Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, Д.Долгорсүрэн, Б.Алтандөш, Б.Энхтуяа нар /биечлэн/ В.Сайнбилэг /цахимаар/

          Шүүгдэгч О.Э, Ч.Б, П.П, Ц.Н.ыг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2022001280103 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн .... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаагийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ....... сумын ... дугаар баг ................ 3-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............ овогт ...........ийн .............. /РД:............. /

 

Монгол Улсын иргэн 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн ................ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн ............ сумын ... дүгээр баг .................   дүгээр гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, ............. овогт ................. ................... /РД: ......................./.

 

Монгол Улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ................... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Пут Транс ХХК-д жолооч ажилтай, ам бүл-1, Дундговь аймгийн ............. сумын ... дугаар баг Айргийн .... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар  тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, ....... овогт ........................  ................ /РД: ......................./.

 

Монгол Улсын иргэн 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ....... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чоно хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн .... дугаар хороо Баатар хайрхны гудамж ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан,  ...................... овогт ........................... ........... /РД: ............../.

 

    Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч О.Э нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа  буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан иргэдээс нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч  Ч.Б, П.П, Ц.Н нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гурвансайхан сумын хэсгийн цагдаа О.Э албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх үед 2020 оны 02 сарын 07-ны орой 21-23 цагийн үед П.П над руу утсаар залгасан. 99916119 гэсэн дугаар барьдаг байсан. Баянжаргалан сумаас явж байна, танай суманд хоол идэх гэсэн юм онгорхой гуанз байна уу? гэсэн. Тэгэхээр нь одоо онгорхой хоолны газар байхгүй гээд айлд бууз жигнүүлсэн. Хоол идчихээд сумын төвөөс урагш гарч таван үг сольё гэсэн. Ойрд уулзаагүй гэж 1 шил  архи гаргаж өгсөн тэрнээс бараг уугаагүй.  П.П, Ц.Н 2 бие засах гэж гараад П.П буцаж орж ирээд танай баруун урд жонш ухдаг газар байдаг юм байна. Ухаж болох уу? гэсэн. Хууль ёсны зөвшөөрлийг нь аваад ух. Надад битгий гай болоорой гэж хэлсэн. Ц.Н, П хоёр Дундговь аймгийн зам заалгаад буцсан. Маргааш нь шартаж босоод  сумын хойгуур эргүүл хийж явтал морь ачсан машин байхаар нь очтол манай дээд оны цэрэг байсан. Тэрэнтэй нэг шил архи хувааж уусан. 02 сарын 08-ны өдөр 11-13 цагийн хооронд М гэдэг хүн над руу утсаар яриад юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй пүг, паг гээд олигтой сонсогдохгүй байсан. Өөрийнх нь ашиглалтын талбай гэж Гурвансайхан сумаас баруун урагшаа 25 киломерт талбай байдаг. Тэр талбайд нь асуудал гарч гэж бодоод байгаль орчны улсын байцаагч А хандсан. Тэрнээс хойш би нутгийн таньдаг хүмүүстэй тааралдаад ганц нэг архи  уусан. А ирээд явах юм уу гэхээр нь би архи уусан байгаа юм чинь хүмүүс цагдаа нь согтуу байна гээд хэл ам болох байх гэж хэлсэн. Тухайн үед бага хүүхэд гарсан байсан. Манай суманд эмчээр ажилладаг дүү охиндоо миний дүү дүүгээ үзчихээрэй гэж хэлсэн. Д гэж айлаар ортол согтуу, халамцуу юу хийж явж байгаа юм хүүхэд чинь өвчтэй байгаа гэсэн биз дээ явж  эхнэртээ тусал гэж хэлсэн. Гэрт ирээд унтаж байгаад орой нь сэртэл аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Би сайн анзаараагүй. Өглөө нь босоход ийм асуудалд орсон байсан” гэв.

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хүүхдийнхээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаасаа гарч Дундговь аймгийн Хулд суманд эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байсан. Хүнс цуглуулах гэж ээжтэйгээ, эхнэртэйгээ Дундговь аймагт ирсэн байх үед П тааралдсан. Гэтэл машинд чинь бензин хийгээд Дундговь аймгийн Гурвансайхан сум ороод ирье гээд хамт явсан. Дэлгүүр орж 1 шил архи, АТМ орж 1.000.000 төгрөг аваад Гурвансайхан суманд очиж О.Э уулзсан. О.Э уулзаад нэг  их удаагүй. Э манай таньдаг найз нартай хамт Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан, гардан тулааны тэмцээнд орж байсан гэх мэт албаны яриа ярьсан. Машинаасаа бууж бие засаж байхад П машиндаа сууж бай ахтай нэг юм яриадахъя гэсэн. Энэ 2 уулзаад удаагүй П гарч ирээд аймгийн зам заалгаад хөдөлсөн” гэв.

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дундговь аймагт байж байгаад Өндөр ээж зоогийн газрын ард талд хүмүүстэй уулзаад Дундговь аймгийн Гурвансайхан суманд жонш ухахаар явцгаасан. П надаас 1.000.000 төгрөг өгчих Гурвансайхан сум явах гэсэн юм гэхээр нь П гэдэг хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гурвансайхан сумын Цагаан дэл гэх газар руу явсан” гэв.

Шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 02 сарын 07-ны өдөр Ч.Б болон хэсэг бүлэг танихгүй хүмүүстэй тааралдсан. Гурвансайхан сумын хэсгийн төлөөлөгчийг чи таньдаг юм байна. Гурвансайхан суманд “Цагаан дэл” гэдэг жонштой газар байна. Чи очиж уулзаад зөвшөөрлийг нь аваад яриад өг гэж ярьсан. Тэр өдөр машин байхгүй байсан болохоор Ц.Н руу утсаар залгаад хаана байгаа вэ? гэтэл Дундговь аймагт ирсэн байна гэхээр нь Гурвансайхан  сум явж ажил амжуулчхаад ирье гэсэн. Тэр хүмүүс уулзчихаад чиний данс руу мөнгө хийе гэж хэлсэн. Миний аавын данс руу 1.000.000 төгрөг хийсэн байсан. Төв хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөг авч Н машины урд хайрцагт хийсэн. Ц.Н бид 2 Гурвансайхан суманд орой 11 цагийн үед очоод Э ах руу утсаар яриад айлд хоол идчихээд сумын урд руу гараад нэг шил архи гаргасан. Архинаас 30-40 граммыг уусан. Н хажууд ярихгүй гэхээр нь чи машиндаа сууж бай чиний хажууд ярихгүй юм байна гээд Н машинаас 1.000.000 төгрөг аваад Э ахын машины урд хайрцагт хийсэн. Тэндээсээ Н бид хоёр буцаж яваад шөнө нь уурхайгаа олохгүй төөрч явсаар байгаад өглөө  нь очсон. Хуучин ухсан шороог нь гаргаж байтал цагдаа ирээд бид нар Гурвансайхан суманд очсон” гэв.

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ байхад манай хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч О.Э утсаар залгаад надад Гурвансайхан сумаас баруун урагш 28 километрт “Цагаан дэл” гэх газарт хүмүүс хууль бусаар жонш ухаад байна. Иргэнээс дуудлага ирлээ хоёулаа явах уу? гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд сумын цагдааг ирэхийг хүлээгээд байтал ерөөсөө ирээгүй, гар утас нь холбогдохгүй болсон. Гэтэл манай сумын М гэх залуу утсаар яриад дуудлага гарсан Э цагдаа явсан уу? гэхээр нь яваагүй би хүлээж сууна гэтэл за тэгвэл хэсгийн төлөөлөгчтэй нь утсаар ярья гэсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч Ө ирээд би тухайн дуудлага өгсөн газар руу хэсгийн төлөөлөгчийн хамт албаны машинтай явсан. Бид 2 сумаас баруун урагш 28 километр яваад “Цагаан дэл” гэх газар очтол нэг улаан өнгийн хово маркийн 60-60 гэсэн улсын дугаартай серийг нь хараагүй. Тэр машин дээр хэсгийн төлөөлөгч очтол жолооч нь байхгүй, бичиг баримт байхгүй, бид нар сүлжээнд сууж байна гэхээр нь түлхүүрийг нь хурааж аваад эндээс хөдөлж болохгүй гэж хэлээд цааш жонш ухаад байгаа газарт очтол тэнд гранд марк 2 маркийн 12-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нэг трайлер улсын дугаарыг нь хараагүй тээврийн хэрэгсэл, мөн нэг экскаватор 3000 маркийн улсын дугааргүй машинууд газар ухаад зогсож байхаар нь хэсгийн төлөөлөгч наад үйл ажиллагаагаа зогсоо гээд хууль ёсны шаардлага тавьж үйл ажиллагааг зогсоосон. Тусгай зөвшөөрөл байна уу? гэхэд байхгүй гэсэн. Гэтэл цаанаас саарал өнгийн аллион маркийн 44-08 УНИ улсын дугаартай машин ирээд хэсгийн төлөөлөгч бичиг баримтаа шалгуул гэхэд бичиг баримт байхгүй гэсэн. Тэгээд нөгөө машин сүлжээ барих газар руу хөдлөөд явсан. Бид 2 араас нь яваад сүлжээ орох газарт очоод аймгийн Цагдаагийн газарт утсаар дуудлага өгсөн. Орой 18 цагийн үед аймгаас бүрэлдэхүүн ирээд тэдгээр хүмүүсийг бүгдийг нь сум руу аваад явсан. Надад хэсгийн цагдаа О.Э дуудлага өгсөн. Тэгээд өөрөө ирээгүй алга болсон. О.Э надад ямар нэгэн мөнгө төгрөг огт өгөөгүй, ирж уулзаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88/

Гэрч Т.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 02 сарын 06-ны шөнө Дундговь аймгийн төвд сүү хүргэж өгөхөөр М ахын хамт ирсэн. Маргааш нь өөрийн нутгийн дүү Б уулзахад Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн Цагаан дэл гэх газарт жонш гарсан тэрийг ухах уу? тэнд сумынх нь мэддэг хүмүүс байгаа гэж хэлэхээр нь тэгье гэсэн. Бат экскаватор, трайлер хэрэгтэй байна гэж хэлэхэд М ах хүмүүстэй утсаар ярьж байгаад экскаватор, трайлер дуудсан. Бид бөөндөө Дундговь аймгийн Гурвансайхан сум руу явж 2020 оны 02 сарын 08-ны өдөр 02 цаг өнгөрч байхад хүрэх газраа хүрсэн. Маргааш өглөө нь трайлерын эд анги эвдэрч хэсэг байж байгаад 14 цагийн үед  жонш байгаа гэх ухаад булчихсан байсан 2 нүхийг ухаж эхэлсэн. Би цааш явж хамаатныдаа очиж хоол идчихээд нэг шил архи уучхаад иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Тэр газраас жонш олборлоогүй, машинд ачсан зүйл байхгүй, булсан байсан сул шороог гаргаж байгаад цагдаад баригдсан. ...Би цагдаа нар ирэх үед жаахан согтуу байсан. Цагдаа нарыг дагаад явж байх үед П гэх залуу сумынх нь цагдаад мөнгө өгсөн гэж ярьсан. Би нарийн учрыг нь ойлгоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89,147/

 Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотоос Дундговь аймагт У хамт сүү хүнд хүргэж өгөх ажилтай ирсэн. Шөнө ирсэн, амраад маргааш нь У бид 2 Б гэх хүнтэй таарсан. Б бид хоёрт Гурвансайхан сум руу хэдэн хүмүүстэй жоншинд явах гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь асуутал надад цагдаа болон байгаль орчны байцаагчийг нь асуудалгүй болгосон гэхээр нь сонирхоод Б хамт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цагийн үед Гурвансайхан сумын нутаг “Цагаан дэл” гэх газарт очсон. Тэр газарт хүн байгаагүй. Харин хуучин ухаж орхисон булаагүй газар байсан. Бид нар тэндээ амраад маргааш нь босоод байтал П гэх залуу экскаватор, трайлертай ирээд 12 цагийн орчимд нөгөө газрыг экскаватороор ухаж эхэлсэн. Харин би У хамт Гурвансайхан сумын нутгийн нэг айлд ах дүүгийндээ очно гэхээр нь хамт явсан, тэр айл нэг шил архи гаргаж өгөхөөр нь ууцгаасан, харин би уугаагүй. Тэгээд нөгөө газраа эргээд очтол цагдаа нар ирчихсэн байсан. Миний зүгээс газар ухсан асуудал байхгүй. Бат жоншинд явах гэж байгаа, хамт явах уу? гэхэд нь найз Улаанбаатар бид 2 хамт явсан. Цагдаад баригдсаны дараа цагдаа О.Э П утсаар ярьсан бичлэгийг би хийсэн. Утсаар ярьж байхад мөнгө өгсөн гэдгийг мэдсэн учраас бичлэг хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90, 149-150/

Гэрч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Гурвансайхан сумын иргэн М гэх хүн 990046... дугаарын утаснаас миний 8806..... дугаарын утас руу залгаад Цагаан дэл гэх газарт хүмүүс жонш ухаад байна. Том техник хэрэгсэл авчихсан байна. Би уг нь сумын цагдаа Э, байгаль орчны байцаагч А хоёрт хэлсэн боловч яваагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад хэлэхгүй яасан юм гэхэд “өөрийг чинь байхгүй байгаа гэж бодсон юм” гэж хэлсэн. Ингээд Э рүү залгаад дээрх өгсөн дуудлагын талаар хэлсэн чинь “миний бие өвдөөд явах боломжгүй байна” гэсэн. А рүү залгаад явъя гэсэн чинь гэрийнхээ гадаа байна гэхээр нь би А гадаа очоод А уулзаад чамд дуудлага өгсөн юм биш үү, яагаад яваагүй юм гэсэн чинь  “Э хүлээгээд байж байлаа” гэж хэлсэн. Ингээд А хамт “Цагаан дэл” гэх газарт очоод 102 руу дуудлага өгсөн. Э надад утсаар явах боломжгүй байна, бие өвдөөд байна гэж хэлсэн. Үнэхээр бие нь өвдсөн эсэхийг мэдэхгүй. Жонш хууль бусаар олборлож байна гэсэн дуудлагын дагуу Л хошуучаар ахлуулсан бүрэлдэхүүн ирсэн. Ингээд шалгалтын ажиллагааны явцад танай Э цагдаа энэ хүмүүсээс мөнгө авсан юм шиг байна гэдэг зүйлийг хэлж байсан. Тухайн үед Э энэ хүмүүстэй холбоотой юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлж байсан. Эрдэнэд Мөнхсаруул дуудлага өгсөн гэсэн. М над руу яриад Э дуудлага өгсөн боловч явахгүй байна гэхээр нь би тухайн дуудлагад явсан. М надтай ярьсны дараа Эрдэнэ рүү залгаад яагаад дуудлагад явахгүй байгаа талаар нь асуусан чинь амралтын өдөр болохоор архи уучихсан байна. Явж чадахгүй гэж хэлсэн. Хэл ам нь ээдэрчихсэн, уусан юм шиг байсан. Хэнтэй уусан гэдгийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127, 152/

Гэрч Ө.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгаас гараад Гурвансайхан сум руу явж байтал Т гэх Гурвансайхан сумын нутгийн иргэн над руу утсаар залгаад Цагаан дэл гэх газар хүмүүс хууль бусаар жонш ухах гэж байна. Би цагдаа руу залгаж чадахгүй байна, чи залгаад дуудлага өгөөдхөөч гэхээр нь сумын цагдаа Э 999061 дугаарын утас руу 4 удаа залгаж мэдээлэл өгсөн. Мэдээлэл өгөх үед миний ярьж байгааг ойлгохгүй байх шиг байсан. Э.тэй яриад ойлголцохгүй болохоор нь хэсгийн байцаагч Ө.той ярьж мэдээлэл өгсөн. Ямар хүмүүс жонш ухаж байсныг би мэдээгүй. Би газар дээр нь очиж үзээгүй. Т яагаад надаар цагдаад мэдээлэл өгүүлсэн талаар мэдэхгүй байна. Сүүлд нь Т.той таараад яагаад надаар өгүүлсэн юм гэж асуусан чинь “би өмнө нь нэг дуудлага өгсөн чинь ухаж байсан хүмүүс нь намайг дуудлага өгсөн юм уу? гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь мэдчихдэг юм болов уу гэж бодоод чамаар өгүүлсэн юм” гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлээгүй. Харин тэр  өдрөөс 2 хоногийн өмнө дуудлага өгч хүү Д үзүүлсэн санагдаж байна. Дуудлагад Г гэх эмч ирж үзсэн. Г эмч нэг удаа л ирж үзсэн. Өмнө нь бас хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Тэр үед Г ирж байгаагүй санагдаж байна. Цайны газар ажиллуулдаг байсан эгчийг Д гэдэг юм. Гэхдээ тэр хүнд бол тэр өдөр бариа хийлгээгүй, бүр нэг жилийн өмнө дунд хүү Дг бариулахаар нэг удаа авч ирж байсан санагдаж байна. Тэр үед өөрөө очиж дуудлага өгөөд 19 цагийн үед Г эмч ирж үзсэн. Өдрийг нь сайн санахгүй байна. Тэгэхдээ 08-ны өдөр бол бишээ. Ажлын өдөр байсан санаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хүмүүс жонш ухах гэж байгаа талаар мэдээллийг М гэх хамаатандаа хэлсэн юм. Хүмүүсийн ухах гэж байсан газар нь Цагаан дэл гэх газар бөгөөд өмнө нь хэд, хэдэн удаа хүмүүс ухаж байсан газар юм. Цагаан дэл гэх газар нь манай өвөлжөөнөөс 3 км зайтай бөгөөд мал хариулж байхдаа тэр  хүмүүсийг газар ухаж байхыг хараад Мө руу залгасан юм. Тэр хүмүүстэй очиж уулзаагүй, Мө миний нэрийг нууцлаарай гэсэн шалтгаан нь газар ухаж байгаа хүмүүст нутгийн хүн байвал буруугаар ойлгох байх гэж бодоод тэгж хэлсэн. Э танина. Э рүү залгаж хэлээгүй шалтгаан нь Э,ийн утасны дугаар тухайн үед надад байгаагүй болохоор хамаатан Саруул руу залгаад хэл дуулгаад өгөөч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 151/

Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би ямар нэгэн уламжлалт эмчилгээ хийдэггүй. Эмчилгээ хийх эрх надад байхгүй. Би олон ач зээтэй бөгөөд тэд нарыг харж өсгөж явж байгаа. Олон жилийн дунджаар зарим нэг ханиадыг уламжлалт байдлаар эдгээхийг хичээдэг болохоос хүний хүүхэд барьж эмчилж өгч байсан удаа байхгүй. Эрдэнийг би Гурвансайхан сумын цагдаа гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн ойр дотно холбоо байхгүй. 2020 онд ямар ч бариа татлага Эрдэнэ хүүхдэдээ хийлгэж байгаагүй. Харин 2018 онд шиг санагдаж байна. Тэдний дунд хүүхэд нь ханиад хүрээд гэж надтай Э уулзаад яах вэ? гэж асуухаар нь зөгийн балтай байцаа тавь гэж зөвлөөд эхнэртэйгээ манай гэрт ирээд тавиулаад явж байсан. Энэ асуудал бол 2 жилийн өмнө болсон асуудал бөгөөд 2020 оны 02 сард Эрдэнэ надтай ирж уулзаагүй. 2020 онд би Э хүүхдэд огт бариа татлага хийгээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161/

Гэрч Д.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “54502461 дансыг нэлээн хэдэн жилийн өмнөөс эзэмшиж байна. Энэ дансны виза карт надад байдаг боловч би картыг нь ашиглаж АТМ-ээс бэлэн мөнгө авч чаддаггүй юм. Тийм болохоор 2020 оны 01 сард П тухайн дансны виза картыг авч ашиглаж байгаа. Тухайн дансанд нэг их мөнгө төгрөг орж гараад байдаггүй. П ийш тийшээ зөндөө явдаг. Хаашаа явж байгаа талаараа надад нэг их хэлээд байдаггүй.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 148/

О.Э бичсэн илтгэх хуудас /1-р хх-ийн 36-37/

Согтуурал шалгасан магадалгаа /1-р хх-ийн 38/

Төрийн албан хаагчийн анкет /1-р хх-ийн 48-51/

Албаны шалгалт явуулсан тухай илтгэх хуудас /1-р хх-ийн 55-57/

Дундговь аймаг дахь цагдаагийн газар даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 58-60/

Албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 61-66/

Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 29 дугаартай “О.Э тус цагдаагийн хэлтэст цагдаа жолоочийн орон тоонд томилсон тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 67/

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны 12 сарын 10-ны өдрийн Б/131 дугаартай “О.Э Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаагаар томилсон тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 52, 68/

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргын 2020 оны 06 сарын 17-ны өдрийн Б/87 дугаартай “О.Э үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 69/

Хэрэг бүртгэлтийн 20200080 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 70/

 Хэрэг бүртгэлийн 20200080 дугаартай хэргээс хуулбарлаж авсан

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 71/

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 72/

 -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 73-77/

  2020 оны 04 сарын 01-ний өдрийн цагдаагийн хошууч Б.Л “2020 оны 02 сарын 13-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эрүүгийн 202200080 дугаартай хэрэгт гэрч Х.М нь Гурвансайхан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч О.Э нь иргэн П мөнгө авсан гэж хэлсэн ба тухайн иргэн П нь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч О.Этэй утсаар ярьж байгааг би гар утсаараа бичлэг хийсэн гэсэн ба иргэн Х.Мын эзэмшлийн гар утаснаас 1 минут 33 секунтын бичлэгийг өөрийн Самсунг галакси Ж-7 маркийн гар утсаар татаж авч СД-д хуулсан” талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 93/

Гэрч Д.П 5450246 дугаартай Хаан банкны дансанд 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт Ч.Б 5598085385 дугаарын дансаас “bat” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөг шилжүүлснийг мөн өдрийн 20:44 цагт зарлага болгон авсан тухай дипозит дансны хуулга /1-р хх-ийн 106/

Ч.Б 55980853 дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт Д.П эзэмшлийн 5450246116 дугаарын Хаан банкны данс руу “bat” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дипозит дансны хуулга /1-р хх-ийн 107/

          Мөрдөгчийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын эмнэлгийн нэгдсэн программд үзлэг хийсэн  тухай тэмдэглэл /1-р хх-ийн 109-113/

           Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 156/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 173-174/

Гар утсаар ярьсан яриаг буулгасан бичлэг бүхий СД

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

 1.Үйл баримтын талаар:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт шүүгдэгч П.П эцэг Д.П 5450246116 дугаарын Хаан банкны данс руу өөрийн 55980853 дугаарын Хаан банкны данснаас “...” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлснийг мөн өдрийн 20:44 цагт П.П АТМ-ээс бэлнээр авч Ц.Нын хамт Дундговь аймгийн Гурвансайхан суманд очиж тус сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд учрах саадыг арилгах зорилгоор хэсгийн цагдаа О.Э 1778 ДУЭ улсын дугаартай Приус 11 маркийн машины урд хайрцагт П.П 1.000.000 төгрөгийг хийсэн,

           Шүүгдэгч О.Э нь өөрийнх нь 1778 ДУЭ улсын дугаартай Приус 11 маркийн машины урд хайрцагт шүүгдэгч П.П хийсэн 1.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй өөртөө шилжүүлэн авсан үйл явдал болсон байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

  Шүүгдэгч О.Э нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа  буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан Ч.Б, П.П, Ц.Н нараас нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1.000.000 төгрөгийн хахууль авсан  гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Дундговь аймгийн Гурвансайхан суманд жонш ухахаар явцгаасан. П надаас 1.000.000 төгрөг өгчих Гурвансайхан сум явах гэсэн юм гэхээр нь П гэдэг хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гурвансайхан сумын Цагаан дэл гэх газар руу явсан” гэх,

шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 02 сарын 07-ны өдөр Ч.Б болон хэсэг бүлэг танихгүй хүмүүстэй тааралдсан. Гурвансайхан сумын хэсгийн төлөөлөгчийг чи таньдаг юм байна. Гурвансайхан суманд “Цагаан дэл” гэдэг жонштой газар байна. Чи очиж уулзаад зөвшөөрлийг нь аваад яриад өг гэж ярьсан. Тэр өдөр машин байхгүй байсан болохоор Ц.Н руу утсаар залгаад хаана байгаа вэ? гэтэл Дундговь аймагт ирсэн байна гэхээр нь Гурвансайхан  сум явж ажил амжуулчхаад ирье гэсэн. Тэр хүмүүс уулзчихаад чиний данс руу мөнгө хийе гэж хэлсэн. Миний аавын данс руу 1.000.000 төгрөг хийсэн байсан. Төв хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөг авч Нямбаярын машины урд хайрцагт хийсэн. Ц.Н бид 2 Гурвансайхан суманд орой 11 цагийн үед очоод Э ах руу утсаар яриад айлд хоол идчихээд сумын урд руу гараад нэг шил архи гаргасан. Архинаас 30-40 граммыг уусан. Н хажууд ярихгүй гэхээр нь чи машиндаа сууж бай чиний хажууд ярихгүй юм байна гээд Н машинаас 1.000.000 төгрөг аваад Э ахын машины урд хайрцагт хийсэн. Тэндээсээ Н бид хоёр буцаж яваад шөнө нь уурхайгаа олохгүй төөрч явсаар байгаад өглөө  нь очсон.” гэх

гэрч Г.А: “...Надад хэсгийн цагдаа О.Э дуудлага өгсөн. Тэгээд өөрөө ирээгүй алга болсон. О.Э надад ямар нэгэн мөнгө төгрөг огт өгөөгүй, ирж уулзаагүй.” гэх,

гэрч Х.М: “...надад цагдаа болон байгаль орчны байцаагчийг нь асуудалгүй болгосон гэхээр нь сонирхоод Б хамт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цагийн үед Гурвансайхан сумын нутаг “Цагаан дэл” гэх газарт очсон. ... Цагдаад баригдсаны дараа цагдаа О.Э П утсаар ярьсан бичлэгийг би хийсэн. Утсаар ярьж байхад мөнгө өгсөн гэдгийг мэдсэн учраас бичлэг хийсэн.” гэх,

гэрч Д.П: “54502461 дансыг нэлээн хэдэн жилийн өмнөөс эзэмшиж байна. Энэ дансны виза карт надад байдаг боловч би картыг нь ашиглаж АТМ-ээс бэлэн мөнгө авч чаддаггүй юм. Тийм болохоор 2020 оны 01 сард П тухайн дансны виза картыг авч ашиглаж байгаа.” гэх

гэрч Б.Ө: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Гурвансайхан сумын иргэн М гэх хүн 9900463 дугаарын утаснаас миний 8806109 дугаарын утас руу залгаад Цагаан дэл гэх газарт хүмүүс жонш ухаад байна. Том техник хэрэгсэл авчихсан байна. Би уг нь сумын цагдаа Э, байгаль орчны байцаагч А хоёрт хэлсэн боловч яваагүй байна гэж хэлсэн. .... Ингээд Э рүү залгаад дээрх өгсөн дуудлагын талаар хэлсэн чинь “миний бие өвдөөд явах боломжгүй байна” гэсэн. А рүү залгаад явъя гэсэн чинь гэрийнхээ гадаа байна гэхээр нь би А гадаа очоод А уулзаад чамд дуудлага өгсөн юм биш үү, яагаад яваагүй юм гэсэн чинь  “Э хүлээгээд байж байлаа” гэж хэлсэн. Ингээд А хамт “Цагаан дэл” гэх газарт очоод 102 руу дуудлага өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Надад утсаар явах боломжгүй байна, бие өвдөөд байна гэж хэлсэн. ... Жонш хууль бусаар олборлож байна гэсэн дуудлагын дагуу Л хошуучаар ахлуулсан бүрэлдэхүүн ирсэн. Ингээд шалгалтын ажиллагааны явцад танай Э цагдаа энэ хүмүүсээс мөнгө авсан юм шиг байна гэдэг зүйлийг хэлж байсан. Тухайн үед Э энэ хүмүүстэй холбоотой юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлж байсан... гэх,

гэрч Ө.М: “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгаас гараад Гурвансайхан сум руу явж байтал Т гэх Гурвансайхан сумын нутгийн иргэн над руу утсаар залгаад Цагаан дэл гэх газар хүмүүс хууль бусаар жонш ухах гэж байна. Би цагдаа руу залгаж чадахгүй байна, чи залгаад дуудлага өгөөдхөөч гэхээр нь сумын цагдаа Э 999061 дугаарын утас руу 4 удаа залгаж мэдээлэл өгсөн. Мэдээлэл өгөх үед миний ярьж байгааг ойлгохгүй байх шиг байсан. Э яриад ойлголцохгүй болохоор нь хэсгийн байцаагч Ө ярьж мэдээлэл өгсөн... ” гэх,

гэрч Н.Д: “ ... Эрдэнийг би Гурвансайхан сумын цагдаа гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн ойр дотно холбоо байхгүй. 2020 онд ямар ч бариа татлага Э хүүхдэдээ хийлгэж байгаагүй. ... 2020 оны 02 сард Эрдэнэ надтай ирж уулзаагүй. 2020 онд би Э хүүхдэд огт бариа татлага хийгээгүй.” гэх,

шүүгдэгч Ч.Б гэрчээр өгсөн: “ 2020 оны 02 дугаар сарын эхээр танил ах Улаанбаатар Дундговь аймагт ирсэн бөгөөд ирснийх нь дараа уулзаад сууж байхдаа Гурвансайхан суманд жонш гарч байгаа талаар хэлж ярилцсан. П манай гэрийн ойролцоо амьдардаг, манай гэрээр байнга орж гардаг болохоор мөн жоншны талаар ярилцаад хамт явахаар болсон. Явахаасаа өмнө тус сумын цагдаа Эрдэнэ гэгчтэй П, Н хоёр явж уулзахаар болсон. Ингээд явахаасаа өмнө хоосон яваад яах вэ мөнгөтэй явъя гээд 1.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас П аавынх нь данс руу шилжүүлсэн. Ингээд П, Н 2 Гурвансайхан сум руу Э уулзах гээд явсан. Сумын цагдаад өгнө гээд авсан. П, Н 2 өглөө үүрээр ирэхдээ надад болчихлоо гэж хэлсэн. Дараа нь ярихыг нь сонсож байхад машиных нь урд талын хайрцагт хийгээд орхисон гэсэн зүйл ярьж байсан” гэх,

шүүгдэгч О.Э мэдүүлсэн “П надад мөнгө өгөх гэхээр нь би аваагүй. Гэхдээ хоёулаа машинаас буугаад шээж байсан чинь П урд талын хайрцагт мөнгө хийчихлээ шүү гэж хэлэхээр нь би яах гэж хийсэн юм бэ? аваад яв гэсэн чинь миний ахын амьдрал сайнгүй юм шиг байна хэрэглэчихгүй юу хэлсэн. Ингээд бэлэглэж байна гэж ойлгож авсан. Тэгээд тэр мөнгийг хийсэн эсэхийг нь шалгаагүй. Маргааш нь суман дээгүүр нааш цааш явж байгаад орой мөнгө хийснийг нь санаад урд хайрцгаа онгойлгоод үзсэн чинь мөнгө байхгүй байсан. Би гадуур явж байхдаа алдчихсан юм шиг байна лээ. А тэр мөнгөнөөс өгсөн, энэ талаар ярьсан зүйл огт байхгүй” гэх гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл,

Ч.Б 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт өөрийн Хаан банкны 559808538 дугаарын данснаас П.П эцэг Д.П Хаан банкны 545024611 дугаарын данс руу “...” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Д.П /545024611 дугаарын/ дипозит дансны хуулга

Ч.Б 5598085385 дугаарын дипозит дансны хуулга

Төрийн албан хаагчийн анкет

Албаны шалгалт явуулсан тухай илтгэх хуудас

          Дундговь аймаг дахь цагдаагийн газар даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл

          Шүүгдэгч О.Э хашиж байсан Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаагийн албан тушаал нь ТТ-7 албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаардаг болох талаар албан тушаалын тодорхойлолт

Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 29 дугаартай “О.Э тус цагдаагийн хэлтэст цагдаа жолоочийн орон тоонд томилсон тухай” тушаал,

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны 12 сарын 10-ны өдрийн Б/131 дугаартай “О.Э Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаагаар томилсон тухай” тушаал

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргын 2020 оны 06 сарын 17-ны өдрийн Б/87 дугаартай “О.Э тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гурвансайхан сумын хэсгийн цагдаа О.Э албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай болох нь:

шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дундговь аймгийн Гурвансайхан сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх үед 2020 оны 02 сарын 07-ны орой 21-23 цагийн үед П.П над руу утсаар залгасан. 9991611 гэсэн дугаар барьдаг байсан. Баянжаргалан сумаас явж байна, танай суманд хоол идэх гэсэн юм онгорхой гуанз байна уу? гэсэн. Тэгэхээр нь одоо онгорхой хоолны газар байхгүй гээд айлд бууз жигнүүлсэн. Хоол идчихээд сумын төвөөс урагш гарч таван үг сольё гэсэн. Ойрд уулзаагүй гэж 1 шил  архи гаргаж өгсөн тэрнээс бараг уугаагүй.  П.П, Ц.Н 2 бие засах гэж гараад П.П буцаж орж ирээд танай баруун урд жонш ухдаг газар байдаг юм байна. Ухаж болох уу? гэсэн. Хууль ёсны зөвшөөрлийг нь аваад ух. Надад битгий гай болоорой гэж хэлсэн. Ц.Н, П хоёр Дундговь аймгийн зам заалгаад буцсан.” гэх,

шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хүүхдийнхээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаасаа гарч Дундговь аймгийн Хулд суманд эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байсан. Хүнс цуглуулах гэж ээжтэйгээ, эхнэртэйгээ Дундговь аймагт ирсэн байх үед П.тай тааралдсан. Гэтэл машинд чинь бензин хийгээд Дундговь аймгийн Гурвансайхан сум ороод ирье гээд хамт явсан. Дэлгүүр орж 1 шил архи, АТМ орж 1.000.000 төгрөг аваад Гурвансайхан суманд очиж О.Э.тэй уулзсан. О.Э уулзаад нэг  их удаагүй. .... машинаасаа бууж бие засаж байхад П машиндаа сууж бай ахтай нэг юм яриадахъя гэсэн. Энэ 2 уулзаад удаагүй П гарч ирээд аймгийн зам заалгаад хөдөлсөн” гэх,

шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дундговь аймагт байж байгаад Өндөр ээж зоогийн газрын ард талд хүмүүстэй уулзаад Дундговь аймгийн Гурвансайхан суманд жонш ухахаар явцгаасан. П надаас 1.000.000 төгрөг өгчих Гурвансайхан сум явах гэсэн юм гэхээр нь П гэдэг хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гурвансайхан сумын Цагаан дэл гэх газар руу явсан” гэх,

шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 02 сарын 07-ны өдөр Ч.Б болон хэсэг бүлэг танихгүй хүмүүстэй тааралдсан. Гурвансайхан сумын хэсгийн төлөөлөгчийг чи таньдаг юм байна. Гурвансайхан суманд “Цагаан дэл” гэдэг жонштой газар байна. Чи очиж уулзаад зөвшөөрлийг нь аваад яриад өг гэж ярьсан. Тэр өдөр машин байхгүй байсан болохоор Ц.Н руу утсаар залгаад хаана байгаа вэ? гэтэл Дундговь аймагт ирсэн байна гэхээр нь Гурвансайхан  сум явж ажил амжуулчхаад ирье гэсэн. Тэр хүмүүс уулзчихаад чиний данс руу мөнгө хийе гэж хэлсэн. Миний аавын данс руу 1.000.000 төгрөг хийсэн байсан. Төв хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөг авч Н машины урд хайрцагт хийсэн. Ц.Н бид 2 Гурвансайхан суманд орой 11 цагийн үед очоод Э ах руу утсаар яриад айлд хоол идчихээд сумын урд руу гараад нэг шил архи гаргасан. Архинаас 30-40 граммыг уусан. Н хажууд ярихгүй гэхээр нь чи машиндаа сууж бай чиний хажууд ярихгүй юм байна гээд Н машинаас 1.000.000 төгрөг аваад Э ахын машины урд хайрцагт хийсэн. Тэндээсээ Н бид хоёр буцаж яваад шөнө нь уурхайгаа олохгүй төөрч явсаар байгаад өглөө  нь очсон.” гэх,

Гэрч Х.М: “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотоос Дундговь аймагт У хамт сүү хүнд хүргэж өгөх ажилтай ирсэн. Шөнө ирсэн, амраад маргааш нь Улаанбаатар бид 2  гэх хүнтэй таарсан. Б бид хоёрт Гурвансайхан сум руу хэдэн хүмүүстэй жоншинд явах гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь асуутал надад цагдаа болон байгаль орчны байцаагчийг нь асуудалгүй болгосон гэхээр нь сонирхоод Б хамт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цагийн үед Гурвансайхан сумын нутаг “Цагаан дэл” гэх газарт очсон. ...Тэгээд нөгөө газраа эргээд очтол цагдаа нар ирчихсэн байсан. Б жоншинд явах гэж байгаа, хамт явах уу? гэхэд нь найз У бид 2 хамт явсан. Цагдаад баригдсаны дараа цагдаа О.Э П утсаар ярьсан бичлэгийг би хийсэн. Утсаар ярьж байхад мөнгө өгсөн гэдгийг мэдсэн учраас бичлэг хийсэн.” гэх,

гэрч Д.П: “545024611 дугаарын дансыг нэлээн хэдэн жилийн өмнөөс эзэмшиж байна. Энэ дансны виза карт надад байдаг боловч би картыг нь ашиглаж АТМ-ээс бэлэн мөнгө авч чаддаггүй юм. Тийм болохоор 2020 оны 01 сард П тухайн дансны виза картыг авч ашиглаж байгаа. Тухайн дансанд нэг их мөнгө төгрөг орж гараад байдаггүй. П ийш тийшээ зөндөө явдаг. Хаашаа явж байгаа талаараа надад нэг их хэлээд байдаггүй.” гэх мэдүүлгүүд болон Ч.Б 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20:39 цагт өөрийн Хаан банкны 5598085385 дугаарын данснаас П.П эцэг Д.П Хаан банкны 54502461 дугаарын данс руу “b” гэх гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Д.П /54502461 дугаарын/ дипозит дансны хуулга,  Ч.Б 55980853 дугаарын дипозит дансны хуулга, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /утсаар ярьсан тухай/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Н өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд “Хээл хахууль өгөх процесст Ц.Н оролцоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж агуулагдахгүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Э өмгөөлөгч Б.А, Д.Д нар шүүх хуралдаанд “О.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 1.000.000 төгрөг авсан гэх баримт байхгүй” тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэх дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Ц.Н гэрчээр өгсөн: “...Гурвансайхан суманд жонш гарч байгаа талаар хүмүүсээс сонссон. Ингээд жонш ухъя гэж П, Б бид 3 ярилцаж байгаад 2020 оны 02 сарын 07-ны өдөр аймаг дээр уулзсан. Ингээд ярилцаж сууж байхдаа үнэхээр жонш ухаад цагдаад баригдах юм бол асуудал үүсэх учраас цагдаатай нь урьдчилаад уулзъя гэж бид 3 ярьсан. Гурвансайхан сумын цагдааг П таньдаг болж таарсан учир би П хамт машинаар Гурвансайхан сум руу явсан. Гурвансайхан сум руу гарахын өмнө Б, П бид 3 хоосон уулзаж болохгүй мөнгө өгье гэж ярилцаад Б, П руу мөнгө шилжүүлээд тэр мөнгийг нь П АТМ орж авсан. Аймгаас оройхон гараад нэлээн орой Гурвансайхан суманд очсон.  ...П, Э бид гурав гараад сумын урд хэсэгт тал газар очоод Э авч ирсэн архиа задалж өгсөн. ...П миний машинд суух үед нь яасан гэж асуусан чинь авахгүй болохоор нь урд хайрцагт нь хийгээд орхичихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх45, 132-133/, шүүгдэгч Ч.Б гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр танил ах Улаанбаатар Дундговь аймагт ирсэн бөгөөд ирснийх нь дараа уулзаад сууж байхдаа Гурвансайхан суманд жонш гарч байгаа талаар хэлж ярилцсан. П манай гэрийн ойролцоо амьдардаг, манай гэрээр байнга орж гардаг болохоор мөн жоншны талаар ярилцаад хамт явахаар болсон. Явахаасаа өмнө тус сумын цагдаа Эрдэнэ гэгчтэй П, Н хоёр явж уулзахаар болсон. Ингээд явахаасаа өмнө хоосон яваад яах вэ мөнгөтэй явъя гээд 1.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас П аавынх нь данс руу шилжүүлсэн. Ингээд П, Н 2 Гурвансайхан сум руу Э уулзах гээд явсан. Сумын цагдаад өгнө гээд авсан. П, Н 2 өглөө үүрээр ирэхдээ надад болчихлоо гэж хэлсэн. Дараа нь ярихыг нь сонсож байхад машиных нь урд талын хайрцагт хийгээд орхисон гэсэн зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /хх 139/, шүүгдэгч П.П гэрчээр өгсөн: “...2020 оны 02 сарын 07-ны өдөр Нямбаяр бид 2 машинтай  Гурвансайхан сумын төв дээр ирсэн.  Тэгээд хэсгийн цагдаа Э уулзаад 1 шил 0.75 литрийн евок нэртэй архи гаргаж өгөөд сумын урд талд хамт хувааж уусан. Би танай сумаас урагш жонш гардаг юм байна хүмүүс ухаад хаячихсан газар байна. Тэр газар нэг өдөр экскаватор аваачиж ажиллаж үзмээр байна гэхэд цагдаа Эрдэнэ эхэндээ жаахан дургүй байсан. Сүүлдээ согтоод халсан. Би танд хэдэн төгрөг өгье, 500.000 төгрөг гэсэн. Манай сумын байгаль орчны байцаагч А гэж хэцүү хүн байгаа гэхээр нь та тэр хүнийг аргалчих танд дахиад 500.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд би аавын Хаан банкны дансаа аймагт байхдаа авсан 1.000.000 төгрөгийг бэлнээр нь Э цагдаад өгсөн. Авахгүй гээд байхаар нь машиных нь урд хайрцагт хийсэн. Би Н хамт буцаад аймаг явсан. 10.000 төгрөг, 20.000 төгрөг хольсон мөнгө өгсөн. Э сумын урд машинтайгаа үлдсэн” гэх мэдүүлэг /хх 45-46/, П.П яллагдагчаар өгсөн “...Н хамт Эрдэнээгийн машинаас буугаад Н гранд марк-2 маркийн машины урд талын хайрцгаас мөнгийг аваад О.Э Тоёота Приус 10 билүү 11 маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд суугаад мөнгийг би урд талын хайрцагт хийж өгсөн.” гэх мэдүүлгүүд болон Д.П, Ч.Б нарын дансны хуулга, утсаар ярьсан тэмдэглэл, шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “миний хоолойны өнгө мөн юм шиг байна” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь давхар нотлогдож байх тул өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч О.Э, Ц.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г овогт О Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ........... овогт П.гийн П, Ш овогт Ч.гийн Б, Т овогт Ц Н нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг .....гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байх тул шүүгдэгч О.Э гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Өмгөөлөгч Д.Д “О.Э, П.П нарын утсаар ярьсан яриаг мөрдөгч Л нь М утаснаас утас руугаа хуулаад тэр утаснаас процесор руу хуулаад СД-д хуулсан нь зүйд нийцэхгүй байна” гэх тайлбарыг гаргаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул шүүх мөрдөгч О.Н тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Г.Г албаны компьютерт үзлэг хийж бэхжүүлж авсан утсаар ярьсан  бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

суманд байр

     

                  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Г овогт О.ийн Э.ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

       шүүгдэгч ............ овогт .....гийн П, Ш овогт Ч.гийн Б, Т овогт Ц. Н нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

 

        Шүүгдэгч  Ч.Б, П.П, Ц.Н  нарыг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагаас 18 цагийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөхдөө зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарын шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд учрах саадыг арилгах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гурвансайхан сумын хэсгийн цагдаа О.Э албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг илэрсэн байна.

        Иймд шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэсэн журмыг баримтлан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2, 3 дахь заалтын шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр  зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

        Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гаажив овогт О.Э нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 20000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч  ......... овогт П.гийн П, Ш овогт Ч.Б, Т овогт Ц.гийн Н нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

      Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэг,  7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтын шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт тус бүрд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарын тус бүр эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

      Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасахаар заажээ.     

        Иймд шүүгдэгч О.Э цагдан хоригдсон 90 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /90х15000=1.350.000/ түүнд оногдуулсан 20.000.000 төгрөгөөр торгох ялаас хасч, биечлэн эдлэх торгох ялыг 18.650.000 төгрөгөөр тогтоов.

      

       Шүүгдэгч О.Э ял шийтгэл оногдуулахдаа урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хувиараа Их газрын чулууны ууланд аяллын хөтчөөр ажиллаж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нар дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч О.Э, Ч.Б, П.П, Ц.Н нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Э 90 /ер/ хоног цагдан хоригдсон,  шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

      Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Б, П.П, Ц.Н нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн болно.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Шүүгдэгч Г овогт О.гийн Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

       Шүүгдэгч ............. овогт П.гийн П, .......... овогт Ч.гийн Б, Т овогт Ц Н нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овогт  О.Э нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял,

      Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овогт П.гийн П, ....... овогт Ч.ийн Б, Т овогт Ц.Н нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтын шүүгдэгч Ч.Б, П.Пв, Ц.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч П.П, Ч.Б, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П, Ч.Б, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  тус бүрийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч П.П, Ч.Б, Ц.Н нарын тус бүрийн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,  4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.П, Ч.Б, Ц.Н нарт тус бүр оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, түүний эдлэх ялыг 18.650.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

        7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э оногдуулсан 18.650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

        8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

        9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, П.П, Ч.Б, Ц.Н нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

       10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э 1.000.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

        12. Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Э 90 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч П.П, Ч.Б, Ц.Н нар цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

       13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.П, Ч.Б, Ц.Н нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

         14. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.УУГАНБАЯР