Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1020

 

2022        06        30                                    2022/ШЦТ/1020

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч *******, /Хохирогч/

Шүүгдэгч******* /Хохирогч/ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт *******, М овогт******* нарт холбогдох эрүүгийн 2206 02465 2135 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 26-416 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

М овогт*******  

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Салхивч ХХК-д агааржуулалтын ажилтан, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2-р хэсэг, 581 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

 

Б овогт ******* 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Од” дэлгүүрийн орчимд, иргэн*******-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зууралдан, түлхэлцэж, улмаар түүн рүү чулуу авч шидэн, хөлөн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун тавхайн шаантаг ясны сэлтэрсэн, өлмий ясны няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Од” дэлгүүрийн орчимд, иргэн *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, гар болон их бие, цээжин тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “дух, хацар, шуу, сарвуу, тохой, хэвлий, нуруу, цээж, зулайд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч  *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

- Хохирогч *******-н: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны орой ажлаа тараад ажлын 2 залуутай нэг шил архи уугаад би гэртээ ганцаараа ирээд ахиад нэг том 2.5 литрийн пиво ганцаараа уугаад 23 цагийн орчимд дэлгүүр хаахын өмнө ахиад нэг пиво уух гээд дэлгүүр явж байсан чинь Баянхан дэлгүүрийн ойролцоо эмэгтэй, эрэгтэй 2 хүн явж байсан, тэр 2 хүний эмэгтэй нь надруу ирж гэнэт намайг цохиод “энэ хүн мөн байна гээд чи надаас 15.000 төгрөг нэхээд хэн бэ чи” гэхэд нь хажуугаас нөхөр нь юм ярих завдалгүй надруу дайраад цохиод байхад нь манай эхнэр гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд нь нөгөө эмэгтэй манай эхнэрийг шууд үстээд цохиод байсан, тэгээд эхнэр бид 2 тойрч зугтааж байгаад салаад манай эхнэр цагдаа дуудсан...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тухайн үед болсон зүйлээ тодорхой санаж байна...би яг юуны улмаас маргалдах болсныг мэдэхгүй байна, гэнэт л эхнэр нь надруу дайраад цохиод эхэлсэн, учрыг нь ойлгоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

- Хохирогч*******-ийн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны орой эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд баз хүргэн болох Лхагважаргалынд очоод 23 цагийн орчимд гэрлүүгээ явах гээд гудамжаар төв зам руу алхаж байтал цагаан өнгийн приүс-20 маркийн автомашин эхнэр бид хоёрын урдуур зам хааж зогсон, жолооч нь согтуу залуу бид хоёроос таксины мөнгө нэхээд байхаар нь би “айлаас сая гарч ирээд явж байна, чи хүн андуураад байх шиг байна” гэхэд “луйварчин мөнгөө өг" гээд бид хоёр жаахан маргалдаж байгаад эхнэр бид 2 согтуу жолооч яачихаж магадгүй гэж бодоод нөгөө хүнээс зугтааж төв зам дээр такси барих гэхэд олдохгүй байхаар нь зам дагуу алхаж байсан чинь араас нөгөө таксины жолооч согтуу “луйварчдаа таксины мөнгөө авъя’’ гэхэд нь манай эхнэр “чи наанаа байж бай, би очоод учрыг нь хэлье” гээд нөгөө хүнтэй уулзахаар өөдөөс нь очтол манай эхнэрийг шууд цохиод унагаахад нь би эхнэрээ өмөөрөөд очоод барилцаж авсан....тэр залууг түлхэж өөрөөс холдуулах үйлдэл хийхэд нөгөө залуу надруу чулуу аваад шидэж, баруун хөлний сарвууны дээд хэсэгт онож гэмтэл учруулсан...тэр залуу намайг цамцны захаар боож унагаахад би эвгүй болж тавиулах гэж гараараа нүүр хэсэгт нь ганц нэг удаа цохих, үснээс нь зулгаах үйлдэл хийж байж би боолтыг тавиулаад байж байтал цагдаа ирсэн...би очсон айлдаа 2 лааз пиво уусан, их хэмжээний согтолт байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б-ийн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хүүхдүүдээ унтуулаад манай том охин хичээлээ хийгээд сууж байсан, тэгээд манай охин “ээж, гадаа аав дуугараад байх шиг байна” гэхэд нь би гараад хартал манай гэрийн хажууд зам дээр нөхрийг 2 хүн зодож байсан. Тэгээд би яваад очтол эмэгтэй, эрэгтэй 2 хүн байсан. Эхнэр нөхөр 2 юм шиг байна лээ. Тэгээд би салгах санаатай очтол эхнэр нь намайг гэнэт хэл амаар доромжилж, намайг алгадахад би нөхрөө аваад зугтаахад бид хоёрын араас чулуу шидээд хөөгөөд, ална гээд байсан...танай нөхөр бид 2-оос таксины 30.000 төгрөг нэхсэн гээд надруу бас зодох гэж дайрахад нь би зугтаахад миний араас барьж аван үсдэж,чирч,өшиглөөд байсан. Би айж сандарсан байсан, бид хэдийн ойролцоо байсан хүмүүс салгаж холдуулсан, тэр хооронд нөхөр нь манай нөхөртэй зууралдаж зодолдоод байхад нь тэр хүмүүс бас салгасан...намайг тэр эмэгтэй нь үсдэж чирч, алгадаж, өшиглөж, хоолой боосон, нөхөр нь надруу дайрах үед манай нөхөр хамгаалсан, надад гар хүрч чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б-ийн: “...би нөхрийн хамт хүргэн ах Лхагважаргалынд очоод гэрлүүгээ явах гээд төв замаар гарцаар гарах гэж байтал цагаан өнгийн приүс-20 маркийн автомашинтай залуу ирээд бид хоёр зам хааж зогсоход нь би нөгөө залууд “чи явган хүний гарцан дээр зам хааж зогсчихлоо” гэж хэлэхэд “чи тойроод гараач гөлөнгүүдээ, юу хуцаад байгаа юм бэ” гэхэд нь манай нөхөр “чи ямар даварчихсан нөхөр вэ, буугаад ир” гэхэд нь би нөхрөө аваад цаашаа яваад өгсөн чинь араас гүйж ирээд бид хоёр луу “хөөе таксины мөнгө өгөөч хулгайч, луйварчдаа” гэж чанга орилоод гүйгээд ирэхэд нь би нөхрөө “чи алхаж бай” гээд нөгөө залуугийн өөдөөс нь очтол шууд ирээд намайг гараараа баруун мөр, хацар хэсэгт нэг удаа цохиж унагаахад манай нөхөр ирээд нөгөө залууг татаад цаашаа болгоход тэр залуу тонгойж том чулуу аваад манай нөхрийн хөл рүү нь шидээд хоолойг нь боогоод замын хажуу тал руу өнхөрч унахад нь би тэр залуугийн үснээс зулгааж салгах гэж байтал хажуунаас нэг эмэгтэй ирээд миний үснээс татаад, өшиглөөд байхаар нь тэр эмэгтэйг чи хэн бэ гэж асуухад “та нар манай нөхрийг яагаад зодоод байгаа юм, таксины мөнгөө өгөөч” гэхэд нь би “бид 2 такси бариагүй, хүн андуураад байна, танай нөхөр согтуу машин бариад явж байсан, манай нөхөр лүү чулуу шидээд гэмтчихлээ” гэхэд манай нөхөр машинаа хашаандаа оруулах гэж байсан гэж хэлсэн. Та нар зүгээр явж байгаа хүн рүү яагаад дайрч байгаа юм бэ гэж уурласан чинь нөгөө залуу эхнэртэйгээ над руу дайраад байхаар нь манай нөхөр намайг хамгаалж нөгөө залуутай зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн:

1. *******-н биед дух, хацар, шуу, сарвуу, тохой, хэвлий, нуруу, цээж, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна гэх 7403 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн:

1.*******-ийн биед баруун тавхайн шаантаг ясны сэлтэрсэн, өлмий ясны няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх 7377 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Од” дэлгүүрийн орчимд, иргэн*******-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зууралдан, түлхэлцэж, улмаар түүн рүү чулуу авч шидэн, хөлөн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун тавхайн шаантаг ясны сэлтэрсэн, өлмий ясны няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Од” дэлгүүрийн орчимд, иргэн *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, гар болон их бие, цээжин тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “дух, хацар, шуу, сарвуу, тохой, хэвлий, нуруу, цээж, зулайд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна. 

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн:

1. *******-н биед дух, хацар, шуу, сарвуу, тохой, хэвлий, нуруу, цээж, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна гэх 7403 дугаартай дүгнэлт /хх-н 49-50 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн:

1.*******-н биед баруун тавхайн шаантаг ясны сэлтэрсэн, өлмий ясны няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх 7377 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч*******-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал, шүүгдэгч******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал зэрэг нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Шүүгдэгч ******* нь хохирогч*******-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,  шүүгдэгч******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдлүүд, тэдэнд харилцан учирсан хөнгөн болон хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул тэднийг  уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо харилцан нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

           

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч *******,******* нар нь гэм хорын хохирол харилцан нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******,******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Б.Т-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******,******* нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ