Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар     2022/ШЦТ/860

 

  2022        06          08                                      2022/ШЦТ/860

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00553 1401  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Т овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza hut”-ын гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн эзэмшлийн “Айфоне икс макс” загварын 1.025.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг “ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ганцхан өдөр гар утсаа ломбарданд тавиад өгөөч, маргааш өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн оюутны тэтгэлэг болох 200.000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоод өсгөж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ц.А-д нийт 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

            - Насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг гадуур явж байхад зүс таних ах Г нь над руу чат бичээд “ахын дүү Сансарт хүрээд ирээч” гээд дуудсан. Тэгээд би Г ахтай Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza hut-ийн гадна уулзсан. Тэгэхэд бид хоёр хоёулханаа байсан. Тэгээд тамхи татчихаад “ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ах нь чамд яг маргааш гэхэд аваад өгнөө, чи ганцхан өдөр гар утсаа ломбарданд тавьчихаач” гээд надаас гуйсан. Би үгүй гээд байхад надаас бүр 20-30 минут гуйсан. Тэгээд би “за тэгье, яг маргааш аваад өгөөрэй, бат биз дээ” гээд амыг нь асуухад “тиймээ” гэхээр нь би зөвшөөрсөн, Тэгээд бид хоёр доошоо уруудаж алхаад “CU” дэлгүүрийн хажуу талын ломбарданд ороод Г ах миний “Айпоне икс макс” загварын гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар 530.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 530.000 төгрөгөө Ганболд ах өөрөө аваад явсан. Хэлснээрээ маргааш өдөр нь миний гар утсыг авч өгөөгүй, асуухаар ах нь лан тоглоод хожоод утсыг чинь аваад өгнөө гэдэг болсон. Тэгээд миний утсыг авч өгөхгүй болохоор нь нөгөө ломбард дээр би өөрөө явж очоод “ахаа миний гар утасны хугацаа хэзээ дуусах билээ” гээд асуухад Г ах миний хажууд гар утсыг маань 530.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад дараа нь эргэж ирээд 220.000 төгрөг нэмж зээлж аваад явсан байсан. Тэр асуудлыг би сүүлд мэдсэн. Тэгээд би гэрт нь явж очоод ахтай нь уулзахад “манай дүү чиний гар утсыг барьцаанд тавьж мөнгөөр нь тоглоод алдчихсан юм байна аа” гэж хэлсэн бөгөөд ах нь “тэгээд болохгүй бол чиний гар утсыг аваад өгнөө” гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр оюутны тэтгэлэг буусан юм. Тэр үед Г ах мэдчихээд ахдаа “наад 200.000 төгрөгөө өгчихөө, ах нь баккарат тоглоод өсгөж байгаад чамд утсыг чинь аваад өгье” гэж хэлээд миний 200.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Мөнгө авахдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байр буюу манай гэрийн гадаа байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

            - Гэрч С.Ж-ийн “Би Best” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Г гэх хүн “Айпоне икс макс” загварын гар утсыг 7 хоногийн хугацаатай 530.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан байна. Миний санаж байгаагаар Г нь гар утас барьцаанд тавьж байсан байна. Миний санаж байгаагаар Ганболд нь гар утас барьцаанд тавьчихаад 1-2 хоногийн дараа эргэж ирээд 230.000 төгрөг нэмж аваад явсан санагдаж байна. Нийт 760.000 төгрөгийн зээл авсан гэсэн үг. Ингээд Г нь барьцаанд тавьсан гар утасныхаа сунгалтыг ч хийхгүй, хугацаа хэтэрсэн. Тэгээд би Г руу “сунгалтаа хийгээчээ” гэж удаа дараа хэлж байсан боловч хийгээгүй. Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө Ганболд руу залгаж “орой 17 цаг 00 минутаас өмнө сунгалтаа хийгээрэй, эсхүл гар утсаа аваарай тэгэхгүй бол гар утсыг цааш зарлаа” гэдгээ мэдэгдсэн. Ингээд орой 17 цаг 00 минутаас өмнө Г нь ирж сунгалтаа хийгээгүй тул гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

             

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza hut”-ын гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн эзэмшлийн “Айфоне икс макс” загварын 1.025.000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг “ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ганцхан өдөр гар утсаа ломбарданд тавиад өгөөч, маргааш өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Ц.А-гийн оюутны тэтгэлэг болох 200.000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоод өсгөж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ц.А-д нийт 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

            - Насанд хүрээгүй хохирогч Ц.А-гийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг гадуур явж байхад зүс таних ах Г нь над руу чат бичээд “ахын дүү Сансарт хүрээд ирээч” гээд дуудсан. Тэгээд би Г ахтай Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza hut-ийн гадна уулзсан. Тэгэхэд бид хоёр хоёулханаа байсан. Тэгээд тамхи татчихаад “ахад нь нэг асуудал гарсан, ахдаа туслаач, ах нь чамд яг маргааш гэхэд аваад өгнөө, чи ганцхан өдөр гар утсаа ломбарданд тавьчихаач” гээд надаас гуйсан. Би үгүй гээд байхад надаас бүр 20-30 минут гуйсан. Тэгээд би “за тэгье, яг маргааш аваад өгөөрэй, бат биз дээ” гээд амыг нь асуухад “тиймээ” гэхээр нь би зөвшөөрсөн, Тэгээд бид хоёр доошоо уруудаж алхаад “CU” дэлгүүрийн хажуу талын ломбарданд ороод Ганболд ах миний “Айпоне икс макс” загварын гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар 530.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 530.000 төгрөгөө Г ах өөрөө аваад явсан. Хэлснээрээ маргааш өдөр нь миний гар утсыг авч өгөөгүй, асуухаар ах нь лан тоглоод хожоод утсыг чинь аваад өгнөө гэдэг болсон. Тэгээд миний утсыг авч өгөхгүй болохоор нь нөгөө ломбард дээр би өөрөө явж очоод “ахаа миний гар утасны хугацаа хэзээ дуусах билээ” гээд асуухад Г ах миний хажууд гар утсыг маань 530.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад дараа нь эргэж ирээд 220.000 төгрөг нэмж зээлж аваад явсан байсан. Тэр асуудлыг би сүүлд мэдсэн. Тэгээд би гэрт нь явж очоод ахтай нь уулзахад “манай дүү чиний гар утсыг барьцаанд тавьж мөнгөөр нь тоглоод алдчихсан юм байна аа” гэж хэлсэн бөгөөд ах нь “тэгээд болохгүй бол чиний гар утсыг аваад өгнөө” гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр оюутны тэтгэлэг буусан юм. Тэр үед Г ах мэдчихээд ахдаа “наад 200.000 төгрөгөө өгчихөө, ах нь баккарат тоглоод өсгөж байгаад чамд утсыг чинь аваад өгье” гэж хэлээд миний 200.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Мөнгө авахдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байр буюу манай гэрийн гадаа байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

            - Гэрч С.Ж-ийн “Би Best” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Ганболд гэх хүн “Айпоне икс макс” загварын гар утсыг 7 хоногийн хугацаатай 530.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан байна. Миний санаж байгаагаар Г нь гар утас барьцаанд тавьж байсан байна. Миний санаж байгаагаар Г нь гар утас барьцаанд тавьчихаад 1-2 хоногийн дараа эргэж ирээд 230.000 төгрөг нэмж аваад явсан санагдаж байна. Нийт 760.000 төгрөгийн зээл авсан гэсэн үг. Ингээд Г нь барьцаанд тавьсан гар утасныхаа сунгалтыг ч хийхгүй, хугацаа хэтэрсэн. Тэгээд би Г руу “сунгалтаа хийгээчээ” гэж удаа дараа хэлж байсан боловч хийгээгүй. Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө Г руу залгаж “орой 17 цаг 00 минутаас өмнө сунгалтаа хийгээрэй, эсхүл гар утсаа аваарай тэгэхгүй бол гар утсыг цааш зарлаа” гэдгээ мэдэгдсэн. Ингээд орой 17 цаг 00 минутаас өмнө Г нь ирж сунгалтаа хийгээгүй тул гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, урьд цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,225,000 төгрөг бүрэн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах хохиролгүй болохыг дурдах санал гаргажээ.

Шүүгдэгч *******-оос би дахин ийм хэрэгт холбогдохгүй, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн саналыг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудал:

Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба насанд хүрээгүй хохирогч Ц.А-өөс шүүх хуралдааны явцад хохирол төлөгдсөн эсэх талаар лавлаж асуухад шүүгдэгчээс 1,225,000 төгрөгийг хохиролд  авсан гэдгээ мэдүүлсэн, хохирогч мн мэдүүлсэн тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт *******-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлж оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ