| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2018/01555/и |
| Дугаар | 1385 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Нөхөх олговор, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1385
| 2018 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2018/01385 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгчт Ж.Э
Хариуцагч: СБДТХ
дутуу олгогдсон цалин 2.447.464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, Г.Мөнхзаяа нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч Ж.Э миний бие Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагчаар ажиллаж байгаад Татварын ерөнхий газрын 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 908 тоот тушаалаар СБДТХт шилжин ажилласан. Одоо Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн Б/87 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс Нийслэлийн татварын газарт татварын улсын байцаагчаар шилжин ирж ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга ТЗ-6-4 шатлалаар цалинжих тушаал гарсан байхад нягтлан бодогч цалин тооцоолохдоо ТЗ-6-3 гэсэн шатлалаар буюу нэг шатлал бууруулан 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сарыын 14 хүртэл дутуу олгосон байна. Цалин дутуу бодож олгож байсныг мэдээд СБДТХт хандсанд цалингийн дутууг олгох боломжгүй, шүүхэд хандана уу гэсэн бичгийг 2018 оны 03 сарын 28-ны өдөр надад ирүүлсэн. Иймд дутуу бодсон цалин болох 2.447.464 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э нь 2013 оны 11 сарын 26-ны өдөр Нийслэлийн татварын газраас СБДТХт шилжин ажилласан байна. 2014 оны 01 сарын 17-ны өдрийн Б/05 тушаалаар хэлтсийн нийт албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоосон ба тэрхүү тушаалд Ж.Эгийн цалинг ТЗ-6-3 буюу 533.625 төгрөг байхаар тогтоосон ба үүнээс хойш 2015, 2016 онуудад мөн ТЗ-6-3 гэсэн шатлалаар тогтоосон хэлтсийн даргын Б/08, Б/12 дугаартай тушаалууд гарсан байна. Тухайн үед хэлтсийн дарга байсан Ц.Амартайван урт хугацааны чөлөөтэй, хүний нөөцийн ажилтан байсан Д.Цэндсүрэн тэтгэвэрт гарсан, нягтлан бодогч Б.Энхбаяр нас барсан тул энэ талаар тодруулах боломжгүй байна. Ж.Э нь дутуу бодсон цалин гаргуулах хүсэлтээ 2 удаа тус хэлтэст тавьж байсан бөгөөд цалингийн төсвийг урьд нь баталдаг тул дутуу бодсон цалинг өгөх боломжгүй байсан. Иймд тус нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Ер нь цалингийн шатлалыг бууруулж тогтоодоггүй юм гэв.
Шүүх нэхэмжлэл, нийгмийн даатгалын дэврийн хуулбар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын цалин тогтоох тухай тушаал, цалингийн карт, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч СБДТХт холбогдуулж цалин дутуу олгогдож хохирсон гэж 2.447.464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын цалин тогтоох тухай тушаал болон албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалуудын дагуу Ж.Эг ТЗ-6-4 шатлалаар цалинжуулахаар тогтоосон байх боловч түүний цалинг тооцоолон олгохдоо шатлал бууруулан ТЗ-6-3 шатлалаар цалинжуулж байсан нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын цалин тогтоох тухай тушаал, цалингийн карт, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, тушаалын хавсралтуудаар тогтоогдож байна. Ж.Эгийн цалингийн шатлалыг бууруулж ТЗ-6-3 шатлалаар цалинжуулах үндэслэлийг хариуцагч тайлбарлахгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Эд СБДТХт ажиллаж байсан үед буюу 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сарыын 14-ний өдөр хүртэл хугацаанд цалинг нь дутуу олгож, түүнийг 2.447.464 төгрөгөөр хохироосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД