Т нэг юм бариад миний толгой хэсэг рүү цохиод байсан. Юунаас болж муудалцсан талаараа сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Гэрч П.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т нь удалгүй орж ирэхэд нь архиа задлаад бид 3 хамт уусан. Би тухайн архинаас 2 удаа л татаад унтахаар хэвтэхэд Т нь мод хагалхаар гарсан бөгөөд Амарсайхан нь хамт гарсан. Намайг унтаж байхад миний хөлийг илээд байх шиг мэдрэгдээд сэртэл Амарсайхан нь гэрт ороод ирчихсэн миний хөлийн тавхайг илээд байсан. Удалгүй гар нь дээшлээд миний гуяыг илээд байхаар нь би “чи болиоч” гээд хөлөөрөө түлхсэн. Тэр үед Т нь гаднаас хагалсан модоо тэвэрч орж ирээд миний гуяыг илж байхыг хараад уурласан. Уурлаад Амарсайханаас боль гэж шаардахад Амарсайхан нь “Би Жаргалтай сууна” гэх мэт зүйл яриад Тийн уурыг нь хүргэчихсэн. Тэгтэл Т нь уурлаад гартаа байсан түлээний модоор Амарсайханы толгой руу нь 2 удаа цохисон ба гэрт ноцолдоод бужигнаад байхаар нь Т, Амарсайхан нарыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэрнээс хойш 30 минутын дараа Амарсайхан нь надруу залгасан бөгөөд дахиж ирээгүй... Тэр мод 30 см орчим хэмжээтэй байсан ба толгой руу нь 2 удаа цохисон гэж бодож байна. Би яг цохих үед нь цаашаа харчихсан хэвтэж байсан 2 удаа чимээ сонсогдсон. Олон удаа цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5159 дүгээр:
1. А.Аы биед зүүн лямбда заадаснаас дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйх, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх механизмаар үүснэ.
3. Зүүн лямбда заадаснаас дагз руу үргэлжилсэн шугаман гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Яллагдагч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Жаргалтай ч бас 30 жил найзалж байгаагийн хувьд би Жаргалыг хөлөө түлчихсэн бие нь хүнд байгаа тул түлээ нүүрсийг нь дөхүүлж, галыг нь түлж аж амьдралд нь тус дэм болох зорилгоор холбоотой, хааяа очиж тусалж байх болсон. Тэнд байсан А.А гэгчийн тухайн үед гаргасан үйлдэл нь миний бухимдлыг маш ихээр төрүүлсэн бөгөөд би тухайн үед ч бас согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан учир тухайн нөхцөл байдал үүссэн. Намайг яг орж ирэхэд Жаргалын хөлийг нь хоёр гараараа илээд сууж байсан ба Жаргал дургүйцэж түүнийг өшиглөж эсэргүүцэж байсан. Би түүнийг энэ үйлдлээ болиулахыг шаардахад тэр үйлдлээ зогсоогоод өөдөөс “чи дуугүй бай, чамд хамаагүй” гэж хэлсэн ба энэхүү үйлдлээ зогсоосон ч гэсэн миний багийн найзын эхнэр нь, мөн найз маань нас бараад удаагүй байгаа учраас дургүй минь хүрч бухимдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/,
- Д.Тийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 32-35/,
- Д.Тийн хаан банкны 5057715........ тоот дансны хуулга /хх-ийн 36-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ......................... тоотод “найзын эхнэрийн биед хүрсэн” гэх шалтгааны улмаас А.Атай маргалдан улмаар толгойн тус газар руу нь хоёр удаа модоор цохиж, биед нь зүүн лямбда заадаснаас дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйх, зүүн шууны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн :
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим танил Жаргал гэх эмэгтэйн гэрт нь очсон. Тэгэхэд Жаргал ганцаараа байсан би Жаргалтай юм яриад сууж байхад гаднаас Т гэх Жаргалын талийгаач нөхрийн найз нь орж ирсэн. Тэгээд бид 3 юм ярьж сууж байгаад архи уухаар болоод би 9.500 төгрөг гаргаж 0.5 граммын “хараа” нэртэй архи авсан. Тэгээд архиа дуусгаад ахиад 0.75 граммын архи авч уусан. Тэгээд нилээн муудсан байсан. Нэг сэрэхд Т нэг юм бариад миний толгой хэсэг рүү цохиод байсан. Юунаас болж муудалцсан талаараа сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Гэрч П.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Т нь удалгүй орж ирэхэд нь архиа задлаад бид 3 хамт уусан. Би тухайн архинаас 2 удаа л татаад унтахаар хэвтэхэд Т нь мод хагалхаар гарсан бөгөөд Амарсайхан нь хамт гарсан. Намайг унтаж байхад миний хөлийг илээд байх шиг мэдрэгдээд сэртэл Амарсайхан нь гэрт ороод ирчихсэн миний хөлийн тавхайг илээд байсан. Удалгүй гар нь дээшлээд миний гуяыг илээд байхаар нь би “чи болиоч” гээд хөлөөрөө түлхсэн. Тэр үед Т нь гаднаас хагалсан модоо тэвэрч орж ирээд миний гуяыг илж байхыг хараад уурласан. Уурлаад Амарсайханаас боль гэж шаардахад Амарсайхан нь “Би Жаргалтай сууна” гэх мэт зүйл яриад Тийн уурыг нь хүргэчихсэн. Тэгтэл Т нь уурлаад гартаа байсан түлээний модоор Амарсайханы толгой руу нь 2 удаа цохисон ба гэрт ноцолдоод бужигнаад байхаар нь Т, Амарсайхан нарыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэрнээс хойш 30 минутын дараа Амарсайхан нь надруу залгасан бөгөөд дахиж ирээгүй... Тэр мод 30 см орчим хэмжээтэй байсан ба толгой руу нь 2 удаа цохисон гэж бодож байна. Би яг цохих үед нь цаашаа харчихсан хэвтэж байсан 2 удаа чимээ сонсогдсон. Олон удаа цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5159 дүгээр:
1. А.Аы биед зүүн лямбда заадаснаас дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйх, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх механизмаар үүснэ.
3. Зүүн лямбда заадаснаас дагз руу үргэлжилсэн шугаман гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Яллагдагч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Жаргалтай ч бас 30 жил найзалж байгаагийн хувьд би Жаргалыг хөлөө түлчихсэн бие нь хүнд байгаа тул түлээ нүүрсийг нь дөхүүлж, галыг нь түлж аж амьдралд нь тус дэм болох зорилгоор холбоотой, хааяа очиж тусалж байх болсон. Тэнд байсан А.А гэгчийн тухайн үед гаргасан үйлдэл нь миний бухимдлыг маш ихээр төрүүлсэн бөгөөд би тухайн үед ч бас согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан учир тухайн нөхцөл байдал үүссэн. Намайг яг орж ирэхэд Жаргалын хөлийг нь хоёр гараараа илээд сууж байсан ба Жаргал дургүйцэж түүнийг өшиглөж эсэргүүцэж байсан. Би түүнийг энэ үйлдлээ болиулахыг шаардахад тэр үйлдлээ зогсоогоод өөдөөс “чи дуугүй бай, чамд хамаагүй” гэж хэлсэн ба энэхүү үйлдлээ зогсоосон ч гэсэн миний багийн найзын эхнэр нь, мөн найз маань нас бараад удаагүй байгаа учраас дургүй минь хүрч бухимдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Тийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Тид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Д.Тийг хохирогч А.Аы биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.
Хохирогч А.Аы хувьд эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг “ Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Болчимгүй үйлдэл хийж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хамгийн сайн найзынх нь эхнэрийг дээрэлхэж буй мэт ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байсан тул хүлээн зөвшөөрч чадалгүй болчимгүй үйлдэл хийсэн байна. Хүний биед гэмтэл учруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан хэдий ч шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүнчлэн хохирогч өөрийн зүй бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй маргалдсан. Шүүгдэгч нь өөрийн боломжийн хэмжээнд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлээд төлье гэсэн боловч хохирогчийн гар утас нь холбогдохгүй байна. Хохирогч эмчилгээний зардал нэхэмжилбэл төлж барагдуулна. Гэрч нарын мэдүүлгээр Т нь хүн чанар сайн, ажилдаа сайн гэдэг нь харагдаж байна. Мөн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн байна. Шүүгдэгч нь барилга дээр ажилладаг. Торгох ялыг төлөх боломжтой. Иймд шүүгдэгчид нэг удаа боломж олгож торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэх байр суурьтай оролцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Тид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тид 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Тид оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор төлүүлэхээр тогтоож, Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч А.А нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА