| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/01603/И |
| Дугаар | 03336 |
| Огноо | 2017-11-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 03336
2018 оны 11 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2018/03336 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан 00-000 дугаар тогтоолыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот, 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5780 дугаартай Шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 584.772 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэн улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 946.772 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА