Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/888

 

2022        06        13                              2022/ШЦТ/888

 

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00000 1301 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Налайх дүүргийн Наадам 7-а гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч А.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны В1 давхрын подвалыг массаж, бариа хийх зориулалтаар тохижуулж, биеэ үнэлэх газар байгуулж, фэйсбүүк цахим орчинд “Хотын төвд бүтэн биеийн угаалга, бариа ажиллаж байна” гэх утга бүхий зар байршуулж, үйлчлүүлэгч нартай 86283659 утсаар холбогдож, иргэн Г.Ц, П.Б нарыг биеэ үнэлэхэд нь орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: Би прокурорт мэдүүлгээ үнэн зөв өгчихсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

- Гэрч П.Б-ийн “... Би саяхнаас биеэ үнэлэх болсон. Би 7 хоногийн өмнөөс найз А.Н 4 дүгээр байранд саун массаж ажиллуулж байгаа. Намайг ажиллах санал тавиад ажилласан. Ингээд хүн багатай, хааяа хүмүүст бүтэн биеийн массаж хийж байгаа. Сая 02 цагийн үед нэг залууд бүтэн биеийн массаж хийгээд тусгай үйлчилгээ үзүүлж, 1 удаа бэлгийн харьцаанд бэлгэвчтэй орсон чинь гаднаас цагдаа нар ирээд шалгасан. Би урьд нь биеэ үнэлж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас, ар тал/

- Гэрч Н.Б-ий “... Би цахим орчинд “Саун, массаж, угаалга” гэх зарын дагуу өнөөдөр 02 цаг 35 минутанд 86283659 дугаарын утсаар нэг эмэгтэй хүнтэй холбогдож, Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний зүүн талын 4 дүгээр байрны урд байх “Гутал засвар” гэсэн хаягаар орж 23 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаад 80.000, 100.000 төгрөгний үйлчилгээ зөвхөн угаалга массаж, 250.000 төгрөгийн үйлчилгээ нь угаалга бүтэн биеийн массаж, тусгай үйлчилгээтэй гэж санал тавиад 2 охиноос сонголт хийж 250.000 төгрөгний үйлчилгээ хийлгэж, бүтэн биеийн угаалга хийж, массаж хийгээд бэлгэвч хэрэглэж бэлгийн ажил хийсэн юм. Намайг үйлчилгээ аваад дуусаж байхад гаднаас цагдаа  нар ороод ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас, ар тал/

- Гэрч Н.Э-ийн “... Манай найз охин Н нь уг газрыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш түрээсийн гэрээ байгуулан засварын үйлчилгээ буюу бариа засал, угаалга, бэлгийн үйлчилгээ үзүүлдэг. ... Манай найз  охин болох Номин-Эрдэнэ, Бадамгэрэл нар ажилладаг. ...Миний санаж байгаа 80.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн хооронд үйлчилгээ үзүүлдэг. Би хууль бус үйлдэл гэдгийг мэдэхгүй байсан учраас болиулаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас, ар тал/

- Гэрч Г.Ц-ийн “... Н эгч тухайн газрыг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хүнээс түрээсэлж авсан. Н тухайн газрыг түрээсэлж аваад дотор нь массаж, биеэ үнэлэлт зохион байгуулах зорилготой газар болгож тохижуулсан. Уг газарт массажны ор зэрэг зүйлс хүнээр хийлгээд байсан. Тухайн газар нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би Н-тэй очиж уулзтал би чамд ярьж байсан газартаа засвар дуусаад нээчихсэн байгаа гэж хэлсэн. Би тухайн газарт 2022 оны 02 дугаар сарын 18-наас эхлэн хамт ажиллахаар болоод очиж Н-тэй уулзтал өөрийн нээсэн газраа массаж хийгээд биеэ үнэлдэг газар нээж байгаа юмаа миний дүү ажиллах уу гэж асуусан. Би зөвшөөрөөд Н эгч, намайг ирэхэд байсан Б гэх эгчийн хамтаар ажиллаж эхэлсэн. Н эгч фэйсбүүкээр зар тавиад хотын төвд угаалга, массаж ажиллаж байна гээд утасны дугаараа тавьчихдаг байсан. Тэгээд үйлчлүүлэгч нар утсаар яриад ирдэг байсан. ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилласан. Тухайн хугацаанд хүн их ордоггүй байсан учраас би 6 хүнтэй бэлгийн харьцаанд орж нэг хүнээс 75.000 төгрөг авч байсан. Эрэгтэй хүмүүс үйлчлүүлэхдээ бэлгийн харьцаанд ороход 250.000 төгрөг өгдөггүй гуйж байгаад 150.000 төгрөгөөр орж үйлчлүүлдэг байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13 дугаар хуудас/

- Яллагдагч А.Н-н мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас, ар тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны В1 давхрын подвалыг массаж, бариа хийх зориулалтаар тохижуулж, биеэ үнэлэх газар байгуулж, фэйсбүүк цахим орчинд “Хотын төвд бүтэн биеийн угаалга, бариа ажиллаж байна” гэх утга бүхий зар байршуулж, үйлчлүүлэгч нартай 86283659 утсаар холбогдож, иргэн Г.Ц, П.Б нарыг биеэ үнэлэхэд нь орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” болох нь:  

- Гэрч П.Б-ийн “... Би саяхнаас биеэ үнэлэх болсон. Би 7 хоногийн өмнөөс найз А.Н 4 дүгээр байранд саун массаж ажиллуулж байгаа. Намайг ажиллах санал тавиад ажилласан. Ингээд хүн багатай, хааяа хүмүүст бүтэн биеийн массаж хийж байгаа. Сая 02 цагийн үед нэг залууд бүтэн биеийн массаж хийгээд тусгай үйлчилгээ үзүүлж, 1 удаа бэлгийн харьцаанд бэлгэвчтэй орсон чинь гаднаас цагдаа нар ирээд шалгасан. Би урьд нь биеэ үнэлж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас, ар тал/

- Гэрч Н.Б-ний “... Би цахим орчинд “Саун, массаж, угаалга” гэх зарын дагуу өнөөдөр 02 цаг 35 минутанд 86283659 дугаарын утсаар нэг эмэгтэй хүнтэй холбогдож, Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний зүүн талын 4 дүгээр байрны урд байх “Гутал засвар” гэсэн хаягаар орж 23 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаад 80.000, 100.000 төгрөгний үйлчилгээ зөвхөн угаалга массаж, 250.000 төгрөгийн үйлчилгээ нь угаалга бүтэн биеийн массаж, тусгай үйлчилгээтэй гэж санал тавиад 2 охиноос сонголт хийж 250.000 төгрөгний үйлчилгээ хийлгэж, бүтэн биеийн угаалга хийж, массаж хийгээд бэлгэвч хэрэглэж бэлгийн ажил хийсэн юм. Намайг үйлчилгээ аваад дуусаж байхад гаднаас цагдаа  нар ороод ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас, ар тал/

- Гэрч Н.Э-ийн “... Манай найз охин Н нь уг газрыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш түрээсийн гэрээ байгуулан засварын үйлчилгээ буюу бариа засал, угаалга, бэлгийн үйлчилгээ үзүүлдэг. ... Манай найз  охин болох Н, Б нар ажилладаг. ...Миний санаж байгаа 80.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн хооронд үйлчилгээ үзүүлдэг. Би хууль бус үйлдэл гэдгийг мэдэхгүй байсан учраас болиулаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас, ар тал/

- Гэрч Г.Ц-ийн “... Н эгч тухайн газрыг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хүнээс түрээсэлж авсан. Н тухайн газрыг түрээсэлж аваад дотор нь массаж, биеэ үнэлэлт зохион байгуулах зорилготой газар болгож тохижуулсан. Уг газарт массажны ор зэрэг зүйлс хүнээр хийлгээд байсан. Тухайн газар нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би Н-тэй очиж уулзтал би чамд ярьж байсан газартаа засвар дуусаад нээчихсэн байгаа гэж хэлсэн. Би тухайн газарт 2022 оны 02 дугаар сарын 18-наас эхлэн хамт ажиллахаар болоод очиж Н-тэй уулзтал өөрийн нээсэн газраа массаж хийгээд биеэ үнэлдэг газар нээж байгаа юмаа миний дүү ажиллах уу гэж асуусан. Би зөвшөөрөөд Н эгч, намайг ирэхэд байсан Б гэх эгчийн хамтаар ажиллаж эхэлсэн. Н эгч фэйсбүүкээр зар тавиад хотын төвд угаалга, массаж ажиллаж байна гээд утасны дугаараа тавьчихдаг байсан. Тэгээд үйлчлүүлэгч нар утсаар яриад ирдэг байсан. ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилласан. Тухайн хугацаанд хүн их ордоггүй байсан учраас би 6 хүнтэй бэлгийн харьцаанд орж нэг хүнээс 75.000 төгрөг авч байсан. Эрэгтэй хүмүүс үйлчлүүлэхдээ бэлгийн харьцаанд ороход 250.000 төгрөг өгдөггүй гуйж байгаад 150.000 төгрөгөөр орж үйлчлүүлдэг байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13 дугаар хуудас/

- Яллагдагч Н-ийн мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас, ар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг А.Н хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч А.Н-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудал:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бус орлого болох 120.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Диг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-г биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байр бусад зүйлээр хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах, 1 ширхэг Си Диг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ