Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар  2022/ШЦТ/722

 

      2022         5          18                                   2022/ШЦТ/722

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1041 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 52 настай, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “................... ” ХХК-д барилгын хяналтын инженер ажилтай, ам бүл 3, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн....................... тоотод төрсөн хүү М.Жтыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн амь насыг хохироохоор ширээн дээр байсан хутгыг авч “муу явснаас сайн үх гэсэн, үхсэн ч яадаг юм” гэж агсам согтуу тавих зэргээр өөрийн бие рүүгээ хутга далайх үед амь хохирогч М.Жтаас хутгыг булааж авах зорилгоор хохирогчийн амь насыг хохироох аюултай үйлдэл гаргахгүй гэж хөнгөмсөгөөр хандаж, хутга булаацалдах явцад амь хохирогч М.Жтын баруун хөлний гуяны тараагуур, хураагуур судасны орчимд болгоомжгүй үйлдлээр хутгалсны улмаас амь хохирогч М.Жт нь цочмог цус алдалтын шоконд орж амь нас нь хохирсон гэмт хэрэгт

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хүүгээ архичин болчих вий гэхээс айсан. Би хүүдээ үнэхээр их хайртай байсан. Миний буруу. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хүүгийнхээ хоёр хүүхдэд өр төлөөсөө төлж амьдарна. Би маш их буруутай.” гэв.

      Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 2-21/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 22-26/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 27-31/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд ээжийнхрүүгээ явна гээд 00 цаг 30 минутаас 40 минутын хооронд ажлын газраас гараад явсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ амраад байж байсан чинь 18-19 цагийн орчим шиг санагдаж байна амь хохирогчийн аавынх нь эхнэр болох Энхжаргал гэдэг хүн надруу утсаар залгаж М.Жтыг бурхан болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирж байна... Өмнө нь намайг байхад ээжтэйгээ зөв зүгээр харилцдаг байсан. Ээжийнх нь зүгээс гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж хоёр хүүхдээ хаяж өөр хүүхэнтэй холбогдсон учргаас сүүлийн үед харилцаа нь жаахан таарамжгүй байсан. Мөн нөгөө явалдаж байсан хүүхэнтэйгээ нийлж архи дарс уугаад байсан учраас ээжийнх нь зүгээс уурлаж хэлдэж байсан байж магадгүй. Тэрнээс би яг хажууд нь байгаагүй харилцаа нь ямар талаар нь мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-37/,

- Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг дэлгүүрээс 0.5 граммын шил архи аваад буцаад гэр рүүгээ явж байхад манай эхнэр ******* надруу утсаар залгаад “Ж ирээд агсам согтуу тавиад байхаар нь би хутгалчихсан, энэ сонин болоод байна. Би жижиг өрөөнд ороод хаалгаа түгжчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би гэр рүү яваад орсон чинь гал тогооны өрөөний зүүн талд ширээний хажуу талд ширээний хажуу талд газар битүү цус болчихсон, талийгаач доошоо харчихсан 2 гараараа хойшоо шулуун болгочихсон байдалтай газар хэвтэж байсан. Би яасан ийсэн гээд хөдөлгөж дээшээ харуулсан. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тэр үед надтай зэрэгцээд цагдаа нар орж ирсэн. Тэмүүжингээс юу болсон талаар асуусан чинь “таныг гарсан хойгуур агаа орж ирээд ээжтэй муудсан. Ээж агааг хутгалчихсан” гэж хэлсэн. Манай хүү жаахан учраас айгаад өөр зүйл харж чадаагүй гэж хэлсэн... Хоорондын харилцаа гайгүй. Архи дарс уухад нь загнаж байдаг. Тэрнээс энэ хоёр маргалдаж муудаж байгаа юм гайгүй байдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-41/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Х.Бат-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1160 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутгыг биет байдлаар ирүүлсэн тул гарын мөр илрүүлэх шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илрээгүй болно.” гэх дүгнэлт /1 хх-ийн 92-93/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1153 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзралт шинээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.

2. Хар өнгийн хүрэмний хоёр ханцуйнд ханзралтууд үүссэн байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Ханзралт нь өндрөөс унахад үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /1 хх-ийн 101-102/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 998 дугаар:

1. Талийгаач М.Жтын цогцост баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Уг гэмтэл нь талийгаачийн амьд ахуйд нь үүссэн байна.

4. Баруун гуяны тараагуур, хураагуур судсыг гэмтээсэн баруун гуяны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь баруун гуяны тараагуур, хураагуур судсыг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ.

7. Цусанд 3,4 промилли, ходоодны шингэнд 4,4 промилли, шээсэнд 4,1 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 109-112/,

- Шинжээч Г.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Шинжилгээний явцад хутга нь баруун гуяны урд талаас хойд талруугаа нэвт харсан байсан. Гуяны булчин нь биеийн харьцангуй зузаан хэсэг учир нилээн хүчтэй үйлдлээр хутгалагдана /нэвт гарна/. Эрэгтэй, эмэгтэй хүний гарын хүчээр нэвтэрч гарах боломжтой. Хүний гар хүрэх газар учир өөртөө учруулах боломжтой. Гуя нэвт гарсан байгаа учир булаацалдахад үхсэн боломж муутай. Хүнд зэргийн согтолттой үед ухамсарт ухаан алдагдсан байх тул биеэ хамгаалах чадвар эрс буурна.” Гэх мэдүүлэг /1 хх-ийн 125/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 304 дүгээр:

1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. ******* нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна.

3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.“ гэх дүгнэлт /1 хх-ийн 131-132/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Отгонцэцэгийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/291 дүгээр:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэж дугаарласан гарын мөр болон талийгаач М.Жтын гэх гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх 1, 2 гэж дугаарласан гарын мөр нь гэрч Өвгөн овогтой гэх Оюунбатын гэх /овог нэр солигдсон байх боломжтой/ баруун гарын дунд хурууны дардастай 3, 5, 6, 7 гэж дугаарласан гарын мөр нь хэргийн холбогдогч Шонхор овогтой Мөнхцэцэгийн гэх /овог нэр солигдсон байх боломжтой/ зүүн гарын долоовор хурууны дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь баруун гарын дунд хурууны дардастай тус тус тохирч байна.

3. Талийгаач М.Жт нь папилон санд MN000610022329 гэсэн дугаараар Мөнхцэцэг овогтой Ж гэсэн нэрээр нийт 1 удаа бүртгэгдсэн хүний гарын дардастай тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 147-149, 152-160/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.Авидхүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1152 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн хантааз, өмднүүд гэмтэлтэй, бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хантаазны урд талд баруун мөрний хэсэгт 110 мм, хөх өнгийн жинсэн өмдний урд талд баруун гуяны хэсэгт 42 мм, хөх өнгийн дотуур өмдний урд талд баруун гуяны хэсэгт 35 мм, хар өнгийн богино өмднэий урд талд баруун гуяны хэсэгт 35 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтлүүд шинэ гэмтэл байна.

3. Хантаазанд үүссэн гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, өмднүүдэд үүссэн гэмтлүүд хурц иртэй зүйлийн гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна. Хантаазанд үүссэн ханзраль хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Тус ханзралт зүсэгдэлтүүд өндрөөс унах үед үүсэх боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой шинэ нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 162-164, 167-170/,

- Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1 хх-ийн 173/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би бага хүүгийн хамтаар унтах гээд хэвтэж байхад 23 цагаас 00 цагийн хооронд манай хүү М.Жт гаднаас согтуу байдалтай орж ирсэн. Орж ирээд “Мөөгий банд хаана байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гараад явчихсан” гэж хэлсэн. Тэгсэн амь хохирогч М.Жт “хэзээ ирэх юм” гэхээр нь янз бүрийн юм болчих байх гэж бодоод “өнөөдөр ирэхгүй байх” гэж хэлсэн. Тэгсэн талийгаач өөрийнхөө 89073941 дугаарын утаснаас Мөнх-Эрдэнийн 80181046 дугаарын утас руу залгасан. Тэгэхээр нь нөхрийг согтуу байгаа гэдгийг нь мэдэж байсан учраас хүүгээ “битгий тэгээ, ээж дээрээ архи ууж битгий орж ирж байна миний хүү” гээд хүүгээсээ гуйсан. Миний хүү арх ууж согтохоороо жаахан юм хэлээд байдаг байсан. Тухайн үед талийгаач гал тогооны ойролцоо сандал дээр сууж байсан. Миний хүү “муу явахаар сайн үх гэж байдаг юм. Хүн шиг яв л даа, ээжийгээ битгий зовоо” гэж хэлсэн. Тэгсэн “юу гэнээ, үхсэн ч яадаг юм” гээд босоод ирсэн. Тэгэхээр нь хүү рүүгээ очсон чинь өөдөөс намайг түлхээд “та дандаа хар юмаа өмөөрөх юм” гээд миний баруун талын хөл рүү өшиглөсөн. Гал тогооны ширээн дээр байсан хутга аваад “үхсэн ч яадаг юм” гэхээр нь “хүүе боль” гээд хутгыг нь салгах гээд зууралдаад булаацалдсан. Нэг харсан чинь гуянаас нь цус гарч байхаар нь айсандаа жижиг өрөөрөө яваад орсон. Тэгээд би 103-т дуудлага өгсөн. Мөнх-Эрдэнэ рүү утсаар залгаад Жг цус алдаад байна яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд өрөөнөөс гараад харсан чинь миний хүү шалан дээр хэвтэж байсан. Хүүгээ нэрээр нь дуудсан чинь миний өөдөөс харах шиг болсон. Миний хүү яасан бэ? гээд байж байхад цагдаа нар гаднаас ирсэн. Цагдаа нар ирээд намайг цагдаа руу авч яваад эрүүлжүүлсэн... Гал тогооны ширээн дээр байсан хутгыг аваад намайг арагшаа түлхээд “өөрийгөө алсан ч яадаг” юм гэхээр нь өөрийгөө алах нь гэж бодоод хутгыг нь авах гээд булаацалдаад дийлээгүй нэг мэдэхэд суучихсан гуянаас нь цус гарчихсан миний нүд бүрэлзээд байхаар нь жижиг өрөө рүү орж 103-т дуудлага өгчихөөд нөхөр рүүгээ ярьсан...”, “...амь хохирогч бид хоёрын хоорондын харилцаа бол зүгээр байдаг байсан. Би хоёрын маргалддаг байсан шалтгаан нь Мандахбаяр гэх эмэгтэйтэй байхдаа дандаа согтуу байдаг. Түүнээс болж архи уулаа гээд хүүгээ загнадаг байсан. бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байгаагүй. Тухайн үед манай хүү М.Тэмүүжинг нойлын өрөөнд оруулчихсан байсан. Нойлын өрөөнд оруулсан шалтгаан нь хүүгээ ахтай нь муудаж байгаагаа харуулахгүй, сонсгохгүй гэсний үндсэн дээр нойлын өрөө рүү оруулсан. Амь хохирогчийг гаднаас орж ирэхэд хутганы ком ширээн дээр байсан. Талийгаач хутгыг ширээн дээрээс аваад “үхсэн ч яадаг юм” гээд босч ирээд өөр рүүгээ хутгаа далайхаар нь би хутгыг нь авах гээд булаацалдсан. Хойшоо хүчиндээ арагшаа хутгатай чигээрээ сандал дээр суучихсан. Тэгсэн миний нүд бүрэлзээд явчихсан. Гуянаас нь цус гарч байхаар нь айсандаа жижиг өрөөрүү яваад орчихсон. Тэгээд би 103-т дуудлага өгч нөхөр рүүгээ залгасан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-193, 2 хх-ийн 9-10/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 194/,

- *******ийн хувийн байдлын талаарх баримтууд /1 хх-ийн 195-213/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 1-2/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хх-ийн 3/,

- Гэрч С.Мандахбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...18 цаг 42 минутад миний 89073940 дугаарын утаснаас “гичий шулмасаа чамайг насан туршдаа харааж явах болно” гэсэн утгатай мессеж ирэхээр нь би уурласан чинь талийгаач М.Жт миний утсанд ирсэн мессежийг харчихаад ээжрүүгээ залгасан чинь утсыг нь блок хийчихсэн ярьж чадаагүй. Тэгээд ээжийнхээ дүү болох Даваа эгчийн утас руу залгаад “хүн сайхан амьдрах гэж байхад та нар араас дандаа хүн доромжилж харааж байх юм, наадахдаа хэлэлдээ” гэж хэлсэн. Тэгээд би явлаа гээд 19 цаг өнгөрч байхад буудлаас гараад такси бариад гэр рүүгээ харьсан. Мөн талийгаачийн ээж нь манай ээжийн утас руу нь мессеж бичсэн байсан. Тэрийг нь сүүлд нь мэдсэн. Тэгээд талийгаач буудалд ганцаараа үлдсэн. Би бодохдоо тэндээ хоносон байхгэж бодсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 5-7/,

 - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 63-65/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Чингүүний 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1831 дүгээр:

1. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн гэх хумс дээр цус илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн гэх хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

3. Шинжилгээнд ирүүлсэн М.Жтын хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

4. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн гэх хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь М.Жтын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх дүгнэлт /2 хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж   тогтосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ........................ тоотод төрсөн хүү М.Жтыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн амь насыг хохироохоор ширээн дээр байсан хутгыг авч “муу явснаас сайн үх гэсэн, үхсэн ч яадаг юм” гэж агсам согтуу тавих зэргээр өөрийн бие рүүгээ хутга далайх үед амь хохирогч М.Жтаас хутгыг булааж авах зорилгоор хохирогчийн амь насыг хохироох аюултай үйлдэл гаргахгүй гэж хөнгөмсөгөөр хандаж, хутга булаацалдах явцад амь хохирогч М.Жтын баруун хөлний гуяны тараагуур, хураагуур судасны орчимд болгоомжгүй үйлдлээр хутгалсны улмаас амь хохирогч М.Жт нь цочмог цус алдалтын шоконд орж амь нас нь хохирсон болох нь   

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 2-21/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 22-26/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 27-31/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд ээжийнхрүүгээ явна гээд 00 цаг 30 минутаас 40 минутын хооронд ажлын газраас гараад явсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ амраад байж байсан чинь 18-19 цагийн орчим шиг санагдаж байна амь хохирогчийн аавынх нь эхнэр болох Энхжаргал гэдэг хүн надруу утсаар залгаж М.Жтыг бурхан болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирж байна... Өмнө нь намайг байхад ээжтэйгээ зөв зүгээр харилцдаг байсан. Ээжийнх нь зүгээс гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж хоёр хүүхдээ хаяж өөр хүүхэнтэй холбогдсон учргаас сүүлийн үед харилцаа нь жаахан таарамжгүй байсан. Мөн нөгөө явалдаж байсан хүүхэнтэйгээ нийлж архи дарс уугаад байсан учраас ээжийнх нь зүгээс уурлаж хэлдэж байсан байж магадгүй. Тэрнээс би яг хажууд нь байгаагүй харилцаа нь ямар талаар нь мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-37/,

- Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг дэлгүүрээс 0.5 граммын шил архи аваад буцаад гэр рүүгээ явж байхад манай эхнэр ******* надруу утсаар залгаад “Ж ирээд агсам согтуу тавиад байхаар нь би хутгалчихсан, энэ сонин болоод байна. Би жижиг өрөөнд ороод хаалгаа түгжчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би гэр рүү яваад орсон чинь гал тогооны өрөөний зүүн талд ширээний хажуу талд ширээний хажуу талд газар битүү цус болчихсон, талийгаач доошоо харчихсан 2 гараараа хойшоо шулуун болгочихсон байдалтай газар хэвтэж байсан. Би яасан ийсэн гээд хөдөлгөж дээшээ харуулсан. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тэр үед надтай зэрэгцээд цагдаа нар орж ирсэн. Тэмүүжингээс юу болсон талаар асуусан чинь “таныг гарсан хойгуур агаа орж ирээд ээжтэй муудсан. Ээж агааг хутгалчихсан” гэж хэлсэн. Манай хүү жаахан учраас айгаад өөр зүйл харж чадаагүй гэж хэлсэн... Хоорондын харилцаа гайгүй. Архи дарс уухад нь загнаж байдаг. Тэрнээс энэ хоёр маргалдаж муудаж байгаа юм гайгүй байдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-41/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Х.Бат-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1160 дугаар дүгнэлт /1 хх-ийн 92-93/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1153 дугаар дүгнэлт /1 хх-ийн 101-102/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 998 дугаар дүгнэлт /1 хх-ийн 109-112/,

- Шинжээч Г.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Шинжилгээний явцад хутга нь баруун гуяны урд талаас хойд талруугаа нэвт харсан байсан. Гуяны булчин нь биеийн харьцангуй зузаан хэсэг учир нилээн хүчтэй үйлдлээр хутгалагдана /нэвт гарна/. Эрэгтэй, эмэгтэй хүний гарын хүчээр нэвтэрч гарах боломжтой. Хүний гар хүрэх газар учир өөртөө учруулах боломжтой. Гуя нэвт гарсан байгаа учир булаацалдахад үхсэн боломж муутай. Хүнд зэргийн согтолттой үед ухамсарт ухаан алдагдсан байх тул биеэ хамгаалах чадвар эрс буурна.” Гэх мэдүүлэг /1 хх-ийн 125/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 304 дүгээр дүгнэлт /1 хх-ийн 131-132/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Отгонцэцэгийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/291 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 147-149, 152-160/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.Авидхүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1152 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 162-164, 167-170/,

- Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1 хх-ийн 173/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би бага хүүгийн хамтаар унтах гээд хэвтэж байхад 23 цагаас 00 цагийн хооронд манай хүү М.Жт гаднаас согтуу байдалтай орж ирсэн. Орж ирээд “Мөөгий банд хаана байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гараад явчихсан” гэж хэлсэн. Тэгсэн амь хохирогч М.Жт “хэзээ ирэх юм” гэхээр нь янз бүрийн юм болчих байх гэж бодоод “өнөөдөр ирэхгүй байх” гэж хэлсэн. Тэгсэн талийгаач өөрийнхөө 89073941 дугаарын утаснаас Мөнх-Эрдэнийн 801810... дугаарын утас руу залгасан. Тэгэхээр нь нөхрийг согтуу байгаа гэдгийг нь мэдэж байсан учраас хүүгээ “битгий тэгээ, ээж дээрээ архи ууж битгий орж ирж байна миний хүү” гээд хүүгээсээ гуйсан. Миний хүү арх ууж согтохоороо жаахан юм хэлээд байдаг байсан. Тухайн үед талийгаач гал тогооны ойролцоо сандал дээр сууж байсан. Миний хүү “муу явахаар сайн үх гэж байдаг юм. Хүн шиг яв л даа, ээжийгээ битгий зовоо” гэж хэлсэн. Тэгсэн “юу гэнээ, үхсэн ч яадаг юм” гээд босоод ирсэн. Тэгэхээр нь хүү рүүгээ очсон чинь өөдөөс намайг түлхээд “та дандаа хар юмаа өмөөрөх юм” гээд миний баруун талын хөл рүү өшиглөсөн. Гал тогооны ширээн дээр байсан хутга аваад “үхсэн ч яадаг юм” гэхээр нь “хүүе боль” гээд хутгыг нь салгах гээд зууралдаад булаацалдсан. Нэг харсан чинь гуянаас нь цус гарч байхаар нь айсандаа жижиг өрөөрөө яваад орсон. Тэгээд би 103-т дуудлага өгсөн. Мөнх-Эрдэнэ рүү утсаар залгаад Жг цус алдаад байна яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд өрөөнөөс гараад харсан чинь миний хүү шалан дээр хэвтэж байсан. Хүүгээ нэрээр нь дуудсан чинь миний өөдөөс харах шиг болсон. Миний хүү яасан бэ? гээд байж байхад цагдаа нар гаднаас ирсэн. Цагдаа нар ирээд намайг цагдаа руу авч яваад эрүүлжүүлсэн... Гал тогооны ширээн дээр байсан хутгыг аваад намайг арагшаа түлхээд “өөрийгөө алсан ч яадаг” юм гэхээр нь өөрийгөө алах нь гэж бодоод хутгыг нь авах гээд булаацалдаад дийлээгүй нэг мэдэхэд суучихсан гуянаас нь цус гарчихсан миний нүд бүрэлзээд байхаар нь жижиг өрөө рүү орж 103-т дуудлага өгчихөөд нөхөр рүүгээ ярьсан...”, “...амь хохирогч бид хоёрын хоорондын харилцаа бол зүгээр байдаг байсан. Би хоёрын маргалддаг байсан шалтгаан нь Мандахбаяр гэх эмэгтэйтэй байхдаа дандаа согтуу байдаг. Түүнээс болж архи уулаа гээд хүүгээ загнадаг байсан. бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байгаагүй. Тухайн үед манай хүү М.Тэмүүжинг нойлын өрөөнд оруулчихсан байсан. Нойлын өрөөнд оруулсан шалтгаан нь хүүгээ ахтай нь муудаж байгаагаа харуулахгүй, сонсгохгүй гэсний үндсэн дээр нойлын өрөө рүү оруулсан. Амь хохирогчийг гаднаас орж ирэхэд хутганы ком ширээн дээр байсан. Талийгаач хутгыг ширээн дээрээс аваад “үхсэн ч яадаг юм” гээд босч ирээд өөр рүүгээ хутгаа далайхаар нь би хутгыг нь авах гээд булаацалдсан. Хойшоо хүчиндээ арагшаа хутгатай чигээрээ сандал дээр суучихсан. Тэгсэн миний нүд бүрэлзээд явчихсан. Гуянаас нь цус гарч байхаар нь айсандаа жижиг өрөөрүү яваад орчихсон. Тэгээд би 103-т дуудлага өгч нөхөр рүүгээ залгасан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-193, 2 хх-ийн 9-10/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 1-2/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хх-ийн 3/,

- Гэрч С.Мандахбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...18 цаг 42 минутад миний 890739... дугаарын утаснаас “гичий шулмасаа чамайг насан туршдаа харааж явах болно” гэсэн утгатай мессеж ирэхээр нь би уурласан чинь талийгаач М.Жт миний утсанд ирсэн мессежийг харчихаад ээжрүүгээ залгасан чинь утсыг нь блок хийчихсэн ярьж чадаагүй. Тэгээд ээжийнхээ дүү болох Даваа эгчийн утас руу залгаад “хүн сайхан амьдрах гэж байхад та нар араас дандаа хүн доромжилж харааж байх юм, наадахдаа хэлэлдээ” гэж хэлсэн. Тэгээд би явлаа гээд 19 цаг өнгөрч байхад буудлаас гараад такси бариад гэр рүүгээ харьсан. Мөн талийгаачийн ээж нь манай ээжийн утас руу нь мессеж бичсэн байсан. Тэрийг нь сүүлд нь мэдсэн. Тэгээд талийгаач буудалд ганцаараа үлдсэн. Би бодохдоо тэндээ хоносон байхгэж бодсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 5-7/,

 - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 63-65/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Чингүүний 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1831 дүгээр дүгнэлт /2 хх-ийн 69-70/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нь сэтгэл санааны хохирол бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. 

            Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар бариултай, 32 см урттай, ажлын хэсэг 19.4 см, хутганы бариулны урт 12.6 см, 1 ширхэг хутгыг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******т тайлбарласугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар бариултай, 32 см урттай, ажлын хэсэг 19.4 см, хутганы бариулны урт 12.6 см, 1 ширхэг хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн урьд цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нь сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА